Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 37

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч******* тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, ******* аймгийн Сагил суманд 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, овогт ийн Мөнхбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* нуур багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн мөн дүрмийн 10.10-д заасан “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тодорхой улсын дугааргүй” Мустанг-200” маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гарган мотоциклын жолооч*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мотоциклын зорчигчийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч овогт ийн Мөнхбаярыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  5/тав/ жилийн хугацаагаар хасч,  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тоолж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Баасандорж, хохирогч******* нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ид оршуулгын үйл ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 6,743,950 төгрөгийг өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсан хохирогчийн авч байсан цалин хөлсийг 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаагаар тооцон 5,705,828 төгрөг мөн цалингийн зээл болох 5,000,000 төгрөг, бүгд 10,705,828 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх тухайн зээлдэгчийн хамтран зээлдэгчээр тогтоогдоогүй байхад цалингийн зээлийг төлүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуульд зааснаар тухайн нас барагчийн ар гэрийн хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүүхдэд олгогдох тэтгэмжийг хасаж үлдэх цалингийн зөрүү тооцох тул хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2 хүүхэдтэй байсан бөгөөд нас барсан хохирогч нь ганцаараа хөдөлмөр эрхэлж орлого олж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ид сэтгэл санааны хохирол 15,000,000 төгрөг, бусад хохирол 10,705,282 төгрөг, нийт 25,705,828 төгрөг гаргуулж олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Хохирогч******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь хохирогч*******ыг Улаанбаатар хотод оношлогоо, эмчилгээ, мэс засалд орох явцад нийт 4,636,200 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад 1,655,400 төгрөг, бүгд 6,291,600 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч******* нь зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнө ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж байсан нь түүний Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байгаа бөгөөд 1 сарын дундаж цалин хөлс нь 526,881 төгрөг, осолд өртсөн үеийн буюу 2019 оны 04 дүгээр сарын авч чадаагүй цалин хөлсний зөрүү 346,236 төгрөг, мөн 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж орлого олж чадахгүй учир 5-12 саруудад нийт олох ёстой орлого нийт 4,215,048 төгрөг, эмчилгээний явцад баримтаар нотлох боломжгүй эм тариа, хоол унд, замын зардал 1,000,000 төгрөг бүгд 5,561,284 төгрөгийн нэхэмжилсэн хохирлыг шүүх гаргуулахаар шийдвэрлээгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт*******ад 5,561,284 төгрөг гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг бүрэн төлсөн.******* гэдэг хохирогч ажилгүй байсан хугацааны цалинг авахаар яриад байдаг. Гэтэл нийгмийн даатгалын хууль болон бусад тогтоомжуудаар энэ хүн хүнд гэмтсэн гэдэг баримтуудаа авч очоод нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах эрх нь нээлттэй байж байгаа.

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь хүнд зэргийн согтолттой, мотоцикль жолоодож явсан******* дунд зэргийн согтолттой байсан, шинжээч 2 дүгнэлт гаргасан. Эхлээд ******* замын хөдөлгөөн дүрэм зөрчсөн гэж дүгнэлт гаргаад дараа нь хохирогч******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүдээс харахад******* гэдэг хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хирнээ хохирогчоор тогтоогдоод ял завшаад үлдэж байгаа юм. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

            Прокурор хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,ийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргасан ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтохын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд хохирогч С.Балт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх боловч уг зам тээврийн осол гарсан шалтгаан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч *******ын буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарсан байдаг. Хохирогч С.Балт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан баримт хавтаст хэрэгт тусгагдсан байгаа болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулах нь зүйтэй юм. Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн байх ба гомдолд дурдсан асуудлыг хохирогч нар нь жич нэхэмжлэх боломжтой юм гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Оюунчимэг  нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

******* нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын “******* нуур” багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а”-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд /, эсхүл согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн мөн дүрмийн 10.10-д заасан “ Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тодорхой улсын дугааргүй “Мустанг-200” маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гарган мотоциклын жолооч*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мотоциклын зорчигчийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

Анхан шатны шүүх *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн гэж үзэхээр болжээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг бүрэн төлж дуусаагүй, хохирлын талаар маргаантай байхад түүнд шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан  хорих ялыг багасган оногдуулсан нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж . . . болно “ гэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна “ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн бол тухайн этгээдэд оногдуулах  ялыг хөнгөрүүлэх боломжийг хуульчилсан байхад  дээрх  хуулийн шаардлага хангаагүй этгээдийн ялыг хөнгөрүүлж, оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул  шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр ******* сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

*******т холбогдох хэргийг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдсан гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны  шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

  

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                                  М.НЯМБАЯР

                                  

          Б.ДАМБА