| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
2023 02 28 2023/*******ЦТ/23
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
*******үүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Н
Улсын яллагч Д.А
*******үүгдэгч ******* нар оролцов.
*******үүгдэгч: *******онгол улсын иргэн, 19... оны 0... дугаар сарын 24-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Нийслэлийн ... дүүргийн .. дүгээр хороо, ... 2 дугаар байрны ... тоот хувийн орон сууцанд оршин суух, .......... /РД:..../
*******үүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02 цаг 00 минутын орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 4-н замын уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7-д заасан чиг үүргийн дагуу зогсоож шалган илрүүлсэн хууль сахиулагч болох Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан согтуурсан байдлыг шалгах, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан жолоочийг зөрчилд холбогдуулан шалгаж байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах зэрэг хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуурсан байдлаа шалгуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс хэл амаар доромжлон, түүний өмссөн албаны гадуур хүрэмний энгэрээс заамдах, заамдсан гараараа нүүр хэсэгт нь 1 удаа, цээж хэсэг рүү нь 3-4 удаа цохих зэргээр биеийн хүч үзүүлэн биед нь халдаж, эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******үүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
*******үүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын баярын хурал болсон бөгөөд “.........” баарны караоке орж нэг шил пиво уусан. *******өнийн 02 цагийн үед тарцгаасан. Хамт ажилладаг эмэгтэйг гэрт нь хүргэж өгөхөөр би машинаа бариад *******, И нарын хамт явсан. Багануур дүүргийн 3 дугаар хорооны 4 замын уулзвар дээр араас алаг машинтай цагдаа ирээд зогсоосон. Цагдаа намайг согтуу машин барьсан байна үлээлгэнэ гэхээр нь үлээсэн тэгэхэд юм гараагүй. Би жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байгаа. Цагдаа намайг машинаас буугаад цагдаагийн машинд суугаад яв гэхээр нь явахгүй гэж эсэргүүцсэн. Үүнээс болж маргаан үүссэн, цагдаагийн албан хаагчидтай маргаан үүсгэж газар унагасан. Надтай 2 эмэгтэй цуг явсан бөгөөд машиндаа сууж байсан, ...Намайг драгер багж руу үлээлгэх гэхээр нь “яах гээд байгаа юм бэ” гээд маргалдаж эхэлсэн, шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан, цагдаагийн эсрэг үйлдэл гаргасан нь миний буруу дахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо Уурхайн спорт хорооны урд талын 3 замын уулзвар дээр цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч *******-ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад мөнгөлөг өнгийн “Королла Румион” маркийн ... УАК улсын дугаартай машиныг дохиход цагдаагийн ахлах ахлагч *******-ийг дайрах шахаад зугтсан. Тэгээд бид хоёр албаны машинтай хойноос нь хөөж Уурхайн 4 замын уулзвар дээр чанга яригчаар зарлаж, зогсоон шалгахад жолооч ******* гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зохих журмын дагуу шалгахаар Галуут 140 пост руу авч явахаар албаны машинд суулгахад арын хаалгаар бууж зугтсан. Дахин машинд суулгахаар шаардлага тавих үед хэл амаар доромжилж миний хоолойг боож, нүүрэн тус газар, цээж рүү 3-4 удаа цохиж миний биед халдсан. Тэгээд цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Тухайн үед машин дотор нь хоёр эмэгтэй хүн байсан. Тээврийн хэрэгсэл дотор байсан нэг эмэгтэйн хамт бичлэг хийж тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Бид хоёрт энгэрийн камер байхгүй байсан. Цагдаагийн ахлах ахлагч ******* өөрийн утсан дээрээ бичлэг хийсэн байгаа 4 замын уулзвар хяналтын камертай, ...одоо биеийн байдал зүгээр болсон. Эмчилгээтэй холбоотой бичиг баримтууд надад байхгүй. Эмнэлэгт үзүүлээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 8, 12-р хуудас/
Гэрч *******-ийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны хооронд шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан ба шөнийн 02 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 5 хороонд байрлах шинэ замын уулзвар дээр тээврийн хэрэгслүүдийг зогсоон шалгах явцад .. улсын дугаартай “Тоёота Румион” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох явцад зогсохгүй чигээрээ Багануур дүүргийн 3 дугаар хороо уурхайн чиглэлд явсан учир зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******-ын хамтаар албаны машинтай араас нь явж Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах 4 замын уулзвар дээр очиж шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч .......... гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир цагдаагийн ахлах дэслэгч ....... хууль ёсны шаардлага тавьж албаны тээврийн хэрэгслийн арын суудалд суулгахад эсрэг талын хаалгаар буугаад машинд суухгүй гэж шаардлага эсэргүүцэж Цагдаагийн ахлах дэслэгч *******-ыг хэл амаар доромжилж зүүн гараараа *******-ын өмсөж явсан албаны гадуур хүрэмний энгэрээс заамдчихаад, заамдсан гараараа уруул, цээж хэсэг рүү 3-4 удаа цохисон. Ажилгүй болгоно, суулт зарлана, чиний бүх булайг дэлгэнэ гэх зэргээр дарамталж, доромжилсон. ......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан учраас хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж биед халдсан талаар станцаар мэдэгдсэн. Цагдаа ирэх хооронд хэл амаар доромжилсон. *******-ын хүзүү хэсэгт улайлт үүссэн, уруулын доод хэсэгт язралт үүссэн, баруун гарны чигчий хуруу шалбарсан байсан. ...******* өөрөө цагдаагийн алба хаагчийг заамдсан үедээ замын хажуу талын цасан дээр халтирч, өөрөө газар унасан тэгэхэд нь би түшээд босгож ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-р хуудас/
Гэрч *******.*******-ийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын баярын хурал болоод шагналаа гардуулчихаад “....” баар луу ажлын хамт олонтойгоо орсон. Тэнд ороод ярьж сууцгаасан, архи уусан тэндээс шөнийн 03 цаг дөхөж байсан би харихаар болоод ажлынхаа дарга И бид хоёр гараад явсан. Хамт ажилладаг ..... ах хүргээд өгье гэхээр нь машинд суусан. *******ашинаа ******* өөрөө бариад явж байсан. Намайг хүргэж өгөхөөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “.......” баарны үүднээс хөдлөөд явж байхад замдаа замын цагдаатай тааралдсан. Эхлээд цагдаа дохисон *******ирнэн ах зогсоогүй шууд яваад Уурхайн 4 замын уулзвар дээр цагдаагийн машин араас ирээд зогсоосон. ******* ахыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд машинаас буулгаад гадаа ярилцаад байсан. .... ахыг гайгүй байна гэж харсан. Гэхдээ бааранд бол бүгдээрээ архи ууцгаасан. Хэр хэмжээтэй уусан гэдгийг би мэдэхгүй байна, би өөрөө нилээн согтуу байсан. Цагдаа нар бүгдээрээ албаны хувцастай байсан, ...дараа нь ******* ах над руу залгаад сүүлд би цагдаагийн албан хаагчийн биед халдсан юмуу юу болсон бэ гэж асуугаад байсан, би мэдэхгүй гэдгээ хэлсэн, надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/
Гэрч *******-ийн өгсөн “...би *******-тэй 2008 онд гэр бүл болсон. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. ....... эхээс 6-лаа, нэг эгч 4 ахтай, ..............т мэргэжилтэн ажилтай, 10 гаруй жил ажиллаж байна. ...зан байдлын хувьд айлын бага болохоор жоохон эрх, дураараа зантай. Архийг хэдэн жилийн өмнө уудаг байсан сүүлийн 3 жил архи уугаагүй. Архи уулгахгүй байх ерөндөг тавиулсан одоо архи уухаа больсон. Архи уусан үедээ жоохон авир муутай тэрнээс бусдаар бол элдэв гаж муу зуршил байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/
Гэрч *******-ийн өгсөн “...Ажилчид архи согтууруулах ундаа тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан. *******-ийн гэр хол учраас Хэрлэнгийн зогсоолын буудал дээр очоод такси барих гээд зогсож байтал ******* машинтайгаа хүрч ирсэн. *******өнийн 02 цаг өнгөрч байхад хөдлөөд төв зам руу ороод задгайн салдаг уулзвар дээр цагдаа зогсоохоор дохисон. Гэтэл ******* зогсохгүй хөдлөөд явчихсан. Араас цагдаа ирээд Багануур дүүргийн .... дугаар хорооны уулзвар дээр цагдаа зогсоогоод ******* буусан. Би бодохдоо *******-г архи уугаагүй гэж бодсон гэтэл архи уучихсан юм шиг байна лээ. *******ашинаас буусны дараа цагдаатай маргалдаад хоорондоо барьцалдаж, зууралдаад байх шиг байсан. Хэл амаар доромжилсон байж магадгүй хоорондоо маргалдах байдалтай болоод байсан зууралдаж байхдаа халтирч унаж, тусаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/
*******инжээчийн 010 дугаартай “…*******-ын биед доод уруулын дотор хэсэгт цус хуралт, баруун гарын хурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/
Хохирогчийн биед үүссэн гэмтлийн талаархи гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-р хуудас/
Хураан авсан CD-нд үзлэг хийсэн “...бичлэг эхлэхэд 2 эрэгтэй хүний дуу гарах ба хар куртиктэй эрэгтэй хүн “чи хэзээ ч тийм биш, гөлөг минь, Сүхбаатарын талбай дээр очиж байгаад наадахыг чинь ярина, чамаас болж за юу” гэж хэлэн чанга дуу гарч цагдаагийн алба хаагчийг заамдсан чигээрээ нааш цааш болох ба цагдаагийн алба хаагч яая, яая гэх үед хар күртиктэй эрэгтэй цагдаагийн алба хаагчийн энгэрнээс гараараа барьсан байдалтай “чамайг яахыг харна за юу” гэж чанга дуугаар хэлэх үед цагдаагийн алба хаагч доош хагас тонгойж “Өө пязда” гэж хэлэн зүүн гараараа амаа дарах үйлдэл гарган “хариуцлагаа өөрөө хүлээгээрэй” хэлэх үед хар куртиктэй залуу “өө үгүй ээ, намайг уучилаарай, найзыгаа уучилаарай” гэж хэлж байв. ...цагдаагийн алба хаагч “би чиний амь насыг хамгаалсан, өөр юу ч хийгээгүй, яаж байгаа юм бэ” гэсэн яриа бичигдсэн байв, ...хар куртиктэй эрэгтэй “чи бид хоёр адилхан байж, чи төрийн хувцас өмссөн пязда, чи намайг ингэдэг, адилхан эр хүн байж” гэж хэлэх ба цагдаагийн алба хаагч “би танд хууль ёсны шаардлага тавьсан” гэж хэлж байв, ...бичлэгт ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн номер бичигдсэн, тухайн орчинд байх хүмүүсийн хөл бичигдсэн байв. Хар куртиктэй иргэн хөлөө солбин нааш цааш найгах үйлдэл гаргах үед цагдаагийн алба хаагч “та зүгээр зогсож бай” гэж хэлж байв. Хар куртиктэй эрэгтэй хүн “*******-аа би чиний булайг дэлгэнэ шүү, ажилгүй болгоно шүү, би чамайг жинхэнэ булай болгоно, бузарыг чинь дэлгэнэ, муу гөлөг минь, Багануурт бузрыг чинь дэлгэнэ гөлөг минь, дэлгэхийг хүсэж байна уу, чи намайг үзэх үү, чи надтай жинхэнэ үзэх үү, чи намайг явуулчих гэж байна, *******онгол улсад лайваар дэлгэнэ, ажилгүй болгоно, гөлөг минь, наадах чинь эр хүн шиг ярьж чадахгүй гөлөг байна, би чамайг ажилгүй болгоно, дээлийг чинь нөмөрүүлнэ, хөөе 500.000 төгрөгөөр тохироё, уучилаарай гэж орилж чанга дуугаар хэлэх ба цагдаагийн алба хаагч станцаар байршлаа хэлж байсан ба, яасан бэ хурдал гэх яриа өгүүллийг гаргах ба цагдаагийн алба хаагч “та наанаа зогсож бай” гэж хэлж дээрх иргэн нааш цааш холхин явж байгаа дүрс бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх-н 5-6-р хуудас/
Цагдаагийн ерөнхий газрийн хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэл, цагдаагийн 14888 дугаартай үнэмлэхний хуулбар, албан тушаалын тодорхойлолт, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо “...2022.12.22 “Пүрэв гараг”, дуудлага эргүүл, а/д ******* 22 цаг...” гэсэн баримт /хх-н 74-79-р хуудас/
*******үүгдэгч *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 52-53-р хуудас/
*******-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа /хх-н 60-66/ зэрэг дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
*******үүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…*******үүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт
*******үүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр явдлаас хойш 2 хоногийн дараа хохирогчтой утсаар ярьж уучлалт гуйсан, тэрнээс хойш холбогдоогүй....“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
*******үүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
*******үүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
*******үүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. *******үүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
*******инжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
*******үүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******үүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 4-н замын уулзвар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7-д заасан чиг үүргийн дагуу зогсоож шалган илрүүлсэн хууль сахиулагч болох Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч *******-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан согтуурсан байдлыг шалгах, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан жолоочийг зөрчилд холбогдуулан шалгаж байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах зэрэг хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан согтуурсан байдлаа шалгуулахгүй байх ашиг сонирхолын үүднээс хэл амаар доромжлон, түүний өмссөн албаны гадуур хүрэмний энгэрээс заамдах, заамдсан гараараа нүүр хэсэгт нь 1 удаа, цээж хэсэг рүү нь 3-4 удаа цохиж биед нь доод уруулын дотор салстад 0.5х0.3см, 0.3х0.2см улаан ягаан өнгийн цус хуралт, баруун гарын 5-р хурууны гадна хэсэгт 3х2см улаан ягаан өнгийн зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хуульд зааснаар “хууль сахиулагч” гэж цагдаа...”-г ойлгох ба Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.
*******үүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ******* нь “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “...*******үүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан,
*******үүгдэгчээс “...буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа, хамгийн багаар торгож өгөөч, зээл төлдөг...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан байна.
******* нь урьд ял шийтгэлгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ... хэлтэст мэргэжилтэн ажилтай зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
*******үүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хохирогч ******* нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй болно.
Иймд шүүгдэгч *******-нг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд, *******-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
*******үүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******үүгдэгч ........-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .......-нг гурван мянган /3000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая /3.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг нэг /1/ жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. *******үүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
6. *******ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ирнэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ А.БЯ*******БАЖАВ