Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

    2023          01          25                                     2023/ШЦТ/76

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Иргэдийн төлөөлөгч: О.Баярчимэг,

Улсын яллагч: Р.Энх-Оюун, Б.Баярчимэг,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111011300135 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, .... тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь фэйсбүүк цахим орчинд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ний логотой “Админ админ” “Группийн админ” нэртэй хаягуудаар “Ардад данс нээлгээд ашиглаагүй удсан хүмүүсийн койныг мөнгө болгож өгнө, Ард койноо хэрхэн мөнгө болгох талаар мэдээлэл өгнө, зааж өгнө” гэх утга бүхий заруудыг байршуулан тус зарын дагуу холбогдсон нэр бүхий 289 иргэнээс нийт 61.555.735 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, залилсан буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хамгийн анх карантин дуусаад фейсбүүк хаягаас Ардын мэдээллийг авч байсан. Тэгээд Ард хаяг дээр аккаунт нээж найзуудаа урьж урамшуулал авч байсан. Хүмүүс Ардын койныг судалж байсан. Би судалж эхлээд өөрөө эхэлж бүртгүүлээд хүмүүс урьж “Ард”-аас урамшууллын үнэгүй койн авч үүнийгээ зарж болж байсан. Өөр дээрээ бүртгүүлсэн хүмүүсийнхээ кодыг авч эрхийг нь сэргээж өгч байсан. Хүмүүсийг бүртгүүлж үнэгүй орж ирж байгаа урамшууллын койн авч байгаа гэж бодсон. Ийм олон хүмүүс болж койн авсан. Гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ ойлгоогүй.Ар гэр, амьдралдаа энэ мөнгийг хэрэглэж байсан зүйл байхгүй. Бооцоот тоглоом тоглоод алдсан” гэв.

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасанхуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ийг 5 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ээс нийт 61.555.735 төгрөг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 289 хохирогчид олгосугай.  
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ий урьд цагдан хоригдсон 30 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

                                         ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

                                                           

                                         ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ