Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

      2023        02           28                                   2023/ШЦТ/24

 

       МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн *******аянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           *******.Н

Улсын яллагч                                                           Я.*******

*******охирогч                                                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        *******.*******

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ээж, охин, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот, ... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоотод /иргэний үнэмлэхний хаягаар Улаанбаатар хот, .. дүүргийн .. дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоот/ түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ийн ******* /РД:*******..../

*******олбогдсон хэргийн талаар:                                  

         1. Шүүгдэгч ******* нь “Kh Khusel” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.И-ийн хаан банкны .. тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ub .. гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 850.200 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч

            2. “Kh Khusel” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******-гийн хаан банкны ... тоот данснаас ... Өмнөговь гүйлгээний утгатайгаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 750.000  төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

            3. “Anna Bella” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******-ийн хаан банкны ... тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Erdenet ... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 1.224.800 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

            4. “Anna Bella” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, -ын хаан банкны .. тоот данснаас ... зайрмагны машин гүйлгээний утгатайгаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.250.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 1.250.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч

            5. “Zairmagnii” нэртэй facebook хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, -ын хаан банкны .. тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр baganuur ... гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 916.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны .. тоот дансаар шилжүүлэн авч,

            6.“Zairmagnii mashin” нэртэй facebook хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.Д-гийн төрийн банкны ... тоот данснаас Dorjsuren batmunkh 99016337  гүйлгээний утгатайгаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.100.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1.107.000 төгрөг, нийт 2.207.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

            7.“Зайрмагны машин” нэртэй facebook хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.Л-ын хаан банкны ... тоот данснаас ...” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 1.250.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 9.698.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОР*******ОЙЛО******* нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 1. Шүүгдэгч *******-ны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сард ******* эгч *******Н*******АУ-аас зайрмагны машин захиалах зорилгоор фэйсбүүк зарын дагуу утсаар холбогдон ярьж 3.000.000 төгрөгөөр захиалсан. Гэтэл тухайн хүн хил, гааль хаалттай гээд хугацаагаа хойшлуулаад байсан учир эгч мөнгөө буцаан аваад захиалгаа цуцалсан. Энэ үед би иймэрхүү байдлаар хүн залилж болох юм байна гэж бодон 2022 оны 05 дугаар сарын дундуур “Husel” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээн /дараа нь anna bella болгож өөрчилсөн/ фэйсбүүк орчинд “Зайрмагны машин 1.500.000 төгрөгөөр хямдралтай зарна” гэж зар оруулаад тухайн зарынхаа дагуу холбогдсон хүмүүстэй өөрийн  8083.... дугаарын утсаар холбогдон та зайрмагны машин захиалах бол урьдчилгаа болгон тал мөнгөө миний ... дугаарын данс руу хийх шаардлагатай, урьдчилгаа хийсэн тохиолдолд маргаан таны захиалгыг хүргэн өгөх болно гэж хэлээд 750.000 төгрөгөөс 1.657.000 төгрөгийн хооронд 6 хүнээс мөнгө шилжүүлэн авч залилсан. Дээрх мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Дээрх гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 11-12-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

               *******охирогч *******.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед *******аянзүрх дүүргийн 8 дугаар хороонд гэртээ байхдаа өөрийн *******.И гэх нэртэй фэйсбүүк хаягаар зар харж байгаад “Зайрмагны машин зарна” гэх зарын дагуу ... дугаарын утсаар  холбоо барьж ямар үнэтэй болох талаар асуухад 1.500.000 төгрөгийн үнэтэй, одоо хямдраад 1.200.000 төгрөг болсон байгаа. Чи урьдчилгаа мөнгө шилжүүлээд захиалгаа баталгаажуулчих гэхээр нь тухайн хүний өгсөн ... дугаарын данс руу өөрийн 5300705617 дугаарын данснаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 850.200 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн хүн манай хүргэлтийн автомашин гадуур явж байгаа, удахгүй таны дугаар луу залгаад хүргээд өгнө гэж хэлсэн боловч утас нь холбогдохгүй болж, фэйсбүүк хаягаараа намайг блок хийсэн. Тухайн хүн дансны дугаар болон утаснаас өөр мэдээлэл өгөөгүй, би огт танихгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 9-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29/4863 дугаартай “... тоот дансыг ... регистрийн дугаартай *******-н ******* эзэмшдэг...” гэх албан бичиг,

              ... тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... тоот данснаас Ub ... гүйлгээний утгатайгаар 850.200 төгрөгийн орлого хийгдсэн...” гэх дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 23-26-р хуудас/

              “Юнител” **************К-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05-01/6143 дугаартай “...80839272 *******-н *******, ..., Улаанбаатар хот, ... дүүрэг, ... тоот...” гэх албан бичиг, гар утасны дуудлага, мессежний лавлагаа /1-р хх-н 27-34-р хуудас/

              *******охирогч *******.И, ******* нарын фейсбүүк чатаар мессеж бичсэн талаарх гэрэл зураг /1-р хх-н 15-16-р хуудас/

              2. *******охирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Зайрмаг мөхөөлдсөн дурлагсад” гэсэн грууппэд Kh Khusel гэсэн хаягнаас тавигдсан “Зайрмагийн машин зарна” гэсэн зартай танилцаж, фэйсбүүк чат болн ... гэсэн дугаараар холбогдож ярихад эмэгтэй хүн утас авч, зайрмагны машин хямдралтай зарагдаж байгаа гээд  хямдраад 1.500.000 төгрөг болсон, урьдчилгаа 50 хувийг өгвөл орон нутагт унаанд тавьж өгнө гэж хэлсэн. *******и тухайн хүний өгсөн ... дугаарын дансанд урьдчилгаа 50 хувь болох 750.000 төгрөгийг өөрийн ... гэсэн данснаас интернет банк ашиглан шилжүүлсэн, ...05 дугаар сарын 26-ны өдөр би “Мөхөөлдсөнд дурлагсад” гэсэн хаяг руу орж Kh Husel гэсэн хаягнаас тавигдсан зайрмагны машин зарна гэх зар луу дахин орж, харж байтал зарын дор хүмүүс залилуулсан утгатай сэтгэгдэл бичсэн байсан. Тэгээд би захиалга өгсөн ... гэсэн утас руу залгахад эмэгтэй хүн утсыг аваад таны захиалсан барааг Нарантуул зах руу хүргэхээр явсан байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш дахин холбогдохоор залгахад утсаа авахгүй эсвэл утсаа салгаад  хаагаад байсан. Фейсбүүк хаягаар нь холбогдох гэтэл миний хаягийг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 217-р хуудас

              *******аан банкны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5585/366 дугаартай “... тоот дансны мэдээллийг шалгахад Улаанбаатар хот, ... дүүрэг ... дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух ... утасны дугаартай *******01262063 регистрийн дугаартай *******-н ******* эзэмшдэг...” гэх албан бичиг,

              ... тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... тоот данснаас “UB ..” гэсэн гүйлгээний утгатайгаар 750.000 төгрөгийн орлого хийгдсэн...” гэх дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 223-224-р хуудас/

              3. *******охирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 24-гий өдөр өөрийн ашигладаг Одноо Төмрөө нэртэй фейсбүүк хаягаар орж байгаад Anna bella гэх нэртэй фейсбүүк хаягнаас оруулсан “Зайрмагны машин авна” гэх нийтлэл оруулсан байсныг хараад зайрмагны машин худалдан авах зорилгоор харилцахад 50 хувийн хямдралтай гээд зурагнууд явуулахаар нь итгээд зайрмагны 1 ширхэг машин, бэлдэцүүдийн хамт 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, захайлгын мөнгөний 50 хувь болох 1.224.800 төгрөгийг тухайн фейсбүүк хаягнаас өгсөн “*******аан” банкны ... тоот дугаартай данс руу эгч Э-ийн эзэмшдэг хаан банкны ... тоот данс руу ... гэсэн утгатай шилжүүлсэн бөгөөд маргааш нь зайрмагны машинаа авъя гэтэл блок хийгээд дахиж харилцаагүй. *******и гомдолтой байна, хохиролын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 164-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/523 дугаартай “...530... дансны эзэмшигч нь *******-н ******* РД:*******...” гэсэн албан бичиг,

              ... тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ... тоот данснаас “erdenet 88354326” гүйлгээний утгатайгаар 1.224.800 төгрөгийн орлого хийгдсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 189-190-р хуудас/

              *******охирогч *******, Anna bella нарын фейсбүүк чатаар мессеж бичсэн талаарх, гэрэл зураг /2-р хх-н 156-159-р хуудас/

              4. -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк утсаараа орж байтал зайрмагны машин 2.500.000 төгрөгөөр зарна гэсэн зар Anna Bella гэсэн фейсбүүк хаягнаас байршуулсан байсан, тэгээд би тухайн зайрмагны машины худалдаж авахаар тохиролцоод зурвасаар харилцаад 1.250.000 төгрөгийг урьдчилгаа *******аан банкны ... дугаарын данс руу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Тэгээд би 2 хоногийн дараа зайрмагны машин авахаар тохиролцсон. 2 хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өглөө холбогдоход 1.250.000 төгрөгөө шилжүүлж, зайрмагны машинаа авах боломжтой гэсний дагуу .. дугаарын данс руу шилжүүлээд зааж өгсөн хаяг буюу Улаанбаатар хот, .. дүүрэг, .. дугаар байранд очиход худлаа хаяг байсан ба өмнө холбогдсон фейсбүүк болон гар утасны дугаар нь намайг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 63-64-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 5770/221/22 дугаартай “..... тоот харилцах дансыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нээсэн. ******* овогтой ******* РД:.....” гэх албан бичиг,

              “.... тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ...... тоот данснаас Г-н Ө ... зайрмагны машин гэсэн гүйлгээний утгатайгаар 1.250.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... гэсэн гүйлгээний утгайтгаар 1.250.000 төгрөгийн орлого хийгдсэн...” дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 82-83-р хуудас/

              5. *******охирогч -ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би *******үлдээ *******олонго нэртэй өөрийн фэйсбүүк хаягнаасаа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Zairmagnii гэсэн фейсбүүк хаягнаас “зайрмагны машин” зарна гэсэн зар байршуулсны дагуу Zairmagnii гэх хаягтай хүнтэй чаталж зайрмагны машин худалдаж авахаар тохирсон. Тэгээд тухайн хүн надад 7 хоногийн дараа зайрмагны машин *******үгд Найрамдах *******олонгос улсаас ирнэ, тэгээд тань руу явуулна, та эхлээд 30 хувь урьдчилгаа төлөлт буюу 916.000 төгрөгийг энэ данс руу хийгээрэй гээд ... тоот данс өгсөн, би өөрийн ... дугаарын данснаас ... дугаарын *******-ны данс руу 916.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд надад зайрмагны машин ирэхгүй, фэйсбүүкээр блок хийсэн байсан учраас би залилуулсан гэдгээ мэдсэн.. *******өвсгөлд очиж хувиараа юм хийх гэж байсан. Тэгээд яг  *******өвсгөлд очсоны дараа энэ охин намайг блок хийгээд, ажиллуулах юмаа ч ажиллуулж чадаагүй...утсаар ярихдаа “*******и гэрээт ажилтан байна” гэж хэлж байсан дуу хоолой нь жоохон охин шиг л сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 112-113-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5770/269/22 дугаартай ... тоот данс нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн, дансны эзэмшигч ******* РД:....” гэх албан бичиг

              ... тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 5750522244 тоот данснаас “Baganuur ..” гүйлгээний утгатайгаар 916.000 төгрөгийн орлого хийгдсэн...” талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 128-129-р хуудас/

              6. *******охирогч *******.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 сарын сүүлээр хувийн бизнес хийх зорилгоор хувь хүнээс зайрмаг хийдэг автомат машин худалдан авахаар зарын дагуу фейсбүүк цахим орчинд “Зайрмагны машин” нэртэй хаягтай холбогдсон. Ингээд тэр хүнтэй мессеж бичиж .. дугаарын утсаар холбогдоход эмэгтэй хүн утсаа авсан ба захайлгаар 7 хоногийн дотор нийлүүлнэ, төлбөрийн 50 хувийг шилжүүлснээр баталгаажиж, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүргэж өгнө гэсэн. Ингээд би урьдчилгаа 50 хувь болох 1.100.000 төгрөгийг ... тоот *******аан банкны данс руу 2022 он 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэмж 1.107.000 төгрөгийг мөн тоот данс руу шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж .. дугаарын утас холбогдох боломжгүй болж, фейсбүүк нь идэвхигүй болсон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 22-23-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 29/4676 дугаартай “...5920455195 тоот дансыг *******..., *******-н ******* эзэмшдэг...” гэх албан бичиг

              ... тоот дансанд 2022  оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Beldets 5ш торх 4 хайрцаг” гүйлгээний утгатайгаар 157.000 төгрөг, dorjsuren batmunkh ... гүйлгээний утгатайгаар 950.000 төгрөгийн орлого хийгдсэн...” талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 26-27-р хуудас/

              *******охирогч *******.Д-гийн төрийн банкны ... тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр .. dorjsuren batmunkh гүйлгээний утгатайгаар 1.100.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Beldets 5ш торх 4 хайрцаг гүйлгээний утгатайгаар 175.000 төгрөгийг, dorjsuren batmunkh .. гүйлгээний утгатайгаар 950.000 төгрөгийг тус тус .. тоот данс руу шилжүүлсэн...” талаарх зарлагын дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 44-45-р хуудас/

              7. *******охирогч *******.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зайрмагны машин гэсэн хаягтай фейсбүүк хэрэглэгчээс 2022 оны 06 дугаар сарын 12-нд монголд буух сүүн зайрмагны машин 1 ширхэг захайлга авна” гэхээр нь чи мессеж чат руу нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 33 минутанд чат бичиж, зураг үзье гэтэл над руу 5 секундын бичлэг, мөн зураг явуулсан. *******ид харилцан мессеж бичиж мэдээлэл солилцоод, сүүн зайрмагны машин худалдан авахаар тохиролцоод эхний ээлжинд урьдчилгаа 1.200.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 00 минутанд *******-ы ....... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 06 сарын 10, 11-ний өдөр чимээгүй байж байгаад 2022 оны 06 дугаар сарын 12-ны шөнийн 02 цаг 25 минутанд машин чинь ирсэн гэсэн мессеж чат бичсэн. Тэгээд өглөө нь надруу бас дахин чат бичээд үлдсэн мөнгөө хийж байж машиныг хүргэлтээр орон нутгийн унаанд тавьж өгнө гэхээр нь би хүн явуулж үзүүлнэ гэсэн чинь хүргэлт хийгээд завгүй байгаа, орой юм уу маргааш авчих гэхээр нь би хүргэлт хийж байгаа газар нь очоод авъя гэж хэлтэл хүргэлтийн хийж байгаа хүнийхээ утасны дугаарыг өгье гэж хэлээд миний утсыг тасалсан. Дахин залгасан чинь миний дугаарыг блок хийсэн байхаар нь өөр хүний дугаараас залгатал холбогдох боломжгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 158-р хуудас/

              *******аан банкны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай “...тоот дансыг ..., *******-н ******* эзэмшдэг...” гэх албан бичиг

              ....... тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... тоот данснаас lkham-osor byambaa .. гүйлгээний утгатайгаар 1.250.000 төгрөгийн орлого хийгдсэн...” дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 128-129-р хуудас/

              Шүүгдэгч *******-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас “үгүй” гэх тэмдэглэл /2-р хх-н 212-р хуудас/

               *******-ны хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 86-87/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

     1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогч нарт учирсан хохиролыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэм буруу дээр маргаан байхгүй, хохирлын тал дээр хохирлоо сар сард нь хувааж нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа...” гэсэн  дүгнэлт,

Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт

            *******охирогч -аас “...миний болон бусдын хохирлыг цаг хугацаандаа төлвөл өөр гомдол саналгүй...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

          Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

              1. Шүүгдэгч ******* нь “Kh Khusel” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг facebook группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.И-ийн хаан банкны .. тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ub ... гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 850.200 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч

              2. “Kh Khusel” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******-гийн хаан банкны ... тоот данснаас .. Өмнөговь гүйлгээний утгатайгаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 750.000  төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны .. тоот дансаар шилжүүлэн авч,

              3. “Anna Bella” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******-ийн хаан банкны ... тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Erdenet .. гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 1.224.800 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны 5302625617 тоот дансаар шилжүүлэн авч,

              4. “Anna Bella” нэртэй хуурамч facebook хаяг нээн, “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, -ын хаан банкны ... тоот данснаас ... зайрмагны машин гүйлгээний утгатайгаар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.250.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 1.250.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ........ тоот дансаар шилжүүлэн авч

              5. “Zairmagnii” нэртэй facebook хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, -ын хаан банкны ... тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр baganuur 89078667 гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 916.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

              6.“Zairmagnii mashin” нэртэй facebook хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.Д-ийн төрийн банкны .. тоот данснаас Dorjsuren batmunkh ...  гүйлгээний утгатайгаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 1.100.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1.107.000 төгрөг, нийт 2.207.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч,

              7.“Зайрмагны машин” нэртэй face book хаягнаас “Зайрмагны машин зарна” гэх зарыг face book группт байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, зайрмагны машины урьдчилгаа болгож, *******.Л-ын хаан банкны .. тоот данснаас “Lkham-osor byambaa ...” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 1.250.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг хаан банкны .. тоот дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 9.698.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “*******уурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ....эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

              Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. *******увийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

              Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

              Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, зохиомол байдлыг зориудаар бий болгох,бусдыг төөрөгдөлд оруулж цахим хэрэгсэл ашиглан шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

             

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан.

           Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

          Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс  2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдэж нэр бүхий 7 иргэнд нийт 9.698.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ.

              Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогч нарт зайрмагны машин нийлүүлэх боломж бололцоо байхгүй гэдгээ өөрөө мэдсээр байж, цахим хэрэгсэл буюу фейсбүүк хаяг ашиглан захиалга авч нийлүүлнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

  1. *******охирол хор уршигийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Иймд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******.И-д 850.200 /найман зуун тавин мянга хоёр зуу/-н төгрөгийн, хохирогч *******-д 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгийн, хохирогч *******-д 1.224.800 /хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуу/-н төгрөгийн, хохирогч -т 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийн, хохирогч -д 916.000 /есөн зуун арван зургаа мянга/-н төгрөгийн, хохирогч *******.Д-д 2.207.000 /хоёр сая хоёр зуун долоон мянга/-н төгрөгийн, хохирогч  *******.Л-т 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол нийт 9.698.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

              Шүүгдэгчээс “...би анх 2022 оны 5 сарын 22-нд зайрмагны машин зарна гэсэн зар хараад тэрнээс сэдэл аваад ийм үйлдэл хийсэн. Эхний удаа бэлэн зайрмагны машин байгаа хямдралтай зарна, 50 хувь урьдчилгаа авна, хүргэлтээр явуулна гэх маягаар 5 сард 2-3 хүнээс, 6 сард 3 хүнээс, 7 сард 1 хүнээс мөнгө шилжүүлэн авсан, ...маш их гэмшиж байгаа, хохирогчдын мөнгийг даруй төлнө, намайг үнэхээр уучлаарай...” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын хохирол төлбөр барагдуулаагүй талаархи хохирогч нарын мэдүүлэгүүд бичгийн нотлох баримтуудаар хохирол барагдуулаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс хохирогч нарт нийт 9.698.000 төгрөгийн хохиролыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт

*******охирогчоос “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна, тодорхой хугацаанд хохирлыг маань барагдуулах байх...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн хувьд өөрийн 5 сартай охин, ээж, 3 дүү нарын хамт амьдардаг. *******алиун хүмүүст учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд мэдээж ажил хийх шаардлага гарна, одоо эрхэлж байгаа ажлын сарын орлого нь доод тал нь 1 200 000 төгрөг болж байгаа учраас хохирогч нарт хуваагаад төлөөд байх боломжтой. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...” гэсэн санал тус тус гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, одоогоор ТҮЦ-нд ажиллаж байгаа гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна, Мөн 2022.09.07-ны өдөр төрсөн 5 сартай хүүхэдтэй, ээж, 3 дүүгийн хамт *******үхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 3 дугаар гудамжны 211 тоотод амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нь хувийн байдал баримтуудаар тогтоогджээ.

              Шүүгдэгч *******-нд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Улаанбаатар хотын .. дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй Улаанбаатар хот, ..р дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот хаягт оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТОО******* нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******-ийн *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ийн *******-ыг нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-нд шүүхээс оногдуулсан нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Улаанбаатар хотын *******үхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр /өөрийн оршин суух Улаанбаатар хот, .. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот/ оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-нд тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч *******.И-д найман зуун тавин мянга хоёр зуу /850.200/-н төгрөг, хохирогч *******-д долоон зуун тавин мянга /750.000/-н төгрөг, хохирогч *******-д нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуу /1.224.800/-н төгрөг, хохирогч -т хоёр сая таван зуун мянга /2.500.000/-н төгрөг, хохирогч -д есөн зуун арван зургаа мянга /916.000/-н төгрөг, хохирогч *******.Д-д хоёр сая хоёр зуун долоон мянга /2.207.000/-н төгрөг, хохирогч  *******.Л-т нэг сая хоёр зуун тавин мянга /1.250.000/-н төгрөгийг шүүгдэгч *******-аас тус тус гаргуулж, хохирогч нарт олгосугай.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.*******ЯМ*******АЖАВ