Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

                              

     2023          02           01                                     2023/ШЦТ/93

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

гэрч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ******** холбогдох эрүүгийн 220503323******** тоот дугаартай, хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, **** оны ******* дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ******* аймгийн ******** баг, ********* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, *************,**********,***********

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод хохирогч ********* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний ард хөлөө хийж түлхэн унагаж биед нь бүсэлхий 2, 3-р нугалмын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, хөмсөг, нуруунд зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг хувцсаа тайлаад футболктой цай уугаад сууж байхад хохирогч заамдаж аваад хувцас урахаар нь цааш түлхэхэд шүүгээ мөргөсөн. Өөрийнхөө гаргасан үйлдлээ ухамсарлаж байна. Цаашдаа ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүх хуралдаанд гэрч ******** мэдүүлэхдээ: “...******** миний төрсөн дүү. Тухайн хэрэг болдог өдөр гэр бүлээрээ бүгд гэртээ байсан. ******** дөнгөж ирээд цай уугаад сууж байсан. ****** согтуу нөгөө талын коридор хэсэгт явж байхаар нь чи уучихсан байна, гэртээ ор, дүү ирчихсэн байгаа гэж хэлэхэд танай дүү яадаг юм гээд орилж чарлаад байсан. Би эхнэрт нь битгий чимээ анир гаргаад байгаарай, танай хүн чинь давтиргүй гэж хэлэхэд мэдэхгүй гээд гэр рүүгээ орсон. Гэтэл ********ганцаараа орж ирэхээр нь ******* орж унтаач, жоохон хүүхдүүд унтаж байна гэж хэлэхэд унтахгүй бол яах юм, орохгүй бол яах юм гэж орилж, чарлаад ********* заамдаж, цамцыг урсан. Тэгээд унах шиг болсон. Тэгээд гэр рүүгээ орж орилж чарлаад байсан. Би өөрөө цагдаа дуудсан. Хохирогч гэртээ ороод хутга хайгаад ална гээд байсан. Эхнэр нь гаргахгүй гээд хаалгаа түгжсэн байсан. Тэгэхээр нь би хаалганы завсраар бичлэг хийсэн. ******** өмсөж явсан хувцсыг хохирогч ******* урсан нь үнэн.  ****** архины хамааралтай байнга уудаг. Дүү над руу байнга залгаж намайг ингэж байна гээд уйлахаар нь манай нөхөр очиж авдаг байсан. Энэ хоёр хоорондоо муудалцахаар нь сандраад цагдаад дуудлага өгсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртээ харих замдаа Нийслэл нэртэй нэг том пиво авч ******* дүүргийн ****** дүгээр хороо ***** нарангийн ******** тоотод очиж эхнэртэйгээ хувааж уусан. Эхэлж авсан пиво ууж дуусгаад дахиад нэг том пиво авч би ганцаараа уусан. Дахиад нэг том пиво авах гэтэл эхнэр жаахан уурласан тэгээд би дахиад ганцыг уучихъя гээд нэг том пиво аваад орж иртэл манай эхнэрийн ах ****** ирсэн байсан. Би мэндэлчихээд өөрийнхөө өрөөнд орж пиво уусан. Тэгээд пиво ууж дуусчихаад ******* ахад орж дүүгийн чинь хүүхэд ээжийгээ зодсон та нар цагдаа дуудаж хэлээч гэхэд чамд манай амьдрал хамаагүй гээд миний нуруу, хөл рүү хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөж зодсон. ... Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Баруун талын хөл шагай орчмоороо хугарсан байна гээд гипстсэн баахан эм бичиж өгсөн мөнгө байхгүй эмээ авч уугаагүй байна. Медтравма эмнэлэгт үзүүлж Hypуугaa үзүүлж компьютер томографид зураг даруулсан. L1-L5 нугалмуудын гадаргууд яс ургалтуудтай. L2/L3 нугалмуудын баруун хажуугийн хөндлөн сэртэн сэлтэрсэн шинэ хугарлуудтай гэж гарсан, ********* ах над руу залгаж цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих эрчүүдийн, асуудал гэж хэлсэн. Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна хуулиараа явъя гэсэн чинь чамайг ална аа гэсэн. Тэгэхэд би утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ******** өгсөн: “...****** тэгсэн чамаар заалгах юм уу гээд манай дүү ********руу ойртож ирээд заамдаад авсан. ********* түлхэж ********** нь шургуулгатай шүүгээ налж унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ******* 2022 оны 10 дугаар сарын  28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн ***** дугаартай “...

“1.********* биед бүсэлхий 2, 3-р нугалмын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, хөмсөг, нуруунд зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ***** дүүрэг, **** дүгээр хороо, **** гудамж, **** тоотод өөрийн төрсөн эгч ***** гэрт **** аймгаас машины багаж сэлбэг авах ажилтай хотод ирсэн. Амрах санаатай цай уугаад сууж байхад манай дүүгийн хамтран амьдрагч ******** нь согтуу утсаар чанга яриад байсан. Тэгэхээр нь “миний дүү ороод унтчих, хүүхдүүд унтаж байна” гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь “чадахгүй, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд босож ирээд миний зүүн шилэн хүзүүн дээрээс барьж аваад татсан миний цамц урагдсан. Би ******** ард хөлөө хийж байгаад түлхээд унагасан. Унахдаа хувцасны түмбүүшиг хавсраад унах шиг болсон. Зүүн хөмсөг хавиас нь цус гарч харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  103 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

- гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа/ хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

- үл хөдлөх эд хөрөнгөтэй  эсэх лавлагаа/ хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ***** нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ****** дүүргийн ******* дугаар хороо, ********** тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний ард хөлөө хийж түлхэн унагаж биед нь бүсэлхий 2, 3-р нугалмын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, хөмсөг, нуруунд зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

  Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд: “...миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Ард нь хөлөө тавиад унагасан гэж байна, энэ нь хавираад унагаасан асуудал байгаа. Энийгээ ойлгож гэмшиж байгаа талаараа хэлдэг. Шинжээчийн дүгнэлт эрт гарсан. Хохирогчид хохирол төлбөр өгөөгүй, яагаад хохирогчийг шүүх хуралдаанд оруулаагүй вэ гэж асуухаар хохирогч оролцохгүй гэж хэлсэн байсан. Энэ утгаар авч үзэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж дүгнэж байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна... “ гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч ****** өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний орой эхнэр хүүхдүүдийнхээ хамт гэртээ харих замдаа Нийслэл нэртэй нэг том пиво авч ****** дүүргийн ******* дүгээр хороо ******** тоотод очиж эхнэртэйгээ хувааж уусан. Эхэлж авсан пиво ууж дуусгаад дахиад нэг том пиво авч би ганцаараа уусан. Тэгээд дахиад нэг том пиво авах гэтэл эхнэр жаахан уурласан тэгээд би дахиад ганцыг уучихъя гээд нэг том пиво аваад орж иртэл манай эхнэрийн ах ***** ирсэн байсан. Тэгээд пиво ууж дуусчихаад ***** ахад орж дүүгийн чинь хүүхэд ээжийгээ зодсон та нар цагдаа дуудаж хэлээч гэхэд чамд манай амьдрал хамаагүй гээд миний нуруу, хөл рүү хөлөөрөө нилээн олон удаа өшиглөж зодсон, ... Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Баруун талын хөл шагай орчмоороо хугарсан байна гээд гипсдсэн баахан эм бичиж өгсөн мөнгө байхгүй эмээ авч уугаагүй байна. Медтравма эмнэлэгт үзүүлж Hypyугaa үзүүлж компьютер томографт зураг даруулсан. L1-L5 нугалмуудын гадаргууд яс ургалтуудтай. L2/L3 нугалмуудын баруун хажуугийн хөндлөн сэртэн сэлтэрсэн шинэ хугарлуудтай гэж гарсан, ******** ах над руу залгаж цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авчих эрчүүдийн, асуудал гэж хэлсэн. Би эмчилгээний зардлаа төлүүлмээр байна хуулиараа явъя гэсэн чинь чамайг ална аа гэсэн. Тэгэхэд би утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ****** өгсөн:  “...***** тэгсэн чамаар заалгах юм уу гээд манай дүү Баттулга руу ойртож ирээд заамдаад авсан. ******* түлхэж ********* нь шургуулгатай шүүгээ налж унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  34 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай “1.****** биед бүсэлхий 2, 3-р нугалмын баруун хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, хөмсөг, нуруунд зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх шинжээч эмч ******* дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь хохирогч ******** халдашгүй байх эрхэд нь халдаж энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ******* гудамж, ******* тоотод өөрийн төрсөн эгч *******йн гэрт Дундговь аймгаас машины багаж сэлбэг авах ажилтай хотод ирсэн. Амрах санаатай цай уугаад сууж байхад манай дүүгийн хамтран амьдрагч ******** нь согтуу утсаар чанга яриад байсан. Тэгэхээр нь “миний дүү ороод унтчих, хүүхдүүд унтаж байна” гэж хэлсэн. Тэгэхэд *******нь “чадахгүй, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд босож ирээд миний зүүн шилэн хүзүүн дээрээс барьж аваад татсан миний цамц урагдсан. Би ******* ард хөлөө хийж байгаад түлхээд унагасан. Унахдаа хувцасны түмбүүшиг хавсраад унах шиг болсон. Зүүн хөмсөг хавиас нь цус гарч харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.шүүх

           Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ******** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч ******** нь мөрдөн байцаалтын шатанд 140,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 140,000 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

    шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн “...Хуулинд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэх талаар заасан. Хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байх гэдгийг тодорхой зааж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал, дүгнэлт тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ахуйн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********,***********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ********** 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ