Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 203

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С.Э /ЗМххххххххх/, С.Д /ЗЮххххххххх/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч С.Э нь 2008 оны 5 сарын 16-нд төрсөн хүү Огниуд овгийн Э-ын Аръяабадраа /ЗКхххххххх/, 2012 оны 4 сарын 15-нд төрсөн хүү Огниуд овгийн Э-ын Төрболд /ЗЮххххххх/ нарын тэтгэлэгт тооцон Олхонууд овгийн Д-ын Ц-ийн өмчлөлийн Y-0814001335 дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Залуучууд хотхоны 80-р байрны 13 тоотод байршилтай 31 мкв 1 өрөө орон сууц, С.Э, С.Д нарын өмчлөлийн Y-0814001040 дугаартай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 6-р цэцэрлэгийн зүүн урд байршилтай 120 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, С.Эын эзэмшлийн 111600203 нэгж талбарын дугаар бүхий 532 м2 газар, Самдангийн Дэлгэрмаагийн өмчлөлийн Y-0814001961 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Буяннэмэхийн өргөн чөлөө, 14-р байр 32 тоот хаягт байршилтай 37.9 мкв талбайтай 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг хүү Огниуд овгийн Э-ын Жигмэднамжил /ЗИ01252813/-ын өмчлөлд шилжүүлэхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133184 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөг, хариуцагч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695950 /зургаан зуун ерэн таван мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 56360 /тавин зургаан мянга гурван зуун жаран/ төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Дд, нэхэмжлэгчээс 316483 /гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөгийг гаргуулан хариуцагч С.Эад, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд тус тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

      

            ДАРГАЛАГЧ                         Д.УРАНЧИМЭГ