Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ЦШТ/102

 

 

 

 

 

 

 

 

   2023          02           06                                      2023/ЦШТ/102

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,                

улсын яллагч Г.Намжил /түр томилолтоор/,       

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,*********,******** холбогдох эрүүгийн 220502786****** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ***** оны ****** дүгээр сарын *****-ний өдөр Завхан аймгийн ****** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ****** дугаар хороо ******** хэсэг гудамж, 10-401 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ****** дүүргийн ******** дугаар хороо ******** хороолол ********* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, **********,**********,********

 

Холбогдсон хэргийн талаар

  

******** нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ****** дүүргийн ******* дугаар хороо, ****** хорооллын ******** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******* хардалтын улмаас маргалдаж, түүний толгой нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүх хуралдаанд шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  “...Гэр бүлийн хардалтаас болж би эхнэртээ гар хүрсэн. Бид хоёр хоорондоо ярилцаад салж сарнихгүй цаашдаа хамтдаа амьдрахаар болсон... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өглөө ******** дүүргийн ******* дугаар хороо, ****** хорооллын ******** тоот гэртээ байж байтал манай нөхөр ******** өглөө 07 цагийн үед ажлаасаа пиво үнэртүүлчихсэн орж ирээд намайг ажлын нэг залуутай хардаж юм ярьж байгаад баруун хацар луу алгадаж, толгой, эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирээд нөхрийг аваад явсан. Миний баруун хацар шалбарч, эрүү хөхөрсөн, мөн толгой өвдөж байсан. Миний биед учирсан хохирлыг ********* учруулсан. Одоо нөхөртэйгөө эвлэрсэн бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ***** 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн ****** дугаартай “...

1. ******** биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  24-25 дугаар хуудас/,

 

Яллагдагч ******** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Хохирогч ******* “...******* зодуулсан гэх хэрэгт одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нөхөртэйгээ сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/           зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ****** нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ****** дүүргийн ***** дугаар хороо, ******* хорооллын ******** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ********* хардалтын улмаас маргалдаж, түүний толгой нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

            шүүгдэгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ********* нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ********** дүүргийн ****** дугаар хороо, ******* хорооллын ******** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ******** хардалтын улмаас маргалдаж, түүний толгой нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

- Шүүгдэгч ******** нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ****** дүүргийн ******* дугаар хороо, ****** хорооллын ******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ****** хардалтын улмаас маргалдаж, түүний толгой нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь тархи доргилт, эрүүнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч ****** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ****** 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийснэ шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 11942 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч ******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

- Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ****** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч  ******* нь хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч ****** “...********* зодуулсан гэх хэрэгт одоо ямар нэгэн гомдол санал бахйгүй, нөхөртэйгээ сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч ****** холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ******** торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч **********,***********,******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ********* оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ