Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, Улсын яллагч: Н.Цогтбаяр Шүүгдэгч: Г.Идэрбаясгалан Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нармандал Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хар гэрүүд овогт Гансүхын Идэрбаясгаланд холбогдох 201603000362 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэхэд Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 37-01-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хар гэрүүд овогт Гансүхын Идэрбаясгалан /РД:АИ96012116/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Г.Идэрбаясгалан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Цэнхэр сумын угтах цагаан хаалганы орчимд 98-29 УНЛ улсын дугаартай Тоёота Королла /Toyota Corolla/ маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Нэргүйбаатар, Б.Баярсайхан нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, Б.Жаргалсайхан нас барсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Идэрбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 05 цагийн үед эгч Г.Алтанчулуун, Б.Баярсайхан, Б.Нэргүйбаатар, талийгаач Б.Жаргалсайхан нартай хамт Хангай суманд болох эгчийн хуриманд оролцохоор хотоос гарсан. Тэгээд Цэнхэр сум руу орж ирж явж байтал замын хагархай гарч ирсэн. Тэгээд жолоогоо хажуу тийшээ дартал үрүүл булаагаад тэр чигтээ замын хажуу руу орчихсон осол болсон. Осол болсныг сайн санахгүй байгаа. Тэгээд нэг сэрэхэд Цэнхэр сумын эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлгээс гараад аймгийн төв орж ирэхэд Б.Жаргалсайхан ахын нас барсан талаар мэдсэн гэжээ. 201603000362 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Б.Мөнхнарангийн өгсөн: ...Манай хамаатны Гансүхын ахын охины хурим болохоор Улаанбаатар хотоос Гансүх ахын хүү Идэрбаясгалан, охин Алтанчулуун, талийгаач ах Жаргалсайхан, манай дүү Баярсайхан, манай хамаатны ах Нэргүйбаатар нар Улаанбаатар хотоос суудлын жижиг автомашинаар 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 05 цаг 30 минутын орчим гарлаа гэж ярьж байсан. Тэгээд 13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт машин нь онхолдоод талийгаачийг нас барсан тухай нь сонссон. Талийгаачийн эхнэр нь Хангай суманд мал малладаг, бие бага зэрэг өвддөг. Тэгээд нялх хүүхэдтэй наашаа, цаашаа явж чадахгүй байгаа. Тэгээд бид нар ярилцаж байгаад би хэрэгт хохирогчоор оролцох болсон. Талийгаач эхээс 8-лаа. Айлын хамгийн том буюу манай хамгийн том ах байгаа юм. 2000 оны үед эхнэр Батцэрэнтэй гэр бүл болон амьдарч байна. 3 хүүхэдтэй. Ааш зангийн хувьд дуу цөөнтэй даруухан, архи тамхи хэрэглээд байдаггүй хүн байсан. Идэрбаясгалан, Идэрбаясгалангийн аав Гансүх нар талийгаачийн оршуулагын зардалыг бүрэн даасан. Намайг Архангай аймагт ирж очсон зардал 300.000 төгрөг өгсөн. Талийгаачийн эхнэр нь бичиг үсэг мэддэггүй, мөнгө тоолж мэддэггүй хүн байдаг юм. Тэгээд талийгаачийн эхнэр болон Идэрбаясгалан, Гансүх ах бид нар хамт уулзаад одоо талийгаачийн эхнэр болон Идэрбаясгалан, Гансүх ах бид нар хамт уулзаад одоо талийгаачийн 3 хүүхэд тус тусд нь 1.000.000 төгрөгийн хадгаламж нээж өгөхөөр тохиролцсон. Бид нар бүгдээрээ хамаатан садан хүмүүс болохоор хоорондоо эвлэрсэн. Надад болон талийгаачийн ар гэрт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээж өгөхөөр тохиролцсон. Бид нар хамаатан садан хүмүүс болохоор өгнө гэдэгт итгэлтэй байгаа болохоор ямар нэгэн гомдол байхгүй...Идэрбаясгаланд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч ээ гэж хүсэх байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 дугаар хуу/ Хохирогч Б.Нэргүйбаатарын өгсөн: ...Би осол болох үед унтаж явсан болохоор надад мэдэх зүйл байхгүй байна. Тэгээд бас намайг эмнэлэгт үзүүлж хэвтүүлж эмчлүүлж өгсөн болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохоор би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Идэрбаясгаланг хөнгөн ял шийтгүүлж өгөөч гэж л хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуу/ Хохирогч Б.Баярсайханы өгсөн : ...2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу Королла маркийн машинтай Идэрбаясгалан жолоодож Алтанчулуун, Жаргалсайхан, Нэргүйбаатар бид 5 лаа явж байсан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын орчимд явж байгаад онхолдчихсон байсан. Би сайн мэдэхгүй байна. Би согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Миний нуруу болон хавирга хугарсан. Би Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 300.000-400.000 төгрөг болсон. Эм тариа худалдан авсан баримт байгаа. Хэвтрийн дэглэм сахивал эдгэнэ гэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/ Гэрч Г.Алтанчулууны өгсөн: ... Архангай аймгийн Хотонт сум өнгөрөөд Цэнхэр сумын байшингууд харагдаад явж байтал машин замын хажуу руу буюу замын урд тал руу үрүүл нь дийлээд яваад байх шиг байсан. Манай дүү хүүе гээд үрүүлээ залах гээд байх шиг байсан. Тэгээд замын хажуу руу ороод онхолдчих шиг болсон. Би энэ үеийг санахгүй байна. Сэрээд хартал машин дээшээ харсан юм шиг байсан. Би цонхоор буугаад гараад иртэл машины гадаа Баярсайхан, Нэргүйбаатар талийгаач нар хэвтэж байсан. Идэрбаясгалан суудал дээрээ ухаангүй хэвтэж байсан... Машин онхолдсоноос ойролцоогоор 20 орчим минутын дараа Жаргалсайхан нас барсан. Тэгээд Баярсайхан, Нэргүйбаатар, Идэрбаясгалан нарыг Цэнхэр сумын эмнэлэг авч яваад би ослын газар үлдсэн. ...80-90 км цагийн хурдтай байсан байх. Манай дүү архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Архи уугаагүй эрүүл байсан. Тухайн хэсэг замын огцом тойрог хэсэг байсан. Ямар нэгэн хальтаргаа, гулгаа байгаагүй. Бид нарын ойр орчим өөр ямар нэгэн машин байгаагүй. Би яагаад осол болсонг мэдэхгүй байна. Ямар ч байсан гэнэт л машины үрүүл эсрэг урсгал руугаа булаагаад замын хажуу руу орчихсон. Идэрбаясгалан үүрэглээгүй. Машинаа хэвийн л жолоодож байсан. Би замд гарахын өмнөх өдөр гараатай байсан. Манай дүү ажил хийдэггүй гэртэй байдаг болохоор унтаж амарсан байхаа... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуу/ Гэрч Э.Батсайханы өгсөн: ...Энэ машин миний эзэмшилд байсан автомшин байгаа юм. Би Батхуягт одоогоос жилийн өмнө 7.500.000 төгрөгөөр зарсан юм. Автомашины гэрчилгээ миний нэр дээр байдаг боловч Батхуягийн автомашин байгаа юм. Би ямар нэгэн гэрээ хийгээгүй. Батхуягтай амаар тохиролцоод л зарчихсан юм...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй энэ машин Батхуягийн машин болохоор Батхуяг өөрөө мэдэх байх аа... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуу/ Гэрч Б.Батхуягийн өгсөн: ...Улаанбаатар хотоос Идэрбаясгалан, Алтанчулуун, Нэргүйбаатар, Баярсайхан, талийгаач Жаргалсайхан нар Архангай аймгийн Хангай сум руу явахаар миний 98-29 УНЛ улсын дугаартай кролла маркийн машиныг Идэрбаясгалан 2016 оны 08 сарын 19-ний орой 23 цагийн үед авсан. Миний машиныг аваад хуриманд явахаар болсон юм. Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд осолд орсон талаар сонссон. Би 2015 онд эхнэрийнхээ хамаатан Батсайханаас худалдан авсан юм. Хамаатан садан болохоор нэрээ шилжүүлээгүй байсан юм. Батсайхан хөдөө ажилладаг болохоор их таараад байдаггүй юм. Батсайхан бид 2 ямар нэгэн гэрээ хийгээгүй. Амаараа л тохирсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуу/ Гэрч Ц.Гансүхийн өгсөн: ...Манай хүү Улаанбаатар хотоос хүргэн ах Батхуягийн кролла маркийн автомашиныг жолоодоод ирж байхдаа Архангай аймгийн Цэнхэр сумын Цагаан хаалганы цаана замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасан. Энэ ослын улмаас манай ээжийн талын хамаатан Жаргалсайхан нас барж, талийгаачийн дүү Баярсайхан болон бас манай хамаатан Нэргүйбаатар нарын биед гэмтэл учирсан хэрэгт шалгагдаж байгаа. Манайх 5 хүүхэдтэй. Идэрбаясгалан миний хамгийн бага хүү байгаа юм. Идэрбаясгалан Архангай аймгийн Хангай суманд 10 жилийн сургууль төгсөөд Улаанбаатар хотод 0164 дүгээр ангид цэргийн алба хаасан юм. Идэрбаясгалан томоотой, хүнд тусархуу, өрөвч сэтгэлтэй хүү байгаа юм. Найз нөхөд олонтой, бусадтай эвсэг, найрсаг, харьцаатай, архи ууж тамхи татдаггүй сайн хүү байгаа юм. Би талийгаачийн ар гэрт оршуулагын зардалыг бүрэн төлсөн. Бас 3 хүүхдэд нь тус тусад нь 1.000.000 төгрөгний хадгаламж нээж өгөхөөр болсон. Талийгаачийн ар гэр болон дүү Мөнхнаран нартай тохиролцсон. Ямар нэгэн гомдолгүй болсон. Нэргүйбаатарын эмчилгээний зардал, түлээ, нүүрс, хоол ундны мөнгө гээд нийт 3.000.000 орчим төгрөг төлсөн. Би бүх л шаардлагатай эм тариаг нь авч, өгч эмчилгээг нь хийлгэж өгч байгаа. Одоо Баярсайханы биеийн байдал сайжирсан. Одоо надад гомдол санал байхгүй байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуу/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6 дугаар хуу /, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 15, 133-135 дугаар хуу/, зам тээврийн ослын акт /хх-ийн 09-10 дугаар хуу / Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 18, 67 дугаар хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59, 90, 110, 127-129 дугаар хуу / Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 дугаар хуу / Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуу / Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуу / Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 130-132 дугаар хуу / Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 915 тоот лавлагаа /хх-ийн 158 дугаар хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160-161 дугаар хуу / Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/268 тоот тодорхойлолт /хх-ийн 171 дугаар хуу/, Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 172 дугаар хуу/ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 162-167 хуу/ зэргийг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан: хохирогч Б.Мөнхнарангийн мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 дугаар хуу/, хохирогч, гэрч Б.Нэргүйбаатарын мэдүүлэг /хх-ийн 35-36, 48-49 дугаар хуу/, хохирогч Б.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 40-41, 50 дугаар хуу/, гэрч Г.Алтанчулууны мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуу/, гэрч Э.Батсайханы мэдүүлэг... /хх-ийн 51-52 дугаар хуу/, гэрч Б.Батхуягийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуу/, гэрч Ц.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуу/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6, дугаар хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 15, 133-135 дугаар хуу/, зам тээврийн ослын акт /хх-ийн 09-10 дугаар хуу /, хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 18, 67 дугаар хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59, 90, 110, 127-129 дугаар хуу /, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 дугаар хуу/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуу /, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуу /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 130-132 дугаар хуу /, Архангай аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 915 тоот лавлагаа /хх-ийн 158 дугаар хуу /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160-161 дугаар хуу/, Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/268 тоот тодорхойлолт /хх-ийн 171 дугаар хуу/, Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 172 дугаар хуу/ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 162-167 хуу/ зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч Г.Идэрбаясгалан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Цэнхэр сумын угтах цагаан хаалганы орчимд 98-29 УНЛ улсын дугаартай Тоёота Королла /Toyota Corolla/ маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Нэргүйбаатар, Б.Баярсайхан нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирч, Б.Жаргалсайханы амь нас хохирсон болох нь нотлогдон тогтоогджээ. Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Идэрбаясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Идэрбаясгалан нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв. Шүүгдэгч Г.Идэрбаясгаланг уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг дурдан, хэрэгт битүүмжлэгдсэн 98-29 УНЛ улсын дугаартай Тоёота Кролла маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаачийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож автомашиныг Б.Батхуягт буцаан олгохоор шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Хар гэрүүд овогт Гансүхийн Идэрбаясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэрбаясгаланд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэрбаясгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 98-29 УНЛ улсын дугаартай Тоёота Кролла маркийн автомашины битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 5. Шүүгдэгч Г.Идэрбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай. 6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэрбаясгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Идэрбаясгаланд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэж тоолсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж танилцуулсанаар хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Идэрбаясгаланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ