Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ЦШТ/101

 

 

 

 

 

 

 

 

     2023         02           06                                      2023/ЦШТ/101

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,                

улсын яллагч Ц.Ганцэцэг,       

шүүгдэгч ***********,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***********,*********,********* холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 23030003****** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ***** дугаар сарын ******-ны өдөр ****** аймаг ****** суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ***** дүүргийн ***** дугаар хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд

1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр УБГ шүүхийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247.1, 278.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******,*********,*********

 

Холбогдсон хэргийн талаар

******** нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд, өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай, Тоёота Приус-20 /Тoyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  “...Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүх хуралдаанд хохирогч ********** мэдүүлэхдээ:  “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Номдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 7 буудал дээрээс автобусанд суугаад 25-р эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр 08 цаг өнгөрч байхад буусан. Тэгээд шууд урагшаа зам хөндлөн гараад дуусах гэж байтал миний баруун талаас суудлын жижиг машин ирээд мөргөсөн. Би тухайн үедээ машинд мөргүүлээд газар уначихаад би өөрөө босож ирэхэд жолооч машиндаа сууж байсан. Би өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн ирээд намайг үзээд өвчин намдаах тариа хийгээд миний гарт чиг тавьж боолт хийгээд Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлээрэй авч явах шаардлага байхгүй байна гэж хэлээд явсан. Баруун шуу хугарсан гэмтэлтэй. Өөр гэмтэл байхгүй. Намайг мөргөсөн машин огт дуу дохио өгөөгүй.

Гомдолтой байна, миний гар хугарснаас ажил хийх боломжгүй болсон.  Жолооч миний хохиролд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугааэр хуудас/,

 

            Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлын бүртгэлийн хуудас /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

            Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ****** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

1. ****** биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “...

1. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 2,8мм (стандарт 0-5мм) стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.3кН, баруун талдаа 1.1кН зөрүү нь 15,0% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,1кН, баруун талдаа 1.0 кН, зөрүү нь 9.0% (стандарт <30%) хойд тоормос стандартын шаардлага хангаж байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 9300 cd, хол дээрээ 21800 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 12500 cd, хол дээрээ 18100 cd, (стандарт 10000-225000 cd) байгаа нь зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Бусад гэрлийн хувьд стандартын шаардлага хангаж байна.

2. Уг тээврийн хэрэгслийн зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна.

3. Дээрхи эвдрэл гэмтлүүд тухайн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Тухайн осол нь өдрийн цагт болсон тул гэрлийн тусгалын хүч стандартад заснаас бага байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. Тухайн осол нь өдрийн цагт болсон тул гэрлийн тусгалын хүч стандартад зааснаас бага байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна.

5. Үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд стандартын шаардлага хангаж байна.

6. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Уг автотээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед авто машины жин, хурдаас, замын гадаргуугаас хамаарч зам дээр тасалдсан мөр үүснэ.

7. Хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ****** мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дугаартай магадлагаа “...

1. Явган зорчигч ********** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно. а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Toyota Prius 20 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол хэрэг гарсан гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Яллагдагч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

 

Хохирогч ******* “...******** миний эмчилгээний зардал хохирол 500,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Миний бие цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

          - гэрч ***** мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

            - гэрч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

            - тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,

            - оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/           зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ****** нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Тоёота Приус-20 /Тoyota Prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч ******** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

            шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд, өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай, Тоёота приус-20 /Тoyota prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

- Шүүгдэгч ****** нь 2022  оны 12 дугаар сарын 19-ний өдөр 08 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд, өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Тоёота приус-20 /Тoyota prius-20/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ******** мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугааэр хуудас/, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлын бүртгэлийн хуудас /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ****** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ****** мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,  Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/, Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, Яллагдагч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Гэм буруу дээр маргаан байхгүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                  

Шүүгдэгч ******* нь хохирогчид 500,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ****** “...******** миний эмчилгээний зардал хохирол 500,000 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан. Миний биед цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, мөн “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Номдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч ****** холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ******* торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч **********,*********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ