Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

 2023 оны  02 дугаар сарын 14             Дугаар 2023/ШЦТ/44                                        сум                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Сүрэнхорлоо,

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Т.Хүдэр, Д.Зулаа,

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4,  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,  мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар.

 

Нэг: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун сумын 5 дугаар баг, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:******* ******* овогт Саранхүүгийн ,

 

Хоёр: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багт тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар баг тоотод оршин суудаг,

Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан РД:*******, овогт ,

 

Гурав: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг,  Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг, Хайлаастын 13-24 тоотод оршин суудаг,

Урьд  Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1,  216 дугаар зүйлийн 216,2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сар баривчлах ял,

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ял,

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан РД: овогт ,

 

Дөрөв: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д байгаль орчны туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Одоогоор Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар баг, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:, овогт .

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

1. Яллагдагч Саранхүүгийн нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг эзэмшлийн 5 тооны хонийг ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч 511.700 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр г  “идэшний үхэр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч д 800.000 төгрөгийн хохирол учруулсан

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөрыг  “идэшний үхэр хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогчад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан Мөнххаан сумын нутаг дэвсгэрт аас “2.500.000 төгрөг зээлчих, маргааш буцааж өгөхдөө 300 мянган төгрөг нэмж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, 2,500,000 төгрөгийг хохирол учруулсан

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “бяруу худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хонь худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч т 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн

2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс гийн  3 тооны адуу буюу олон тооны малыг даюун маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, бусдад 2,204,400 хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  ын 26 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 3,463,000 хохирол учруулсан

2.Яллагдагч *******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг гийн хашаанд хашсан хонь ямаанаас 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч д 410,000 төгрөгийн хохирол учруулсан

мөн 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ганц мод” гэх газарт нутагладаг Б.Гантулгын эзэмшлийн 53 тооны бог мал буюу 51 хонь 2 тооны ямааг*******ийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч д 5.713.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан,

3.Яллагдагч******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг ************** нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн

4.Яллагдагч ************** нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн олон тооны буюу 35 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан

5.Яллагдагч*******,*******, ******* нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн 15 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 14.511.550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө тараагаад дууссан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өртэй байсан учраас хулгай хийсэн. Би , Д.,, нарын хохирлыг нөхөн төлсөн. , нарын хохирлыг төлөөгүй. А.Цэрмаагийн 1 ямаа дутуу байгаа. гийн хохирлоос 9 адуу буцаж очсон. Шүүгдэгч*******тэй нэг удаа хамт явсан. Хохирогч гийн малыг хулгайлахад яваагүй. Харин махыг борлуулж өгсөн.  Дансаар нь мөнгө оруулж. шүүгдэгч*******  150,000 төгрөг өгсөн. Туулайхүүгийн адууг борлуулсан мөнгөнөөс *******ид 600,000 төгрөг өгсөн. Хохирогч д 800.000 төгрөгийг******* төлсөн.Даюунг мотоцикль Рэнчиндоржийн эзэмшлийнх.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөс 600,000 төгрөг авсан. 600,000 төгрөгийг *******д буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  2 удаагийн үйлдэлтэй. манай хадам дүү. Эхний удаа явахдаа хулгайн адуу гэж мэдээгүй. Дараагийн удаа адуунд явахад хулгайн адуу гэж мэдсэн. Хохирогч гийн 15 адууны хулгайлахад шүүгдэгч******* махыг аваачиж өгсөн. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос мөнгө аваагүй учраас хохирлыг төлөхгүй гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, Тухайн үед би хөлөө гэмтээгээд эмнэлэгт хэвтэж байх үед ******* надтай уулзаад мөнгө авсан. Мөнгөө авъя гэхэд гурван адуу авчирсан гээд, 3 адууны мөнгө миний данс руу хийлгэсэн. Тэр орсон мөнгөнөөс 250,000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгийг нь ******* авсан. Айлын хонийг хулгай хийж хашаанд хийчхээд надад хамжаад өгөөч, би ганцаараа байна гэхээр нь мотоциклийн ар талд нь суугаад явсан. Хонь зарж борлуулсан ашгаас би аваагүй. Сүүлд нь дахиад айл руу хамт явъя гээд гуйгаад байхаар нь явахгүй гэж хэлсэн. ******* нь 3 хонь авчирч маханд өгөхөд 410,000 төгрөг болсон. Надад авсан зүйл юу ч байхгүй. Хулгай хийж байна гэж мэдээгүй. Өртэй байна гэхээр нь адуу, үхэр өгч байсан. Өрөө авъя л гэж хэлдэг байсан гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хулгайн мал гэдгийг авсан хойноо л мэдсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 800.000 төгрөгийг төлсөн. Авсан мөнгөө найраа хийхдээ зарцуулсан...гэв.

 

Хавтаст хэргээс:

 

  1. Яллагдагч Саранхүүгийн нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг эзэмшлийн 5 тооны хонийг ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч 511.700 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан  нь

 

Хохирогч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг гэх газарт мал маллаж амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн сум руу айлын найранд орохоор гэрээ эзэнгүй орхиод явсан. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө эрт гэртээ ирээд хашаатай байсан хонио гаргаад тоолж үзэхэд 3 тооны хонь дутсан байсан. Уг хонинууд нь зөв чих тайранхай, буруу чих араасаа ухам имтэй, 2 эр, 1 эм хонь байсан юм. Би алдсан байж магадгүй гэж бодоод эрээд олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би хуульд заасан эрх үүргээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Би 2 тооны эр хонь, 1 тооны эм хонь алдсан. Би алдсан хонио эр хонь 250,000, эм хонь 200,000 нийт 700,000 төгрөг нэхэмжилнэ. ******* миний хохирлыг төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх1-ийн 9-10,13/

 

Гэрч*******гийн “...Би *******г танина. Найз нөхдийн холбоотой. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт ирээд миний 5051СҮЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машиныг “гэртээ ус авчхаад ирье” гэж хэлээд аваад явсан юм. Орой нь 21 цагийн үед миний машиныг авч ирж өгсөн. Ингэхдээ 3 тооны эм хонь ийнхөөс авч ирсэн. Тэгээд өглөө авна гэж хэлээд манай амбаарт хийгээд орхисон юм. ******* нь надад хэлэхдээ ийнхөөс авч ирсэн гэж хэлж байсан юм. өмнө нь надад ийнхөөс хонь авч байсан болохоор нь би өөрийнх нь хонь гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх1-ийн 23-24/

 

            Хохирогч П.ийн 3 тооны хонийг зээлийн үнийг нийт 511,700 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202142 дугаартай дүгнэлт /хх1-ийн 59-69 /

 

            Иргэний нэхэмжлэгч ын “...Б. гэдэг хүн манай байгууллагад 2020.11.06-ны өдөр 3.500.000 төгрөгийн 2 жилийн хугацаатай зээлж барьцаанд дугаартай тоёота приус 20 маркийн автомашин тавьсан. Зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу явагдаж байгаа, зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 1.080.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Манай зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.080.000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх1-ийн-20/

 

            Яллагдагч *******гийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед аймагт Оюунтуяа гэдэг хүнд идэшний бяруу зарна гэж хэлээд 800,000 төгрөг авчихсан юм. Тэгсэн тэр хүн мөнгөө буцааж авахаар болсон. Тэгээд мөнгөгүй байсан юм. Уг нь би энэ хохирогч ийг таньдаг юм. Тэгээд уулзаж 2-3 хонь гуйя гэж бодоод очсон юм. Намайг очих үед  ийнх эзгүй байсан. Тэгээд намайг хонь эргүүлчхээрэй гэж хэлсэн. Тэгээд би хонь ямаа руу очоод 2 эр, 1 эм хонь машинд ачсан. Аймгийн төвд ирээд гийн хашаанд хулгайлсан 3 хонио аваачиж амбаарт нь хийж орхисон. Тэгээд маргааш нь гийн хашаанд нь ажиллаад махыг нь “” махны газарт аваачиж 400,000 гаран төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх1-ийн 77-78/,

 

            2.Яллагдагч Саранхүүгийн нь нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр г  “идэшний үхэр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч д 800.000 төгрөгийн хохирол учруулсан нь

 

Хохирогч гийн “...Миний хувьд тухайн 3 иргэнийг огт таньж мэдэхгүй. Манай нөхөр нь аймгийн суманд байх “” ХХК-д жолоочийн ажил хийдэг юм. Х.,******* нар нь манай нөхөртэй хамт “” ХХК-д хамт ажилладаг юм байна лээ. ******* гэх иргэнийг бол танихгүй, Сүхбаатар аймгийн хүн гэдэг талаар мэдэж байна...Х. гэх хүн манайх идэшний махаа авах гэж байгаа талаар дуулаад “манай нөхөрт манай ах Сүхбаатар аймагт идэш зардаг” гэж хэлж зуучилж өгсөн байсан. тэгээд нөхөр Сүхбаатар аймгийн ******* гэх иргэнтэй холбогдож идэш авах талаар ярилцсан ба шүдлэн үхэр 1,000,000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 800,000 төгрөг өгч идшээ аваад үлдсэн 200,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон юм. Улмаар тухайн ******* гэх иргэн нь дугаарын утаснаас “ байна, ах энэ данс руу хийчхээ ахаа гэж байгаа ахаа дүү нь хөдөө явах гэж байгаа шүү” гэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг 32 минутанд манай нөхрийн дугаарын утсанд мессеж ирсэн. Ийнхүү манай нөхөр өөрийн Голомт банкны тоот данснаас хаан банкны тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхэд гэж гарч ирж байсан. Тухайн тоот хаан банкны хаан банкны данс нь гэх иргэний эхнэр болох гэх иргэний данс байсан. манайх идшээ 2021 оны 11 дүгээр сард хүйтрэхээр авна гэж ярилцаж тохирсон байсан. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа 2021 оны 11 дүгээр сард идэш явуулахгүй, залгаж ярихаар завгүй байна, хөдөө байна, ажилтай байна, ажил явдал гарсан гэж 2 удаа хэлж байсан. заримдаа утас нь холбогдохгүй болсон. Х.ийн утас нь мөн холбогдохгүй болсон. Тэгээд би дугаарын утас руу залгаж ярихад хөгшин эрэгтэй хүн авсан. Би “таны энэ дугаараас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мессеж ирсэн ба байна ах энэ данс руу хийчхээ ахаа дүү нь хөдөө явах гэж байгаа шүү” гэж мессеж ирсэн талаар асуухад “би мэдэхгүй” гэхэд би “та цагаанаа гэх хүнийг таньдаг юм уу” гэхэд “би сайн танихгүй дүүгийнхээ гэрт очиход утас гуйж авч байсан, мессеж бичсэн талаар би мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Тэгээд би гийн эхнэр гэх эмэгтэй дугаарын утас руу залгаж ярихад тухайн эмэгтэй “би мэдэхгүй тухайн дугаарын данс нь*******гийн эхнэр гэх эмэгтэйн данс гэж байсан. Мөн , ба түүний эхнэр нийлж мөнгийг чинь авч идсэн байна. Надад мөнгө байна гэхдээ би өөрөө авч хэрэглээгүй болохоор өгч чадахгүй” гэж ярьсан. 2022 оны 01 дүгээр сарын эхээр би тай холбогдож ярьсан ба “мөнгөө авъя” гэж хэлэхэд “дансаа явуулчих эгчээ, би хүнээс зээлээд хийх гэж байна” гэж хэлэхэд би дансаа явуулсан тэгээд мөн л адил алга болсон. Утсаа авахгүй эхнэр лүү нь залгахаар “би мэдэхгүй” гэж ярьсаар одоо хүрсэн тэгээд миний бие цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн юм. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр өөрийн голомт банкны тоот данснаас хаан банкны тоот данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө буцааж авмаар байна. Мөн тухайн мөнгөний хүү болгож 200,000 төгрөг нэмж авна. Тухайн хүний үйлдлээс болж өвөл идэшгүй өнжсөн зэрэг олон асуудал тулгарсан...” гэх мэдүүлэг /хх1-ийн 92-94/

 

Гэрч ын “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр идэш хоол авах санаатай Сүхбаатар аймагт байдаг гэх гэх хүн рүү 800,000 төгрөг шилжүүлээд одоо болтол мөнгөө болон идэш махаа авч чадахгүй залилуулсан юм. энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа. Хамт ажилладаг гэх залуугаар дамжуулж “Сүхбаатар аймагт байдаг малтай найз маань байдаг идэш хоол зарах байх” гээд надад утсыг нь өгч би анх гэх хүнтэй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдоод орой нь 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгийг өөрийн гар утаснаасаа Голомт банкны тоот данснаас Хаан банкны гэсэн данс руу Мобайлдаж шилжүүлсэн юм. Өмнө нь гэх хүнийг огт таньдаггүй байсан. гийн гар утас гэж 96117911 гэсэн тоот дугаарт анх залгаж холбогдож байсан. Гэрийн хаяг нь Сүхбаатар аймгийн сум тоот гэсэн хаягийг надад өгсөн юм. Сүүлд 2022 оны 02 дугаар сарын 25-ны орчимд над руу өөрөө залгаж “мөнгийг чинь өгөх боломжгүй байна ойрын хугацаанд мөнгийг чинь хуваагаад ч болтугай өгнө” гэж хэлээд дахиад надтай холбоо бариагүй,манай эхнэр хааяа залгадаг утас нь холбогддоггүй нэг бол эхнэр нь аваад “өөртэй нь ярь” гэдэг гэж байсан. Би гэх хүнээс мөнгө, идэш юу ч аваагүй. , нар надаас мөнгө авсан асуудал байхгүй ээ, өмнө нь надаас 300,000  төгрөг зээлээд буцаагаад авч байсан. Өөр мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. надтай нэг ээлж байсан юм. Тэгээд бид нар өрөөндөө амарч байхад идэш хоол гээд ярьж байсан чинь “манай нэг танил Сүхбаатар аймагт байдаг тэр хүнтэй холбогдож асууж өгье” гээд анх гэх хүнтэй холбогдсон юм. Манайд ажилладаг өөрөө Сүхбаатар аймагт амьдардаг залуу байгаа юм, тэгээд цагаанаа гэх хүнтэй мөн адил найзууд байгаа юм. Тэгээд гэх хүний хаягийг хэлж зааж өгөөд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх1-ийн 99-100/,

 

Гэрч*******гийн “...Би аймгийн суманд ХХК-ны уурхайд ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай найз надтай хамт ажилладаг Ханд-Очир гэх хүнээс идэшний үхэр өгнө гэж хэлээд 800,000 төгрөг авсан байсан. Мөн энэ үед гийн банкны дансыг битүүмжилсэн гэж байсан тул уг мөнгийг миний эхнэр гийн дугаарын дансаар авсан байсан. надад Ханд-Очироос мөнгө авсныхаа дараа надад энэ талаараа ярьж байсан юм. Тэгээд би д “миний хамт ажилладаг хүнээс мөнгө авч байгаа юм, байна, идэшний үхрийг нь асуудалгүй өгөөрэй, олон дунд манийгаа байдалд хийчихвээ” гэж хэлж байсан. Гэтэл ярьсан идэшний үхрээ өгөөгүй, сүүлдээ мөнгийг нь өгөхөөр болсон боловч өгөөгүй юм. Би мөнгийг нь өгүүлэх гээд г 20 хоног сахиж хүлээсэн. “өнөө маргааш өгнө” гэсээр байгаад өдийг хүрсэн. Манай эхнэрийн дансанд орсон мөнгийг өөрөө зарцуулсан. Уг мөнгөнөөс гийн эхнэрийн дугаарын данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг юунд хэрэглэснийг би мэдэхгүй. Бишрэлтийн эхнэр 5630345454 дугаарын данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэр мөнгийг авч өрөө дарсан байх. Хэний өрийг дарсан талаар би тодорхой мэдэхгүй байна. Эрдэнэтулгын 5644192320 дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Эрдэнэтулга гээс мөнгө гуйсан гэхээр нь би шилжүүлсэн юм. Би 5302219796 дугаарын мөрийтэй тоглоомын данс руу би 3 удаагийн үйлдлээр нийт 70,000 төгрөг шилжүүлж тоглосон. Мөн 8000 төгрөгөөр өөрийнхөө 88726182 дугаарын утсанд нэгж авч хийсэн. 21,000 төгрөгөөр машиндаа масло, тос авч хийсэн. Би 14,000 төгрөгөөр дэлгүүрээс архи авсан. Ингээд гийн авсан мөнгө дууссан. бид 2 уг мөнгийг хамт хэрэглэсэн юм. Би өөртөө 150,000 төгрөгийг зарцуулсан юм...” гэх мэдүүлэг /хх1-106-107/

 

Гэрч гийн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* манай гэрт ирээд гадаа гараад утсаар ярьж байснаа эргэж орж ирээд надаас “дансаа өгчих, мөнгө хийлгээд авъя” гэсэн юм. гийн данс нь битүүмжлэгдсэн, эхнэрийнх нь данс болохгүй байгаа гээд хэлж байсан. Тэгээд би дансаа д өгөөд удалгүй миний дансанд 800,000 төгрөг “Идэшний үнэ” гэсэн утгатай 800,000 төгрөгийн орлого хийгдсэн байсан. Уг мөнгөнөөс 300,000 төгрөгийг эхнэрийнхээ данс руу шилжүүлүүлсэн. Яах гэж шилжүүлснийг нь би мэдэхгүй. 350,000 төгрөгийг Бишрэлтийн эхнэр гэх хүний данс руу шилжүүлүүлсэн. Яах гэж шилжүүлснийг нь би мэдэхгүй. Үлдсэн мөнгийг нь манай нөхөр хэрэглэсэн юм. Би юунд хэрэглэсэн болохыг нь мэдэхгүй. Би надад хэлэхдээ би хүнээс үхрийн мөнгө авч байгаа юм. Дараа нь эргүүлээд үхрийг нь өгнө гэж хэлж байсан. Би уг мөнгөнөөс өөртөө зарцуулаагүй...” гэх мэдүүлэг /хх1-ийн 110-111/

 

Гэрч Ц.н “...Би *******, нарыг сайн танихгүй. Манай нөхрийн найзууд байгаа юм... Манай нөхөр Бишрэлт миний дансыг хамт ашигладаг юм. Бишрэлт миний данснаас гүйлгээ хийсэн байх...” гэх мэдүүлэг /хх1-ийн 114-115/,

 

Гэрч ийн “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэрийн 5630345454 дугаарын дансанд орсон 350,000 төгрөгийг хийгээд буцаагаад атм машинаас бэлнээр авхуулсан юм. Учир нь тухайн үед гийн данс нь битүүмжлэгдчихсэн гээд би хажууд байсан болохоор надаар бэлнээр авхуулсан юм. ******* тухайн үед юунд мөнгөө зарцуулсныг би сайн мэдэхгүй байна. Би уг мөнгөнөөс огт хэрэглээгүй юм...”гэх мэдүүлэг /хх1-118-119/,

 

гийн Хаан банкинд бүртгэлтэй дугаартай, Ц. Хаан банкинд бүртгэлтэй 5630345454 дугаартай данснуудын хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх1-ийн 124-131/

 

          Яллагдагч *******гийн “... 2021 оны 10 дугаар сарын 20-доор миний танил мөн надад ажлынхаа таньдаг хүнд “идэшний үхэр олж өгөөч” хэлж энэ Оюунтуяа гэдэг хүнтэй холбож өгсөн. Би Оюунтуяад “1.000.000 төгрөгөөр шүдлэн үхэр олж өгнө” гэж хэлээд 800.000 төгрөг урьдчилж авсан. Энэ мөнгийг гийн эхнэр гийн дансаар авсан. Энэ мөнгөнөөс би эхнэртээ 300.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Бишрэлтийн эхнэр данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн, энэ мөнгийг бэлнээр аваад тоглочихсон байж магадгүй. 150.000 орчим төгрөг хэрэглэсэн байх...” гэх мэдүүлэг /хх1-144-145/,

 

          3.Яллагдагч Саранхүүгийн нь нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөрыг  “идэшний үхэр хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогчад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь

 

Хохирогчын “...Би ******* гэдэг хүнийг танихгүй. Миний бие 2021 оны 10 дугаар сард аймаг суманд үйл ажиллагаа явуулдаг Болд Төмөр гол ХХК-д ажил дээрээ байж байгаад манай ажлын байгаль орчны хэсгийн туслах ажилтан гэгчтэй өвлийн идэшний үхэр авмаар байна гэж ярьж байтал надад хандан “Сүхбаатар аймгийн суманд миний танил гэж залуу бий. Тэр залууд хямдхан өвлийн идэшний үхэр байгаа үнэ өсөхөөс нь өмнө хямдхан аваач ээ, би ч гэсэн идэш худалдаж авах гэж байгаа” гэж хэлэхээр нь гэгчтэй 96117911 дугаарын утсаар нь холбогдоод нэг сая төгрөгөөр шүдлэн үхэр авахаар болсон юм аа. Тэгээд миний бие өөрийн эзэмшлийн тоот дугаарын данснаасаа 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 21 минутанд гэгч эзэмшигчтэй тоот дугаарын данс руу “” гэх гүйлгээний утгатай 500.000 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 09 минутанд уг тоот данс руу “” гэх гүйлгээний утгатай 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш гэгчтэй гар утсаар ярихад “2021 оны 11 дүгээр сарын 01-11-ний өдрийн хооронд идшийг чинь явуулчихъя” гэж хэлсэн боловч, өдийг хүртэл явуулаагүй гар утсаа ч авахгүй намайг залилчихлаа. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний бие үл таних гэх залуугаас 1.000.000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх1-159-160/,

           

Гэрч гийн “...Би Марат гэх хүнийг танихгүй. Харин гэдэг хүнийг танина. Манай нөхрийн найз байгаа юм. Би Хаан банкны , Төрийн банкны нэг данстай уг дансаа харахгүй бол цээжээр хэлж мэдэхгүй байна. Миний уг дансаар ******* нь хоёр удаа хүнээс мөнгө шилжүүлж авсан эхний удаа нь 2022 оны 10 сарын 21-ний өдөр гэсэн дансаар 800.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд мөнгө орж ирсний дараа гэж эхнэрийнхээ данс руу 300.000 төгрөг шилжүүлээд гэх хүний данс руу 350.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 150.000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Сүүлд нь 2022 оны 10 дугаар 29-ний өдөр мөн миний данс руу 500.000 төгрөг бэлэн мөнгөний машинаас шилжүүлээд надаас бэлнээр 500.000 төгрөг аваад явсан. ******* нь “найздаа дансаа өгчих би данс байхгүй хүнээс мөнгө авах” гэсэн юм гэж гуйхаар нь би өөрийнхөө дансыг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх1-163-164/,

 

Гэрч*******гийн “...Би аймгийн суманд үйл ажиллагаа эрхлэх “Болд төмөр гол” ХХК-нд Байгаль орчны туслах ажилтнаар 2017 оноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байна. Марат болон нар нь надтай хамт уг уурхайд ажилладаг. Харин нь манай найз юм бид хоёр найзлаад хоёр жил болж байна. Түүнээс энэ хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. 2022 оны 01 сарын үед надтай хамт ажилладаг Марат гэх хүн утсаар яриад “, нарын утас холбогдохгүй байна. Энэ хүмүүс надаас идэшний үхрийн мөнгө гэж 1.000.000 төгрөг аваад сураггүй алга боллоо” гэж хэлсэн. Тэгээд би тэй уулзаад ямар учиртай болох талаар асуухад “2021 оны 10 сарын үед надтай хамт ажилладаг тэй утсаар холбогдож шүдлэн үхэр олж өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөг Марат гэх хүнээс авсан” гэж хэлсэн. д мал байхгүй... нь “Марат гэх хүний мөнгийг барагдуулаагүй байгаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх1- 167-168/,

 

Гэрч гийн “...Би Марат гэх хүнийг танихгүй. Харин нь манай нөхөр байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Хаан банкны , , Хас банкны нэг данстай бөгөөд уг дансныхаа дугаарыг мэдэхгүй байна.  Би *******г Марат гэх хүнээс идэшний үхэр авна гэж мөнгө авсан талаар би мэдэхгүй байна. Сүүлд цагдаагаас аймгаас өргөдөл ирсэн гэж дуулаад хүнээс мөнгө авсныг мэдсэн. Манай нөхөр нь хүнээс мөнгө авсан талаараа надад хэлдэггүй юм. Би заримдаа утсан дээр мэдээлэл ирээд мөнгө орж гарсан талаар асуухаар надад юуны мөнгө орж гарч байгаа талаар ярьдаггүй юм. Заримдаа хүнд мөнгө авч өгсөн гэж хэлдэг. Миний тоот дансыг манай нөхөр нь 2021 оны 06 сар хүртэл ашиглаж байгаад картыг нь хаясан юм тэгэхээр нь би уг дансны картыг захиалаагүй байж байтал дахиад миний нөгөө тоот дансыг барьж байсан. Би уг 300.000 төгрөг орж ирсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 175-176/

 

гийн Хаан банкинд бүртгэлтэй дугаарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх1-ийн 177-181/

 

Яллагдагч *******гийн “...2021 оны 10 дугаар сарын дундуур миний танил гэдэг над руу утсаар ярьсан. Тухайн үед “манай ажлын нэг хүнд хямд идэшний үхэр олоод өгөөч” гэж надад хэлээд надад Марат гэдэг хүний дугаарыг өгсөн. Би Мараттай утсаар холбогдож 1,200,000 төгрөгөөр идэшний үхэр олж өгөхөөр тохирсон. Тэгээд 2 удаагийн 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг гийн эхнэр гийн дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх1-152-153/,

 

            4.Яллагдагч *******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг гийн хашаанд хашсан хонь ямаанаас 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг*******гийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч д 410,000 төгрөгийн хохирол учруулсан нь

 

Хохирогч гийн “...Би эрх үүрэгтэйгээ танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ. Би нөхөртэйгөө хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2022 оны 03 дугаар сарын 15-н өдөр манай нөхрийн бие муудаж аймгийн төв рүү очиж үзүүлэх хэрэг гараад бид 2 хамт аймгийн төв рүү өглөө эрт 07 цагийн үед явсан юм. ингэж явахдаа хонио хашаад орхисон. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ ирээд бид анзааралгүй унтаж сэрээд маргааш нь манай нөхөр хонио гаргахдаа хонь, ямаа дутуу байна гэж байсан. Бид тухайн үедээ хүн бүл муутай байсан болохоор тоолж амжилгүй явсаар өдийг хүрсэн ямартай ч 2 борлон байхгүй болсон байсан. Манайх гуравхан ямаатай үлдсэн нь дандаа хонь байдаг болохоор 2 ямаа алдсан гэдгээ сайн мэдэж байна. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө манай гэрт цагдаагийн алба хаагчид ирээд “танайхаас хонь хулгайлсан хүмүүсийг барьсан, та хонь алдсан талаараа мэдсэн үү” гэж ирэхээр нь хонь, ямаагаа тоолж үзтэл 3 хонь, 2 ямаа нийт  5 бог мал дутсан байсан. Би алдсан хонь, ямаагаа зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Би алдсан хонь, ямаагаа нөхөн төлүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх1-ийн 203-204/,

 

Хохирогч гийн /...Миний алдсан хонийг худалдаж авсан гэдэг хүн 2022 оны 04 дүгээр сарын эхээр байх одоо яг өдрийг хэлж мэдэхгүй байна. Тэр гэдэг хүн ирээд 3 хонь, 1 ямааг маань буцааж өгсөн. Одоо би гээс 1 ямаагаа нэхэмжилж байна.../ гэх мэдүүлэг /хх1-ийн 207/

 

Иргэний нэхэмжлэгч гийн “...Би 2022 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна, одоо бол яг өдрийг тодорхой санахгүй байна. Тухайн үед “Баатар ах группт орох гээд эмнэлэгт хэвтэх гээд мөнгөний хэрэгтэй байна. ах хэдэн хонь зарна гэнэ” гэж надад хэлсэн. Тэгээд би ийн хашаанаас очиж 3 хонь, 1 ямаа 410,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ингэхдээ мөнгөө бэлнээр нь т өгсөн. Тэгсэн харин надад худалдсан хонь, ямаа нь хулгайнх болж таарсан. Тэгээд би тэр хонь, ямааны эзэнд нь 2022 оны 04 дүгээр сард хонь, ямааных нь эзэн нь хэн билээ нэрийг одоо санахгүй, тэр хүнтэй холбогдож хүлээлгэж өгсөн. Тийм учраас би одоо , нараас  410,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 211/

 

Гэрч*******гийн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний орой над дээр ирээд маргааш машинаа өгчих, би оройхон хөдөө яваад тэжээж байгаа мориндоо ажил хийнэ гэсэн юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед манайд ганцаараа ирээд миний Тоёота Приус маркийн улсын дугаартай номин ногоон өнгийн тээврийн хэрэгслийг унаад явсан юм. Өдөр нь 14 цагийн үед манайд миний машиныг авч ирж өгсөн юм. Тэгээд би г сумын зүүн урд байдаг морь тэжээж байгаа хашаанд нь буулгаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх1-ийн 214-215/,

 

Гэрч гийн “...******* нь миний нөхөр байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хаашаа явсныг мэдээгүй. Маргааш нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай хашааны ах манайд орж ирээд г асуухаар нь би байхгүй байна гэж хариулсан. Тэр үед ах надаас надад 3 хонь, 1 ямаа зарсан. Тэр ямааных нь хөл нь боолттой байсан. хөлөө эмчлүүлэх гэж байгаа гээд мөнгийг нь аваад явсан гэж хэлж байсан. Би сайн мэдэхгүй байна. Мал мах борлуулаагүй байх. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх1-ийн 230-231/,

 

            Хохирогч гийн 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг зах зээлийн үнийг нийт 608,800 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээч Ц.Энхжаргалын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2202143 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх1-ийн 236-246/

    

Яллагдагч *******гийн “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний танил ах “Машинтай хүн байна уу? Ойрхон явах ажил байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би найз гээс морины ажил хийчхээд өгье” гэж хэлээд машиныг нь авсан юм. Тэр өдрөө 11 цагийн үед аймгаас гарцгаасан. надад “эмнэлгээр явж байгаа, мөнгөний хэрэг байна, ойрхон гарчхаад ирье” гээд “ явдаг замаар зүүн хойшоо явъя” гэж хэлсэн. Тэр заасан замаар нь 20 км орчим явсан байх, тэгсэн замын баруун талд 2 айл байсан. Тухайн үед хонь хашаатай байгаа харагдсан. Айл нь эзгүй байхаар нь бид 2 очоод хотноос 3 эм хонь, 2 борлон аваад машины ард нь хийгээд аймаг руу буцсан. Аймгийн төвд рүү ийн хашаанд нь хулгайлсан 5 хонь, ямаагаа буулгаад үлдээсэн. Тэгээд маргааш  үдийн үед над руу утсаар залгаад нөгөө хулгайлсан хонь, ямаагаа зарж чадаагүй байгаа талаар хэлээд “авах хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь өөрийнхөө амьдарч байгаа хашааны эзэн гэдэг ахад “Таньдаг хүн маань 3 хонь, 1 борлон зарна” гэж хэлээд ахад ийн хашааг зааж өгөөд явсан... 1 борлонг нь алдчихсан гэж надад хэлсэн... надад орой 180,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 10-11/,

    

Яллагдагч*******ийн “...2022 оны 03 дугаар сарын 14-ний орой ирээд “манай найзынх руу яваад ирье” гэж надаас гуйсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Тэгсэн маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед машинтай ирээд найзынх руу яваад  ирье гэхээр нь машинтай юм чинь хань болоод яваад ирье гэж бодоод тэй хамт явсан. Аймгийн төвөөс аймаг руу явдаг замаар явж байгаа Цайртын уурхайн зүүн хойд талд байсан  нэг айл дээр очсон. Очиход тухайн айл хүнгүй байсан. Тэгсэн “тэр айлын хониноос хонь авъя” гэж надад хэлсэн. Би тухайн үед д “би хариуцахгүй , оролцохгүй шүү” гэж хэлээд машинаас буугаагүй. Тэгсэн тэр айлын хониноос 3 хонь, 2 ямаа барьж машинд хийсэн. Тэгээд аймгийн төв рүү буцсан. Аймгийн төвд ирээд нөгөө хонь, ямаагаа манай хашаанд үлдээсэн. Тэгсэн 1 ямаа нь зугтаад алга болсон. Тэгээд манай хашаанд 3 хонь, 1 ямаагаа тушиж үлдээсэн. Маргааш нь гийн хашаанд байдаг гэдэг хүн ирээд 410,000 төгрөгөөр худалдаж аваад, мөнгийг нь надад өгсөн. Би энэ мөнгөнөөс 150,000 төгрөг өрөндөө бодож авсан. Үлдсэн мөнгөнөөс  гийн эхнэрт 110,000 төгрөг өгсөн. Өөрөө манай эхнэрт аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд үлдсэн мөнгийг нь д өгсөн...” гэх мэдүүлэг /хх2-18-19/,

 

 5.Яллагдагч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан Мөнххаан сумын нутаг дэвсгэрт аас “2.500.000 төгрөг зээлчих, маргааш буцааж өгөхдөө 300 мянган төгрөг нэмж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, 2,500,000 төгрөгийг хохирол учруулсан нь

 

Хохирогч ын  “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төрийн банкинд эдийн засагчийн ажил хийдэг юм. 2021 оны 12 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад******* ******* нар гэр лүү орж ирээд ******* нь “яаралтай мөнгөний хэрэг байна, маргааш өглөө мал борлуулаад 11 цагт өгье, 2.500.000 мянган төгрөг өгчих маргааш өглөө 300.000 мянган төгрөг нэмээд өгье” гэхээр нь би эхнэр Үүрийнтуяа руу яриад ийн данс руу 2.500.000 мянган төгрөг хийлгэсэн. Тэгээд тэрнээс хойш утсаар ярихаар “өгнө” гэж хэлээд алга болсон. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Би тухайн үед л *******тэй танилцсан.******* нь манай сумын иргэн болохоор таньдаг болсон юм. Би тухайн үед эхнэр Үүрийнтуяа руу утсаар ярьж ийн дансыг явуулсан. Яг хэд гэсэн данс байсныг би мэдэхгүй байна. ******* нь тухайн мөнгөнөөс надад барагдуулсан юм байхгүй. Манай эхнэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч хийдэг юм. Би *******гээс 2.500.000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх2-ийн 29-30/,

 

Гэрч*******гийн “...Би танина.******* нь 2020 оноос эхэлж найзалж эхэлсэн. Ирэхбаяр Мөнххаан суманд байдаг болохоор таньдаг юм. 2021 оны 12 дугаар сарын эхээр Би ******* нь “хүнээс 5.000.000 сая төгрөг авчихлаа хэдэн хурга худалдаж авъя” гэхээр нь би ******* Бишрэлт бид хэд Мөнххаан сум явсан. Тэгээд замдаа Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг “Баян-Уул” гэх газар айлд мөрийтэй тоглоом тоглосон. Тэндээ бид хэд сая гаран төгрөг алдсан. Тэгээд тэр оройдоо Мөнххаан сум руу орж нартай таарсан. Тэгээд маргааш өглөө нь аймаг руу буцах болоход ******* нь “хурга авах мөнгө дутчихлаа 2.500.000 мянган  төгрөгийн хэрэг байна” гэхэд нь “надад таньдаг хүн байгаа би асуугаад өгье” гээд ын гадаа ирээд ******* нар ороод гарч ирэхгүй болохоор нь бид хоёр ороход тэр гурав дундаа нэг шил архи тавьсан ууж байхаар нь “одоо буцъя” гэхэд ******* нь “мөнгөө олчихлоо жаахан хүлээж бай” гэхээр нь би гэрээс гараад явсан. Төд удалгүй гарч ирээд миний дансанд “мөнгө орчихлоо Хаан банк орж авъя” гээд хөдөлсөн. Тэгээд тэндээсээ ийн машинд ******* миний машинд Бишрэлт суугаад колонкоос 2 машины банк дүүргээд аймаг руу гарсан. Бензин нийт төлбөр хэд болсныг нь би мэдээгүй. Би тухайн мөнгөнөөс аваагүй. Би тухайн үед хэн нь хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна. Маргааш өглөө нь манай гэрт нар байж байхад *******гээс нь 300.000 мянган төгрөг авч байсан. Би зээлсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх2-ийн 33-34/,

 

Гэрч Ч.ын “...******* нь Б.Ирэхбаяраас 2.500.000 мянган төгрөг зээлж авсныг би мэднэ. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Мөнххаан сумын төвд гэх айлд сууж байхад гаднаас ******* орж ирээд “50-н хурга мөнгөөр авч байсан юм, мөнгө нь дутчихлаа чамд мөнгө байвал зээлээч би чамд дээр нь 300.000 мянган төгрөг нэмж өгье”  гэж ахаас асууж байсан. Тэгэхэд ах “чи яг  маргааш өгнө гэвэл би чамд олж өгч болно” гээд хүн рүү утсаар яриад тухайн 2.500.000 мянган төгрөгийг бүтээж өгсөн. Би тухайн үед ахтай цуг архи ууж байсан болохоор сайн санахгүй байна. Би тухайн мөнгөнөөс мөнгө аваагүй. Харин ******* нь тухайн үед намайг болон тухайн цуг явж хүмүүст архи дарс хоол унд авч өгөөд байсан. Би тухайн үед Баагий гэх хүмүүстэй 2 шил EDEN нэртэй 0.75 литрийн архи уусан. Тухайн үед би тасарсан байсан. Нэг сэрэхэд би Сүхбаатар аймгийн төвд*******гийн гэрт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 37-38/,

 

Гэрч ийн “...******* нь аас 2.500.000 мянган төгрөг зээлж авсныг би мэднэ. 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Ч.той сумын төвд уулзсан. Тухайн үед Ч. нь согтуу байхаар нь би машиндаа суулгаж унтуулаад архи нь гайгүй болохоор нь гэр лүү оруулж унтуулсан. Орой 20 цагийн үед Ч.ын дугаар луу******* нь залгаад “замын хашаатад айлд тоглож байна” гэж утсаар ярьсан. Тэгээд Ч. “намайг тэр айл руу хүргээд өг” гэхээр нь 38-46 сүа улсын дугаартай Истана машинтай хүргэж өгсөн. Намайг гэрт очиход таньдгаас ************** нар байсан. Тэнд хурганы мөнгө уралдуулж байсан. Тэгээд тэнд айлд хоносон. Тэгээд намайг өглөө явах гэж байхад ******* нь “бид нар жижиг машинтай явж байна, чи эндээс хэдэн хурга ачаад сумын төв рүү оруулаад өгчих” гэж байсан. Тэгэхээр нь “би тэгье” гээд тухайн айлаас 12 тооны хурга ачаад сумын төвд Ч. ******* нарын хамт ирсэн. Тэгээд би сумын төвд Отгонжаргал гэх айлд ******* .Ч. нарыг буулгасан. Тэгээд “хургаа хаана буулгах вэ” гэхэд “буулгах айл байхгүй байна, чи  түр зуур машиндаа байлгаж бай” гэхээр нь “би тэгье” гээд гэр лүүгээ харьсан. Өдөр 15 цагийн үед манай гэрт******* ******* хоёр ирээд ******* нь ирээд “ руу явъя” гэхээр нь хөдлөөд гэрийнх гадаа ирээд зогсоход ******* ын гэр лүү ороод цаг гаран алга болохоор нь би гэр лүү орж очиход Ч. Батбаатар ******* нар дундаа нэг шил архи тавьсан ууж байхаар нь би “одоо явах болоогүй юу” гэхэд ******* нь “одоо явлаа, чамд данс байна уу, би аас мөнгө авч байгаа юм чиний дансанд хийгээд авчихъя” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дугаарын дансыг өгсөн. Төд удалгүй *******  “мөнгө хийсэн  байна” гэхээр нь *******гийн хамт Хаан банк дээр ирээд дансаа шалгахад 2.500,000 мянган төгрөг орсон байсан. Тухай үед Хаан банк их оочиртой байхаар нь гэр лүү очиж эхнэр Б.Отгонжаргалын Хаан банкны виза картыг аваад тухайн мөнгийг эхнэрийн данс руу шилжүүлээд АТМ-аас 2.495.000 мянган төгрөг авч өгсөн. Тэгээд би тэндээсээ хөдлөөд ын гэр лүү явах замдаа ******* нь “би урдаас хэдэн хурга мөнгөөр нь худалдаж авна, чи ачаад аймаг руу хүргээд өг” гэхээр нь “би бензинээ хийгээд дээр хэдэн төгрөг өгчих” гэхэд ******* нь “чамд машины банкийг чинь дүүргэж өгье, дээр нь 300.000 мянган төгрөг өгье” гэсэн. Тэгээд Б.Ирэхбаярын гэрийн гаднаас хүмүүсээ аваад колонкоос миний машины банкийг дүүргээд, мөн*******гийн машины банкийг дүүргээд сумын зүүн талын дэлгүүрээс архи, тамхи, энэ тэр аваад хөдөлсөн. Тэгээд шууд Сүхбаатар аймаг руу явсан. Аймагт очоод ачиж очсон хургаа*******гийн хашаанд буулгаад гэрийнх хажуу талын пинд хийсэн. Тэгээд би*******гийн гэрт Ч. нарын хамт хоносон. Маргааш өглөө нь унтаж байхад ******* ирэхээр нь би үлдсэн мөнгийг нь өгөхөд ******* тоолж үзэхэд 1.650.000 мянган төгрөг байсан. Тухайн үед би “мөнгө чинь таарч байна уу” гэхэд “таарч байна” гэж байсан. Тэгээд надад 300.000 мянган төгрөгөө өгсөн. Тэгээд тэндээсээ сумаас баруун тийш Цагаан-усны хоолойн гэх газар ирээд Баагий гэх хүний ойр хавийн айлаас 30 гаран тооны хурга аваад  аймгийн төв рүү орсон. Тэгээд би тухайн хургануудыг аймгийн зүүн талын бойнд буулгаж өгсөн. Тэгээд*******гийн гэрт очоод хоол идэж байхдаа *******д “чи мөнгөтэй бол надад 300.000 мянган төгрөг зээлчих, би чамд удаахгүй буцаагаад өгчихье” гэхэд “тэг тэг би удахгүй дахиад мал авахаар очно тэгэхдээ чамаас дээр нь нэмээд бяруу авна” гэж байсан.Тэгээд би тэндээсээ шууд Мөнххаан суманд орой 22 цагийн үед ирсэн. Би *******гээс 300.000 мянган төгрөг зээлсэн. ******* нь худалдаж авсан хургийг нь машинаар зөөж өгсөн гэж надад 300.000 мянган төгрөг өгсөн. Би тэр дансыг нь мэдэхгүй байна. Төрийн банкны данс байсан.******* нь тухайн мөнгийг гэх хүнээс зээлж авсан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 41-42/,

 

ийн Хаан банкинд бүртгэлтэй дугаартай, Б.Отгонжаргалын Хаан банкинд бүртгэлтэй дугаартай данснуудын хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх2-ийн 47-50/

 

Яллагдагч *******гийн “...Би өдрийг сайн санахгүй байна, миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сарын эхээр байх гэж бодож байна. Тухайн үед Баянтал махны үйлдвэрийн эзэн Жаадай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх ахаас хурга цуглуулж өгөхөөр 5 сая төгрөг  авсан юм. Тэгээд найз , гэх хүмүүстэй Мөнххаан суманд хурга авахаар очоод тэр мөнгөөр нь 1,500,000 төгрөгөөр мөрийтэй тоглоод үрчихсэн. Тэгээд хурга авах мөнгө дутахаар нь Ирэхбаяраас 2,500,000 төгрөг авсан. Тэгээд эргүүлж мөнгийг нь өгөөгүй...Хурганы наймаа хийж явж байгаа талаараа хэлсэн. Ирэхбаяртай энэ талаар мэдэж байсан. Урьд шөнө хамт бас тоглосон. Тэгээд хүний мөнгөнөөс тоглоод алдчихлаа гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш нь 300,000 төгрөг нэмээд өгье гэж хэлж авсан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 61-62/,

 

            6.Яллагдагч ******* нь нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр  “бяруу худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь

    

Хохирогч  ийн “...Би Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх газар нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын дундуур миний утас руу дугаараас над руу залгаад “мал авч байгаа хүн мөн үү” гэхээр нь би “тийм байна” гэхэд “та ямар мал өгөх гэж байгаа юм бэ” гэхэд “ямар ч хамаагүй мал өгнө, та ямар мал авч байгаа юм бэ” гэхээр нь “би үхэртэй болох гээд охин бяруу авна” гэхэд “бяруу зарна” гэхээр нь “би авъя” гэхэд “та энэ данс руу мөнгө хийчих манай эхнэрийн данс байгаа юм” гээд тоот дансыг явуулсан. Тэгээд би маргааш нь Мөнххаан сумын бойнд 4 тооны хонь борлуулаад 900.000 мянган төгрөгийг тухайн данс руу мобайл банкаар хийсэн. 2021 оны 07 сарын 14-15-ны хооронд 96117911 дугаар луу би өөрөө залгаад “та эр бяруу зарахгүй биз дүүд нь эр бярууны хэрэг байна” гэхэд “зарна” гэхээр нь “би 500.000 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөө манай нутгийн дүү******* рүү залгаж “чи надад 500.000 мянган төгрөг өгчих би хүнээс юм худалдаж авч байгаа юм” гээд “чи энэ данс руу хийчхээрэй” гээд тоот дансыг явуулаад удалгүй утсаар нь залгаад асуухад “мөнгө орж ирсэн” гэж хэлж байсан.Тэрнээс дараа удалгүй би*******гээс зээлсэн мөнгө 500.000 мянган төгрөг буцааж өгсөн. Надтай тухайн үед ярихдаа өөрийгөө “ сумын харьяат Баатар” гэж хэлсэн. Надтай утсаар ярьсан Баатар гэх хүнийг би танихгүй. Би тоот дансны эзнийг танихгүй. Тухайн дансны эзэн нь У. гэсэн нэртэй байсан. Би 3-н бярууныхаа мөнгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Намайг залилж миний мөнгийг хуурч авсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх2-ийн 72-73/

    

Гэрч*******гийн “... нь надаас 2021 оны 07 дугаар сарын дундуур /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ над руу утсаар залгаад “надад 500.000 мянган төгрөг олоод өгчих маргааш сум руу ороод явуулъя” гэхээр нь би ажлынхаа Зоригоо гэх хүнээс 500.000 мянган төгрөг аваад эгчийн явуулсан тоот данс руу 500.000 мянган төгрөг явуулсан. Тэгээд маргааш өдөр нь эгч над руу 500.000 мянган төгрөгийг шилжүүлэхээр нь би Зоригоо ахад буцааж өгсөн. Би танина. Манай найз *******гийн эхнэр байгаа юм. Би урьд өмнө нь мөнгө шилжүүлж байсан. Надаас ******* нь мөнгө зээлж байсан. Тэгээд эхнэрийнхээ дансаар авч байсан. Би өөрийнхөө Хаан банкны тоот данснаас шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 76-77/,

Гэрч гийн “...******* нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр 2016 онд танилцаж 2019 онд нэг гэрт орсон. Одоо бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй...Энэ миний эзэмшлийн данс байгаа юм. Би тухайн үед *******гээс асуухад “би хүнээс малын мөнгө авсан” гэж хэлсэн. Хэнээс авснаа надад хэлээгүй. Тухайн үед миний Хаан банкны картыг аваад гарсан юунд зарцуулсныг нь би сайн мэдэхгүй байна. Би энэ мөнгийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ******* нь миний Хаан банкны картыг байнга авч явдаг болсон. 2019 оноос хойш миний тоот дансыг ******* нь ашигладаг болсон. Ер нь бол надад нээх юм яриад байдаггүй юм. Би өөрөө мэдээд асуухаар “хүнээс зээлсэн юм” гэж хэлдэг. Надад болон *******гийн нэр дээр малын А данс байхгүй. Бид хоёрт мал гээд байх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх2-84-85/

    

гийн Хаан банкинд бүртгэлтэй , дугаартай данснуудын хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх2-86-101/

 

Яллагдагч *******гийн “...Манай найз Готов энэ Баярцэцэгтэй нэг нутгийнх юм билээ. Тэгээд Баярцэцэгийг мал авч байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би Баярцэцэгийн дугаарыг найз Готовоос авч өөрөө бяруу зарна гэж ярьсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард 2 бяруу зарна гэж хэлээд 900,000 төгрөг авсан. Үүнээс хойш 1 сарын дараа Баярцэцэг өөрөө над руу “ахиад эр бяруу хэрэгтэй байна” гэхээр нь “тэгье” гээд нэмж 500,000 төгрөг авсан. Ингээд би Баярцэцэгээс нийт 1,400,000 төгрөг авсан. Гэхдээ би энэ Баярцэцэг гэдэг хүнтэй ярихад мөн Ариунбаатар гэдэг хүн “хонь авна” гэхээр мөн 1,200,000 төгрөг “хонь зарна” гэж авсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сард Баярцэцэгийн бярууны 900,000 төгрөгийн хамт Ариунбаатарын 1,200,000 төгрөг цуг манай эхнэрийн данс руу орсон байсан...Тухай үед эхнэрийнхээ хуримын бөгж, ээмэг, гинж зэргийг “Хатадын булаг”  ломбардад 800,000 орчим төгрөгт барьцаанд тавьсан байсан юм. Тэгээд хүү, мөнгө нэхэгдээд Баярцэцэгээс авсан мөнгөөрөө барьцаанд тавьсан эхнэрийнхээ ээмэг, бөгж, гинж зэргийг авсан юм...” гэх мэдүүлэг /хх2-ийн 111-112/,

 

            7.Яллагдагч ******* нь нь 2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр  “хонь худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч т 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан нь

 

Хохирогч  ын  “...Би Мөнххаан сумын 2 дугаар багийн нутаг Баянмөнх газар эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын дундуур /өдрийг нь сайн санахгүй байна/ манай дүү нь хүнээс 2 бяруу худалдаж авсан, хонь ямаа зарна гэж байна гэхээр нь би тухайн үед хонь худалдаж авч байсан болохоор би дүү ийг хоёр бярууны мөнгө шилжүүлнэ гээд сумын төв рүү орж хонь өгөх үед цуг орж ирээд 15-н хонины мөнгө 1.200.000 мянган төгрөгийг тухайн хүний тоот дансанд нийт 2.100.000 мянган төгрөг шилжүүлсэн.Тэгээд дараа нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай дүү нь нөгөө хүн чинь дахиад хонь зарна гэж байна та авах уу гэхээр нь би 96117911 утсаар залгаад хонь зарах хүн мөн үү  гэхэд нэг эрэгтэй хүн тиймээ хонь зарна гээд 15-н хонины мөнгө 1.200.000 мянган төгрөгийг гэх хүний дансаар шилжүүлж авсан.Би тухайн хүнд нийт 30-н хонины 2.400.000 мянган төгрөг шилжүүлсэн.Би тухайн дансны эзнийг би танихгүй.Энэ хоёр дансны эзэн нь гэх хүн байсан.Би 30-н хониныхоо мөнгө болох 2.400.000 мянган төгрөг нэхэмжилж байна.Би гомдолтой байна.Намайг залилж миний мөнгийг хуурч авсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх2-ийн 122-123/,

 

Гэрч ийн “...Би танина.Манай төрсөн ах байгаа юм.Надад татгалзах зүйл байхгүй.Би танихгүй. 2021 оны 06 дугаар сарын дундуур миний утас руу дугаараас над руу залгаад мал авч байгаа хүн мөн үү гэхээр нь би тийм байна гэхэд та ямар мал өгөх гэж байгаа юм бэ гэхэд ямар ч хамаагүй мал өгнө, та ямар мал авч байгаа юм бэ гэхээр нь би үхэртэй болох гээд охин бяруу авна гэхэд, бяруу зарна мөн хонь ямаа зарна гэхээр нь би авъя гэхэд та энэ данс руу мөнгө хийчих манай эхнэрийн данс байгаа юм гээд тоот дансыг явуулсан.Тэгэхээр нь би төрсөн ах луу залгаад хонь зарах хүн байна гэхэд та авах уу гэхэд тэгье гэж байсан.Тэгээд би маргааш нь Мөнххаан сумын бойнд 4 тооны хонь борлуулаад 900.000 мянган төгрөгийг  тухайн данс руу мобайл банкаар хийсэн Тэрний дараа манай ах 15-н хонины мөнгө 1.200.000 мянган төгрөгийг бас шилжүүлсэн.Нийт 2.100.000 мянган төгрөг шилжүүлсэн..2021 оны 07 сарын 14-15-ны хооронд 96117911 дугаар луу би өөрөө залгаад та эр бяруу зарахгүй биз дүүд нь эр бярууны хэрэг байна гэхэд зарна гэхээр нь би 500.000 мянган төгрөгөөр авъя гэж хэлсэн. Мөн  энэ үер манай ах 15-н хонины мөнгө 1.200.000 мянган төгрөг шилжүүлсэн.Би тухайн хүнийг танихгүй.Би тухайн үед мал авч байсан болохоор мөнгө шилжүүлсэн. Надад хэлэхдээ найдвартай аваачиж өгнө” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх2- 126-127/,

 

Гэрч гийн “...Энэ миний эзэмшлийн данс байгаа юм. Би тухайн үед *******гээс асуухад би хүнээс малын мөнгө авсан гэж хэлсэн. Хэнээс авснаа надад хэлээгүй. Тухайн үед миний Хаан банкны картыг аваад гарсан юунд зарцуулсныг нь би сайн мэдэхгүй байна. Би энэ мөнгийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ******* нь миний Хаан банкны картыг байнга авч явдаг болсон. 2019 оноос хойш миний тоот дансыг ******* нь ашигладаг болсон. Ер нь бол надад нээх юм яриад байдаггүй юм. Би өөрөө мэдээд асуухаар хүнээс зээлсэн юм гэж хэлдэг. Надад болон *******гийн нэр дээр малын А данс байхгүй. Бид хоёрт мал гээд байх юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх2-ийн 134/,

 

Гэрч Б.Баярбилэгийн “...Би *******тэй 2020 оны 09 дүгээр сараас хойш ерөөсөө холбоо бариагүй. Түүнээс өмнө бид хамтарч хүнээс мал авах, мал борлуулах талаар огт ярьж байгаагүй юм...******* нь худал мэдүүлсэн байна. Би *******д ямар нэгэн хонь мал өгөх ёсгүй. Би цагдаагаас над руу энэ талаар утсаар залгаж юу болсныг нь асуух гэтэл утсаа авахгүй тастаад байсан...” гэх мэдүүлэг /хх2-ийн 135/,

 

Яллагдагч *******гийн “...Би тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөртэй байсан. Одоо ч гэсэн 19 сая төгрөгийн төлбөртэй байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэрээс миний төлбөр нэхэгдээд байсан юм. Тэгээд манай ээжийн талын хамаатан гэдэг хүнтэй 2021 оны 05 сарын сүүлээр холбогдож, өөрийн төлбөр төлбөр мөнгөний асуудалтай байгаа талаар ярьж, хэдэн төлөг өгөх боломж байна уу гэж ярьж байсан. Тэгээд Ариунбаатарыг төлөг авч байна гэхээр Баатар ахаас “Энд хүн төлөг авч байна, би мөнгийг нь аваад шүүхийн шийдвэрт мөнгийг нь өгье, та очихоор нь төлгийг нь өгчих үү” гэж хэлсэн. Баатар ах зөвшөөрсөн. Хэзээ, хаанахын ямар хүн ирж авах юм бэ? аваачиж өгч чадахгүй шүү гэж байсан. Тэгээд Ариунбаатараас эхнэрийнхээ дансаар 2 удаа нийт 2,400,000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /хх2-145-146/,

 

8.Яллагдагч ******* нь 2021 оны 05 дугаар сард гийн  3 тооны адуу буюу олон тооны малыг даюун маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, бусдад 2,204,400 хохирол учруулсан нь

 

Б.гээс 3 тооны адууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх2-ийн 153-156/

 

Хохирогч гийн “...******* нь миний зээ хүү байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Би 2021 оны 05 дугаар сард сумын 6 дугаар багийн нутаг гэх газраас загасан тамгатай ногоон гүү, ягаан халзан шүдлэн байдас, хонгор даага алдаад олохгүй байгаа юм. Энэ талаар манайх цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Энэ адуунууд нь миний өөрийн адуу байгаа юм. Би өөрөө өндөр настай болохоор миний оронд хүү болох Ж.Моонон гэх хүнийг хэрэгт хохирогчоор өөрийгөө төлөөлүүлж оролцуулна. Манайх г тусад нь гарахад нь мал тастаж өгч байсан. Одоо манай адуу малыг захиран зарцуулах эрхгүй. Би алдсан адуугаа зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Хэрвээ одоо амьд байгаа бол адуугаа авна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх2-ийн 161-162/

 

Гэрч гийн “...Би г танина. Манай хамаатан юм. Би мэдүүлэг өгнө. Би сумын 6 дугаар багийн нутаг “” гэх газарт эмээгийнхээ хамт мал малладаг юм. 2021 оны 05 дугаар сард манай эмээгийн адуунаас 4 адуу алдаад олдохгүй байсан юм. Дараахан нь хүрэн азарга нь адуундаа ирчихсэн байсан. Үлдсэн 3 тооны адуу ногоон гүү, ягаан халзан байдас, хонгор даага одоог болтол олдохгүй байгаа юм. Сэжигтэй зүйл бол анзаарагдаагүй. Манай адуу 2 нүдний загасан тамгатай...”гэх мэдүүлэг /хх2-ийн 166/

 

Гэрч ийн “...Би *******, нарыг танина. ******* нь манай холын хамаатан, нь манай ээжийн дүү байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Би бичиг үсэг мэднэ. 2021 оны 05 дугаар сард манайх сумын 6 багийн нутаг гэх газарт хаваржаандаа байхад намайг хониндоо яваад ирэхэд аймгаас манайд ирчихсэн байсан. надаас мотоциклоо өгчих сум орчхоод ирье тэгэхээр нь өөрийнхөө улсын дугааргүй Даюун маркийн ногоон өнгийн мотоциклоо өгөөд явуулчихсан. өдөр сумаас ирчхээд Цэндхорлоо хөгшний 3 адууг аймаг руу авч явна ахдаа хөөгөөд өгчхөөч гэхээр нь би үгүй гэсэн чинь надаас гуйсаар байгаад ядаж хойшоо хөөгөөд барилган дээр аваачаад өгөөч би өөрөө бариад аччихна гэхээр нь би зөвшөөрөөд бид2 сундлаад тэр 3 адууг хойшоо Жалавсүрэнгийн барилган дээр хөөж аваачаад хашчихаад би гэр лүүгээ явсан. тэндээ үлдээд аймгаас ачааны машин дуудсан гээд адуугаа хараад үлдсэн юм. Би ямар машин дуудсан талаар нь мэдэхгүй байна. надад хулгайлна гэж яриагүй, хүнд өгнө гэж ярьж байсан. Уг адуунууд нь Цэндхорлоогийн эзэмшлийн адуунууд байгаа юм.. надаас бариад эсвэл хашаад өгчих гээд өдөржингөө гуйгаад байсан юм. Тэрнээс гадна Цэндхорлоо хөгшин нь гийн эмээ нь болохоор гийн адуу юм байх гэж бодсон юм. надад аймгаас хэнийг дуудсан талаараа хэлээгүй юм. надад ямар нэг хөлс мөнгө огт төлөөгүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн ”......гэх мэдүүлэг /хх2-ийн 169-170/,

Гэрч Б.Энхмөнхийн “...2021 оны 05 дугаар сард /өдрийг сайн санахгүй байна гэх/ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа манайд ирээд /тухайн үед манайх зүүн хадтай гэх газарт байсан гэх/ “ахаа эндээс ойрхон нэг адуу ачих гэсэн унаа байдаггүй, та яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би эхэндээ дургүйлхэж байгаад сүүлдээ яалт ч гүй зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн 08-62СҮЭ услын дугаартай Либеро маркийн ачааны автомашинаар явж адуу ачсан. Эхлээд “Хөндлөн” гэх газраас манай сумын Отгонбаатар гэх залуугийнхаас саарал даага ачсан. Ачихдаа Отгонбаатартай уулзаад байсан. Би ямар учиртай болохыг нь мэдээгүй. Тэгээд тэндээс хөдлөөд Баянзээрд рүү явж Хүдэрээгийнхээс “ходоодон ча” тамгатай хээр байдас ачиж авч явсан. Мөн гэр лүү нь ороход Эрдэнэтулга гэрт нь байсан. Хүдэрээ өөрөө байгаагүй юм. тэр адууг Эрдэнэжаргалтай ярилцаад ачсан гэж Эрдэнэтулга нар хоорондоо ярьж байсан. Тэндээс хөдлөөд  гэгээ тасрахын үед сумын Хар говийн урд дээр очиход өөдөөс мотоциклтой 2 хүн хүрэн азаргатай 5 тооны адуу тууж ирээд замын хажууд байсан барилгат , , Эрдэнэтулга, мотоциклтой залуу нар хамт хашсан чинь 1 адуу нь барилга даваад гараад явчихсан. Тэгээд 3 тооны адуу ачаад хүрэн азаргыг нь тавьчихсан. Тэгээд орой болсон учир манай гэр рүү очиж унтаж амраад маргааш нь өглөө нь Баянзээрд рүү явж Эрдэнэтулгыг буулгаад , нар өөрсдийнхөө Приус 20 машинд, би өөрийнхөө Либеро машиныг бариад 3уулаа Мөнххаан сум руу явж сумын наана 10 орчим км-т гийн таньдаг айлд нь буулгаад би буцаад явсан. Би , нараас өөрийнхөө дансаар 350,000 төгрөг авсан санагдаж байна. Энэ мөнгийг тээврийн хөлс гэж авсан. Би тухайн адуунуудыг ямар учиртай болохыг мэдээгүй. гийн ачсан адуунууд нь наймаа хийж авсан гэж байсан. Харин гийн тууж ирсэн адуунуудыг худалдаж авч байгаа юм шиг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 177-178/

 

Гэрч*******гийн “...Би *******г танина. Найз нөхдийн холбоотой. Би 2021 оны 05 дугаар сард ганцаараа өөрийнхөө 5051СҮЭ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг унаад Асгат сумын 2 дугаар багийн нутаг “Гурван хадтай” гэдэг газарт байх Энхмөнх гэдэг хүн дээр очиж уулзаад хөлс мөнгийг нь өгөөд түүний Либеро маркийн машинаар нь 5 адуу ачих гээд тохирсон юм. Тэгээд Асгат сумын “Хөндлөн” гэдэг газраас Эрдэнэжаргал гэдэг хүнээс 1 тооны саарал даага “хүрээтэй хас тамгатай” аваад мөн сумын Баянзээрд гэдэг газар руу Хүдэрээ гэдэг айлын дээрээс Эрдэнэжаргалын ходоодон ча тамгатай сартай халтар байдсыг авч ачаад тэндээсээ Эрдэнэтулгыг аваад сумын 6 дугаар багийн нутаг “” гэдэг газар руу очиход , нэг мотоцикльтой залуутай хамт ирчихсэн 5 адуу айлын барилган дээр хашчихсан байсан. Хүрэн азаргатай 2 нүдний загасан тамгатай 5 тооны адуу байсан. Тэндээс ногоон гүү, хонгор даага, бор байдсыг ачиж авч явсан үлдсэн 2-ыг нь тавиад явуулсан. Тэгээд ачиж авч яваад Гурван хадтай очиж Энхмөнхийн гэрт хоноод өглөө Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Баян-Уул гэх газар руу аваачиж манай хөдөө гэрт буулгасан. Би *******д 2 жилийн өмнө унагатай гүү авахаар 1,500,000 төгрөг өгсөн байсан. тэгээд авч чадахгүй байж байгаад 2 жилийн дараа төл, насыг нь бодож унагатай гүү, байдастай авсан юм. надад “манай өвөөгийн адуу байгаа юм” гэж хэлсэн. гэдэг хүүхэд би нарыг очиход хөдлөөд явчихсан. Хамт ачилцаагүй...” гэх мэдүүлэг /хх2-ийн 181-182/,

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2202160 дугаартай “...3 тооны бод малын нийт зах зээлийн үнийг 2.204.400 төгрөг байна...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх2-ийн 206-216/

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202213 дугаартай “...Даюунг мотоцикль 603750 төгрөг байна...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх2-ийн 190-199/

 

            Яллагдагч *******гийн “...Би 2019 онд хурим найраа хийхдээ д унагатай гүү өгнө гээд 1,500,000 төгрөг зээлсэн байсан юм, боломж бололцоо олдохгүй байсаар өгч чадаагүй. Тэгээд 2021 оны 05 дугаар сард эмээгийн адуунаас д унагатай гүү барьж өгье гэж шийдээд сумын “Хар гов” “Даамай” гэх газар нутаглаж байсан эмээгийнх рүү очсон. Би эмээтэйгээ бол уулзаагүй. Тэгээд дүү доржоогоос мотоциклийг нь гуйж аваад эмээгийн адуугаар орсон. Тэгээд яаж хүний мөнгө аваад 2 жил болчхоод унагатай гүү өгөх вэ гэж бодоод эмээгийн адуунаас ногоон гүү, ягаан байдас, хонгор даагыг барьж өгье гэж шийдсэн. Тэгээд Доржоог гуйгаад мотоциклтой нь тэдний хойхон байдаг хашаатай балгас руу тууж оруулаад тэр 3 адууг барьж д ачиж явуулсан...Доржоо манай эмээгийн адууг мэднэ. Тэгээд намайг эмээгийнхээ адууг авч байна гэж бодсон байх, тэрнээс эмээд хэлэлгүй хулгайлж байгаа гэж ойлгоогүй байх...” гэх мэдүүлэг /хх2-ийн 230-231/

 

9. Яллагдагч ************** нар бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ганц мод” гэх газарт нутагладаг Б.Гантулгын эзэмшлийн 53 тооны бог мал буюу 51 хонь 2 тооны ямааг*******ийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч д 5.713.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан нь

 

Яллагдагч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зураг /хх2-ийн 236-238/

 

Хохирогч Б.Гантулгын “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Ганц мод  гэх газарт эхнэр хүүхдийн хамт мал хариулж амьдардаг юм. Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед манай хониноос 51 хонь, 2 ямаа нийт 53 тооны бог мал алдагдсан юм. Би тухайн үедээ салхинд уруудчихсан байж магадгүй гэж бодоод эрж хайгаад олдоогүй юм. Мөн Фейсбүүк дээр зар тавьж хайж байсан юм. Миний алдсан хонь зүүн чих зүрх имтэй, баруун чихэнд имгүй, зарим нь 2 чих цуулбар, зарим араасаа давхар ганзага имтэй байсан юм. Эдгээр нь 17 тооны хургатай хонь, 34 тооны төлгөн хонь алдагдсан байсан. 1 улаан хязаалан эр ямаа, 1 улаан эм ямаа тус тус алдагдсан. Би хонио салхинд уруудуулаад алдчихсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод миний алдсан хонийг хулгайлсан хүнийг олсон гэж мэдэгдсэн. Би алдсан малаа зах зээлийн ханшаар нь үнэлнэ. Би алдсан хонь, ямаагаа үнэлгээний байгууллагаар үнэлүүлж гарсан дүнг нэхэмжилнэ. Би , , , гэх хүмүүст гомдолтой байна. Учир нь эдгээр хүмүүс нь бүлэг зохион байгуулалтад орж нь  миний 53 тооны бог малыг хулгайлж нь уг хулгайлсан хонийг өөрийнхөө хонинд нийлүүлж хариулж байсан. Мөн миний 4 хонь, 1 ямааны имийг өөрчилж авсан, нь хулгайлсан малыг нь зарж борлуулсан зэргээр уг хэрэгт хамтран оролцсон байсныг би сүүлд нь сонслоо. Иймд эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсье...” гэх мэдүүлэг /хх2-ийн 243-244/,

 

Гэрч*******гийн “...Би *******г танина. Найз нөхдийн холбоотой. Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хурим найр хийх гээд мөнгөний хэрэг болчихсон байсан юм. Тэгээд би ******* дээр очоод “найз нь найр хуримаа хийх гээд мөнгөний хэрэг гарчихлаа чи надад туслаач” гэсэн юм. Өмнө нь би г хурим найр хийхэд нь өөрийнхөө машиныг зараад мөнгөөр тусалж байсан юм. Тэгээд надад “Сүхбаатар сумын 5 дугаар баг “” гэх газарт Отгоогийн дээр бэлэн хонь байгаа, ачааны машин олж ирээд ав” гэсэн юм. Тэгэхээр нь би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний үеэр хүргэн ах болох Түмэнжаргалыг өөрийнх нь 20-94СҮА улсын дугаартай Портер маркийн машинтай нь “Сүхбаатар сумаас хонь ачиж авч ирэх гэсэн юм” гээд гуйж явсан. Би Түмэнжаргал, нартай хамт аймгийн төвөөс гараад Сүхбаатар сумын 5 дугаар баг “” гэх газарт байх Отгоогийн дээр очоод Отгоотой нийлээд 4 үүлээ н энгэрт байсан Отгоогийн хониноос 15 хургатай хонь ачсан юм. Тэгээд Түмэнжаргал, нарын хамт Мөнххаан сумын төв дээр байдаг Чавганаа гэх хүнд 1 хургатай хонийг 160,000 төгрөгөөр нийт 2,400,000 төгрөгөөр борлуулсан. Би тэр мөнгөнөөс 900,000 төгрөг авсан. Түмэнжаргалд түлшний мөнгө 120,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь авсан юм. ******* нь хэний хонийг зарж борлуулж байгаагаа надад хэлээгүй. Сүхбаатар суманд бэлэн хонь байгаа л гэж хэлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх2-ийн 247-248/,

 

Гэрч “...2021 оны 08 дугаар сарын дундуур шиг санаж байна. Би гэртээ унтаж байсан өглөө үүрээр *******, үл таних хүний  хамт мотоциклоор 51 хонь, 2 ямаа тууж ирсэн. Тэр хонь, ямаагаа Асгат, сумдын зааг нутгаас байдаг ахынхаасаа 51 хонь, 2 ямаа авч ирлээ, 2-3 хоног танай хонинд байлгачихъя гэж хэлсэн юм. Тэгээд манай хонинд үлдээчхээд аймгийн төв рүү явсан. Явсан хойно нь би тухайн хонь, ямаануудыг хариулж байсан юм. 3 хоногийн дараа ******* нь Рэнцэндоржтой хамт цэнхэр бонго машинтай ирсэн. Уг машиныг жолоодож явсан хүнийг би танихгүй. Өндөр бүдүүн 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэд нар манай хонинд үлдээсэн хонь ямаанаасаа авахаар ирлээ гэхээр нь би хонио хашиж өгсөн чинь 1 ямаа, 10 хонь ачиж аваад сум руу явсан. Дараа нь г дагуулж портер машинтай мал авахаар ирсэн. Тухайн үед машины жолооч нь танихгүй залуу байсан. Би эхнэртэйгээ хамт хонио хашилцаж өгөөд , , жолооч залуу нар машиндаа 30 гаруй тооны хургатай хонь ачиж авч явсан юм. Тэрнээс хойш үлдсэн хонио увж цувуулаад аваад явсан. Хамгийн сүүлд надад 1 ямаагаа өгсөн юм. Тэр ямаа одоо болтол имээрээ манай хонинд байгаа. Би харин 4 хонийг нь сольж авч үлдсэн.Учир нь зарж байгаа гэхээр нь өөрт байсан 2 хөшин хонио, доголон 2 хургаа сайжруулж авч үлдсэн. Би хуульд заасан эрх үүргээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Надад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2016 оноос хойш гэж хүний адууг хардаг болсон юм. ******* болохоор 2017 оноос хойш Ганболд гэж хүний туслах уяачаар ажиллаж эхэлсэн тул тэр цаг хугацаанаас хойш мэднэ.Харин тэр хамт ирсэн хүнийг нь би танихгүй. Миний данс руу 100,000 төгрөг хийсэн.Ямааг нь надад ******* өөрөө өгсөн.Надад бол хулгайлж авч ирсэн гэж хэлээгүй, Асгат сумын зүүн урд талаас хамаатан ахынхаасаа авч ирлээ гэж хэлсэн.Тэгээд би хурдан ирж аваарай гэхэд удахгүй Мөнххаан сумаас хүнээс мөнгө авчихсан байгаа. Ганболд нэг адуу өгсөн. Тэрийг нь би өнгөрсөн намар бяруу өгөөд авчихсан. Саяхан гэр бариад тусдаа гарсан тэр гэрээ зээлээр авсан шүүхээс дуудаад байгаа гэж байсан.Өөр хаана ямар хөрөнгө байдаг талаар бол би мэдэхгүй. Мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх3-ийн 1-2/,

 

Гэрч гийн “...Би хуульд заасан эрх үүргээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Надад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би ******* миний нөхөр байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед байх /өдрийг нь бол сайн санахгүй байна гэх/ өглөө намайг ажилдаа явах гэж байхад , тэй хамт манай хашаанд портер /улсын дугаар, өнгийг нь сайн анзаарч хараагүй гэх/ машинаас хонь буулгаж байсан. Би юун хонь юм бэ гэж асуухад ах “миний хонь байгаа юмаа, би Отгоогийнд // тавьчихсан байж байгаад авч ирж байгаа юм” гэж хэлж байсан. болохоор “ ахын хонь байгаа юм” гэж хариулж байсан. Тэгээд би ажилдаа яваад орой гэртээ ирсэн чинь гэртээ байсан. Тэгээд “ ах хонио борлуулах гээд явсан” гэж ярьж байсан юм. Би өөр зүйл мэдэхгүй. Би сайн мэдэхгүй байна. Өөр мал мах борлуулаагүй байх. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлс бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх3-ийн 18-19/,

 

Хохирогч Б.Гантулгын 53 тооны бог малын зээлийн үнийг нийт 5.713.400 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх3-ийн 67-78/

 

Яллагдагч *******гийн “...2021 оны 08 дугаар сарын 20-доор өдрийг нь би хэлж мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн өрөө дарах гээд ойрхон газраас хулгай хийе гэж бодсон. Тэгээд Рэнчиндоржоос мотоциклийг “хөдөө яваад ирье” гэж авсан. Гэхдээ Рэнчиндоржид бол хулгай хийх гэж байгаагаа би хэлээгүй. Тэгээд аймгийн төвөөс 20 км орчим яваад бэлчээрт 700-800 гаран тооны хонь байгааг харсан. Харахад хонь дээр нь хариулж байгаа хүн харагдахгүй болохоор  нь тухайн хониноос тастаад аймгийн төв рүү хөөсөн. Тэгээд аймгийн зүүн хойно 10 км орчим зайд айлын хаваржаа бололтой эзгүй хашаатай таарсан. Тухайн үед өдөр гэгээтэй байсан. Тэгээд нэлээн халуун байсан болохоор хонь явж өгөх байсан юм. Тийм болохоор тэр эзгүй хашаанд хашиж орхиод орой харанхуй болохоор ирж авъя гэж шийдсэн юм...Тэгээд хонио хашиж үлдээгээд аймгийн төв рүү явсан. Тэгээд гэрээрээ ирчхээд орой харуй бүрий болж байхад тэй уулзаж “хонь тууж байгаа юм, ганцаараа болохоор явахгүй байна, мотоцикл бариад өгчих...” гэж гуйгаад авч явсан. Тэгээд нөгөө хонь хашсан газраа очиход  хонинууд бүгд байж байсан. Тэгээд тэндээс ийн хонинд аваачиж нийлүүлье гэж шийдээд тэндээсээ ийнх рүү туусан...Тэгээд шөнө 03-04 цагийн үед ийн хотонд очиход гэрийнх нь гадна туусан хонио үлдээж орхиод ийн хамт гэрт нь орж унтсан...Өглөө нь сэрээд би т “Хөгшин нь хүнд өгөх хонь аас тууж ирлээ, хэдхэн хонуулаад авъя” гэж хэлээд ийн хонинд нь нийлүүлсэн...Тэгээд хэд хоногийн дараа аймгийн төвөөс машинтай очиж 10 хонь, 1 ямаа ачиж ирээд хашаандаа махалж, надад зарж өгсөн. Дараа нь тэй очиж 15 хургатай хонь буюу 30 толгой хонь ачиж Мөнххаан сум руу аваачиж зарсан. Мөнгийг нь авсан. Би тэр мөнгөнөөс 200,000 төгрөг авсан. Мөн аавынх нь мотоциклийг 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн мөнгийг авсан. Тэгээд үлдсэн хонийг нь би өөрөө зөөгөөд дуусгасан. Харин үүнээс т үлдсэн 1 ямааг нь өгсөн. Мөн Мөнххаан руу явуулсан хониноос 2 хургатай нь сольж авч үлдсэн...” гэх мэдүүлэг /хх3-94-95/

 

Яллагдагч*******ийн “...Би Ганц мод гэдэг газраас хулгай хийгээгүй ээ. Учир нь тухайн үед ******* орой харанхуй болчихсон байх үеэр намайг мотоциклтой яваад хонь туулцаад өгчих гэж гуйсан. Тэгээд ******* мотоцикл жолоодоод би ард суугаад сумаас Сүхбаатар сум руу явдаг замаар зүүн хойшоо явсан. Хэсэг явж байгаад айлын хаваржаа бололтой блокон хашаатай саравчинд ирсэн. Тэгэхэд тэр саравчинд 50 гаран тооны хонь хашчихсан байсан. Тэгээд тэр хонийг ******* надад “ийнх рүү тууна” гэхээр хамт туулцаж өгсөн. Шөнө бараг үүрээр шахуу ийн гэрт ирсэн. Хонио гадна үлдээгээд бид 2 ийнд орж амарсан. Маргааш өглөө нь ийн хонинд тууж авчирсан хонио нийлүүлчхээд аймгийн төв рүү тэй хамт ирсэн...Тэр саравч дээр очоод өөрөөс нь ямар учиртай хонь болохыг нь асуусан. Тэр үед надад “айлын хониноос тастаад авчихсан юм. ийнх рүү туугаад өгчих” гээд гуйгаад байхаар нь хонь  туухад нь тусалчихсан юм...” гэх мэдүүлэг /хх3-103-104/

    

10. Яллагдагч******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг ************** нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь

 

Гэрч Ц.Түмэнжаргалын “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр намайг******* нь “аймгийн хойд талаас очоод хонь ачаад ирье, та ачааныхаа машинтайгаа цуг яваад өг”  гэхээр нь “тэгье” гээд миний ачааны 20-94 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй*******гийн хамт Сүхбаатар аймаг ороод машиндаа түлш хийгээд мөн *******г аваад Сүхбаатар аймгаас хойшоо гэх газар айл дээр очсон...Тухайн айлын хонийг хураалгаад хашиж байгаад 15 тооны хургатай хонь ачаад Сүхбаатар аймаг ороод Мөнххаан сум руу *******, ******* бид гурав ирсэн. Тэгээд Мөнххаан сумын төвд мал авдаг Хаан банкны баруун талын Оюунжаргал гэх эмэгтэй хүнд тухайн хургатай хонийг зарсан. Тэгээд би хонийг буулгачхаад шууд гэр лүүгээ харьсан...Би тухайн хонины мөнгөнөөс мөнгө аваагүй. Сүхбаатар аймаг руу орох үед******* нь түлш хийгээрээ гээд 120,000 төгрөг өгсөн...Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх3-ийн 22-23 /,

 

Гэрч Э.Оюунжаргалын “...Б. над руу залгаад “би гэрээ нүүлгэх гэж байгаа юм аа, та мал авч байгаа юу” гэхээр нь би “авч байгаа ямар мал өгөх юм” гэхэд “хургатай хонь өгөх гэж байгаа юм” гэхээр нь би “өөрийн чинь мал мөн юм уу” гэхэд “мөн” гэхээр нь би “чи манай дэлгүүр дээр очоод худалдагчид хонио үзүүлчих, дараа нь мөнгийг нь шилжүүлнэ” гэхэд******* нь манай худалдагч Л.Цэндэд хонио үзүүлээд би 15 хургатай хонины мөнгө болох 2,100,000 төрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх3-ийн 26-27/,

 

Гэрч Л.Цэндийн “...2021 оны 09 дүгээр сард манай захирал Э.Оюунжаргал нь над руу залгаад “наана чинь хүн хургатай хонь буулгана, тэр хонийг сайн үзээд тоолоод аваарай” гэж байсан. Тэгээд төд удалгүй цагаан өнгийн ачааны машинтай таньдгаас манай сумын 2 дугаар багийн иргэн Ц.Түмэнжаргал нь цуг байсан. Мөн танихгүй 2 залуутай ирээд манай дэлгүүрийн хашаанд 15 хургатай хонь буулгахаар нь би тоолж аваад үлдсэн. Тэгээд Э.Оюунжаргал руу утсаар “15 хургатай хонь булгасан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э.Оюунжаргал ирээд тухайн хонийг ачиж аваад явсан. Хаана буулгасныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх3-ийн 30-31/

 

Яллагдагч *******гийн “...Дараа нь тэй очиж 15 хургатай хонь буюу 30 толгой хонь ачиж Мөнххаан сум руу аваачиж зарсан. Мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх3-94-95/

 

Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2202219 дугаартай “...Даюунг мотоцикль 862500 төгрөг байна...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх3-ийн 50-59/

 

Яллагдагч*******гийн “... Би өнгөрсөн оны буюу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуримаа хийсэн юм. Хурим хийхээс өмнө бэлтгэл ажил гээд мөнгөний хэрэг нэлээдгүй гарсан. Би 2019 онд г хурим найраа хийхэд өөрийнхөө Приус 20 маркийн автомашиныг зарж, 5 сая төгрөг д өгсөн юм. Энэ 5  сая төгрөгийн оронд хургатай хонь авахаар тохирсон байсан боловч надад тухайн үед нэг адуу өгөөд, өөр тооцоо хийгээгүй байсан юм. Тэгээд хурим найр болох гээд д энийгээ сануулсан. Тэгсэн харин надад “аймгаас хойшоо “” гэдэг газар ийнд хэдэн хонь байгаа, тэрийг очоод ав” гэж надад хэлсэн. Тэгээд өөрийн хүргэн ах Түмэнжаргалыг гуйж гийнх хамт ийнх рүү 2021 оны 09 сарын 14-ний өдөр очсон, тэгээд тэднийхээс 15 хургатай хонь би авсан. Эдгээр 15 хургатай хонийг Мөнххаан сум руу аваачиж Чавганаа /бүрэн нэрийг нь мэдэхгүй/ гэдэг ченжид  хургатай хонийг 140.000 төгрөгөөр бодож өгсөн шиг санаж байна, ямар ч гэсэн миний өөрийн хаан банкны дугаартай дансаар 2.100.000 билүү, 2.150.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс 900.000 төгрөгийг нь би авсан, хүргэн ах Түмэнжаргал 120.000 төгрөг мал ачсан хөлсөнд өгсөн. Үлдсэн мөнгөнөөс нь манай аав Батжаргалаас “500.000 төгрөгөөр мотоцикл авна” гээд миний дансанд үлдээсэн, үлдсэн мөнгийг нь би АТМ-ээс бэлнээр д авч өгсөн. Тэр үед тэгээд найр болох гэж байсан болохоор аавын мотоциклын 500.000 төгрөгийг би хэрэглэсэн. харин надтай цуг сум руу манай аавынх руу очиж мотоциклоо авсан...Мөнгө хэрэгтэй байна гээд өрөө нэхсэн. Тэгсэн надад “ийн дээр хэдэн хонь байгаа тэндээс ирээд авчих” гэж надад хэлсэн...Ер нь ийн дээр хэдэн хонь байгаа, очоод авчих” гэхээр нь буруу гарын юм гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх3-ийн 113-115/,

 

11.Яллагдагч ************** нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн олон тооны буюу 35 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлан, хохирогч д 33,255,300 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхээр завдсан нь

 

Хохирогч гийн “...Би Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газарт ээжтэйгээ хамт өөрийнхөө малыг хариулж амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед манай саарал азаргатай 35 тооны тууран тамгатай голцуу цайвар, саарал зүсмийн адуунууд алдагдсан юм. Уг алдагдсан адуунууд дотор нь дандаа бүдүүн морьдууд байсан. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны үед 30 тооны адуу эргээд ирчихсэн байсан. Үлдсэн 5 тооны адуу эргэж ирээгүй юм. Уг алдагдсан адуунууд нь нутгаасаа ер явдаггүй болохоор хүн хулгайлж авч явсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сумын 2 дугаар багийн нутаг Цагаан Овооны гол гэх газраас өөрийн алдсан гэх Буган морь, бор саарал морь, хар морь, хар ногоон бүдүүн гүү, бор хязаалан үрээ зэрэг адуунуудыг олж авч адуундаа нийлүүлсэн... Уг алдсан адуунууд нь саарал азарга, саарал алаг морь-2, цагаан морь-2, саарал морь-2, саарал хязаалан-1, хүрэн жороо морь-1, хар даага, хонгор даага, унага-3, гүү-3, хонгор алаг морь-2, хар алаг морь-1, ногоон хязаалан гүү-1, ухаа алаг гүү, буган морь, саарал гүү, бор саарал морь, хээр гүү, бор гүү, хар гүү, хээр үрээ, саарал морь, хээр хязаалан, хүрэн үрээ, хар морь, хар хязаалан, бор хязаалан зэрэг 35 тооны тууран тамгатай адуунууд байсан юм...” гэх мэдүүлэг /хх3-ийн 143-144/,

 

Гэрч*******ийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна, ******* “ сумаас хүний адуу тууж авч ирсэн. Тэрийгээ замдаа орхисон. Аймагт ойрхон орхисон хамт явж харчхаад ирье” гэхээр нь зөвшөөрөөд Рэнчиндоржийн мотоциклтой бид 2 явсан. Гэтэл аймгаас 100 орчим км-т байдаг “Гурван хадтай” гэдэг газар руу явчихсан. Тэгээд очоод адуугаа олохгүй хөдөө хоноод маргааш нь адуугаа хайгаад олоогүй эргээд  сум руу ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх3-ийн 158-159/

 

Хохирогч гийн 35 тооны адууны зах зээлийн үнийг нийт 33,255,300 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх3-ийн 166-177/

 

Яллагдагч *******гийн “...Шүүхийн шийдвэрийн өр нэхэгдээд надад мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд Рэнчиндоржийн мотоциклтойгоо сум руу хамт яваад өгчих гэж гуйж авч явсан. Аймгийн төвөөс гарахдаа би Рэнчиндоржийн мотоциклыг унаж гарсан. Харин Рэнчиндорж ард сууж явсан. Аймгийн төвөөс 17 цагийн үед гарсан шиг санаж байна. Тэгээд сумын төвд 22 цагийн үед очсон. Сумын баруун урдхан Туулайхүүгийн адуу байдаг гэдгийг би мэддэг юм. Тэгээд тэр адуунд нь очсон. Тэгээд тэнд байсан саарал азаргатай 30 гаран тооны  адууг аймаг руу эргүүлж туусан. Энэ үед Рэнчиндорж надад “Хүний олон адууг болохгүй ш дээ” гэж хэлж байсан. Би Рэнчиндоржид “мөнгө цаасны хэрэг байгаа юм аа” гэдгээ хэлж бид 2 тэр адууг мотоциклтой аймгийн төв рүү туусан. Миний барагцаалж байгаагаар 70-80 орчим км туусан. Тарган адуунууд байсан учраас ганц нэг нь явахгүй болж эхлэхээр нь тэр чигт хаяад аймгийн төв рүү буцаж ирсэн. Рэнчиндорж гэртээ үлдсэн...Маргааш нь өглөө нөгөө адуу үлдээсэн газар луугаа явах гээд Рэнчиндорж дээр очиход “явахгүй” гээд үлдсэн. Тэгэхээр нь би рүү очсон. Ойрхон яваад ирье гэхэд хөл гар өвчтэй байгаа явж чадахгүй гэсэн. Тэгээд Би Рэнчиндоржийн мотоциклтой нь ганцаараа нөгөө адуу үлдээсэн газартаа ирэхэд байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх3-ийн 196-197/

 

Яллагдагч*******ийн “... 2021 оны 08 дугаар сарын 20-доор сумын төвд байдаг гэртээ байж байтал үд өнгөрч байхад ганцаараа манайд ирсэн. Тэгээд намайг сум руу яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд бид 2 үд өнгөрч байранд миний мотоциклтой сум руу гарсан. Мотоциклийг жолоодож явсан. Бид 2 ы төв замаар явсаар байгаад сум руу орсон, гэхдээ сумын төвөөр ороогүй, сумын баруунаар урагшаа гарсан. Тэгээд сумын ердөө баруун урдхан талаар саарал азаргатай 30 гаран тооны байсан. Тэгсэн тэр адуу руу очсон, тэгээд би гээс “юун адуу юм бэ” гэж асуухад “Энэ адуунуудыг хойшоо тууя” гэж хэлсэн. Би д “Болж байгаа юм уу” гэж хэлсэн, харин “Зүгээрээ, дараа асуудал гарвал би даана” гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэр саарал азаргатай 30 гаран тооны адууг аймгийн төв рүү чигтэй туусан. сумын төвөөс миний багцаалж байгаагаар 100 гаран км туусан байх, тэгж туугаад явж байтал нэг гүүнийх нь хамраас цус гараад, адуунууд нь ер нь цуцаад явахаа байсан. Тэгээд тууж чадахгүй болохоороо тэнд тэр чигт орхиод бид 2 сум ирсэн. Маргааш нь манай ирээд “Нөгөө үлдээсэн адуу руугаа явъя” гэхэд би ер нь дэмий гэж бодоод яваагүй. Тэгсэн “би тэгвэл тэй явлаа” гээд манайхаас миний мотоциклийг аваад явсан. Чухам тэйгээ явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Маргааш нь ирээд “нөгөө газар луугаа очсон, адуугаа хайгаад олоогүй ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх3-189-190/

 

12.  Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  ын 26 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 3,463,000 хохирол учруулсан нь

 

Хохирогч ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой сумын төв рүү хүүхдүүдээ авахаар яваад 1 хоноод 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед гэртээ ирсэн юм. маргааш нь буюу 26-ны өглөө малчинтайгаа хонио усалж байгаад харсан чинь дутуу байх шиг байхаар нь би ойр хавийнхаа айлуудаар явж байгаад Тулгын хониор орсон чинь 12 тооны хонь байхыг нь хараад Би Тулга гэх хүнд энэ талаар хэлсэн чинь “байгаа бол авна л биз дээ” гэж хэлсэн юм. Тэгэхээр малчинтайгаа машинаар ачиж авч явсан юм. Тэгээд хониндоо нийлүүлчхээд хонио тоолоод үзтэл 23 хонь, 12 ямаа дутсан байсан. Эдгээр 35 тооны бог малаас идшинд хэрэглэснээ хасаад 14 хонь яг дутаж байсан. Мөн би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ойр хавийнхаа айлуудаас алдсан малаа хайж үзэхэд Буянтулга гэх хүний хониноос 14 хонио им, зүсээр нь ялгаж авсан. Би өмнө нь Буянтулгын хониноос 12 хонь авахдаа дутуу үзээд 14 хонь үлдээсэн байсан. Одоо надад учирсан хохирол байхгүй. Миний хонийг тастаж хулгайлахыг завдсан гэх хүнд гомдолтой байна. Дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх дахин мэдүүлэг /хх3-ийн 208-209/,

 

Иргэний нэхэмжлэгч ийн “... нь миний төрсөн дүү байгаа юм. Миний мал манай дүү Иш дээр байгаа юм. Энэ хонгор зүсмийн адууг манай талийгаач өвөө надад өгсөн юм. Адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ” гэх мэдүүлэг /хх3-ийн 213-214/

 

Гэрч гийн “... Би нарыг танина. Төрөл садангийн холбоогүй. Би 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******,******* нарын хамт таксинд явдаг Борхүү гэх хүнийг машинтай нь хөлслөөд ийн гэр рүү “” руу очсон юм. Тэгээд тэндээ , нар үлдсэн. Би Борхүү гэх хүнтэй хамт буцаад сумруу явсан. Түүнээс хойш дөрвөөс тав хоногийн дараа надруу утсаар залгаад “хар говь руу машин олоод хүрээд ирээ, эндээс хонь, мал ачина” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “машин оллоо гэхэд түлш тосыг нь яах юм бэ?” гэхэд “ бид хоёр хонь, малаа зарчхаад танд мөнгийг нь өгчихье та өөрөөсөө түлшээ авчих” гэсэн. Тэгээд би Баатарцогт гэх хүний машиныг гуйгаад хамт явсан юм. Бид хоёр замдаа төөрөөд хүн амьтнаас асууж явсаар байгаад ийн гэрт очсон чинь “та эрт ирэхгүй яасан юм бэ? Би найзаасаа мал авах гэж байтал аймаг руу явчихлаа” гэсэн. Тэгээд тэндээсэээ , Баатарцогт бид гурав руу буцаад явсан. надад түлшний мөнгөө огт өгөөгүй байгаа. Би тэй хамт өмнө нь мал ачиж явж байгаагүй. надад хэдэн хонь, ямаа ачих талаар хэлээгүй юм...”  гэх мэдүүлэг /хх3-ийн 217-218/,

 

Гэрч*******ийн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ буруу ойлгоод мэдүүлгээ буруу өгсөн байна. Бид нарыг гэрт хөзөр тоглож байхад унтлаа гэж хажуу гэр лүү ороод манай аргамжаатай морийг унаж яваад Мөнхнайрамдалын хонийг тастаад авч ирээд манай хашаанд хашчихсан байсныг би өглөө мэдээд гээс асуухад тэр хонийг аймгаас машин дуудаад ирэхээр нь ачиж явах гэж байсан гэж байсан. Тэгээд хонь, хэзээ хашаанаас гарсныг нь би мэдээгүй. Би хэдэн хонь хашсан байсныг нь мэдээгүй. Мөнхнайрамдалын хонь Тулгын хонинд нийлчихсэн байсныг Мөнхнайрамдал авахад 12 хонь байсан гэж надад ярьж байсан. Тэгэхээр нь би манай хашаанд байсан хонийг гаргаад хөөсөн чинь Тулгын хонинд нийлчихсэн байсан гэж бодсон юм. Би “” гэх газарт ээжтэйгээ хамт амьдардаг юм. Би анх аймгаас гарахдаа гэртээ харих зорилготой байсан...” гэх дахин мэдүүлэг /хх3-ийн 224/,

 

Гэрч гийн “...Би хуульд заасан эрх үүргээ ойлгосон. Надад асуух зүйл байхгүй. Надад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би ******* миний нөхөр байгаа юм. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тэй хамт гэдэг газар руу тэднийд оччихоод ирье гэж хэлээд 3-4 хоног байж байгаад ирэхдээ ганцаараа ирсэн. Надад аймгаас нэг өвгөн дуудаад унаатай ирсэн гэж ярьж байсан. Би ямар хүмүүстэй ирснийг нь тодорхой сайн  мэдэхгүй. Тухайн үед мал мах авч ирээгүй. Ганцаараа л ирсэн. Мал мах борлуулаагүй...” гэх мэдүүлэг /хх3-ийн 221-222/

 

Гэрч Ч.Баатарцогтын “...Би бичиг үсэг мэдэхгүй гэсэн тул түүний эхнэр болох ЛЮ70031561 регистрийн дугаартай Мажигсүрэнгийн Болдмааг байлцуулав. Надад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би ******* гэх хүнийг танихгүй. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны үед байх /өдрийг нь сайн санахгүй байна гэх/ миний танил Баяраа гэх хүн над дээр ирж уулзаад “хонь мал ачиж ирнэ хамт хөдөө явчхаад ирье” гээд бензин тос хийж өгөөд “” гэдэг газар руу явсан юм. Тэгээд бид явж байгаад замдаа айлаа олохгүй төөрөөд айл амьтнаас асууж явсаар олж очоод гэрт нь ороод сууж байтал Баяраа гэх хүн тэнд байсан хазгар гэдэг залуу, бас гэдэг залуутай гадна гараад уулзаад байсан. Би гараагүй болохоор юу яриад байсныг нь мэдээгүй. Тэгээд Баяраа, , нарын хамт Баруун-урт сум руу хонь мал ачихгүй буцсан юм. Би аймагт ирээд тэр 2-ыг гэрт нь буулгаж өгөөд би гэртээ харьсан. Баяраа гэдэг хүн надад ямар учиртай мал ачих гэж байгаагаа хэлээгүй. Би түүнийг гуйгаад байхаар нь бензин тосоо гаргуулаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх3-ийн 225-226/

 

Гэрч ийн “...2021 оны 11 сарын дундуур байх би өдрийг нь сайн санахгүй байна. Шөнө дунд *******,******* ах нар нь хүнээр хүргүүлж ирлээ замдаа төөрөөд гээд манай эмээгийнд ирээд хоносон байсан. Тэгээд тэр хоёр манайханд 4-5 хоносон бөгөөд нэг орой ойр хавийн хүмүүс манайд муушиг тоглосон бөгөөд тэр орой нь цаг орой болсон тул би унтсан юм. Тэгтэл тэр шөнө ******* нь тоглож байгаад гарч яваад миний аргамжаатай байсан морийг унаж яваад хаанаас авч ирснийг мэдэхгүй манай хашаанд ойролцоогоор 20 гаруй хонь авч ирээд хашсан байсан. Үүнийг би өглөө нь харсан юм. Миний тэжээж байсан хоёр морийг гараад явуулсан байсан. Тэгээд өглөө нь би 08 цагийн үед адуундаа яваад 09 цагийн үед ирэхэд уг хашаатай байсан хонийг гаргаж манай хонинд нийлүүлсэн услахаар ******* нь хөөгөөд явж байсан. Хонио усалж ирээд хонины хашааны гадаа *******,******* нар нь машин дуудсан гээд хоорондоо юм яриад байсан. Үүнийг нь би сонссон юм. Тэгээд орой 19 цагийн үед нийлүүлсэн байсан хонийг *******,*******, хүргэн ах бид дөрөв нийлж байгаад ялгаад манай пүнзэнд хийсэн юм. Тэгээд ах намайг зам дээр буулгаад өг гэхээр нь би хүргэн ахын мотоциклоор ахыг аймгийн зам дээр буулгаж өгөөд гэртээ ирээд байж байтал нэг ачааны машинтай настай хүн ирсэн бөгөөд замдаа төөрч байгаад ирлээ гэж ирсэн. Энэ хүнийг ирээд удаагүй байтал ахын хүүхэд ах машинтай араас нь ирээд “, нар нь ямар мал хаанаас ачих гэж байгаа юм бэ” гэж манай хүргэний гэрт орж ирээд асуухаар нь би хүргэн ах ын гэрээс гарч хашаатай байсан хонийг гаргаад гэрээсээ урагш хөөсөн юм. ахыг явснаас хойш ах нь ганцаараа явган ирсэн. Тэгээд ах аймгаас ирсэн гэх машинтайгаа ахтай уулзана гэж яваад тэр чигээрээ ирээгүй явсан....” гэх мэдүүлэг /хх3-ийн 239-241/

 

Гэрч “...Би *******, нарыг танина. нь манай эхнэрийн талын хамаатан байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сард гэх газарт хонио усалж байхад худгийн урд дээр 12 тооны хонь урдаас ирээд нийлчихсэн юм. Би имийг нь харах гээд урдаас нь давхисан чинь амжилгүй нийлүүлчихсэн. Тэр хонин дунд хар хүзүүтэй эм хонь байсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Маргааш нь Мөнхнайрамдал, хоньчинтойгоо хамт ирээд манай хониноос 12 тооны хонио ялгаад авсан юм. Гэтэл сүүлд нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Мөнхнайрамдал нь дахиж манай хонийг үзээд дотроос нь өөрийнхөө им зүстэй 14 тооны хонь авч явсан. Мөнхнайрамдалын хонь манай хоньтой төстэй имтэй байсан болохоор би анзаараагүй юм. Мөн Мөнхнайрамдал нь өмнө нь 2021 оны 11 дүгээр сард манай хониноос өөрийнхөө 12 хонийг шүүгээд аваад явсан болохоор дахиад хонь үлдээгүй байх гэж бодож байсан. Намайг хонин дээрээ байхад 12 хонь урдаас ирээд манай хонинд нийлж байхыг би харсан. Үлдсэн 14 хонь нь хэдийд яаж манай хонинд нийлснийг би мэдэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх3-246-247/,

 

Гэрч Э.ын “...Би *******, нарыг танина. нь манай хадам ах байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны хооронд Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг Тохойн голын баруун хойно малаа маллаж байсан. Тухайн үед нар ирсэн байсан. Ирэхэд нь би сумын төв дээр байсан. Хөдөө гэртээ очиход , нар ирчихсэн байсан. Намайг ирснээс хойш 3, 4 хоносон байх. Явахынхаа өмнө өглөө намайг боссон чинь манай хотонд 26 хонь /15 эм, 3 тооны хурга, 3 тооны эр хонь, 5 төлөг/ хашчихсан байсан. Тэр дунд цагаан эр хонь, хар хүзүүтэй, эвэртэй эр хонинууд байсан. Эм хониноос хар алаг эм хонь зэрэг содон хонинууд байсан. Тэгээд тэрийг нь гээс асуусан чинь Мөнхнайрамдалын хониноос ганцаараа манай аргамжаатай морийг унаж яваад тастаад тууж ирээд хашсан, аймгаас унаа дуудаж ачиж явна гээд байсан. Тэгээд би хотноосоо мал ачуулахгүй гээд хэлсэн чинь надад хонинд чинь түр тавьчихъя гээд байхаар нь би хониндоо нийлүүлэхгүй гэсэн чинь намайг усанд явсан хойгуур манай хоньтой нийлүүлчихсэн байсан. Тэгээд орой нь , Ишээ, , бид 4 гийн хулгайлж ирсэн хонийг манай хониноос ялгаад манай баруун талын пүнзэнд хашсан юм. Хонио хашчихаад аймгаас дуудсан унаагаа амдах гээд миний мотоциклтой Ишээтэй хамт явсан. Ишээ г мотоциклоор зам руу буулгаж өгчхөөд буцаад ирсэн. Тэгээд байж байтал орой нар шингэсний дараа гийн дуудсан машин нь 2 хүнтэй ирсэн. Үүний дараахан манайхаар ахын хүүхэд гэдэг хүн ирээд , 2 хаанаас мал ачих гээд байгаа юм бэ? гэж ирээд гэр лүү орж ирэнгүүт нь би манайхаас мал ачихгүй гэж хэлээд ярьж байх хооронд Ишээ баригдчихлаа гээд пүнз рүү очоод хашсан байсан хонийг гаргаад урагш нь хөөчихсөн. Тэгээд ах г ирэхээр нь “уулзуулаарай” гэж хэлчхээд буцаад явчихсан юм. ахыг явсны дараахан явган ирсэн. д “ ах уулзаарай” гэсэн гэж хэлээд аймгаас ирсэн 2 хүнтэйгээ хамт ахтай уулзах гээд явсан. Тэгээд эргэж ирээгүй, шууд аймаг руу явна гэж байсан. Маргааш өглөө нь ахынд эрэл хайж явсан хүмүүс очоод “урд дээр хэдэн хонь явж байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр хонийг Тулга ах ширээний ард доор явж байхад нь очиж аваад өөрийнхөө хоньтой нийлүүлчихсэн байсан чинь Мөнхнайрамдал нь Тулга ахын хониноос очиж өөрийнхөө хонийг авсан гэсэн. 12 хонь авсан гэж байсан...Содон хонь гэвэл хар халзан хязаалан эр хонь, хар хүзүүтэй соёолон эр хонь, эвэртэй хар халзан эр хонь, хар алаг эм хонь, улаан хүзүүтэй эм хонь, голдуу шар халзан хонинууд байсан. , нар нь намайг битгий хэлээрэй гэж хэлсэн болохоор нь би цагдаагийн байгууллага болон Мөнхнайрамдалд хэлээгүй. д бол санаа зовоод хэлж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх3-ийн 250-хх4-2/,

 

Гэрч “...Намайг гэртээ байхад 11 цагийн үед эрэлд явж байгаа гэсэн 2 хүн мотоциклтой ирээд “танай баруун урд руу хэдэн хонь тасарчихсан явж байна” гэж хэлэхээр нь би очиж үзтэл манай хонь биш байхаар нь баруун доор байдаг Буянтулгад энэ талаар хэлтэл тэр очиж үзээд “манай хүү хониндоо шинэ им хийсэн. Тэр хонь мөн” гээд мотоциклоор туугаад өөрийнхөө хонь руу нийлүүлсэн. Өөрийнх нь хонь уг хонинуудаас хойд зүгт 1 км зайтай худаг дээр усалж байсан юм. ...нийт яг 12 хонь байсан. Урд орой нь ийнхээс мал ачих гэж ирсэн портер машинтай 2 хүн манайхыг дамжиж явахаар нь ямар мал ачих гэж байгааг нь харах гээд очиход байгаагүй. тай уулзахад “манай хониноос ямар ч мал ачихгүй” гэж хэлэхээр нь би буцаад явсан....” гэх мэдүүлэг /хх4-14/,

 

Хохирогч ын 26 тооны хонины зах зээлийн үнийг нийт 3,463,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх4-ийн 39-50/

 

Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны “нас гүйцсэн адуу 1.079.733.3 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх4-ийн 22-30/

 

Яллагдагч *******гийн “... 2021 оны 11 сарын 20-доор ийн хамт сумын нутаг гэдэг газар байдаг ээжийнд очсон, тэгээд тэднийд 4-5 хоносон. Тэгээд мөн шүүхийн шийдвэрийн өр зээлтэй учраас ойр хавиас нь хэдэн хонь хулгайлж аймаг руу машин дуудаж ачиж авч явъя гэж шийдсэн. Тэгээд явахынхаа өмнөх шөнө нь тэдний аргамжаатай байсан морийг нь унаад гэрээс нь урагшаа 2-3 км газар явж Мөнхнайрамдалын хот руу очсон. Тэгээд хониноос нь 20 гаран тооны хонь тастаад ийн ээжийнх рүү буцаж тууж ирээд хашаанд хашчихсан. Тэгээд унтаж амарсан. Маргааш өглөө босоод ад “Мөнхнайрамдалын хониноос шөнө тастаад аваад ирсэн, машин дуудаад ачуулъя, тэр болтол танай хонинд нийлүүлчихье” гэхэд “Айл саахалт хүмүүс,  юу яриад байгаа юм бэ? Би хониндоо нийлэхгүй” гээд зөвшөөрөөгүй. Би тэгээд ын адуундаа мордсон хойгуур нь хашсан хонио хонинд нь нийлүүлчихсэн. Тэгээд аймаг руу хэн билээ одоо нэрийг санахгүй байна, нэг ах руу яриад хөлсийг нь өгөөд мад ачиж явъя гэж дуудсан. Аймгаас дуудсан унаа маань үдийн үед гарсан, тэгээд би орой 17 цагийн үед ын хониноос хулгайлсан хонио ялгаж хашсан. Ингэд байж байтал ирсэн,би ад унаа дуудчихсан гэдгээ хэлсэн. Тэгээд унаагаа амдахаар зам руу явсан, тэгсэн харин надаас зөрөөд машин маань өөр айлаар намайг зам асууж явсан байсан. Би буцаад ирэхэд нөгөө аймгаас дуудсан унаа маань ирчихсэн байсан, харин , нар миний хашсан хонийг гаргаад гэр лүү нь чиглүүлээд хөөчихсөн байсан. Тэгээд би аймгаас дуудсан машинтайгаа аймаг руу буцсан. ...” гэх мэдүүлэг /хх4-ийн 64-65/,

 

13.  Яллагдагч*******,*******, ******* нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн 15 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 14.511.550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан  нь

 

Хохирогч гийн “...Би Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газарт ээжтэйгээ хамт өөрийнхөө малыг хариулж амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед манай азаргагүй 15 тооны тууран тамгатай голцуу бараан зүсмийн адуунууд алдагдсан юм. Уг алдагдсан адуунууд дотор 9 тооны бүдүүн морь, үлдсэн 6 нь дандаа том гүүнүүд байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр 6 тооны бүдүүн морь эргээд ирчихсэн байсан. Үлдсэн 9 тооны адуу эргэж ирээгүй юм...” “...алдсан адуунаасаа 3 тооны адууг 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сумын 2 дугаар багийн нутаг Цагаан овооны гол  гэх газраас  олж авч адуундаа нийлүүлсэн юм. Одоогоор миний 6 адуу олдоогүй үсэг зуруулав...” гэх мэдүүлэг /хх4-ийн 218-221/,

 

Гэрч Ц.гийн “...Би хүүтэйгээ хамт Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Бор-Өндөр гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед манай азаргагүй 15 тооны тууран тамгатай голцуу бараан зүсмийн адуунууд алдагдсан юм. Уг алдагдсан адуунууд дотор 9 тооны бүдүүн морь, үлдсэн 6 нь дандаа том гүүнүүд байсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр 6 тооны бүдүүн морь эргээд ирчихсэн байсан. Үлдсэн 9 тооны адуу эргэж ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх4-ийн 224-225/,

 

Гэрч Б.ийн “... Би энэ талаар мэдэхгүй. Намайг аймаг явсан хойгуур хашаанд хашсан байж магадгүй. Манай адууны хашаанаас баруун тийшээ 2 км-т Нэргүй гэх хүний малын хашаа байдаг юм. Тэр хашаа их том болохоор тэнд хашсан байж магадгүй. Би бол сайн мэдэхгүй байна...******* надад сумаас адуу тууж хулгайлж ирсэн гэж огт хэлээгүй. Би гээс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 500,000 төгрөг зээлж аваад оронд нь өөрийнхөө малаас 2 хонь, 1 ямаа өгч байсан санагдаж байна. Би гээс 5644223600 дугаарын Хаан банкны дансаараа авч байсан. Өөрөөр ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх5-ийн 10-13/

 

Гэрч ийн “....2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна.Миний танил ******* над руу утсаар яриад уулзмаар байна гэсэн юм. Тэгсэн манай гэр рүү өдөр 14 цагийн үед гэрт ирсэн юм. Ингэж ирэхэд манай гэрт эхнэр, хүүхэд, хадам ээж гээд хүмүүс байсан болохоор гараад тухтай уулзъя гээд гэрээс гарч уулзахад аймгаас хойш 20 орчим км-т гэх газраас 12 адуу ачиж ирмээр байна гэсэн. Би 12 адуу гэхээр нь маний машинд багтахгүй гэсэн чинь багтахаар нь ачаад ирмээр байна гэсэн. Би ажилтай байсан учир надаас өөр хүн олдохгүй байна уу гэсэн ******* шүүхийн шийдвэрээс өр нэхээд байна надад туслаач хэдэн адуугаа борлуулж өрөө дарах хэрэгтэй байна гэсэн. Ингээд тэр шөнөдөө 01 цагийн үед аймгаас гараад адуу хашсан гэх хашаан дээр очиход 12 тооны адуу байсан. Тэр дотроос бараан зүсмийн соёолон насны гэмээр адуу, хүрэн үрээ, бараан үрээтэй нийт 3 адуу ачсан. Уг нь 6-7 тооны адуу ачих гэсэн дийлдэхгүй эмнэг адуунууд байсан. Ачихдаа *******, Ренцэндорж бид 3 ачсан. Тэгээд ачсан адуунуудаа аймаг оруулаад Ренцэндоржийн хашаанд буулгаад би гэр рүүгээ ирсэн. Ингэж явахдаа түлш хийгээрэй гээд надад 100,000 төгрөг өгсөн. Би өөр мөнгө төгрөг бол аваагүй...” гэх мэдүүлэг /хх4-ийн 227-228/,

 

Гэрч Г.Баярмаагийн “...******* гэх хүн надад адууны мах зарж борлуулж байгаагүй. Түүний эхнэр гэх хүн надад 1,200,000 төгрөгийн адууны мах зарсан юм. Би яг хэзээ зарсан, хэдэн килограмм мах байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Би гаас гарал үүслийн бичиг аваагүй юм. Өөрөөс нь утасны дугаарыг нь бичиж аваад тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх4-ийн 242-243/,

 

Гэрч гийн “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед намайг хүүхдээ сургуулиас аваад гэртээ ирэхэд манай нөхөр , , Рэнцэндорж, Адьяамаа нар манайд 3 адуу нядалчихсан байсан. Адьяамаа эгч гэдсийг нь янзалж байхаар нь би тусалъя гэсэн чинь ах намайг “гэдэс цэвэрлэж яах юм бэ, 1 адууны махыг нь аваачаад борлуулчхаад ир” гэхээр нь би “ямар учиртай, юун морьд юм бэ, энэ чинь янз бүр болбол би хэрэгт орох юм биш үү” гээд асуусан чинь “ах нь эмчилгээнд явах гээд сумаас өөрийнхөө адууг авч ирсэн юм. 1 адууг нь д өгч байгаа юм” гэхээр нь махыг нь аваад такси дуудах гэсэн чинь ах “такси дуудаж яах юм бэ унаа бэлэн байгаа” гэсэн. Тэр унааны жолооч нь Баяраа гээд таксинд явдаг таягтай ах манай хашааны гадаа зогсчихсон байсныг манай хашаа руу оруулаад махаа ачаад Зүүн бүсийн худалдааны төвийн махны лангуунд суудаг Баярмаа эгчид аваачиж борлуулаад 300,000 төгрөгийг дугаарын Хаан банкны дансаар шилжүүлж аваад үлдэгдэл 610,0000 төгрөгийг бэлнээр авсан юм. Нийт 910,000 төгрөг болж байсан. Тэгээд би гэртээ очиход тэд нар адуугаа хийж дуусаад “адууныхаа махыг ченжид өгнө” гээд аваад явчихсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй...Би тэр адуунуудыг ямар учиртай болохыг мэдээгүй. ах надад хэлэхдээ “ах нь эмчилгээнд явах гээд сумаас өөрийнхөө адууг авч ирсэн юм. 1 адууг нь д өгч байгаа юм.” гэж хэлсэн юм. Би ахыг явсны дараа гээс асуусан чинь надад нэг адуу өгч байгаа юмаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх5-ийн  14-17/

 

Гэрч гийн “...Би тэр өдөр таксинд явж байсан чинь 13 цагийн үед намайг таксинд явъя гэж дуудахаар нь би гийн хашаанд яваад очиход , , гийн эхнэр, тэд нараас гадна 3 хүн 3 тооны адуу махалж байсан. Тэгээд намайг очоод байж байтал , нар машинд мах ачаад борлуулчхаад ирье гэж хэлээд би гийн  эхнэр Заяа бид 2 хамт Зүүн бүсийн худалдааны төв рүү очиж махны лангуун дээр нь Баярмаа гэдэг хүүхэнд өгсөн. Тэгээд бид 2 махаа өгчхөөд буцаад гийн гэр лүү очсон. Тэгээд бид 2 миний машинд нөгөө адууныхаа махыг 1, 1-ээр нь ачаад н эрдэн махны бойнд аваачиж борлуулсан. Би тухайн адуунуудыг хаанаас авч ирснийг мэдэхгүй, , нар надад хэлэхдээ өөрсдийнх нь гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх5-ийн 20-23/

 

Гэрч гийн “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг ирээд гэдэс арилгалцаад өг гэхээр нь би сумын төвд байх гийн хашаанд нөхөр болох Рэнцэндорж, , , нарын хамт 3 адуу махалсныг гэдсийг нь арилгаж цэвэрлэсэн юм. бид 2, 2 адууны гэдсийг нь цэвэрлэчхээд байж байхад “ нэг адууны махыг борлуулна” гээд ийн дуудсан нэг таягтай доголон хөгшин настайвтар хүнтэй хамт явсан юм. Би г уг адууны махыг хаана хэнд борлуулсан талаар мэдээгүй. Үлдсэн 2 адууны махыг нь аваад явсан...Би тэр адуунуудыг ямар учиртай болохыг мэдээгүй. Манай дүү намайг адууны гэдэс арилгаад өг гэхээр нь би очсон юм...” гэх мэдүүлэг/хх5-ийн 225-26/

 

            Гэрч Ч.Баатарцогтын “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх хазгар Баяраа над руу залгаад  гэрт ирж уулзаад намайг хойшоо яваад 3 адуу ачаад ирье, 100,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би тухайн үед ажилгүй байсан болохоор зөвшөөрч хамт аймгаас хойшоо 20 орчим километрт явж айлын хашаанд хашчихсан байсан адуунуудаас 3 адууг ачиж аймгийн төв рүү оруулж айлын хашаанд буулгасан. Би хэний хашаанд  буулгаж байгааг нь мэдээгүй... гэх хүн надад 100,000 төгрөг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх5-ийн 29-30/

 

            Хохирогч гийн 15 тооны адууны зах зээлийн үнийг нийт 14,511,550 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны шинжээчийн дүгнэлт,/хх5-ийн 36/

 

            н эрдэнэ ХХК-ийн агуулахын бүртгэлийн дэвтрийн хуулбар/хх5-ийн 104-105/

 

            Яллагдагч *******гийн  “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна, аймгийн төвөөс хүргэн ах*******ийн хамт суманд очоод тус сумын 2 дугаар баг “Цагаан овоо”-ны баруун урд талд байх голын ойролцоо бэлчиж байсан 12 тооны тууран тамгатай азаргагүй адууг*******ийн хамт тухайн хүний цэнхэр өнгийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслээр тухайн 12 тооны адууг аймгийн төв рүү хөлөөр нь тууж ирсэн.Тухайн адуунуудыг хөлөөр нь туусан учраас замдаа 1 хоноод аймгийн төвд ирсэн. Аймгийн төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 20 гаруй кмт байх Сүхбаатар сумын 5 дугаар баг “” гэх газарт тухайн адуунуудыг хурааж хашиж байгаад 6 тооны адууг махалж “” нэртэй бойнд 5 мах, 1 махыг нь зүүн бүс худалдааны төвд байх Баярмаа гэх хүнд зарсан. Арьс шир толгойг нь хог нь дээр хаясан. /Тухайн 6 тооны адууг хэрхэн нядалсан талаар ярьж өгье./ Найз Бишрэлтээс 3 адуу ачаад өг гээд гуйгаад тухайн хүний машинтай /улсын дугаар маркийг нь мэдэхгүй байна/ хүргэн ах Рэнчиндорж бид гурав “” гэх газраас хүргэн ах Рэнчиндоржийн аймгийн төвд байх гэрийн хашаанд буулгаж тус 3 тооны адууг нядлаад******* бид хоёр тухайн 3 адууны махыг бойнд өгч зарахад 2.300.000 төгрөг болсон. Тэгээд Бишрэлтэд унааны хөлс гээд 100.000 төгрөг өгсөн. Бишрэлт нь тухайн адууг хулгайн мал гэж мэдээгүй. Үлдэгдэл мөнгийг би өөрөө авсан, Рэнчиндорж нь өмнө нь надад өртэй байсан учраас тухайн мөнгөнөөс ямар ч мөнгө өгөөгүй. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа шиг санаж байна, “” гэх газраас дахин 3 тооны адууг Баатарцогт гэх хүний машинд бид гурав ачаад манай гэрийн хашаанд буулгаад нядалсан. Баатарцогт гэх хүн нь ойр зуурд хөлсөөр явдаг хүн учраас хүргэн ах бид хоёрыг хулгайн мал ачаад авч явж байгааг мэдээгүй.Тухайн 3 адууны махыг ах" аваад нэг махыг зүүн бүс худалдааны төвд нөгөө хоёрыг нь “” бойнд зарсан. Тухайн 3 адууны мөнгө нь хэдэн төгрөг болсон гэдгийг нь мартсан байна, ямар ч байсан Рэнчиндоржид 600.000 төгрөг, надад 800.000 төгрөг өгсөн өөрөө хэдэн төгрөг авсан гэдгийг мартсан байна. Хамгийн гол асуудал нь уг хэрэгт хүргэн ах Рэнчиндорж, үеэл ах******* бид гурав оролцоотой бөгөөд бусад хүмүүс нь уг хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Бид гуравт өөрийн гэсэн унаа байхгүй байсан учраас таньдаг мэддэг хүмүүсээ гуйж байгаад хүмүүсээр хүргүүлсэн.Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Харин үлдсэн 6 тооны адууг тухайн газраас алдсан. Уг асуудлын дараа дахин суманд очиход тухайн 6 тооны адуу тус голын ойролцоо бэлчиж байхыг харсан. ...” гэх мэдүүлэг/хх5-ийн 67-68,135/

 

            Яллагдагч*******ийн “... Миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын эхээр би суманд мотоциклтой явж байгаад хөлөө хугалаад аймгийн төвд ирээд нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад ******* нь намайг эргэж эрээд надад мөнгөний хэрэгтэй байна гэхээр нь тухайн хүнд би 250.000 төгрөг зээлж байсан бөгөөд тухайн мөнгийг бэлнээр авч байсан. Тэгээд би тухайн хүнд мөнгө зээлээд юунд манай эхнэр, хүүхдийн бие нь өвдөөд мөнгөний хэрэг гараад байна гээд тухайн мөнгийг зээлж авч байсан. Эмнэлгээс гараад байж байхад ******* нь Рэнчиндоржийн гэрт дуудахаар нь тухайн айлд очиход *******, Рэнчиндорж нар нь адуу нядалж байсан бөгөөд ямар ч байсан 2 тооны адуу нядалсан байсан.Тэгэхээр нь *******гээс ямар учиртай адуу ажиллаж байгаа талаар асуухад тухайн хүмүүс нь чимээгүй бай, энэ ы урдаас хулгайлсан адуугаа нядалж байна гэхээр нь *******д наад адуунуудаа борлуулаад надаас зээлсэн мөнгө өгөөрэй гэж хэлээд явсан.Тэгээд би *******, Рэнчиндорж нарын малын хулгай хийсэн талаар мэдсэн.Би тухайн үед уг айл руу очихдоо таксидаад очсон бөгөөд уг асуудлын талаар ярихад *******, Рэнчиндорж бид гурваас өөр хүн байгаагүй. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь ******* намайг гэртээ дуудахаар нь тухайн айлд очоод бид хоёр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг “” гэх газарт байх гэх айлын хаваржаанд очиход тус айлын хаваржаанд 9 тооны адуу хашсан байсан. Тухайн газар руу *******гийн хамт явахдаа хэнтэй хамт явсан гэдгээ мартсан байна, ямар ч байсан тус газар руу явахдаа портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсныг санаж байна.Мөн тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна. гэх айлын хаваржаанд хашсан байсан адуунуудаас 3 тооны адуу *******гийн хамт тус тээврийн хэрэгсэлд ачаад *******гийн гэрийн хашаанд буулгаад Рэнчиндоржийг дуудаад тухайн 3 тооны адууг тус газарт нядалсан.Тэгээд тухайн адууны махыг нь аймгийн гэх бойнд өгөөд мөнгийг миний дансанд хийлгэж ******* миний картыг аваад явсан. *******, Рэнчиндорж нар нь хулгай хийсэн адууны махны мөнгө өөрсдөө авсан бөгөөд тухайн хүмүүс нь надад ямар ч мөнгө өгөөгүй. Тухайн хүмүүс нь гэмт хэрэг үйлдээд олсон орлого юунд ашигласан талаар мэдэхгүй байна.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг/хх5-ийн 98/

 

Яллагдагч*******ийн “.... Хадам дүү ******* нь надтай уулзаад надад хэлэхдээ ахаа би өрөнд орсон, хоёулаа руу ахын адуунаас адуу ачиж ирмээр байна, тэгэхгүй бол шоронд орох гээд байна гэхээр нь тухайн хүнд туслах зорилгоор *******гийн хамт 2021 он 09 ^ дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, аймгийн төвөөс сум руу явцгаасан. сумын төвд очоод тус сумын 2 дугаар баг “Цагаан овоо’’-ны ертөнцийн зүгээр баруун урд талд байх голын ойролцоо бэлчиж байсан 12 тооны тууран тамгатай азаргагүй адууг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төв рүү хөлөөр нь авч явахдаа замдаа нэг хоноод аймгийн төв ирсэн.Тухайн адуунуудыг хөөгөөд замдаа явж байхдаа ******* нь энэ манай ахын адуунууд биш, энэ хулгайн адуу гэхээр нь би янз бүрийн асуудал гарвал чи өөрөө даана шүү би чамд харин туслаад өгье гээд тухайн адуунуудыг хөөж аймгийн төвд авчирсан.Тэгээд би тухайн адуунуудыг хулгайн адуу гэдгийг мэдээд аймгийн төвд ирээд гэртээ буугаад үлдсэн.*******г адуу хулгайлаад аймгийн төвд ирсэн талаар хэнд ч хэлээгүй. Тэгэхэд ******* миний мотоциклыг унаад тус адуунуудыг хөөгөөд аваад явахаар нь би гэртээ бууж үлдсэн.Тухайн адуунуудыг Сүхбаатар сумын 5 дугаар баг “” гэх газарт аваачиж талаар хэлсэн. Тэгээд тухайн өдрийн маргааш нь аймгийн төвөөс ******* нь машин хөлслөөд тухайн 12 адуунаас 3 адуу манайд авчраад тухайн 3 тооны адууг *******,******* бид гурав хамдаа нядалсан. Тэгээд ******* нь үеэл ах ийн хамт тухайн адуунуудын махыг аваад явсан. Тухайн махыг “” бойны газарт өгсөн талаар надад хэлсэн боловч хэдэн төгрөг болсон талаар надад хэлээгүй, надад мөнгө өгөөгүй. Тухайн махыг өгсөн өдрийн маргааш билүү нөгөөдөр нь ******* нь найз Бишрэлт гэх хүнийг адуу ачаад өгөөч гээд гуйгаад *******, Бишрэлт бид гурав “” гэх газраас 3 тооны адуу ачаад /Бишрэлтийн машины улсын дугаар, маркийг нь мэдэхгүй байна/ *******гийн гэрийн гадаа буулгаад дахин нядалсан.Тэгэхэд ******* нь тухайн махаа аваад явсны дараа удалгүй ирээд надад бэлнээр 600.000 төгрөг өгөхөөр нь би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. Би *******тэй 2 удаа гурав, гурваас адуу ачиж ирсэн, тухайн хулгай хийсэн адуунаас 6 адуу үлдсэн. Тэгээд сүүлд ******* нь үлдсэн 6 адуу алга болсон талаар надад хэлсэн...Тухайн 12 тооны адуу нь бүгд тууран тамгатай, азаргагүй адуунууд байсан. Харин , *******гийн бид гурвын махалсан адууны 4 адуу нь бүдүүн морь, 2 адуу нь шүдлэн үрээ байсан.Бүгд ижилхэн тамгатай байсан...” гэх мэдүүлэг/хх5-ийн 83/

 

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоол /хх1-ийн 33-34/

 

улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх1-ийн 38/

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022.05.05-ны өдрийн 2202206 дугаартай “... улсын дугаартай Приус 20 маркийн автомашин 8.550.000 төгрөг” гэх дүгнэлт /хх1-ийн 42-52/

 

Т.Рэнчиндоржийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх4-ийн 76-77/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 79-82/

 

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 83-95/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2016.10.13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 96-100/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.03-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 101-104/

 

Т.Рэнчиндоржийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа/хх4-ийн 105-106/

 

Б.гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх4-ийн 109/

 

Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. /хх4-108,110-111/

 

А.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх4-ийн 122-123/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 125-128/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 129-134/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.13-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 135-139/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоол /хх4-ийн 140-147/

 

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх4-ийн 150,152-153/

 

А.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх4-ийн 166-167/

 

Хохирогчын 1.000.000 төгрөгийг төлсөн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, хохирогч 1.400.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт,*******гээс хохирогч д 800.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт,

 

А.ийн хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тухай Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Мэс заслын кабинетын хяналтын картын хуулбар,

 

Иргэний нэхэмжлэгч Х.гийн “*******гээс 410000 төгрөгийн хохирол авсан нь үнэн, гомдолгүй” гэх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг эзэмшлийн 5 тооны хонийг ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч 511.700 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан,

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр г  “идэшний үхэр олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч д 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөрыг  “идэшний үхэр хямд олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогчад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан Мөнххаан сумын нутаг дэвсгэрт аас “2.500.000 төгрөг зээлчих, маргааш буцааж өгөхдөө 300 мянган төгрөг нэмж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, 2,500,000 төгрөгийг хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “бяруу худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэл буюу 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр “хонь худалдан борлуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, хохирогч т 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс гийн  3 тооны адуу буюу олон тооны малыг даюун маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж, бусдад 2,204,400 хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  ын 26 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлж, бусдад 3,463,000 хохирол учруулсан,

 

2.Яллагдагч *******,******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт нутагладаг гийн хашаанд хашсан хонь ямаанаас 3 тооны хонь, 2 тооны ямаа буюу 5 тооны бог малыг ийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч д 410,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ганц мод” гэх газарт нутагладаг Б.Гантулгын эзэмшлийн 53 тооны бог мал буюу 51 хонь 2 тооны ямааг*******ийн мотоциклыг ашиглан хулгайлж, хохирогч д 5.713.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан,

3.Яллагдагч******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг ************** нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,

 

4.Яллагдагч ************** нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн олон тооны буюу 35 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан,

 

5.Яллагдагч*******,*******, ******* нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн 15 тооны адууг*******ийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 14.511.550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: ... Шүүгдэгч  ******* нь дангаараа болон яллагдагч*******,******* нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн , Сүхбаатар сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 15-ны хүртэл үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчийн олон тооны буюу 18 тооны адуу,  75 хонь, 4 ямаа зэргийг*******гийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай болон*******,******* нарын мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 26,814,050 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан,

Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр  нэр бүхий хохирогч нар болох С.Отгонтуяа,, Э.Энхбаяр, , нарыг “мал худалдан борлуулна” гэж гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар би болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан залилж, бусдад 8,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч ******* нь*******той  бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн олон тооны буюу 35 тооны адууг*******ын эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч******* нь *******,******* нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдын нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 15-ны хүртэл үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр нэр бүхий 3 хохирогчийн олон тооны буюу 15 тооны адуу,  54 хонь, 4 ямаа зэргийг*******гийн эзэмшлийн Тоёота приус маркийн улсын дугаартай болон*******,******* нарын мотоцикл ашиглан хулгайлж, бусдад 18,384,550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч******* нь ************** нартай бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн 15 тооны адууг өөрийн эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 14.511.550 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан,

Мөн шүүгдэгч******* нь *******тэй бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар аймгийн сумын нутаг дэвсгэрээс иргэн гийн олон тооны буюу 35 тооны адууг*******ын эзэмшлийн мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч д 33,255,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч******* нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 тооны хургатай хонь буюу 30 тооны хонийг ************** нарын хулгайлсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, зарж борлуулсан буюу мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөлд байгаа малыг ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар хууль бусаар эзэмшил өмчлөлдөө авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан, бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч нар нь үйлдлээрээ  санаатай нэгдэж, гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэн гүйцэтгэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай тогтоогдож байна.

Хууль зүйн үндэслэл талаар: Шүүгдэгч ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч  *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2,2.4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэх  дүгнэлтийг,

 

Шүүгдэгч*******,*******,******* нарын өмгөөлөгч Д.Зулаагаас:  Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч*******,******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэв. 

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Иймд гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Прокуророос шүүгдэгч *******гийн ганцаараа болон*******,******* нартай бүлэглэн, мөн*******,******* нарын *******тэй тус тус бүлэглэн, олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/ олон тооны мал хулгайлж/, 2.2. /бүлэглэж/, 2.4. машин механизм ашиглаж/ -т зааснаар, шүүгдэгч *******гийн бусдын хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон хонийг мэдсээр байж авч, зарж борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч*******,*******, ******* нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр үйлдэж, бусдад зарж борлуулан гэмт хэргийг төгс үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч ******* нь дангаараа хохирогч гийн 3 тооны адуу, ын 26 тооны хонийг, 5 тооны хонийг, нийт 3 тооны бод, 31 тооны бог малыг,

*******,******* нар нь бүлэглэн хохирогч гийн 3 тооны хонь, 2 тооны ямаа, хохирогч Б.Гантулгын 51 тооны хонь, 2 тооны ямаа, нийт 53 тооны бог малыг, *******,Т.Рэнчиндорж нар бүлэглэн гийн 35 тооны адууг хулгайлахаар завдсан,

*******,*******,******* нар бүлэглэн хохирогч гийн 15 тооны адууг тус тус хулгайлсан нь олон тооны малд хамаарах ба олон тооны мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон хийгээд хэргийн баримтаар шүүгдэгч *******,*******,******* нар нь харилцан ярилцаж дээрх гэмт хэргүүдийг үйлдэх санаачилгыг гарган дээрх гэмт хэргүүдийг  хамтран үйлдсэн нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон ба “бүлэглэн мал хулгайлах” үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ.

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалтай машин, механизмууд хамаарах юм. Машин механизм ашиглан мал хулгайлахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүндрүүлэх шинж болгон тогтоосон ба шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин, ,******* нарын эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикль зэргийг бог малыг тээвэрлэх, бод малыг хөөж туух зэргээр ашиглажээ.

 

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч нарт идэшний үхэр хямд олж өгнө, бяруу худалдан борлуулна гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нараас дансаар мөнгийг шилжүүлэн авч хохирогч д 800.000 төгрөгийн, хохирогчад 1.000.000 төгрөгийн, т 2.500.000 төгрөгийн, хохирогч т 2.400.000 төгрөгийн хохирлыг учруулжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь өмчлөгч болон хууль ёсоор эзэмшигчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах аргаар үйлдэгддэг болно.

 

 Шүүгдэгч******* нь*******, ******* нарын Б.Гантулгын хониноос хулгайлсан 53 тооны хониноос 30 тооны хонийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж авч зарж борлуулан ашиг олсон үйлдлийн улмаас хохирогч д хохирол учруулжээ.

 

Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч  *******,*******,******* нар нь хохирогч нарын олон тооны малыг хулгайлсны улмаас хохирогч А.Цэрмаад 608.800 төгрөгийн, хохирогч 511.700 төгрөгийн, хохирогч Д.Цэндхорлоод 2.204.400 төгрөгийн, д 5.713.400 төгрөгийн, д 14.511.550 төгрөгийн, хохирогч д 3.463.000 төгрөгийн, шүүгдэгч ******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан үйлдлийн улмаас хохирогч д 800.000 төгрөгийн,ад 1.000.000 төгрөгийн, т 2.500.000 төгрөгийн, хохирогч т 2.400.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч д 400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Шүүгдэгч *******,*******,*******,******* нар нь  дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ, шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлтээр бусдын олон тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг  машин ашиглан хулгайлсан үйлдэл нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдсон хийгээд прокуророос *******,*******,******* нарт холбогдох олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, *******гийн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын мөнгийг дансаар шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,*******гийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө буюу *******,******* нарын бүлэглэн хулгайлсан 30 тооны хонийг зарж борлуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч:

 

саналыг,

 

Шүүгдэгчийн Т.Хүдэрээс:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас:  

 

  саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарын хувийн байдлыг авч үзэхэд*******,******* нар урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял авсан нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2016.10.13-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.03-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.13-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолын, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдсон ба шүүгдэгч *******,******* нарын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. 

 

Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, мөн ганцаараа удаа дараагийн давтан үйлдлээр олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. 

 

Шүүгдэгч *******,*******,*******,******* нарт ял шийтгэл оногдуулахад тэдгээр нь хохирогч  д 800.000 төгрөгийн, 511.700 төгрөгийн,ад 1.000.000 төгрөгийн, д 608.800 төгрөгийн, 1.400.000 төгрөгийн, гийн 3 тооны адуу, д 26 тооны хонийг буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдгээрийн хувийн байдал, шүүгдэгч *******гийн хувьд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхийг санаачлан бусад шүүгдэгч нарыг татан оролцуулсан байдал, шүүгдэгч нарын хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч*******,******* нар нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн, ******* нь давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг үйлдсэн, хохирогч , , , нарт учирсан хохирлыг төлөөгүй байгаа, мөн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийн замаар олсон орлогоос хувь авч байсан, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарлаж дүгнэлт хийхгүй байгаа зэргийг үндэслэвэл  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Ренчиндорж,******* нарыг тус тус 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч*******г дээрх тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахыг дурдъя.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих,*******,******* нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч  д 800.000 төгрөгийн, 511.700 төгрөгийн,ад 1.000.000 төгрөгийн, д 608.800 төгрөгийн, 1.400.000 төгрөгийн, д 2.204.400 төгрөгийн, д 3.463.000 төгрөгийн, т 2.500.000 төгрөгийн, т 2.400.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч д 14.511.550 төгрөгийн, шүүгдэгч *******,******* нарын үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч д 400.000 төгрөгийн, хохирогч д 5.713.400 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

 

Дээрх хохирлоос хохирогч  д 800.000 төгрөгийн, 511.700 төгрөгийн,ад 1.000.000 төгрөгийн, д 608.800 төгрөгийн, 1.400.000 төгрөгийн, д 2.204.400 төгрөгийн, д 3.463.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгүүд, Хохирогчын 1.000.000 төгрөгийг төлсөн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, хохирогч 1.400.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт,*******гээс хохирогч д 800.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд, С.гээс 3 тооны адууг хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Харин хохирогч , , , нарын хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******гээс 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч т, 2,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч т, шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн 5.282.475 төгрөгийг гаргуулж хохирогч д, шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн 5,713,400 төгрөгийг  гаргуулж хохирогч д, 83.800 төгрөг гаргуулж хохирогч д тус тус олгохоор шийдвэрлэлээ.  

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх төдийгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ийн эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн улсын дугаартай автомашины үнэ 8.550.000 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас, ийн эзэмшлийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 603,750 төгрөгийг шүүгдэгч *******гээс,*******ийн эзэмшлийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 862,500 төгрөгийг шүүгдэгч *******,*******,******* нарын хувь тэнцүүлэн гаргуулж, мөн шүүгдэгч *******гээс хязаалан насны морины үнэ 1.079.700 төгрөгийг улсын орлогод оруулж, уг орлогыг *******, Т.Ренчиндорж,******* нарын учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Иймд дээрх Тоёота Приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч  Т.Рэнчиндорж,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч Т.Рэнчиндоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,*******д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 2 хоногийг, шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 19 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ******* овогт Саранхүүгийн г бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлахыг завдсан, бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан, мөн зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан буюу мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч овогт ийг бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлахыг завдсан, бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

шүүгдэгч овогт ийг бусдын олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ид  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  1 /нэг / жилийн  хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч*******т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 жилийн,*******ид  оногдуулсан 3 жилийн,*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 2 хоногийг, шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 19 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч*******г тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч*******д мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс т 2,500,000 төгрөг, т 2,400,000 төгрөг, шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн хохирогч д 2,282,475 төгрөг, шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн хохирогч д 5,713,400 төгрөгийг, хохирогч А.Цэрмаад 83,800 тус тус гаргуулж олгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ийн эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн улсын дугаартай автомашины үнэ 8.550.000 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас, ийн эзэмшлийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 603,750 төгрөгийг шүүгдэгч *******гээс,*******ийн эзэмшлийн Даюунг маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 862,500 төгрөгийг шүүгдэгч *******,*******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, мөн шүүгдэгч *******гээс хязаалан насны морины үнэ 1.079.700 төгрөгийг улсын орлогод оруулах, шүүгдэгч нараас гаргуулсан дээрх орлогуудыг *******, Т.Ренчиндорж,******* нарын учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

11. Шүүгдэгч*******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус 20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР