| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2136000430*******7 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт Алтанбаганын *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл найм, эцэг эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 03 дугаар (*******) багт оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: пг95**************13.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал шүүгдэгч А.*******ыг “2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Munherdene Azbayar” гэх фейсбүүк хаягаас ******* аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна” гэх худал зар оруулан хохирогч Т.Ганзоригоос 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400’000 төгрөгийг залилсан нь тогтоогдсон” гэж;
- Фейсбүүк бүлгэмд “ишиг зарна” гэх худал зар байршуулж хохирогч Д.Баярмагнайгаас 2021 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 325’000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдсон” гэж;
- “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна, утас:88647576” гэх худал зар байршуулан хохирогч П.Гансүхийг хуурч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 70’000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдсон” гэж;
- “Chuka chuka” гэх фейсбүүк хаягаас ******* аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд “нүүрсний талон зарна” гэх худал зар байршуулж хохирогч А.Батбаярыг хуурч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 120’000 төгрөгийг залилж авсан нь тогтоогдсон” гэж;
- ******* аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд “ишиг зарна. Утас: 89665991” гэх худал зар байршуулан хохирогч Р.Ганцэцэгийг хуурч 2021 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд нийт 700’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ишиг зарна” гэж хуурч хохирогч У.Болдбаяраас 2021 оны 01 дүгээр сарын 26, -ны өдрүүдэд нийт 1’300’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “их хэмжээний мал зарна. Утас: 89484749” гэх худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Дашдоржоос 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 300’000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50’000 төгрөгийг тус тус авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ишиг, ямаа зарна. Утас: 89842324” гэх худал зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Тэмүүжинээс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 399,000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Э.Дөлгөөнөөс 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 500’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 95894031” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Б.Алтаннараас 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр 800’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 85933610” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Т.Батнасангаас 2021 оны ******* дугаар сарын 26, -ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр нийт 900’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ишигтэй ямаа зарна. 859373” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Ц.Батноровцэцэгээс 2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 700’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Г.Хадбаатараас 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 1’000’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 89842324” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Д.Сүхбаатараас 2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр нийт 700’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Б.Отгонбаяраас 2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр хоёр удаагийн үйлдлээр нийт 500’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Д.Баатарбилэгээс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гурван удаагийн үйлдлээр 400’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “Gantulga Sambuu” гэх хаягаас “Ишигтэй ямаа зарна” гэх худал зар байршуулан хохирогч Б.Амгалангаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 1’000’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- “ишиг зарна. 89484749” гэх худал зар тавьж цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Хуанышханаас 2021 оны 01 дүгээр сарын 20-оос 21-ний хооронд гурван удаагийн үйлдлээр нийт 780’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 16-46 тоот гэрт Ж.Баянбулагийн 295’200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-10 загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан нь тогтоогдсон” гэж;
- 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “яаралтай ишигтэй ямаа зарна. Утас: 89303*******7” гэх худал зар байршуулан хуурч хохирогч Д.Лхагвадоржоос 300’000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдсон” гэж тус тус дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Хохирогч Т.Ганзоригийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой байх (өдрийг нь санахгүй байна) өөрийнхөө фейсбүүк хаягаас юм үзээд хэвтэж байтал “Munherdene Azbayar” гэх фейсбүүк хаягаас ******* аймгийн нэгдсэн группт “ишиг зарна” гэсэн зарлал тавьсан байсан. Доор нь 89842394 гэсэн утасныхаа дугаарыг биччихсэн байсан. Би уг дугаараар нь тэр даруй холбогдож ярихад тэр хүн “би Говь-Алтайд автомашин авах гээд явж байна, манай эхнэр хөдөө мал дээрээ ганцаараа байгаа, би маргааш худалдаж авах автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлэхэд 400’000 төгрөг дутаж байна, та маргааш өглөө над руу хийгээд өгөөч” гэж хэлээд өглөө дахиад ярихаар болсон. Маргааш өглөө нь над руу өөрөө залгаад “нөгөө мөнгөө хийчхээрэй бичиг баримтаа шилжүүлэх гээд байна, би Говь-Алтайгаас гарлаа та ч гэсэн гарч бай би удахгүй гарлаа” гэж хэлээд өөрийнхөө 5724068369 дугаарын данс мессежээр явуулсан. Би итгээд уг дансанд хэлсэн мөнгө болох 400’000 төгрөгийг өөрийнхөө данснаас мобайл банкаар шилжүүлж гүйлгээний утга дээр нь “Ишигний” мөнгө гэж бичээд шилжүүлсэн. Би ах болох Ариунболдын хамт ******* суманд өдрийн 14 цаг өнгөрөөд очоод утас руу нь залгахад дуудаад утсаа авахгүй байсан. Сүүлдээ утсаа авахгүй бүр холбогдох боломжгүй болсон. Орой болтол ******* суман дээр хүлээж байгаад аргаа бараад фейсбүүк ухаад сууж байтал “энэ хүнийг таньдаг хүн байна уу” гэсэн пост явж байхаар нь харсан чинь нөгөө пост бичсэн хүнтэй холбогдож мэдээлэл авахад өчигдөр 300’000 төгрөг дараа нь 100’000 төгрөг нийт 400’000 төгрөг шилжүүлсэн боловч алга болсон гэж хэлэхээр нь залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас);
- Гэрч Н.Отгонбаатарын Хаан банк дахь 5724068369 тоот дансны “5845450226 тоот данснаас “ishignii mongo” гэх утгаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- Гэрч Н.Отгонбаатарын “...5724068369 тоот дансыг би өөрөө ашигладаг, миний данс. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 02-10 тоотод байхад 11 цагийн үед манай нийтийн байранд амьдардаг А.******* надад “утсаар чинь яриад данс руу чинь мөнгө хийлгээд авъя” гээд миний данс руу 400’000 төгрөг “мал” гэсэн утгатай орлого орсон. ...А.*******ын хийлгэсэн мөнгийг бид хоёр хамт явж байгаад 3, 4 дүгээр хорооллын E mart худалдааны төвийн хажуу талын Хаан банкны АТМ-аас 400’000 төгрөгийг бэлнээр авч өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэргээр 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.******* нь “Munherdene Azbayar” гэх фейсбүүк хаягаас ******* аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна” гэж худал зар оруулан хохирогч Т.Ганзоригоос 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400’000 төгрөгийг гэрч Н.Отгонбаатарын Хаан банк дахь 5724068369 тоот дансаар шилжүүлэн авсан нь нотлогдож байна.
1.2. Хохирогч Д.Баярмагнайн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк сүлжээнд “180 тооны ишиг зарна” гэсэн зар харчхаад, зар дээр тавьсан 88647576 гэх дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд 15 цагийн үед 88647576 гэсэн дугаараас миний дугаар луу залгаад “та ишиг авах гэж байгаа юм уу?” гэхээр нь “тиймээ би ишиг авах гээд өөрийн чинь тавьсан зарын дагуу залгасан юмаа” гэж хэлсэн юм. Би тухайн хүнээс “ишгээ хэдээр зарах уу?” гэж асуухад “25-30 мянган төгрөгийн хооронд зарна” гэж хэлэхээр нь “үнийг нь буулгаж өгөх юм уу?” гэхэд “25’000 төгрөгөөр авахгүй юу даа” гэсэн. Би “нөхөр ирэхээр ярья” гэж хэлээд утсаа таслаад байж байтал 88647576 гэсэн дугаараас дахин залгаад “та урьдчилгаа 200’000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би “100 ишигний мөнгийг одоо өгөөд 80 ишигний мөнгийг хавар өгч болох уу?” гэхэд “тэгвэл болно, харин манай эхнэрийн 5629076265 данс руу 300’000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь за гэж хэлээд утсаа таслаад, интернэт банк байхгүй байсан болохоор найз Д.Цэнд-Аюуш руу залгаад “ишиг авах гээд байна чиний дансанд бэлэн мөнгө байвал явуулчих гэхэд манай найз миний дансанд 200’000 төгрөг байна” гэсэн юм. Тэгвэл 200’000 төгрөгөө чи ишиг авах хүний данс руу явуулчих гэж 5629076265 гэсэн данс өгсөн ба Д.Цэнд-Аюуш “200’000 мянган төгрөг хийчихлээ, Ж.Баянбулаг гэх хүний данс руу орлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Орой ишиг зарна гэсэн хүн залгаад “таны мөнгө бүтэж байна уу? би автомашин авах гээд мөнгө дутаад байна” гэхээр нь би “өглөө 100’000 мянган төгрөгийг хийнэ, одоо мобайл банк болохгүй байна” гэж хэлээд өглөө нь манай авга ахын охин болох Ц.Байгаль руу залгаад “нэг хүнээс ишиг авах гээд байна урьдчилгаа 100’000 мянган төгрөг дутаад байна” гэж хэлээд 5629076265 гэсэн дансыг өгөөд 100’000 төгрөг хийлгүүлсэн. Нийтдээ 300’000 төгрөг Ж.Баянбулаг гэдэг хүний данс руу орсон. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны орой 88647576 гэсэн дугаараас залгаад “ишиг зарах гэж байгаа хүн байна би ******* аймгийн ******* суманд ирчихсэн байна машинаа ямар ч байсан авчихсан, бензин дуусах гээд байна 25’000 мянган төгрөгийг түгээгчийн данс руу шилжүүлэх боломж байна уу? 50374201******* гэсэн данс руу хийчих үү?” гэж асуухаар нь би за тэгье гэж хэлээд миний төрсөн дүү болох Д.Туул руу залгаад ишиг зарна гэсэн хүний бензин дуусчихсан байна гэж хэлээд түгээгчийн дансыг нь өгөөд 25’000 төгрөг шилжүүлсэн юм. 50374201******* гэсэн данс нь Г.Цолмон гэх хүний данс байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас);
- Гэрч Л.Лодойн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Баярмагнай миний дугаар луу залгаад “манайх ишиг худалдаж авах гээд байна чамд зээлчихээр мөнгө юу байна миний мобайл банк сүлжээгүй байгаа тул чи 5629076265 дугаартай данс руу 100’000 төгрөг хийх боломж байна уу? ишиг зарах гэж байгаа хүнд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. ...Ишиг зарах гэж байгаа хүний данс руу эхнэрийнхээ 5860031884 дугаартай данснаас 200’000 мянган төгрөг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас);
- Гэрч Д.Туулын Хаан банк дахь 58600021 тоот дансны “50374201******* тоот данс руу “bayarmagnai” гэх утгаар 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 25’000 төгрөг шилжүүлсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 99 дүгээр хуудас);
- Гэрч Д.Туулын “2021 оны 01 дүгээр сарын эхээр манай эгч Д.Баярмагнай над руу залгаад “манайх ишиг авах гэж байгаа чиний интернэт банканд бэлэн мөнгө байгаа юу? Нөгөө ишиг зарах гэж байгаа хүний автомашины бензин дуусчихсан ******* сумын колонк дээр байна гэж ярилаа 25’000 төгрөг хийх шаардлагатай байна” гэж хэлээд 50374201******* тоот данс өгөхөөр нь тухайн данс руу 25’000 төгрөг өөрийн эзэмшдэг 58600021 дугаартай данснаас шилжүүлсэн юм. ...Интернэт банкнаас Г.Цолмон гэх хүний нэр гарч ирсэн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас);
- Гэрч Г.Цолмонгийн “Манайх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтай -1******* тоотод Баян-Хөхий гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Манай дэлгүүрээр өдөрт зуугаад хүн үйлчлүүлдэг. Зарим хүмүүс нь бэлнээр мөнгөө төлдөг, зарим хүмүүс нь данс руу мобайл банкаар шилжүүлдэг болохоор хэнээс ямар мөнгө орсон талаар би санахгүй байна. Ямар ч байсан миний данс руу “bayarmagnai” гэх утгатай мөнгө орсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас);
- Гэрч Ж.Баянбулагийн “...Миний охин Б.Ихэрцэцэг А.******* гэх залуутай танилцаж үерхээд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх манай гэрч авч ирж бид нартай танилцуулсан. Түүнээс хойш 1 сар орчим манай гэрт А.******* гэх хүн амьдарсан. ...манай гэрт амьдрах хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200’000 төгрөгийг, 16-ны өглөө 100’000 төгрөгийг миний 5629076265 дансыг ашиглан хүнээс мөнгө шилжүүлж авсан юм. Тухайн үед юун мөнгө вэ? гэж асуухад ишиг зарсан, ээж мөнгө хийсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас);
- Гэрч Ж.Баянбулагийн Хаан банк дахь 5629076265 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5860031884 тоот данснаас “lodoi” гэх утгаар 200’000 төгрөгийн орлого, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5860083345 тоот данснаас “haltart” гэх утгаар 100’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 130 дугаар хуудас);
- Гэрч Ц.Байгалмаагийн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай авга эгч болох Д.Баярмагнай миний дугаар луу залгаад “би ишиг худалдаж авах гэсэн юм, миний мобайл банк сүлжээгүй байгаа тул чи 5629076265 дугаартай данс руу 100’000 төгрөг хийх боломж байна уу? ишиг зарах гэж байгаа хүн урьдчилгаа мөнгө нэхээд байна, би чиний мөнгийг сумын төв орохоороо өгчихье” гэхээр нь за гэж хэлээд манай нөхрийн 5860083345 дугаартай данснаас 100’000 мянган төгрөг шилжүүлсэн юм. ...тухайн данс эзэмшигчийг танихгүй, интернэт банкаар харахад нэр нь Ж.Баянбулаг гэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь ******* аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна” гэж худал зар оруулан хохирогч Д.Баярмагнайд 180 ишиг зарна гэж итгүүлэн, улмаар урьдчилгаа мөнгө гэж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200’000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100’000 төгрөгийг гэрч Ж.Баянбулагийн Хаан банк дахь 5629076265 тоот дансаар шилжүүлэн авсан. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бензиний мөнгө гэж 25’000 төгрөгийг гэрч Г.Цолмонгийн дансаар шилжүүлэн авсан нь нотлогдож байна.
1.3. Хохирогч П.Гансүхийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* аймгийн Манхан суманд байх гэртээ гар утсаар фейсбүүк орж байгаад “******* аймгийн нэгдсэн групп” гэсэн фейсбүүк бүлгэмд “ишиг зарна, утас:88647576” гэсэн зар оруулсан байхаар нь өөрийн 86246144 дугаарын утаснаас холбогдож “зарын дагуу ярьж байна, ишиг зарах юм уу?” гэхэд “ишиг зарна, нэг ишиг 40’000 төгрөг гэж байгаа, 200 ишиг байгаа, 100 ишгийг нь хүн авсан, одоо 100 ишиг үлдсэн” гэж хэлэхээр нь “би тэгвэл үлдсэн ишигнүүдийг нь авъя, хэзээ яаж авах уу, хаана байгаа юм бэ? чамайг хэн гэдэг юм бэ?” гэж асуусан. Нөгөө залуу “та 1 дэх өдөр ирж ишгээ аваарай, ******* аймгийн ******* суманд байгаа, намайг Ганзориг гэдэг юм. би Говь-Алтай аймагт приус-20 загварын автомашин авах гээд явж байна” гээд утсаа тасалсан. 2 цагийн дараа миний утас руу залгаад “эгчээ би бүх мөнгөө шавхаад автомашин авчлаа, та бензиний мөнгө дүүдээ хийгээд өгөөч, би танд 40’000 төгрөг гэж байгаа ишгээ 35’000 төгрөгөөр бодож өгье” гэж хэлэхээр нь би дотроо баярлаад утсаа салгаад, нөхөртэйгөө ярихад миний нөхөр “бид хоёрт ч гэсэн иймэрхүү зүйл тохиолддог юм чинь, мөнгө хийчихгүй юу” гэсэн. Би эргээд нөгөө залуу руу залгаад банкны данс, регистрийн дугаараа явуулаарай гэхэд “??76132422, 5849*******7547” гэсэн мессеж явуулсан байсан. Би яагаад регистрийн дугаарын чинь эхний хоёр үсэг нь байхгүй байна гэхэд очоогүй байна уу гээд яриан дунд П, Г гэсэн хоёр үсэг хэлсэн. ...Би өөрөө мобайл банкгүй болохоор бэр Бямбарагчаагийн Хаан банкны 5853134652 тоот данснаас мобайл банкаар 70’000 төгрөгийг шилжүүлүүлж, Бямбарагчаад бэлнээр 70’000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);
- Хохирогч П.Гансүхийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын эхээр фейсбүүкт ороход *******ын нэгдсэн зарын группт “ишиг зарна” гэсэн зар байхаар нь зар дээрх Unitel-ийн дугаар руу залгаж асуухад “*******ын ******* суманд байдаг, манай дүүгийн, миний нийлсэн 200 ишиг байна, нэг ишгээ 40’000 төгрөгөөр өгнө” гэхээр нь авъя гэсэн. Тэгтэл “би Говь-Алтай аймгаас автомашин авлаа бүх мөнгөө шавхаад авчихсан чинь бензиний мөнгөгүй болчихлоо. Та бензиний мөнгө шилжүүлчих” гэхээр нь А.Чулуунцэцэг гэх хүний данс руу 70’000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу би маргааш гэхэд ******* суманд очно, манай гэр сумаас 10 орчим км-т байдаг, та амралтын өдөр бүтэн сайнд хүрээд ирээрэй гэсэн. Хагас сайн өдөр утсаар ярих гэтэл утас нь холбогдохгүй байж байгаад утсаа нээгээд огт авахгүй таслаад байхаар нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар хуудас);
- Б.Бямбарагчаагийн Хаан банк дахь 5853134652 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5849*******7547 тоот данс руу “gambold” гэх утгаар 70’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас);
- Гэрч Б.Чулуунцэцэгийн “...Би 5849*******7547 тоот дансыг 2020 оны ******* дугаар сарын 20-оос хойш ашиглахгүй байгаа. 2020 оны ******* дугаар сарын 20-ны өдөр миний том хүү А.******* Улаанбаатар хотод барилгын ажил хийхээр болж, явахдаа миний Хаан банкны картыг асуугаад авч явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас);
- Гэрч Б.Чулуунцэцэгийн Хаан банк дахь 5849*******7547 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5853134652 тоот данснаас “gambold” гэх утгаар 70’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь 2021 оны 01 сарын 14-ний өдөр “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна, утас:88647576” гэж худал зар оруулан хохирогч П.Гансүхэд 100 ишиг зарна, нэг ишгийг 35’000 төгрөгөөр зарна гэж итгүүлэн, улмаар хохирогчоос “бензиний мөнгөгүй болчихлоо” гэж 70’000 төгрөгийг гэрч Б.Чулуунцэцэгийн дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.4. Хохирогч А.Батбаярын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Chuka chuka” гэх фейсбүүк хаягаас “нүүрсний талон зарна” гэсэн зарын дагуу холбогдож 120’000 төгрөг шилжүүлж залилуулсан. Мөн нүүрс авах байх гэж бодоод тээврийн хэрэгсэл хөлсөлсөн бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочид 300’000 төгрөг өгсөн, 120 литрийн түлш 210’000 төгрөг тус тус зарлага гарсан, ингээд нийтдээ 630.000 төгрөгөөр хохирсон. Энэ хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 202-203 дугаар хуудас);
- Хохирогч А.Батбаярын гэрчээр өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн нэгдсэн групп гэсэн фейсбүүк бүлгэмд “Chuka chuka” гэх хаягаас “нүүрсний талон зарна” гэсэн зар байршуулсан байсан. Зарын дагуу 88143280 дугаар руу ярьж “нүүрсний талон байна уу?” гэж асуухад “нүүрсний талон байна, 35 тонн нүүрсний талон зарна” гэж хариулсан. Өөр талон байна уу? гэхэд “манай нэг найзад 30 тонн нүүрсний талон байгаа, та авах юм бол аваадахъя” гэж хэлсэн. Нийт 65 тонн нүүрсний талон авахаар болж тохиролцоод урьдчилгаа мөнгө болох 120’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5866155602 дугаарын данснаас Чулуунцэцэг гэх хүний 5849*******7547 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай найз П.Батбаярын 48-54 ХОА улсын дугаартай Майти загварын автомашиныг 300’000 төгрөгөөр хөлслөөд 65 тонн нүүрс ачиж авахаар найзтайгаа хамт Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд очсон. Уурхайд очоод 88143280 дугаарын утас руу залгахад дугаар нь холбогдохгүй байсан болохоор тэр хавиар сураглахад тийм хүн байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204-2******* дугаар хуудас);
- Гэрч Б.Чулуунцэцэгийн “...Би 5849*******7547 тоот дансыг 2020 оны ******* дугаар сарын 20-оос хойш ашиглахгүй байгаа. 2020 оны ******* дугаар сарын 20-ны өдөр миний том хүү А.******* Улаанбаатар хотод барилгын ажил хийхээр болж, явахдаа миний Хаан банкны картыг асуугаад авч явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-210 дугаар хуудас);
- Гэрч Б.Чулуунцэцэгийн Хаан банк дахь 5849*******7547 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5866155602 тоот данснаас “88143280...” гэх утгаар 50’000 төгрөгийн орлого, мөн өдөр 5866155602 тоот данснаас “95749897...” гэх утгаар 70’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас);
- Хохирогч А.Батбаярын Хаан банк дахь 5866155602 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5849*******7547 тоот данс руу “88143280...” гэх утгаар 50’000 төгрөгийн шилжүүлэг, мөн өдөр 5849*******7547 тоот данс руу “95749897...” гэх утгаар 70’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Chuka chuka” гэх хаягаас “нүүрсний талон зарна” гэсэн худал зар байршуулсан. Улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Батбаярт 65 тонны нүүрсний талон зарна гэж хуурч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 120’000 төгрөгийг гэрч Б.Чулуунцэцэгийн дансаар авсан нь нотлогджээ.
1.5. Хохирогч Н.Дашдоржийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны орой фейсбүүк ороход “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “их хэмжээний мал зарна, утас 89484749” гэсэн утгатай зар байсан. Тухайн зарын дагуу холбогдож ярихад бүдүүн хоолойтой эрэгтэй хүн утсаа авсан. Би ямар мал байна гэж асуухад нөгөө хүн “160 тооны эм ямаа, 100 тооны ишиг ******* сумын Мөнгөн-Аяга багт байгаа” гэж хэлсэн. Үргэлжлүүлээд “би Чандмань сум орж автомашин худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна, та 100 ишигний мөнгө хийчих” гэж хэлэхээр нь би үгүй гэж 1 хоног зөвшөөрөөгүй. Нөгөө залуу утсаар дахин дахин яриад гуйгаад байсан. Тэгээд би сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тэр залуугийн 5028388325 гэсэн дугаартай Золсүх гэх хүний дансанд 300’000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5845556200 дугаарын данснаас шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин яриад “автомашинаа авчихлаа одоо бензиний мөнгө байхгүй байна та 100’000 төгрөг хийчхээч” гэхээр нь дээрх дансанд 50’000 төгрөг шилжүүлсэн. Тэр орой гэртээ хариад 89484749 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан, үргэлжлүүлэн 3 хоног дээрх утасны дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. ...Би гар утасны интернэт банк ашиглаагүй, захын дээд талд байрлах Хаан банкны төлбөр тооцооны төвийн АТМ-ээс 300’000 төгрөг шилжүүлж байсан, 50’000 төгрөгийг төв Хаан банкны дотор байрлах АТМ-ээс шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 250 дугаар хуудас);
- Хохирогч Н.Дашдоржийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүкийн “******* групп”-т “мал маш яаралтай зарна” гэсэн зар байхаар нь тухайн зар дээрх 89484749 дугаарын утас руу залгаж асуухад “******* аймгийн ******* суманд 160 эм ямаа, 100 ишиг байна, ямааг 50’000 төгрөгөөр ишгийг 25’000 төгрөгөөр өгнө” гэсэн. Хаанаас, хэзээ очиж авах вэ гэхэд Мөнгөн аяга багийн малчин гэсэн. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тэр залуу “автомашин авах гэсэн юм, мөнгө дутчихлаа, та 300’000 төгрөгийг урьдчилаад шилжүүлээд өгөөч” гээд Золсүх гэж хүний Хаан банкны 5028388325 гэсэн данс руу 300’000 төгрөгийг өөрийнхөө 57845556200 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 21-ний өдөр нөгөө залуу бензиний мөнгөгүй болчихлоо 100’000 төгрөг шилжүүлээд өгөөч гээд дахин дахин утасдаад байхаар нь 50’000 төгрөгийг нөгөө данс руу шилжүүлсэн. Удалгүй утас нь холбогдохгүй байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас);
- Гэрч Д.Золсүхийн “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 16-47 тоот хаягт 25 жил амьдарч байгаа, уг хаяг дээр байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 56 минутад 300’000 төгрөг “maliin mong” гэсэн утгатай орж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 15 цаг 29 минутад 50’000 төгрөг “maliin mongo dashdorj” гэсэн утгатай орж ирсэн байгаа. ...А.******* гэх хүнийг танихгүй. Манай урд хашааны айлд хүргэн болж ирсэн гэж ярьж байсан. ******* аймгийн ******* суманд малтай мал зарна гэж байсан ямар мал зарах гэж байгаа талаар асуухад ишиг зарна 40’000 төгрөг байдаг гэж ярьж байсан. ...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орж ирсэн 300’000 төгрөгөөс эхлээд манай эхнэр Ундраа өөрийн эзэмшлийн Хаан банкны 50*******416*******4 дугаартай данснаасаа 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг 24 минутад 200’000 төгрөг гүйлгээний утга дээр нь *******ад гэж Хаан банкны 59*******122390 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 11 цаг 51 минутад мөн 50*******416*******4 данснаас 5136004925 дугаартай дансанд 90’000 төгрөг *******ад гэсэн утгатайгаар шилжүүлсэн байгаа. Үлдсэн 10’000 төгрөгөөрөө манай дэлгүүрээс хүнсний зүйл авсан байгаа” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас);
- Гэрч Д.Золсүхийн Хаан банк дахь 5028388325 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5845556200 тоот данснаас “...Малын мөнг” гэх утгаар 300’000 төгрөгийн орлого, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5845556200 тоот данснаас “...МАЛЫН МӨНГӨ ДАШДОРЖ” гэх утгаар 50’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас);
- Хохирогч Н.Дашдоржийн Хаан банк дахь 5845556200 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5028388325 тоот данс руу “...Малын мөнг” гэх утгаар 300’000 төгрөгийн шилжүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус данс руу “...МАЛЫН МӨНГӨ ДАШДОРЖ” гэх утгаар 50’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “их хэмжээний мал зарна, утас 89484749” гэсэн утгатай худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.Дашдоржид ямаа, ишиг зарна гэж хуурч, хохирогчоос 2021 оны 01 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 350’000 төгрөгийг гэрч Д.Золсүхийн дансаар дамжуулан авсан нь нотлогджээ.
1.6. Хохирогч Ц.Тэмүүжиний “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр фейсбүүкт тавигдсан “яаралтай ишиг, ямаа зарна” гэсэн зарын дагуу тухайн зар дээр тавигдсан 89842324 дугаарын утсаар холбогдоход ******* аймгийн ******* сумын Мөнгөн-Аяга багт байдаг гэж хэлсэн. Ямаа авахаар тохироход “урьдчилгаа 300’000 төгрөг хийх боломж байна уу? Говь-Алтай аймгийн ******* сумаас автомашин авах гэсэн мөнгө дутаад” гэж хэлсний дагуу 300’000 төгрөгийг эхнэр О.Нямцэцэгийн данснаас шилжүүлсэн. Дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учир 299’000 төгрөгийг тухайн хүний хэлсэн Галбадрах гэх хүний данс руу шилжүүлсэн. Удалгүй дахин утсаар яриад “Говь-Алтай аймгийн ******* сумаас гарч яваад автомашины таван бул мултарчихлаа дахиад 100’000 төгрөг шилжүүлчхээч” гээд жолооч Отгонбаатар гэх хүний данс өгсөн тэр данс руу нь 100’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
- Хохирогч Ц.Тэмүүжиний гэрчээр өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймаг руу явах гэж байтал миний дүү Зулцэцэг фейсбүүк дээр “******* аймгийн ******* суманд ишиг, ямаа зарна” гэсэн зар байна гэхээр нь уг зарын доор байсан утасны дугаар луу залгаад мал зарах юм уу? гэж асуухад “180 орчим ямаа зарна” гэж хэлсэн. Нэг шүдлэн ямаа 45’000 төгрөгийн үнэтэй байгаа гэхээр нь би 150 толгой ямаа авах гэсэн юм, үнэ ханшийг нь доошоо буулгах арга байна уу гэж ярилцаад нэг шүдлэн ямааг 30’000 төгрөгөөр 150 толгой мал худалдан авахаар тохиролцсон. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын Мөнгөн аяг багийн нутгаас очиж авахаар болсон. ...утсаар ярьсан хүн буцааж залгаад “би Говь-Алтай аймгийн ******* сумаас автомашин авах гээд явж байна, автомашин авах гэсэн мөнгө дутчихлаа урьдчилгаа 300’000 төгрөг өгч байгаач, миний данс руу хийчхээч, би дансаа явуулчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь за за гээд над руу явуулсан данс руу нь 300’000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй 2-3 цагийн дараа дахин залгаад “автомашинаа аваад ******* аймгийн ******* сум руугаа ирж байтал миний автомашины таван бул мултарчихлаа дахиад 100’000 төгрөг явуулаач” гэж Отгонбаатар гэдэг нэртэй 5724068369 тоот данс явуулсан. Уг данс руу 100’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би ******* аймгийн Мянгад сум руу очоод малчны зээл гаргуулж аваад нөгөө хүний гар утас руу залгахад огт холбогдохгүй байсан. ...Тэр хүн нэрээ Галбадрах гэж хэлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 53 дугаар хуудас);
- О.Нямцэцэгийн “2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нөхөр Ц.Тэмүүжиний хамт ******* аймгийн төвд явж байгаад фейсбүүкт тавигдсан “яаралтай ишиг, ямаа зарна” гэсэн зарын дагуу тухайн зар дээр тавигдсан 89842324 дугаарын утсаар холбогдож ямаа худалдаж авахаар болсон. Эхлээд урьдчилгаа 300’000 төгрөг өг гэхээр нь би өөрийн данснаас 299’000 /хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөгийг тухайн хүний хэлсэн Галбадрах гэх хүний данс руу шилжүүлсэн. Удалгүй дахин утсаар яриад Говь-Алтай аймгийн ******* сумаас гарч яваад автомашин эвдэрчихлээ 100’000 төгрөг шилжүүлчхээч гээд жолооч Отгонбаатар гэх хүний данс өгсөн. Тэр данс руу нь 100’000 төгрөг шилжүүлсэн. ...мөнгө шилжүүлэхдээ хамт АТМ дээр очиж шилжүүлсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 82 дугаар хуудас);
- Гэрч Н.Отгонбаатарын “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.******* нь “манай найз надад 100’000 төгрөг өгнө гэсэн та надад дансны дугаараа өгөөч, таны данс руу 100’000 төгрөг хийлгэх гэсэн юм” гэж гуйж миний данс руу мөнгө хийлгэсэн” гэх мэдүүлэг(3 дахь хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Гэрч Н.Отгонбаатарын Хаан банк дахь 5724068369 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5861049473 тоот данснаас “...МАЛ АВХ ХҮН” гэх утгаар 100’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас);
- Гэрч П.Галбадрахын “Би А.******* гэж хүнийг танихгүй. Гэхдээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шар өнгийн үстэй, монхор хамартай, алаг нүдтэй, жижиг биетэй, 28 орчим насны залуу Баянбүрдийн тойрог дээрээс миний 12-78 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн акуа загварын автомашинд такси барихаар суугаад хамгийн ойрхон ломбардын газар очих талаараа хэлсэн. ...орсон ломбардууд нь гар утас авахгүй гээд байсан ба 3, 4 дүгээр хороололд миний таксинаас буух гэж байхдаа нэг хүн лүү утсаар “ишиг хурганы мөнгө” гэж яриад байсан. Утсаар ярьж байгаа хүн нь дансны дугаар явуул гэхэд тэр эрэгтэй “ахаа надад таксины мөнгө байдаггүй, би эгчээсээ таны данс руу мөнгө хийлгээд таксины мөнгөө төлөөд үлдэгдэл мөнгийг нь өөрөө авна” гэж хэлсэн. Би өөрийнхөө Хаан банкны 5022294657 тоот дансны дугаараа хэлсний дараа нэлээн удаж байгаад 30 минутын дараа байхаа 299’000 төгрөг бил үү 300’000 төгрөг орж ирсэн. Улмаар 3, 4 дүгээр хорооллын Номин дэлгүүрийн хажуу талын Хаан банкны АТМ дээрээс би өөрийнхөө Хаан банкны картаас бэлнээр 300’000 төгрөгийг гаргаж аваад таксины хөлсөнд 10’000 төгрөгийг авч үлдээд, үлдэгдэл 290’000 төгрөгийг тэр залууд өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас);
- Гэрч П.Галбадрахын Хаан банк дахь 5022294657 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5861049473 тоот данснаас “нямцэцэг мал 93399595” гэх утгаар 299’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас);
- Гэрч О.Нямцэцэгийн Хаан банк дахь 5861049473 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5022294657 тоот данс руу “нямцэцэг мал 93399595” гэх утгаар 299’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “яаралтай ишиг, ямаа зарна” гэх утгатай худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Тэмүүжинд ямаа, ишиг зарна гэж хуурч, хохирогчоос 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 399’000 төгрөгийг гэрч П.Галбадрах, Н.Отгонбаатар нарын дансаар дамжуулан шилжүүлэн авсан нь нотлогджээ.
1.7. Хохирогч Б.Амгалангийн гэрчээр өгсөн “Анх 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Gantulga Sambuu” фейсбүүк хаягаас “ишигтэй ямаа яаралтай зарна, утас: 89434849” гэсэн утгатай зар оруулсан байсан. Би тухайн зарын дагуу өөрийн эзэмшлийн 88*******9225 дугаарын утаснаас 89434849 дугаарын утсанд холбогдоход эрэгтэй хүн ярьсан. Би тухайн хүнээс зарын дагуу ярьж байна, ишигтэй ямаа байгаа юу, зарах уу? гэхэд “ишигтэй ямаа байгаа, 300 тооны ямаа байснаас 100 тооны ямааг Манхан суманд зарсан, одоо 200 тооны ишигтэй ямаа байгаа” гэхээр нь би 100 тооны ишиг, 50 тооны ямаа авъя” гэж хэлсэн. Тэгэхэд нэг хотны малыг бөөнд нь өгмөөр байна, бүгдийг нь нэг дор авчих, нэг ямааг 45’000 төгрөгөөр, нэг ишгийг 30’000 төгрөгөөр үнэлээд өгье гэсэн. Бид хоёр 200 тооны ямааг авахаар болж тохиролцоод, маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин утсаар яриад “би Чандмань суманд ороод ирсэн байна, приус-20 загварын автомашин авах гээд, надад 800’000 төгрөг дутаад байна, намайг Самдан-Оёгийн Гансүх гэдэг, ******* аймгийн ******* сумын Улаан худаг гэдэг газар амьдардаг, хурдан хар адуутай гэдгээр нь намайг нутгийн иргэд сайн таньдаг юм, надад урьдчилгаа мөнгө 800’000 төгрөг хийгээрэй” гэж хэлээд мессежээр 5035281994 дугаартай Уранчимэг гэх хүний данс явуулсан. Би тухайн дансанд Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5845459321 дугаарын данснаас интернэт банк ашиглан 800’000 төгрөг шилжүүлсэн. Дахин над руу залгаад “би сая автомашинаа авлаа, одоо ******* сум руу гарах гэж байна, ойр зуурын бензин тос авах хэрэгтэй байна надад 150’000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би тухайн хүнд “за тэгвэл танд нэг мөр 200’000 төгрөг шилжүүлчихье” гэж хэлээд дээрх дансанд 200’000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн надад би Чандмань сумаас гараад явж байна, ******* орж байгаад ярья” гэж хэлээд утсаа тасалсан, тэрнээс хойш надтай ярьсан утас нь холбоогдоогүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас);
- Хохирогч Б.Амгалангийн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ...фейсбүүк ороход Gantulga Sambuu гэсэн хаягаас “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “ишигтэй ямаа яаралтай зарна, утас: 89842324” гэсэн зар тавьсан байсан. Би тухайн зарыг харчхаад анхны дугаар нь биш болохоор нь залгаж ярихад өмнө нь ярьсан хүн мөн байсан. Би “та яасан бэ, юу болсон бэ?” гэж асуухад ...“би Чандмань сумаас ******* сум руу явж байгаад машин эвдэрсэн, тэгээд буцаж явах замд утсаа гээсэн, тэгээд чиний дугаарыг цээжилж аваагүй мартсан болохоор чамд холбогдох гээд дахиж зар тавьсан” гэж хэлсэн тэгж ярьчхаад надаас дахиад 200’000 төгрөг асуусан би “яах гэж байгаа юм бэ?” гэхэд “автомашины сэлбэг авах гэж байгаа юм” гэж хэлсэн. Би “яг одоо хаана, хэн гэдэг айлд байна” гэж асуухад “Чандмань суманд Данзанлхагва гэдэг айлд байна” гэж хэлэхээр нь би тухайн хүнд хандаж “та наад айлдаа байж байгаарай, би 200’000 төгрөгийг очиж байгаад өгье, тэгээд хоёулаа хамт ******* сум руу оръё” гэж хэлэхэд нөгөө хүн “за тэгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн ахтайгаа хамт Истана маркийн машинаар гарч Чандмань суманд очсон. Тэгээд нөгөө хүн рүү залгахад утсаа огт аваагүй, тэрнээс хойш ямар ч холбоогүй байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 125 дугаар хуудас);
- Хохирогч Б.Амгалангийн Хаан банк дахь 5845459321 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5035281994 тоот данс руу “Mal awah” гэх утгаар 800’000 төгрөгийн шилжүүлэг, мөн өдөр тус данс руу “Mal awah” гэх утгаар 200’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 1******* дүгээр хуудас);
- Гэрч Ц.Уранчимэгийн “...Хаан банкны 5035281994 дугаарын дансыг одоог хүртэл хувийн хэрэглээндээ ашиглаж байна. Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Нарлаг дэнж” худалдааны төвд 2018 оны 04 дүгээр сараас хойш 3 давхрын 3-31 тоот лангуун дээр цүнх болон эрэгтэй хүний бэлэн хувцас зардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед жижигхэн шар өнгийн куртик, хар өнгийн майжийсан гутал өмссөн, туранхай жижиг, маск зүүсэн нэг залуу орж ирээд гутлын лангуу онгойх уу? гэхээр нь онгойн гэхэд за тэгүүл хүлээж байх хоорондоо танай лангуунаас түрийвч үзье, би түрийвчгүй гэсэн. Би “за чи үзээ үз, өглөө эрт байна наймаа нээгээд 25’000 төгрөгт аваарай” гэхэд өөрөө лангуун дээрээс хар өнгийн жижиг нугалдаг түрийвчийг сонгочхоод “эгчээ би аав ээжээсээ мөнгийг нь шилжүүлж авъя, та дансны дугаараа хэлчхээч” гэхээр нь чи өөрийнхөө дансыг яасан юм бэ? гэхэд “эгчээ би хөдөөнөөс орж ирээд хамаг бичиг баримтаа хаячихсан, хотод байр түрээсэлдэг юм” гэсэн. Мөн би хүн танихгүй гэх зэргээр юм ярьж байгаад миний дансны дугаарыг надаар хэлүүлж аваад удалгүй миний данс руу “Mal awah” гэсэн утгатай 800’000 төгрөг орж ирэхээр нь “яасан их мөнгө авдаг юм бэ? ингэж болж байгаа юм уу?” гэхэд “ээж, ааваасаа авч байгаа юмаа” гэж хэлж байсан. Би төрсөн хүү болон 21 настай охин Цэцэгдэлгэрт өөрийнхөө картыг өгч явуулаад данснаас 800’000 төгрөгийг бэлнээр авч уг залууд өгөхөд надад түрийвчний мөнгө гэж 30’000 төгрөг өгөхөөр нь 7’000 хариулж өгсөн. Уг залуу манай лангуунаас гарч явчхаад буцаж орж ирээд манай өөдөөс харсан гутлын лангуу ороод гутал өмсөж үзээд байсан. Тэгээд нэг гутал авахаар болчихлоо таны данс руу 200’000 төгрөг шилжүүлээд авъя, яаралтай буцаад хөдөө гарахаар болчихлоо” гэж хэлсэн. ...мөн миний данс руу 200’000 төгрөгийн гүйлгээ орж ирээд дахиад хүүхдээ гүйлгээд мөнгийг нь АТМ-аас авхуулж уг залууд өгсөн. ...******* гэх хүнийг мэдэхгүй. Харин эрэн сурвалжлах асап санд 5412048210000006 дугаартай зарласан А.******* гэх хүнийг харахад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манайхаар үйлчлүүлсэн залуугийн зураг мөн байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас);
- Гэрч Ц.Уранчимэгийн Хаан банк дахь 5035281994 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5845459321 тоот данснаас “Mal awah” гэх утгаар 800’000 төгрөгийн орлого, мөн өдөр тус тоот данснаас “Mal awah” гэх утгаар 200’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 113 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Gantulga Sambuu” фейсбүүк хаягаас “ишигтэй ямаа яаралтай зарна, утас: 89434849” гэх утгатай худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Амгаланд өөрийгөө ******* аймгийн ******* сумын Улаан худаг гэдэг газар амьдардаг Самдан-Оёгийн Гансүх гэж танилцуулан, нэг ямааг 45’000 төгрөгөөр, нэг ишгийг 30’000 төгрөгөөр тооцож 200 ямаа зарна гэж хуурчээ. Улмаар хохирогчоос урьдчилгаа мөнгө гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 1’000’000 төгрөгийг гэрч Ц.Уранчимэгийн дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.8. Хохирогч Р.Ганцэцэгийн “...******* аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд “Munherdene Azbayar” гэсэн хаягаас “ишигтэй ямаа зарна, утас 89665991” гэсэн дугаар тавьсан байхаар нь уг дугаар луу залгахад “150 ишигтэй ямаа байна, 50 ишигтэй ямааг нь хүн авчихлаа, ямааг нь 45’000 төгрөгөөр, ишгийг нь 25’000 төгрөгөөр ав, намайг Ганзориг гэдэг Цэцэг сумынх, одоо ******* суманд өвөлжиж байгаа, би Говь-Алтай аймгаас автомашин авах гэсэн чинь 400’000 төгрөг дутчихлаа, та урьдчилгаа 400’000 төгрөг хийчих” гээд Батгэрэл гэх хүний данс өгсөн. Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө данснаас /манай нөхөр Баярсайхан бид 2-ын дундын данс/ өгсөн данс руу нь 400’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь утсаар ярихад “автомашин эвдрээд болохгүй байна, та дахиад 300’000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэхээр нь дүү Баярцэцэгт хэлээд Батгэрэл гэх данс руу нь 300’000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй болохоор нэрээр нь сураглахад тийм хүн байхгүй болж таараад залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 195 дугаар хуудас);
- Хохирогч Р.Ганцэцэгийн гэрчээр өгсөн “2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкээр ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу 89665991 дугаарын утас руу ярихад “50 ишигтэй ямаа зарагдсан, одоо 100 ишигтэй ямаа үлдчихлээ” гэж хэлсэн. Мөн “та нэг ямааг нь 45’000 төгрөгөөр, ишгийг нь 25’000 төгрөгөөр худалдаж ав, манайх Цэцэг сумын айл байгаа юм, энэ жил ******* суманд өвөлжиж байгаа” гэж хэлсэн. Цэцэг сумынхан намайг Ганзориг гэдэг нэрээр сайн танин шинэ нэрийг минь Батгэрэл гэдэг та миний данс руу урьдчилгаа 400’000 төгрөг хийгээд өгөөч Говь-Алтай аймгаас автомашин аваад гарах гэсэн чинь 400’000 төгрөг дутчихлаа” гэхээр нь би 5023318114 гэсэн данс руу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед 400’000 төгрөг шилжүүлсэн. Ингэхэд би орой гэртээ очно та маргааш өглөө ирээд ямаагаа аваарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь утсаар ярьтал “автомашин эвдрээд Говь-Алтай аймаг орсон байна, та сэлбэгийн үнэ 300’000 төгрөг хийгээч гэж гуйсан. Би маргааш нь дүү Баярцэцэгийн данснаас 300’000 төгрөг мобайлдуулсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас);
- Хохирогч Р.Ганцэцэгийн Төрийн банк дахь 111000*******3620 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5023318114 тоот данс руу “ГАНЦЭЦЭГ шилжүүлэг” гэх утгаар 400’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 172 дугаар хуудас);
- Гэрч Д.Батгэрэлийн “...Би нийтийн байранд амьдардаг. Одоогоос 2-3 сарын өмнө манай урд талын өрөөнд ******* гэх зүс таних залуу өөрийгөө ******* аймгийн ******* сумын харьяат гэж анх танилцуулж байсан. Цагаан сарын өмнө А.******* нь миний гар утас болон картыг ашиглаад өгье гэж хэлээд 2-3 хоног буцааж өгөлгүй алга болж байсан. Улмаар тухайн өдөр А.******* нь манай өрөөнд орж ирээд “ахаа та гар утсаараа ганц яриулаач, миний гар утасны нэгж дуусаад яаралтай ярих хэрэг гараад байна” гэж гуйхаар нь би гар утсаа өгсөн. Миний гар утсыг аваад гарсан. Улмаар буцаж орж ирээд “ахаа болчихлоо одоо та картаа надад өгч байгаач, надад карт байдаггүй, хүнээс мөнгө авах гээд” гэж гуйхаар нь би А.*******ад картаа өгч гаргасан. ...Би Хаан банкны 5023318114 дугаартай Батгэрэл гэх данс эзэмшдэг” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас);
- Гэрч Д.Батгэрэлийн Хаан банк дахь 5023318114 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 111000*******3620 тоот данснаас “ГАНЦЭЦЭГ шилжүүлэг” гэх утгаар 400’000 төгрөгийн орлого, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5855020835 тоот данснаас “99347704” гэх утгаар 300’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 113 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Munherdene Azbayar” фейсбүүк хаягаас “ишигтэй ямаа зарна, утас 89665991” гэх утгатай худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Р.Ганцэцэгт өөрийгөө ******* аймгийн Цэцэг сумын харьяат Ганзориг гэж танилцуулан, нэг ямааг 45’000 төгрөгөөр, нэг ишгийг 25’000 төгрөгөөр тооцож 100 ямаа зарна гэж хуурчээ. Улмаар хохирогчоос урьдчилгаа мөнгө гэж 2021 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 700’000 төгрөгийг гэрч Д.Батгэрэлийн дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.9. Хохирогч У.Болдбаярын “...Миний найз Д.Лхагвадорж нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20:00 цагийн үед утсаар залгаад “250’000 төгрөг зээлээч би ******* аймгийн ******* сумаас 70 тооны ишиг авахаар боллоо мөнгө дутчихлаа” гэхээр нь би “наад ямаа зарна гэсэн хүндээ миний утсыг өгчих” гэсэн. Гэтэл миний утас руу 89303*******7 дугаараас залгаад “******* аймгийн ******* сумаас ярьж байна, танай найз тань руу яриад 250’000 төгрөг ав гэж хэлсэн” гэхээр нь “өөр ишиг байна уу?” гэхэд “50 ишиг байгаа, 1 ишгийг 20’000 төгрөгөөр 50 ишиг 1’000’000 төгрөгөөр зарна, 1 дэх өдөр гэхэд аймаг оруулж өгье” гэсэн. Би 02 дугаар сарын 26-ны өдөр Алтантуяа гэх хүний данс руу найзын 250’000 төгрөг, би 80 ишиг авна гэж 550’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь над руу 89303*******7 дугаараас миний 99019353 дугаарын утас руу залгаад 500’000 төгрөг хийчхээч гэхээр нь би мөн өмнөх мөнгө шилжүүлсэн данс руу 500’000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиад 150’000 төгрөг шилжүүлчих очоод нэг мөсөн тооцоогоо хийе гэхээр нь би мөнгө шилжүүлээгүй. Дараа нь нөгөө хүн 89303*******7 дугаарын утсаа авахгүй байсан болохоор гомдол гаргасан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 244 дүгээр хуудас);
- Хохирогч У.Болдбаярын гэрчээр өгсөн “Манай найз Д.Лхагвадорж нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20:00 цагийн үед утсаар яриад “250’000 төгрөг зээлээч би ******* аймгийн ******* сумаас 70 тооны ишиг авахаар боллоо мөнгө дутлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ишиг зарна гэсэн хүний утасны дугаарыг надад өгөөрэй, би тэр хүнтэй яриад данс руу нь мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Миний утас руу 89303*******7 гэх утасны дугаартай хүн залгаад “******* аймгийн ******* сумаас ярьж байна, танай найз данс явуулаад өөрөөс чинь 250’000 төгрөг ав гэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зарах өөр ишиг байна уу?” гэхэд “манай дүүд 50 тооны ишиг байгаа, 1 ишгийг 20’000 төгрөгөөр бодож 50 тооны ишгийг 1’000’000 төгрөгөөр зарна, ишигнүүдийг энэ 1 дэх өдөр аймаг оруулж өгнө” гэж хэлсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20:25 минутын үед Хаан банкны 5142019978 тоот Алтанзаяа гэх хүний данс руу өөрийн 5845333421 тоот данснаас 800’000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 02 дугаар сарын -ны өдөр 12:00 цагийн үед над руу дээрх дугаараас залгаад “надад дахиад 500’000 төгрөг шилжүүлчих, би нэг дэх өдөр ишигнүүдээ аваад очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь 12:49 минутын үед 500’000 төгрөгийг Хаан банкны 5006293925 тоот Нямцэцэг гэх хүний данс руу өөрийн 5845333421 тоот данснаас шилжүүлсэн. Дахин 17:00 цагийн үед “одоо 150’000 төгрөг шилжүүлчих, 1 дэх өдөр тооцоогоо хийе” гэж мессеж бичсэн байсан. Би хотод байгаа Д.Лхагвадоржоос “ишиг зарна гэсэн хүн ямар учиртай хүн бэ? хаанаас олсон бэ?” гэхэд “фейсбүүк дээр ишиг зарна гэх зар явж байхаар нь холбогдсон” гэж хэлсэн. Дараа нь тухайн хүний 89303*******7 дугаарын утас руу залгахад огт авахгүй байсан. Ингээд өөрийн 5845333421 тоот данснаас нийт 1’300’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг(2 дахь хавтаст хэргийн 204-2******* дугаар хуудас);
- Хохирогч У.Болдбаярын Хаан банк дахь 5845333421 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5142019978 тоот данс руу “99019353” гэх утгаар 800’000 төгрөгийн шилжүүлэг, 2021 оны 02 дугаар сарын -ны өдөр 5006293925 данс руу “99019353” гэх утгаар 500’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 230 дугаар хуудас);
- Гэрч Д.Алтантуяагийн “Би тэр үед 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг Хан гэх дэн буудалд үйлчлэгчээр ажилд орсон байсан. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 19 цаг өнгөрч байх үед шар өнгийн куртиктэй, богино шар үстэй, 25-30 орчим насны залуу ганцаараа манай буудалд орж ирсэн. Тэр үед би буудлын өрөөнүүдийг цэвэрлэж байсан. Тэгэхэд тэр залуу “эгчээ би хөдөөнөөс орж ирсэн, манайх их малтай, би баян айлын хүүхэд байгаа юм. Би хотод автомашинтайгаа орж ирээд автомашин шүргэчихсэн чинь төлбөр гараад мөнгөний хэрэг болоод байна. Манай нэг танилын хүн хөдөөнөөс 800’000 төгрөг хийчихье” гэсэн. Тэр мөнгийг өөрийнхөө дансанд хийгээд надад аваад өгөөч” гэж хэлсэн. Би “хүний мөнгө төгрөг дансандаа хиймээргүй байна” гэхэд тэр хүүхэд гуйгаад болохгүй байсан. ...Тэр залуу эгчээ мөнгө бэлэн болчихлоо та дансаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэрэнд өөрийнхөө Хаан банкны дансны дугаараа өгсөн. Тэгтэл 20 цаг 25 минутад миний дансанд 800’000 төгрөг орж ирсэн. ...Тэр залуу бид хоёр 3, 4 дүгээр хорооллын эцэст байдаг И-март худалдааны төв рүү ороод Хаан банкны бэлэн мөнгөний машинаас /АТМ-ээс/ 20 цаг 30 минутын үед 800’000 төгрөгийг нь авч өгсөн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 250- 3 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Одонпүрэвийн Нямцэцэгийн Хаан банк дахь 5006293925 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын -ны өдөр 5845333421 тоот данснаас “99019353” гэх утгаар 500’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 215 дугаар хуудас);
- Гэрч Д.Алтантуяагийн Хаан банк дахь 5142019978 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5845333421 тоот данснаас “99019353” гэх утгаар 800’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (2 дахь хавтаст хэргийн 215 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь хохирогч У.Болдбаяр руу 89303*******7 гэх утаснаас залгаад Д.Лхагвадорж танаас ишигний мөнгө ав гэж хэлсэн, мөн нэг ишгийг нь 20’000 төгрөгөөр бодож 50 ишиг зарна гэж хуурчээ. Улмаар хохирогчоос урьдчилгаа мөнгө гэж 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 800’000 төгрөгийг гэрч Д.Алтантуяагийн дансаар, 2021 оны 02 дугаар сарын -ны өдөр 500’000 төгрөгийг О.Нямцэцэгийн дансаар тус тус дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.10. Хохирогч А.Хуанышханы “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байх “Munherdene Azbayar” гэсэн хаягтай иргэн “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “ишиг зарна 89484749” гэх зар тавьсан байхаар нь 89484749 дугаартай утас руу залгаж асуухад “би ******* аймгийн ******* сумын төвөөс 18 км зайтай газарт байдаг малчин хүн байна, 150 гаруй эр ямаа, 100 гаруй эм ямаа зарна, үнэ нь 70’000” гэхээр нь би дараа ярья гээд тасалсан. ...01 дүгээр сарын 20-ны өдөр нөгөө дугаар над руу өөрөө залгаад “чи надаас ямаа авахаар болж байна уу, юу болж байна, ямаа авна гэвэл хурдан ирээд авбал сайн байна, надад мөнгөний хэрэг гараад байна. Хэрвээ чи баталгаатай гэвэл 60’000 төгрөгөөр аваарай, би өөрөө Чандмань суманд нэг автомашин худалдаж авах гээд ирсэн байна, мөнгөний хэрэг гараад байна, чи над руу 400’000 төгрөг өгөх боломж байна уу” гэхээр нь түүнээс ямаа худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 400’000 төгрөгийг өөрийнх нь өгсөн 5084176265 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлсэн. Удалгүй над руу дахин залгаад “би автомашин худалдаад авчихлаа одоо бензин хийх мөнгө байхгүй болчихлоо энэ данс руу 130’000 төгрөг шилжүүлээд өгөөч” гээд мөн Хаан банкны 5100072351 дугаартай данс өгөхөөр нь 130’000 төгрөг шилжүүлсэн. Би түүнд мөнгө шилжүүлчхээд аймаг руу өөрөө хувийн ажлаар явж байх замдаа нөгөө хүн маань над руу залгаад би эндээс 4 ширхэг дугуй худалдаж авах гээд байна чи надад 250’000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь би түүнд аймаг явж байгаа талаараа хэлэхэд тэр хүн маань “надад өнөөдөр мөнгө олдохгүй бол энд Чандмань суманд хонох болно бүр болохгүй бол маргааш дахин залгана” гэж хэлсэн. Тэгээд би 01 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн төвд явж байхад нөгөө хүн маань над руу дахин дахин залгаад болохгүй байхаар нь түүний өгсөн 5720895188 дугаартай дансанд 250’000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө хүн “маш их баярлалаа чи өнөө маргаашдаа багтаж ирээд ямаагаа аваарай, хурдан ирж авбал сайн байна” гэж хэлж байсан. Би 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймаг руу явж байгаад залгахад утсаа авахгүй байсан. Фейсбүүк хаяг руу нь ороод харахад онлайн байсан тул “утсаа аваарай” гэж чат бичихэд миний чатад лайк дарчхаад фейсбүүкээс гараад алга болсон. Тэрнээс хойш утсаа авахгүй заримдаа утас нь унтраалттай яваад л байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 117 дугаар хуудас);
- Хохирогч А.Хуанышханы Хаан банк дахь 5029874710 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5084176265 тоот данс руу “Yama urdchilgaa shiljib” гэх утгаар 400’000 төгрөгийн, 5100072351 тоот данс руу “89484749 amarbaysgaland” гэх утгаар 130’000 төгрөгийн, 2021 оны 01 дүгээр сарын сарын 21-ний өдөр 5720895188данс руу “89484749” гэх утгаар 250’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 121 дүгээр хуудас);
- Гэрч О.Амарбаясгалангийн “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нарлаг дэнж төвийн 1 давхарт байрлах кофе шоподоо үйл ажиллагаа явуулж байхад намхандуу бор царайтай, 30 орчим насны эрэгтэй манайхаар үйлчлүүлээд тооцоогоо хийх үедээ надад карт байхгүй байна, таны данс руу шилжүүлчихье үлдэгдэл мөнгийг нь өгчих гэж хэлээд миний дансыг аваад над руу 400’000 төгрөг шилжүүлсэн. Би 10’000 төгрөгийг тооцоондоо аваад 390’000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 55 дугаар хуудас);
- Гэрч О.Амарбаясгалангийн Хаан банк дахь 5084176265 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5029874710 тоот данснаас “Yama urdchilgaa shiljib” гэх утгаар 400’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 1******* дүгээр хуудас);
- Гэрч Б.Мөнхзулын “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын замын эсрэг талд байх Нарлаг дэнж худалдааны төвийн 3 давхрын 3-28 тоот бэлэн хувцасны лангуун дээр байхад 25- орчим насны туранхай, жижиг залуу 35’000 төгрөгийн үнэтэй куртик авсан. Тэгээд мөнгө нь бэлэн байхгүй хүн мөнгө шилжүүлэн гэж хэлээд миний 5720895188 гэх дансыг аваад 20 минутын дараа миний дансанд 250’000 төгрөг орсон. Уг мөнгийг 1 давхарт байдаг Хаан банкны АТМ-аас авч өгөөд өөрийн куртикний мөнгө 35’000 төгрөг авч, үлдэгдлийг уг залууд бэлнээр авч өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас);
- Гэрч Б.Мөнхзулын Хаан банк дахь 5720895188 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 5029874710 тоот данснаас “89484749” гэх утгаар 250’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 81 дүгээр хуудас);
- Гэрч Л.Норовсамбуугийн “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үдээс хойш дэнжийн мянгын Хүчит шонхор зах өнгөрөөд явж байтал нэг залуу гар өргөхөөр нь би зогсоод асуутал 100 айл орно гэхээр нь тийшээ явсан. Суусан залуу замдаа ах гар утсаа өгөөч, миний цэнэг дууссан та нэг яриулаач гэхээр нь би утсаа өгөөд яриулсан. Энэ үед нэг хүнтэй яриад 130’000 төгрөг авахаар болоод “танд виза карт байна уу? би таны карт руу мөнгө шилжүүлээд авчихъя” гэхээр нь би зөвшөөрч өөрийнхөө 5100072351 тоот дансны дугаараа өгөөд 100 айл дээр очоод АТМ-аас би мөнгө аваад, тэр залуу симээ сэргээгээд би хоёр эргэж автомашин дээр уулзаад би тэр залууд 130’000 төгрөгийг өгөөд, уг залууг буцааж суусан газар нь хүргэж өгсөн. Таксины төлбөрт би 10’000 төгрөг авсан, уг залуу цааш салаад явсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас);
- Гэрч Л.Норовсамбуугийн Хаан банк дахь 5100072351 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5029874710 тоот данснаас “89484749 amarbaysgaland” гэх утгаар 130’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 79 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Munherdene Azbayar” фейсбүүк хаягаас “ишиг зарна 89484749” гэх утгатай худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Хуанышханд нэг ямааг 60’000 төгрөгөөр тооцож 150 гаруй эр ямаа, 100 гаруй эм ямаа зарна гэж хуурч. Улмаар хохирогчоос урьдчилгаа мөнгө гэж 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд гурван удаагийн гүйлгээгээр нийт 780’000 төгрөгийг гэрч О.Амарбаясгалан, Л.Норовсамбуу, Б.Мөнхзул нарын дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.11. Хохирогч Э.Дөлгөөний “...манай хүргэн ах 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр миний нөхөр Чүлтэмсүрэнд фейсбүүк дээр “ноолууртай ишигтэй ямаа зарна 88311545” гэсэн зар яваад байна яриарай гэж “Munherdene Azbayar” гэсэн хаягаас ******* аймгийн зарын нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд байршуулсан зарыг скрийншот хийж явуулсан байсан. Тухайн зарын дагуу миний нөхөр Чүлтэмсүрэн дээрх утасны дугаар луу 99434390 дугаарын утаснаас ярихад аймаар өргөн, баргил хоолойтой эрэгтэй хүн утас авсан. Зарын дагуу ярьж байна, ямаа хэд гэж байгаа вэ? гэж асуухад ишигтэйн хамт 70’000 төгрөгт өгнө гэж хэлсэн. Хэдэн тооны ямаа байгаа вэ? гэж асуухад 100 тооны ямаа байгаа гэж хариулсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 100 тооны ямааг чинь бид хоёр очоод авъя, хаана байгаа вэ? гэхэд ******* аймгийн Зэрэг сумын хаяанд байгаа гэж хариулахаар нь очоод авъя гэж хэлэхэд би өөрөө том автомашинтай, аймгийн төвд хүргээд өгье, зөвшөөрөлтэй автомашин гэсэн. Бензиний мөнгө гэж эхний ээлжид 500’000 төгрөгийг миний явуулж байгаа данс руу хийчих, очсоны дараа үлдсэн мөнгөө авъя гэсэн. Тэгээд 88311545 дугаарын утаснаас Хаан банкны 5862167688 гэсэн данс явуулсан. Тухайн данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны 50412*******328 тоот данснаас Хаан банкны мобайл банк ашиглан Хаан банкны 5862167688 тоот Мөнх-Очир гэх хүний данс руу 500’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд эргээд хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан, дараа нь нөхрийнхөө утаснаас залгахад утсаа авч мөнгө чинь орлоо маргааш өглөө 11:00 цагт ямааг чинь ачаад Зэрэг сумаас гарна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш утсаа авалгүй, ямар ч холбоогүй болсон” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас);
- Хохирогч Э.Дөлгөөний Хаан банк дахь 50412*******328 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 5862167688 тоот данс руу “Ямааны мөнгө 99434390” гэх утгаар 500’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 152 дугаар хуудас);
- Гэрч Г.Мөнх-Очирын “...Би Хаан банканд 5862167688 тоот данс эзэмшдэг. ...Би тухайн мөнгийг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй. Надтай хамт ажилладаг хүний садан төрөл болох Томоо гэх хочтой ******* гэх залуу миний Хаан банкны картыг асууж, би картаа хаясан байна, таны дансаар картаас чинь мөнгө авъя гэж хэлээд миний картыг ашиглаад 200’000 төгрөгийг King рестораны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-аас гаргуулж авсан юм. Би 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байтал А.******* ирээд таны картаас дахиад мөнгө гаргуулж авах гэсэн юм гэж гуйхаар нь дагуулаад King рестораны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д очиж өөрийн картаас 500’000 төгрөг бэлнээр гаргуулж авч өгсөн. Ямар учиртай мөнгө болохыг асуугаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас);
- Гэрч Г.Мөнх-Очирын Хаан банк дахь 5862167688 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 50412*******328 тоот данснаас “Ямааны мөнгө 99434390” гэх утгаар 500’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 150 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүк бүлгэмд “ноолууртай ишигтэй ямаа зарна 88311545” гэх худал зар байршуулж, улмаар түүнтэй холбогдсон хохирогч Э.Дөлгөөнийг нэг ямааг 70’000 төгрөгөөр тооцож, 100 тооны ямаа зарна, уг ямааг би өөрийн автомашинаараа хүргэж өгнө гэж хуурч 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 500’000 төгрөгийг гэрч Г.Мөнх-Очирын дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.12. Хохирогч Б.Алтаннарын “...2021 оны ******* дугаар сарын 28-ны орой би фейсбүүк орсон чинь “******* аймгийн нэгдсэн групп” дээр “самнаагүй ишигтэй ямаа зарна” гэсэн зарыг Батаа гэх хүний фейсбүүк хаягаас 95894031 гэх дугаар бичиж тавьсан байсан. Тэгэхээр нь тавьсан дугаар луу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь Тамир зах орох гээд явж байгаад зар тавьсан Батаа ахтай таараад ямаа зарах гэж байгаа юм уу? гэсэн чинь “миний таньдаг нэг дүү зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зарах юм уу гээд яриад асуугаад өгөөч” гэсэн чинь Батаа ах миний дугаараас тэр хүн рүү залгаад “манай дүү 50 ишигтэй ямаа авна гэж байна, манай дүүд зарчхаач” гэхэд “тэр хүнээ ирээд уулзчих” гэж хэлсэн байсан. Би өөрөө залгаад хаана байгаа юм гэж асуусан чинь “Минж” буудалд байна гэж хэлхээр нь би ганцаараа явж очоод буудлын гадаа уулзаад танилцсан чинь өөрийгөө ******* гэж танилцуулсан. 50 ишигтэй ямаа авъя гэсэн чинь “тэг тэг 1000 ямаанаас шилээд ав, унаагаа олчхоод эргээд ярьчих” гэхээр нь би авахаар болоод салаад явсан. 2 цагийн дараа ******* өөрөө залгаад “унаагаа олов уу?” гэхээр нь нэг унаа ярьсан болчих байх гэсэн чинь за за гэж хэлээд утсаа тасалсан. Дахин 2 цагийн дараа над руу залгаад “унаагаа олсон бол хоёулаа маргааш өглөө 07 цаг гээд явъя, нэг юм авах гэсэн мөнгө төгрөг дутаад байна урьдчилгаа 1’000’000 төгрөг өгчхөөч” гэхээр нь би “малаа хараагүй байж юу гэж өгдөг юм, харж байгаад өгнө” гэсэн чинь утсаа тасалсан. 1 цагийн дараа дахиж над руу залгаад “эндээс юм авсан чинь 800’000 төгрөг дутчихлаа, чи 800’000 төгрөг өгчхөөч, мал найдвартай маргааш өглөө явах юм чинь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд яръя гэж хэлээд утсаа таслаад Батаа ах дээр очоод “энэ ямархуу залуу вэ? мөнгө нэхээд байна” гэсэн чинь Батаа “наад залуу чинь найдвартай юм шиг байлаа өгчих” гэж хэлсэн. Тэгж байтал А.******* дахиж над руу залгаад байгаа газар чинь яваад очъё гэж хэлэхээр нь би Тамир зах дээр байна гэхэд А.******* Тамир зах дээр ирэхээр нь дансаа өгчих гэсэн чинь данс болохгүй байна бэлэн өгчих гэхээр нь би захын дээд талын Хаан банкны АТМ-с бэлэн 800’000 төгрөг аваад А.*******ад өгсөн. Бид хоёр салаад явцгаасан. Тэгсэн орой 22 цагийн үед А.******* өөрөө дахиж залгаад “хөгшөөн аавын бие муудаад ******* сум руу яаралтай дуудагдаад явж байна, өглөө чам руу залгая унаагаа аваад хүрээд ирээрэй” гэж хэлэхээр нь за за гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөд А.*******ын утас руу залгасан чинь холбогдохгүй болохоор нь Батаа ахтай очиж уулзаад “нөгөө А.******* гэдэг залуу чинь аав өвдлөө гэж хэлээд ******* явсан намайг араас хүрээд ир гэж хэлчхээд утас нь холбогдохгүй байна” гэж хэлсэн чинь Батаа ах өөрийнхөө утсаар 2 цагийн дараа залгасан чинь А.*******ын утас дуудаж байсан. Тэгээд Батаа ах тэр залуутай “нөгөө хүнд өгөх мал юу болов манай дүү ирсэн байна гэж хэлсэн чинь манай аав өнгөрчихлөө эргээд 2-3 хоногоос ярья” гэж хэлсэн. Батаа ах “аав нь өнгөрсөн юм чинь эргээд ярих байлгүй” гэж хэлэхээр нь би явсан. Маргааш нь би цагдаа дээр явж байсан чинь А.******* цагдаа дагасан гавлуулсан явж байхаар нь цагдаагаас нь “энэ яагаад баригдаад явж байгаа юм” гэж асуусан чинь залилангийн хэрэгтэй шалгагдаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас);
- Гэрч Г.Батсүхийн (хоч нэр: Батаа) “...2021 оны ******* дугаар сарын 28-ны орой 22:00 цагийн үед 95894031 дугаарын утаснаас Чука гэх /такси авдаг/ хүн залгаад Бугат үзүүр дээр хүрээд ир гэхээр нь би явж байтал дахин залгаад Өндөр хөхий дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход миний автомашинд суугаад Минж буудал орно гэхээр нь Минж буудлын гадаа буулгасан. Би гэртээ ирчихсэн байтал 23:00 цагийн дахиж дуудаад архи авмаар байна гээд архи хайгаад явж байгаад Чука “манайх байр авах гээд 8 сая төгрөг дутаад байгаа юм, та ******* аймгийн зар дээр ишигтэй 100 ямаа зарна гээд зар тавиад өгөөч, миний утас фейсбүүк орж болохгүй байна” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд өөрийн “Batsukh shuhee” гэх фейсбүүк хаягаас “ишигтэй 100 ямаа зарна, самнаагүй, үнэ 90’000” гээд 95894031 гэсэн дугаар тавсан. ...Маргааш нь зах дээр явж байхад Б.Алтаннар гэх надтай хамт ажилладаг залуу “Батаа ахаа та мал зарах гэж байгаа юм уу?” гэж асуухаар нь “надад ямар зардаг мал байх вэ, хөлсөнд явсан нэг залуу мал зарна гэж миний фейсбүүк хаягаас зар оруулсан, баян залуу байна лээ, Минж буудалд байрлаж байгаа утсаар нь яриад очоод уулз” гэж хэлсэн. ...Б.Алтаннар би нөгөө залууд чинь 800’000 төгрөг өгчихлөө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 194 дүгээр хуудас);
- Шүүгдэгч А.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “Би 2021 оны ******* дугаар сарын 28-ны орой таксинд явдаг Батсүх /хоч нэр Батаа/ гэх хүн рүү өөрийнхөө 95894031 гэсэн дугаараас залгаад Өндөр хөхий дэлгүүр дээр хүрээд ир гэхэд тэр ах ирсэн. Би тэр ахын таксинд суугаад “Минж” гэх буудал ороод Батаа ахад та өөрийнхөө фейсбүүк хаягаас ишигтэй 100 ямаа зарна гээд зар оруулаад өгөөч гэсэн чинь тэр ах оруулж өгсөн. ...Маргааш өглөө нь Алтаннар гэх хүн над руу залгаад “ишигтэй ямаа зарна гэж манай найз Батаа хэллээ” гэж хэлэхээр нь “тиймээ ишигтэй ямаа зарна” гэж худал хэлж, хуурч мэхлэн 800’000 төгрөг залилж аваад хоёулаа гурав хоногийн дараа явъя гэж хэлээд мөнгийг нь аваад явсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 207 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь гэрч Г.Батсүхээр олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүк бүлгэмд “самнаагүй ишигтэй ямаа зарна” гэх худал зар байршуулж, улмаар түүнтэй холбогдсон хохирогч Б.Алтаннард 100 тооны ямаа зарна гэж хуурч 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр 800’000 төгрөгийг бэлнээр авсан нь нотлогдож байна.
1.13. Хохирогч Т.Батнасангийн “...Би 2021 оны ******* дугаар сарын 26-ны өдөр хашаандаа автомашин янзлаад байж байхад миний эхнэр Баасансүрэн ирээд фейсбүүкт “ноолууртай ишигтэй ямаа байна гэсэн зар байна чи ярих юм уу?” гэж асуухад нь “чи өөрөө асуучих, хэд гэж байна, хаана байна гэж асуу” гэж хэлсэн. Миний эхнэр 85933610 дугаарын утсанд залгаж зарын дагуу ярьж байна гэхэд “100 тооны ишигтэй ямаа байгаа, 100’000 төгрөг гэж байгаа 80’000 төгрөгт аваарай, бүгд хоёр төрж байгаа залуу ямаанууд байгаа, би шаланз авах гээд урьдчилгаа мөнгө маш яаралтай хэрэг болоод байна, мөнгө хэрэг болоод ямаануудаа хямд зарж байгаа юм” гэж хэлсэн. Тухайн 100 тооны ямааг авахаар болж тохироод маргааш өглөө шаланз маркийн автомашинаар ачиж оруулж өгөхөөр болж утсаа тасалсан. Орой манай эхнэрийн дугаар луу залгаад “шатахууны мөнгө 200’000 төгрөг байгаа, та 600’000 гаргаарай” гэж хэлээд над руу мессежээр 5855047042 тоот данс явуулсан. Тухайн дансанд манай эхнэрийн дүү болох П.Мөнгөнсувдын эзэмшлийн хаан банкны 5845315356 тоот данснаас 600’000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн, утга хэсэг дээр “94465817” гэж бичсэн. Тэгээд мөнгө хийчихлээ гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь 2021 оны ******* дугаар сарын -ны өдөр дээрх дугаарын утаснаас дахин залгаад “замдаа явж байгаад автомашины таван бул мултарлаа, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхээр нь дээрх дансанд 250’000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь шатахууны мөнгө гэж гуйхаар нь 50’000 төгрөг шилжүүлсэн, нийтдээ 900’000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас);
- Гэрч П.Мөнгөнсувдын Хаан банк дахь 5845315356 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 26-ны өдөр 5855047042 тоот данс руу “94465817” гэх утгаар 600’000 төгрөгийн шилжүүлэг, 2021 оны ******* дугаар сарын -ны өдөр 5855047042 тоот данс руу “94465817” гэх утгаар 250’000 төгрөгийн, 50’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 216 дугаар хуудас);
- Гэрч Ц.Отгоншарын “...Би Хаан банкны данс эзэмшдэг. Миний эзэмшдэг дансны дугаар ...5855047042. ...Тухай дансыг миний эхнэр Л.Оюундолгор хамтран эзэмшдэг. ...600’000 төгрөгийг Ариунболор гэдэг хүний дансанд хийж мөнгийг нь бэлнээр авч үл таних залууд авч өгсөн. Харин өглөө нь 5855047042 гэх данс руу 250’000 төгрөгөөр нэг удаа, 50’000 төгрөгөөр нэг удаа тус тус шилжиж орж ирсэн. Гүйлгээний утга дээр нь “94465817” гэх дугаарыг бичсэн байсан. Энэхүү орж ирсэн 300’000 төгрөгийг Ариунболор гэх хүнд өгсөн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 244-4 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Гэрч Л.Оюундолгорын Хаан банк дахь 5855047042 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 26-ны өдөр 5845315356 тоот данснаас “94465817” гэх утгаар 600’000 төгрөгийн, 2021 оны ******* дугаар сарын -ны өдөр 5845315356 тоот данснаас “94465817” гэх утгаар 250’000 төгрөгийн, 50’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (3 дахь хавтаст хэргийн 225 дугаар хуудас);
- Шүүгдэгч А.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “Би 2021 оны ******* дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн нэгдсэн групп фейсбүүк бүлгэмд өөрийн “Chuka chuka” гэх фейсбүүк хаягаасаа “ноолууртай ишигтэй ямаа зарна” гэж зар тавьчхаад байж байтал миний 85933610 дугаарын утас руу 94465817 дугаарын утаснаас нэг хүн залгаж ярьсан /одоо ямар хүн байсныг санахгүй байна/. Тухайн эрэгтэй хүн “ишигтэй ноолууртай ямаа зарах юм уу? Хэд вэ? Хэдэн ямаа зарах вэ?” гэж асуухаар нь би “Зэрэг суманд байна, би өөрөө том автомашин авах гэж байгаа юм, таныг авна гэвэл маргааш өглөө өөрөө ачаад аймгийн төв оруулаад өгнө, та надад бензиний мөнгө 600’000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Намайг дансаа явуулчих гэж хэлэхээр нь таксины эгчийг гуйж байгаад дансаар нь хийлгэж авсан. Таксины жолооч эгчийг сайн санахгүй байна. Маргааш нь буюу 2021 оны ******* дугаар сарын -ны өдөр мөнгө хийлгэж авсан таксины эгчийг дуудаж, ямаа авна гэсэн хүнээс ямаагаа ачаад явж байтал автомашины таван бул мултарчихлаа 300’000 төгрөг хийчих гэж хэлээд дахиад 300’000 төгрөг хийлгэж авсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” фейсбүүк бүлгэмд өөрийн “Chuka chuka” гэх фейсбүүк хаягаасаа “ноолууртай ишигтэй ямаа зарна” гэх худал зар нийтэлж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Т.Батнасанг “100 тооны ямаа зарна, мөн хүргэж өгнө” гэж хуурч. Улмаар хохирогчоос урьдчилгаа мөнгө 2021 оны ******* дугаар сарын 26, -ны өдрүүдэд гурван удаагийн гүйлгээгээр нийт 900’000 төгрөгийг авсан нь нотлогдож байна.
1.14. Хохирогч Ц.Батноровцэцэгийн “...Дэлгэр суманд гэртээ байж байтал гаднаас манай хадам бэр эгч Цээпил орж ирсэн. Тэр өдөр 2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр байсан юм. FB (facebook/фейсбүүк) дээр мал зарна гэсэн байна гээд тухайн зарыг үзүүлээд зар дээр байсан утас руу өөрийнхөө утаснаас ярьсан юм. Тэр хүнээс ямаа авахаар болоод манай гэрээс гарсан. Гарахаас нь өмнө бэр эгчээс “ишигтэй ямаагаа хэдэн төгрөгт өгөх гэж байгаа юм бол” гэж асуухад “90’000 төгрөгөөс яриад өгнө гэж байна” гэж хэлсэн. Эгчийг манай гэрээс гараад явахаар нь нөхөр бид хоёр өөрсдийнхөө утаснаас нөгөө ишигтэй ямаа зарна гэсэн дугаар луу залгаад түүнээс ямаа авахаар болж тохирсон. Нөгөө хүн “автомашин түрээслэх мөнгө 500’000 төгрөг ачиж очиход малдаа тавьж өгөх өвсний үнэ 200’000 төгрөг нийт 700’000 төгрөгийг 5845551949 гэх данс руу хийчих” гээд авсан юм. Тэрнээс хойш сураг байхгүй залгахаар утсаа авахгүй, өөр утаснаас залгахаар дууг маань таньчхаад ярихгүй байгаа. Тэр хүнийг хаанахын хүн гэдгийг мэдэхгүй, тэр хүн хэлэхдээ ******* аймгийн ******* сумаас мал аваачиж өгнө гэж байсан, тэр хүний талаар үүнээс өөр юм мэдэхгүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);
- Хохирогч Ц.Батноровцэцэгийн Хаан банк дахь 5013110184 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 5845551949 тоот данс руу “Tumurbaatar-aas” гэх утгаар 700’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);
- Гэрч Д.Цээпилийн “2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед байх (цагийг нь сайн санахгүй байна) Дэлгэр суманд байх гэртээ FB (facebook/фейсбүүк) ухаад сууж байтал “ишигтэй ямаа зарна” гэсэн зар байсан юм. Түүнийг харчхаад хажуу хаяанд байх хүр дүүгийндээ ороод “FB (facebook/фейсбүүк) дээр мал зарна гэж байна” гэж хэлсэн. Тэдний гэрт FB (facebook/фейсбүүк)-ийн зар дээр байсан 859373 гэсэн дугаар луу би өөрийн утаснаас залгахад нэг эрэгтэй хүн авсан. Ишигтэй ямааны үнийг асуухад 90’000 төгрөгөөс жоохон яриад өгнө гэсэн. Би тэр хүнээс 100 тооны ямаа авахаар тохироод хүр дүүгийн гэрээс гараад явсан. Гарч яваад орой 18 цагийн үед эргээд иртэл манай хүр дүүгийн эхнэр Ц.Батноровцэцэг “нөгөө хүн рүү 700’000 төгрөг шилжүүлчихлээ” гээд сууж байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 25 дугаар хуудас);
- Гэрч Г.Жаргалмаагийн “...Хаан банкны 5845551949 тоот данс миний данс, ганцаараа эзэмшдэг. ...Сараа гэдэг найзтайгаа 2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр уулзсан. Сараа Чука гэдэг найзаа дуудаад ******* аймгийн Буянт гол дээр бид гурав уулзсан. Чука гэх залуу нэг хүнтэй яриад хот явах талаар яриад банкны карт асуугаад байхаар нь надад байгаа гээд өөрийнхөө данс руу мөнгийг нь шилжүүлүүлээд АТМ-аас авч өгсөн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас);
- Гэрч Г.Жаргалмаагийн Хаан банк дахь 5845551949 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 5013110184 тоот данснаас “Tumurbaatar-aas” гэх утгаар 700’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.Батноровцэцэгийг “100 тооны ямаа зарна, мөн хүргэж өгнө” гэж хуурч. Улмаар хохирогчоос хүргэж өгөхөд гарах зардал гэж 2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 700’000 төгрөгийг гэрч Г.Жаргалмаагийн дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.15. Хохирогч Ж.Баянбулагийн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, рашааны 16-46 тоот манай гэрээс А.******* гэх хүн миний Самсунг-10 загварын гар утсыг 50’000 төгрөгийн хамт аваад явсан байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй. Манай охин болох Ихэрцэцэг гэрт байсан. Тухайн хүн манайд нэг сар орчим амьдарсан, миний охин Ихэрцэцэгийн найз залуу байгаа юм. ...Намайг байхгүй үед манай гэрт орж ирээд охин Ихэрцэцэгийг хараагүй байхад нь унинд хавчуулсан байсан 50’000 төгрөгийг аваад, “би утсаар яриадахъя” гэж хэлээд миний Самсунг А10 загварын гар утсыг тэр чигээр нь аваад явсан байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас);
- Вендо ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний СБ2-21-74 дугаартай “...2020-10 сард худалдан авсан Samsung a10 маркийн гар утас-295’200 төгрөг” гэх тайлан (4 дэх хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас);
- Гэрч Б.Ихэрцэцэгийн “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.******* гэх хүн ******* аймгийн ******* сумаас ирсэн. Би урьд нь тус хүнтэй фейсбүүкээр танилцаад удаагүй байсан. Тэр хүн манай гэрт сар гаран амьдарсан. ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн үед намайг гэрт байхад манайд ирсэн. Манай ээж Ж.Баянбулагийн Самсунг А10 маркийн гар утас болон гэрийн унинд хавчуулсан байсан 50’000 төгрөгийг аваад явсан байсан. Тус гар утсыг авч гарахдаа надад “би гадаа гарч хүнтэй утсаар яриад ороод ирье” гэж хэлсэн. Орж ирэхгүй удаад байхаар нь гараад хартал А.******* байхгүй хашаа даваад явсан байсан. Хашаа даваад явсан мөр нь цасан дээр үлдсэн байсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, рашааны 16-46 тоотод байрлах гэрээс хохирогч Ж.Баянбулагийн Самсунг А10 загварын гар утсыг гэрч Б.Ихэрцэцэгээс “хүнтэй гарч ярьчхаад ирье” гэж хуурч авч явсан нь нотлогджээ.
1.16. Хохирогч Г.Хадбаатарын “...******* аймгийн нэгдсэн групп гэх фейсбүүк бүлгэмд “Ноолууртай ямаа зарна: утас 88311545” гэсэн утгатай зар яваад байхаар нь 2021 оны ******* дугаар 15-ны өдөр 88311545 дугаарын утас руу өөрийн 99987964 дугаарын утаснаас залгаж “зарын дагуу ярьж байна, ишигтэй ямаа хэд вэ?” гэж асуухад “ишигтэй ямаа 70’000 төгрөг гэж байгаа” гэсэн. Тэгэхээр нь хэдэн ямаа байгаа эсэхийг асуухад 100 тооны ямаа байгаа гэж хариулсан ба тус 100 тооны ямаа хаана байгааг асуухад ******* аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутагт байгаа гэж хэлсэн. Тус бүрийг нь 70’000 төгрөгөөр бодож 100 тооны ямааг 7’000’000 төгрөгөөр авахаар болж тохиролцсон. Дараа нь тэр хүн 100 тооны ишигтэй ямааг Зэрэг сумын Эхэн багаас Чандмань сумын Сүлжээ баг руу том шаланз маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөхөөр болоод, бензин тосны мөнгө хэрэгтэй байна мөн “Мон эко” ХХК-тай гэрээ хийж автомашиныг нь 700’000 төгрөгөөр хөлсөлж хүргэж өгнө, бензин тосны мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 1’000’000 төгрөг эхний ээлжид шилжүүлье гэж хэлээд, дансаа явуулаарай гэсэн. Удалгүй миний гар утсанд мессежээр 5845211812 гэсэн Хаан банкны данс ирсэн. Би Хаан банкны 5845211812 тоот Л.Отгонбаяр гэх хүний дансанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5862088536 тоот данснаас мобайл банк ашиглан 1’000’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчхээд нөгөө хүнд холбогдож мөнгө шилжүүлсэн гэхэд “би Зэрэг сумын Эхэн баг руу явлаа, маргааш малыг чинь аваачиж өгнө” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь 20-30 минутын дараа дээрх дугаарын утсанд эхнэрээ яриулж “ямаа байна уу “гэж асуулгахад ямаа зарагдсан, хүн авсан гэж хэлэхээр нь найдвартай юм байна, болчихлоо гэж бодсон. Маргааш нь буюу 2021 оны ******* дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд нөгөө хүний дугаар луу холбогдох гэсэн боловч утсаа авахгүй, мессеж бичихэд хариу бичихгүй байгаа болохоор нь Цагдаагийн байгууллагад хандсан юм. Би 1’000’000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “yamaanii vne” гэж бичээд шилжүүлсэн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас);
- Хохирогч Г.Хадбаатарын Хаан банк дахь 5862088536 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 5845211812 тоот данс руу “yamaanii vne” гэх утгаар 1’000’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 169 дүгээр хуудас);
- Гэрч Л.Отгонбаярын “...2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр (ямар дугаараас залгасныг нь сайн санахгүй байна) миний 88115282 дугаарын утас руу нэг эрэгтэй хүн залгаад “гар утас худалдаж авъя” гэж ...залгасан юм. Банкны карт байхгүй гэж хэлээд миний дансанд 1’000’000 төгрөг шилжүүлж гар утас аваад үлдэгдэл мөнгөө бэлнээр авсан. Надаас 380’000 төгрөгөөр Samsung galaxy A750 маркийн, цэнхэр өнгийн гар утас, гар утасны кейс 7’000 төгрөгөөр худалдаж авсан. ...Стандарт хэмжил зүйн гарзын хажуу талд байрлах Хаан банкны АТМ-аас үлдэгдэл мөнгө болох 613’000 төгрөгийг 17 цаг 57 минутын үед өөрийн картаа ашиглан бэлнээр гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 174 дүгээр хуудас);
- Гэрч Л.Отгонбаярын Хаан банк дахь 5845211812 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 5862088536 тоот данснаас “yamaanii vne” гэх утгаар 1’000’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 163 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “Ноолууртай ямаа зарна: утас 88311545” гэх худал зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.Хадбаатарт нэг ямааг 70’000 төгрөгөөр тооцож, 100 тооны ямааг 7’000’000 төгрөгөөр зарна гэж хуурсан байна. Улмаар 2021 оны ******* дугаар 15-ны өдөр хохирогч Г.Хадбаатараас ямааны урьдчилгаа мөнгө гэж 1’000’000 төгрөгийг гэрч Л.Отгонбаярын Хаан банкны дансаар дамжуулан авсан нь нотлогджээ.
1.17. Хохирогч Д.Сүхбаатарын “...2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр манай дүү Баярсайхан манай гэрт ирээд сууж байгаад “фейсбүүк дээр ишигтэй ямаа зарна гэсэн зар явж байна лээ” гэж хэлэхэд нь би дүүгээсээ тухайн зар оруулсан хүний утасны дугаарыг авч үлдсэн. 89842324 гэсэн дугаарын утас руу өөрийн 88203845 дугаарын утаснаас залгаж “зарын дагуу ярьж байна, ямаа зарах юм уу? хаана байгаа вэ?” гэхэд бүдүүн хоолойтой эрэгтэй хүн утсаа авч “100 тооны ишигтэй, ноолууртай ямаа байгаа ******* аймгийн Зэрэг сумын Эхэн бригадад байгаа, бараг зарагдаж байх шиг байна, нэг хүн яриад дансны дугаар аваад, төв рүү ороод мөнгийг нь шилжүүлье гэж хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь “50 тооны ишигтэй ямааг надад өгчихгүй юу” гэхэд “ямар ч байсан, тэр хүн холбоо барих байх, тэгж байгаад болъё” гэж хэлээд утсаа тасалсан. ...89842324 дугаарын утаснаас миний дугаар луу залгаад байсан. Би утсаа авч тухайн хүнтэй ярихад нөгөө хүн 50 тооны ишигтэй ямааг л авъя гэж ярилаа, уг нь би бөөнд нь өгье гэж бодож байсан гэж хэлэхээр нь би дүүгээ тухайн хүнтэй өөрийнх нь утсаар нь яриулсан, тэгээд манай дүүд 100 тооны ишигтэй ямааг зарахаар болж тохиролцсон. Би буцаад гэртээ ирж хүүгийнхээ утсаар 89842324 дугаарын утсанд залгаж манай дүү сая өөртэй чинь ярьж, ишигтэй ямаа авахаар болж тохиролцсон гэсэн, ишигтэй ямаа ачиж ирэх түлшний мөнгө болох 200’000 төгрөгийг данс руу чинь хийгээрэй гэж хэлсэн гэхэд утасны цаанаас 400’000 төгрөг түлшний мөнгө хийхээр болсон гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5860029036 дугаарын данснаас Г.Мөнх-Очир гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5862167688 тоот дансанд 400’000 төгрөг мобайл банкаар шилжүүлчхээд, мөнгийг чинь шилжүүлчихлээ гэж нөгөө хүнтэй утсаар ярьсан. 2 цагийн дараа манай охины дугаар луу залгаад “би ямаагаа ялгаад байж байна, хадам ээж эмнэлэгт хэвтээд, мөнгөний хэрэг яаралтай гараад байна, 200’000 төгрөг хийх боломж байна уу?” гэхээр нь би “чи ямар ч гэсэн малаа ялгаж байгаад ярихгүй юу” гэж хэлээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа над руу залгаад ямаагаа ялгаад, бэлэн болгоод хашаанд хийчихлээ өглөө ачаад явна, хадам ээж эмнэлэгт хэвтсэн эм, тарианы мөнгө хэрэг болоод байна 300’000 төгрөг болгоод хийчих боломж байна уу? гэж гуйхаар нь би нөхөр минь баталгаатай юм уу?, байж байгаад мөнгө нэхээд байх юм гэж хэлэхэд “хадам ээж өвчний шалтгаантай болоод тэгж байна, баталгаатай” гэж хэлэхээр нь за гэж хэлээд дээрх дугаарын дансанд 300’000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 700’000 төгрөг шилжүүлчхээд “өглөө хэдэн цагт гарах юм бэ?” гэж асуухад өглөө *******:00 цагт гарна гэхээр нь өглөө гарахаараа яриарай гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш нь өглөө *******:00 цагт залгаад утсаа аваагүй, өөр дугаарын утаснуудаас залгаад мөн утсаа аваагүй тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 198-200 дугаар хуудас);
- Хохирогч Д.Сүхбаатарын Хаан банк дахь 5860029036 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр 5862167688 тоот данс руу “77” гэх утгаар 400’000 төгрөгийн, 300’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 210 дугаар хуудас);
- Гэрч Г.Мөнх-Очирын “...Би Хаан банканд 5862167688 тоот данс эзэмшдэг. ...Томоо гэх хочтой А.******* гэх залуу миний Хаан банкны картыг асууж “надад карт байхгүй та дансаа өгөөдхөөч, би мөнгө хийлгэж авах гэсэн юм” гэж гуйсан. Эхлээд миний дансны дугаарыг асууж аваад, дараа нь мөнгө орж ирэхээр нь намайг дагуулж ажлын газарт ойрхон байсан King рестораны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д очиж 400’000 төгрөгийг картаас гаргаж өгсөн. Би 36 айлын доод талд байрлах Шим-Ус ОНӨААТҮГ-ын авто гражид ачаа буулгаж байтал миний 99435680 дугаарын утас руу А.******* залгаж миний хаана байгааг асуугаад “таны нөгөө дансанд мөнгө орсон байх ёстой, та аваад өгөөч” гэж хэлсэн. Би ажилтай байсан ч гэсэн хамгийн ойрхон байсан King рестораны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д А.*******тай очиж 300’000 төгрөгийг картаасаа авч өгсөн” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас);
- Гэрч Г.Мөнх-Очирын Хаан банк дахь 5862167688 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр 5860029036 тоот данснаас “77” гэх утгаар 400’000 төгрөгөөр, 300’000 төгрөгөөр тус тус орлого орсон” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 213 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь цахим орчинд буюу фейсбүүкт “ишигтэй ямаа зарна” гэх худал зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Сүхбаатарт 50 тооны ишигтэй ямаа зарна гэж хуурч. Улмаар 2021 оны ******* дугаар 20-ны өдөр хохирогч Д.Сүхбаатараас “ямааны урьдчилгаа мөнгө, хүргэж өгөх тээврийн зардал” гэж хоёр удаагийн гүйлгээгээр 700’000 төгрөгийг гэрч Г.Мөнх-Очирын Хаан банкны дансаар дамжуулан авсан нь нотлогджээ.
1.18. Хохирогч Б.Отгонбаярын “...2021 оны ******* дугаар сарын -ны өдөр ...манай хүү фейсбүүк дээр “ноолууртай ямаа зарна” гэсэн зар яваад байна гэж хэлсэн. Тухайн зарын дагуу 2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр ямаа зарна гэж зар тавьсан утасны дугаар луу залгаж “ямаа байна уу?” гэж асуухад “100 тооны ишигтэй ямаа, 100 шүдлэн ямаа байгаа” гэсэн. Тэгэхээр нь “ишигтэй ямаа хэд вэ?” гэж асуухад “ишигтэй ямаа 110’000 төгрөг гэж байгаа, шүдлэн ямаа ноолууртай 50’000 төгрөгөөр өгч байгаа” гэж хэлсэн. Би 100 тооны ноолууртай шүдлэн ямааг чинь авъя гэж хэлсэн чинь “ямаа ******* аймгийн Зэрэг суманд байгаа, шаланз маркийн автомашинаар аймгийн төвд хүргэж өгнө, түрээсийн мөнгө өгөөгүй болохоор миний автомашиныг явуулахгүй байна, та эхний ээлжид 400’000 төгрөг шилжүүлээдэх” гэж хэлэхээр нь би ******* аймгийн төв Хаан банканд очиж 5034507968 тоот Ганцогзол гэх хүний дансанд өөрийн эзэмшлийн 5860*******0465 тоот данснаас 2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 400’000 төгрөг банкны ажилтнаар дамжуулж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчхээд утас руу нь залгаж мөнгө шилжүүлсэн гэж хэлэхэд “дахиад 100’000 төгрөг шилжүүлчих, одоо яг гарах гээд байна” гэж хэлэхээр нь манай хүү банканд их хүн байна, АТМ-ээр шилжүүлье гэж хэлээд өөрийн эзэмшлийн 5860*******0465 тоот данснаас дээрх Ганцогзол гэх хүний дансанд дахиад 100’000 төгрөг шилжүүлсэн, ингээд нийтдээ 500’000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө хүн лүү ярихад одоо ямааг чинь ачаад аймгийн төв гарч байна гэж хэлээд тэрнээс хойш утсаа унтраагаад алга болсон” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас);
- Хохирогч Б.Отгонбаярын Хаан банк дахь 5860*******0465 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 5034507968 тоот данс руу “ОТГОНБАЯР-С МАЛ” гэх утгаар 400’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас);
- Гэрч Б.Байгалмаагийн “...Хаан банкны 5034507968 тоот данс манай охин Ш.Ганцогзолын нэр дээр байдаг, ...харилцах картыг нь би ойр зуурын хэрэглээнд ашигладаг. Манай охин Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Би сүүлийн хоёр жилийн хугацаанд ашиглаж байгаа. ...2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр хаанаас суусныг нь сайн санахгүй байна, нэг эрэгтэй хүүхэд ганцаараа миний таксинд сууж 36 айлын тийшээ дөхүүлж өгөөрэй гэж хэлсэн. Замд явж байхдаа “эгчээ танд банкны карт байна уу? манай аав ээж мөнгө явуулах ёстой байгаа юм, дүү нь картгүй байна, таны карт руу мөнгө шилжүүлээд гаргуулж авч болох уу?” гэж асуусан. Би охиныхоо эзэмшлийн 5034507968 тоот дансны дугаарыг нөгөө хүүхдэд хэлж өгсөн. Тэр хүүхэд таксинаас буугаад гар утсаараа яриад байсан. Би тухайн хүүхдийг хэсэг хүлээгээд, удаад байхаар нь “эгч нь таксиндаа явмаар байна” гэж хэлэхэд “за эгчээ таны дансанд 400’000 төгрөг орох шиг боллоо, одоо 100’000 төгрөг шилжүүлэн гэсэн та түр явж байгаарай, би сүүлийн 100’000 төгрөг орж ирэхээр нь 500’000 төгрөгийг таны картаас гаргуулж авъя” гэж хэлсэн. Би тухайн хүүхдэд өөрийн утасны дугаараа үлдээгээд явсан. Таксинд явж байтал нэг дугаараас залгаад “Чука байна, таны дансанд 500’000 төгрөг орчлоо, та картаасаа дүүгийнхээ мөнгийг гаргаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би тэр хүүхэдтэй очиж уулзаад, таксиндаа суулгаж аваад King рестораны 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-д ирсэн. Тэр хүүхэд “аниа би картаас мөнгө гаргаж авч чаддаггүй юм, та мөнгө аваад өгөөч хоёулаа хамт оръё” гэж хэлэхээр нь тэр хүүхэдтэй хамт АТМ орж картаас 500’000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 2-4 дүгээр хуудас);
- Ш.Ганцогзолын Хаан банк дахь 5034507968 тоот дансны “2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 5860*******0465 тоот данснаас “ОТГОНБАЯР-С МАЛ” гэх утгаар 400’000 төгрөгийн, мөн өдөр 5860108656 тоот данснаас “ОТГОНБАЯР МАЛ” гэх утгаар 100’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (4 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь цахим орчинд буюу фейсбүүкт “ноолууртай ямаа зарна” гэх худал зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Отгонбаярт 100 тооны ноолууртай ямаа зарна гэж хуурсан байна. Улмаар 2021 оны ******* дугаар 28-ны өдөр хохирогч Б.Отгонбаяраас ямааны урьдчилгаа мөнгө, хүргэж өгөх тээврийн зардал гэж хоёр удаагийн гүйлгээгээр нийт 500’000 төгрөгийг гэрч Б.Байгалмаагийн ашиглаж байсан Хаан банкны дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
1.19. Хохирогч Д.Баатарбилэгийн гэрчээр өгсөн “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк ухаад сууж байтал “******* аймгийн нэгдсэн групп” дээр “Munherdene Azbayar” гэх хаягаас “яаралтай ишиг зарна” гэсэн зар тавьсан байсан. Зарын доор байсан 89303*******7 дугаар луу залгахад эрэгтэй хүн утас авч ярьсан ба “би ******* суманд байна, ишигнүүд ******* сумын Баянцагаан гэх газар байгаа” гэхээр нь та ишгээ хэдээр зарах уу? хэдэн ишиг байна гэж асуухад “130 ишиг байгаа, 25’000 төгрөгөөс ярьж байгаад өгнө” гэсэн. Би за тэгвэл авъя, хаанаас очиж авах уу гэхэд “маргааш ******* сумаас ирж ав, урьдчилгаа мөнгө 400’000 төгрөгийг миний данс руу хий, би Говь-Алтай аймгийн ******* сумаас автомашин авах гээд явж байна, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд 5023318114 дугаарын данс өгөөд утсаа тасалсан. Би найз охин С.Уянга руу залгаад ишиг авах гэж байна урьдчилгаа мөнгө асуугаад байна гэж хэлээд 5023318114 дугаарын данс өгөөд 250’000 төгрөг хийлгэсэн. Харин 100’000 төгрөгийг манай эгч Дашдулам шилжүүлсэн. 50’000 төгрөгийг манай сумын гуанзны эзэн болох Т.Алтаншагай гэдэг хүнд бэлэн мөнгө өгөөд та 5023318114 дугаартай данс руу шилжүүлсэн. Нийт 400’000 төгрөг шилжүүлчхээд 89303*******7 дугаар луу залгаж таны урьдчилгаа мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлэхэд ишиг зарна гэсэн хүн “за баярлалаа маргааш ******* суманд уулзъя” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор ******* сум руу очиж ишиг зарна гэсэн хүнийг сураглахад манай суманд ишиг зарж байгаа хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ишиг зарна гэсэн хүний фейсбүүк зургийн үзүүлэхэд танихгүй юм байна гэхээр нь буцаад явсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);
- Хохирогч Д.Баатарбилэгийн “...Би Д.Дашдулам, С.Уянга, Т.Алтаншагай нараас авсан нийт 400’000 төгрөгийг бүгдийн өгсөн. Надад нийт 400’000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас);
- Гэрч Д.Дашдуламын “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай дүү болох Д.Баатарбилэг над руу залгаад ******* сумаас ишиг авахаар боллоо гэж хэлээд ишиг зарна гэсэн хүн урьдчилгаа мөнгө нэхээд байна 5023318114 гэх данс руу 100’000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь за гээд шилжүүлсэн. Би Хаан банк руу очоод 5023318114 дугаартай данс руу бэлнээр 100’000 төгрөг хийсэн юм. Гүйлгээний утга дээр нь Дашдулам гэж бичсэн. 5023318114 дугаартай дансны эзэмшигч нь Батгэрэл гэсэн нэр байсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);
- Гэрч Т.Алтаншагайн “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай гуанзанд Д.Баатарбилэг орж ирээд “таны дансанд бэлэн 50’000 төгрөг байна уу? та нэг хүний данс руу шилжүүлээд өгөөч, би танд бэлнээр нь өгье” гэхээр нь би за гэж хэлээд ямар данс руу шилжүүлэх вэ? гэхэд 5023318114 гэсэн дугаартай данс өгөхөөр нь өөрийнхөө 5026517025 тоот данснаас тухайн данс руу 50’000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь “2222” гэж бичсэн юм” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас);
- Гэрч С.Уянгын “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний найз залуу Д.Баатарбилэг над руу залгаад “би ишиг авах гээд байна, чамд мөнгө байна уу? урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би дансандаа байсан 250’000 төгрөгийг 5023318114 тоот данс руу өөрийн 5852104152 тоот данснаас “baatarbileg ishig awah” гэх утгаар шилжүүлсэн юм. Маргааш нь миний найз залуу Д.Баатарбилэг “би өчигдөр залилуулчихсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас);
- Гэрч С.Уянгын Хаан банк дахь 5852104152 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5023318114 тоот данс руу “baatarbileg ishig awah” гэх утгаар 250’000 төгрөгийн шилжүүлэг хийсэн” гэх хуулга (5 дахь хавтаст хэргийн 52 дугаар хуудас);
- Гэрч Д.Батгэрэлийн “...5023318114 тоот дансыг би эзэмшдэг. ...Би өөрийнхөө дансны виза картыг нийтийн байранд хөрш зэргэлдээ айлын А.******* гэх 20 гарч яваа залууд өгч хэрэглүүлж байсан. А.******* надаас “виза картаа түр өгч байгаач би ээжээсээ мөнгө шилжүүлж аваад танд буцаагаад өгье” гэж хэлээд миний 89303*******7 дугаарын утастай хамт авч гурван хоног ашиглаж байгаад буцааж өгсөн” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас);
- Гэрч Д.Батгэрэлийн Хаан банк дахь 5023318114 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 5852104152 тоот данснаас “baatarbileg ishig awah” гэх утгаар 250’000 төгрөгийн, “ДАШДУЛАМ-С” гэх утгаар 100’000 төгрөгийн, мөн өдөр 5026517025 тоот данснаас “2222” гэх утгаар 50’000 төгрөгийн орлого тус тус орсон” гэх хуулга (5 дахь хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн нэгдсэн групп” фейсбүүк бүлгэмд “Munherdene Azbayar” гэх хаягаас “яаралтай ишиг зарна” гэх худал зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Баатарбилэгт 130 ишиг зарна гэж хуурч. Улмаар 2021 оны 02 дугаар 08-ны өдөр хохирогч Д.Баатарбилэгээс ишигний урьдчилгаа мөнгө гэж нийт 400’000 төгрөгийг гэрч Д.Батгэрэлийн дансаар дамжуулан авсан нь нотлогджээ.
1.20. Хохирогч Д.Лхагвадоржийн “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20-21 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-757 тоот гэрээсээ өөрийн Д.Лхагвадорж гэх фейсбүүк хаягаасаа “******* аймгийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд ороход “яаралтай ишигтэй ямаа зарна, утас 89303*******7” гэх зарын дагуу холбогдоход эрэгтэй хүн утас аваад “ямаа худалдана, аваарай би Говь-Алтай аймагт байна, эхнэр жирэмсэн, яаралтай буцах хэрэгтэй байна, та ямаа авах мөнгөө явуулчих, хэдэн ямаа авах вэ? ******* аймагт очихоороо ямааг чинь өгье, урьдчилгаа 300’000 төгрөг өгчих” гэсэн. Би итгээд өөрийн дансанд мөнгө байхгүй байсан болохоор эхнэр Жавзмаагийн Баяраагийн Хаан банкны 5866013893 тоот данснаас 5023318114 тоот данс руу эхлээд 250’000 төгрөг, дараа нь 50’000 төгрөг буюу нийт 300’000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу “таны шилжүүлсэн 300’000 төгрөгийг чинь авлаа, ямаагаа хэзээ авах уу?” гэхээр нь би 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 70 борлонгоо авъя гэхэд “тэг тэг, авах үедээ надад хэлчихээ би өөрөө автомашинаараа хүргээд өгсөн ч яахав” гэж хэлсэн. Нэг ямаа нь 20’000 төгрөгийн үнэтэй гэхээр нь 70 ямаа авахаар болоод урьдчилгаа 300’000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед 89303*******7 дугаарын утаснаас нөгөө ямаа зарна гэсэн, өөрийгөө Самбаасүрэнгийн ******* /пг75*******0814/ гэх залуу залгаад “миний хадам ээж өнгөрчихлөө, яаралтай мөнгө хэрэгтэй байна, надад зарахаар нийт 170 ямаа байгаа, та хүссэн үедээ холбогдоод авч болно, та надад 300’000 төгрөг зээлээч” гэсэн. Би ямаа авна гээд байдаг найз Ураанхайн Болдбаяр /99019353/ гэх залуу руу залгаад манай ******* аймагт ямаа зарна гэсэн нэг залуу байна, надад ямаа авахгүй ч гэсэн 250’000 зээлээч гэж байна” гэж хэлэхэд манай найз “би ч гэсэн авмаар байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас);
- Гэрч Ж.Баяраагийн Хаан банк дахь 5866013893 тоот дансны “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5023318114 тоот данс руу “ishignii mongo” гэх утгаар 250’000 төгрөгийн, “55” гэх утгаар 50’000 төгрөгийн шилжүүлэг тус тус хийсэн” гэх хуулга (5 дахь хавтаст хэргийн 146 дугаар хуудас);
- Гэрч Д.Батгэрэлийн “...Би 5023318114 тоот дансыг 2020 онд ...нээлгүүлж байсан. Тус дансанд интернэт банк байхгүй виза картаар л тус дансыг хэрэглээний зориулалтаар ашиглаж байсан. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 2-10 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 давхрын 04 тоотод байтал мөн 1 давхрын 07 тоотод амьдарч байсан А.******* гэх залуу надад “би ээжээс мөнгө авах гэсэн юм, та надад виза картаа өгөөч, би өөрийн картаа олохгүй байна” гэж хэлсэн. Бас надад “би архи ууж байсан хүмүүстээ гар утсаа алдчихсан юм” гэж хэлсэн. Би түүнд тухайн өдөр өөрийн Хаан банкны 5023318114 тоот дансны ногоон өнгийн виза карт болон товчлууртай Nokia загварын гар утас, тус утсанд байсан 89303*******7 дугаарын сим картыг өгсөн. Надаас гар утас, виза карт авчхаад тэр өдрөө буцааж өгнө гэж хэлээд өгөөгүй. ...2021 оны 02 дугаар сарын 26, -ны үед нийтийн байранд буцаж ирээд надад виза карт, утас зэргийг өгөхдөө “баярлалаа” гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 175-177 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь “******* аймгийн зарын нэгдсэн групп” гэх фейсбүүк бүлгэмд “яаралтай ишигтэй ямаа зарна, утас 89303*******7” гэх худал зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Лхагвадоржид нэг ямааг 20’000 төгрөгөөр тооцож 70 ямаа зарна гэж хуурч. Улмаар 2021 оны 02 дугаар 25-ны өдөр хохирогч Д.Лхагвадоржоос урьдчилгаа мөнгө гэж 300’000 төгрөгийг гэрч Д.Батгэрэлийн дансаар дамжуулан авсан нь нотлогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Прокуророос шүүгдэгч А.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэл үнэмшлийг ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.
Шүүгдэгч А.*******ын хохирогч 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “ишиг зарна” гэх худал зар оруулан хохирогч Т.Ганзоригоос 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400’000 төгрөгийг, “ишиг зарна” гэх худал зар байршуулж хохирогч Д.Баярмагнайгаас 2021 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 325’000 төгрөгийг, “ишиг зарна, утас:88647576” гэх худал зар байршуулан хохирогч П.Гансүхийг хуурч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 70’000 төгрөгийг, “нүүрсний талон зарна” гэх худал зар байршуулж хохирогч А.Батбаярыг хуурч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 120’000 төгрөгийг, “ишиг зарна. Утас: 89665991” гэх худал зар байршуулан хохирогч Р.Ганцэцэгийг хуурч 2021 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд нийт 700’000 төгрөгийг, “ишиг зарна” гэж хуурч хохирогч У.Болдбаяраас 2021 оны 01 дүгээр сарын 26, -ны өдрүүдэд нийт 1’300’000 төгрөгийг, “их хэмжээний мал зарна. Утас: 89484749” гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Н.Дашдоржоос 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 300’000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 50’000 төгрөгийг, “ишиг, ямаа зарна. Утас: 89842324” гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Тэмүүжинээс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 399,000 төгрөгийг, “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх зар байршуулан хуурч хохирогч Э.Дөлгөөнөөс 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 700’000 төгрөгийг, “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 95894031” гэх зар байршуулан хуурч хохирогч Б.Алтаннараас 2021 оны ******* дугаар сарын 29-ний өдөр 800’000 төгрөгийг, “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 85933610” гэх зар байршуулан хуурч хохирогч Т.Батнасангаас 2021 оны ******* дугаар сарын 26, -ны өдрүүдэд нийт 900’000 төгрөгийг, “ишигтэй ямаа зарна. 859373” гэх зар байршуулан хуурч хохирогч Ц.Батноровцэцэгээс 2021 оны ******* дугаар сарын 22-ны өдөр 700’000 төгрөгийг, “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх зар байршуулан хуурч хохирогч Г.Хадбаатараас 2021 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 1’000’000 төгрөгийг, “ноолуурыг нь самнаагүй ишигтэй ямаа зарна. Утас: 89842324” гэх зар байршуулан хуурч хохирогч Д.Сүхбаатараас 2021 оны ******* дугаар сарын 20-ны өдөр 700’000 төгрөгийг, “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх зар байршуулан хуурч хохирогч Б.Отгонбаяраас 2021 оны ******* дугаар сарын 28-ны өдөр 500’000 төгрөгийг, “ноолууртай ишигтэй ямаа зарна. 88311545” гэх зар байршуулан хуурч хохирогч Д.Баатарбилэгээс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 400’000 төгрөгийг, “Ишигтэй ямаа зарна” гэх зар байршуулан хохирогч Б.Амгалангаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийт 1’000’000 төгрөгийг, “ишиг зарна. 89484749” гэх зар тавьж цахим хэрэгсэл ашиглан хохирогч Б.Хуанышханаас 2021 оны 01 дүгээр сарын 20-оос 21-ний өдрүүдэд нийт 780’000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ж.Баянбулагийн 295’200 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-10 загварын гар утсыг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “яаралтай ишигтэй ямаа зарна. Утас: 89303*******7” гэх зар байршуулан хуурч хохирогч Д.Лхагвадоржоос 300’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нь хохирогч Т.Ганзориг, Д.Баярмагнай, П.Гансүх, А.Батбаяр, Р.Ганцэцэг, У.Болдбаяр, Н.Дашдорж, Ц.Тэмүүжин, Э.Дөлгөөн, Б.Алтаннар, Т.Батнасан, Ц.Батноровцэцэг, Г.Хадбаатар, Д.Сүхбаатар, Б.Отгонбаяр, Д.Баатарбилэг, Б.Амгалан, Б.Хуанышхан, Ж.Баянбулаг, Д.Лхагвадорж нараас хорин удаагийн үйлдлээр нийт 11’539’200 төгрөгийг авсан байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.3. Шүүгдэгч А.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 64-70 дугаар хуудас), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 72-76 дугаар хуудас), мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 77-81 дүгээр хуудас), мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (5 дахь хавтаст хэргийн 233-254 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт зэргээр шүүгдэгч А.******* нь урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг 20 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх ба тодруулбал нийгэмд аюултай үйлдлээ урт хугацаанд олон удаагийн давтамжтайгаар үргэлжлүүлсэн байна. Энэхүү үйл баримтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.
2.4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч нарт 11’539’200 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар тогтоогоогүй, мөн зарим хохирогч нар хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Т.Ганзоригийн “...Надад учирсан 400’000 төгрөг, мөн залилуулснаас болж ******* сум хүртэл автомашин хөлсөлж, бензин хийж явсан 100’000 төгрөг, нийт 500’000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас);
Хохирогч Д.Баярмагнайн “...Надад нийт 325’000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж аваагүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118 дугаар хуудас);
Хохирогч П.Гансүхийн “...Надад учирсан хохирол барагдуулбал санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187 дугаар хуудас);
Хохирогч Н.Дашдоржийн “...Надад учирсан хохирол барагдуулбал санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас);
Хохирогч Ц.Тэмүүжиний “...Би залилах гэмт хэрэг үйлдсэн А.******* гэх хүнээс мал авахаар шилжүүлсэн 390’000 төгрөг, дээр нь өргөдөл гаргах, мэдүүлэг өгөхөөр Мянгад сумын Баянбулаг багаас нэг талдаа 150 км явж ирэхдээ Пробокс загварын автомашинд 160’000 төгрөгөөр бензин хийж ирсэн, тэрийгээ нэмээд 560’000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
Хохирогч Б.Амгалангийн “...түлшний зардал 200’000 төгрөг гарсан, тухайн мөнгийг мөн нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 125 дугаар хуудас);
Хохирогч Р.Ганцэцэгийн “...Надад учирсан хохирол барагдуулбал санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 195 дугаар хуудас);
Хохирогч Б.Алтаннарын “...Өгсөн мөнгөө буцааж авмаар байна, өөр санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас);
Хохирогч Ц.Батноровцэцэгийн “...Надад нэхэмжлэх зүйл байна, би мөнгөө буцааж авмаар байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 39 дүгээр хуудас);
Хохирогч Ж.Баянбулагийн “...Алдагдсан гар утас болон мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас);
Хохирогч Д.Баатарбилэгийн “...Надад нийт 400’000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж аваагүй байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас);
Хохирогч Д.Лхагвадоржийн “...Надад нийт 300’000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Алдсан мөнгөө эргүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч А.******* нь хохирогч Т.Ганзориг, Д.Баярмагнай, П.Гансүх, Р.Ганцэцэг, Н.Дашдорж, Ц.Тэмүүжин, Э.Дөлгөөн, Б.Алтаннар, Т.Батнасан, Ц.Батноровцэцэг, Г.Хадбаатар, Д.Сүхбаатар, Б.Отгонбаяр, Д.Баатарбилэг, Б.Амгалан, Б.Хуанышхан, Ж.Баянбулаг, Д.Лхагвадорж нарын хохирлыг нөхөн төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.
Харин хохирогч У.Болдбаярын хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “...учирсан 1’300’000 төгрөгийн хохирлоос 230’100 төгрөг хүлээн авлаа, одоо үлдэгдэл 1’069’000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна” гэх баримтаар шүүгдэгч А.******* нь хохирогч У.Болдбаярт учруулсан хохирлоос 230’100 төгрөгийг төлсөн, 1’069’000 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдсон байна.
Мөн хохирогч А.Батбаярын Хаан банк дахь 5866155602 тоот дансны “2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5849*******7547 тоот данснаас “801128 МӨНГӨ БУЦААВ” гэх утгаар 120’000 төгрөгийн орлого орсон” гэх хуулга (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас)-аар шүүгдэгч А.******* нь хохирогч А.Батбаярт учирсан хохирлыг нөхөн төлсөн нь нотлогджээ.
Хохирогч А.Батбаяр “...Мөн нүүрс авах байх гэж бодоод тээврийн хэрэгсэл хөлсөлсөн бөгөөд тээврийн хэрэгслийн жолоочид 300’000 төгрөг өгсөн, 120 литрийн түлш 210’000 төгрөг тус тус зарлага гарсан, ингээд нийтдээ 630’000 төгрөгөөр хохирсон. Энэ хохирлоо барагдуулж авмаар байна” гэж (1 дэх хавтаст хэргийн 202-203 дугаар хуудас), хохирогч Б.Амгалан “...түлшний зардал 200’000 төгрөг гарсан, тухайн мөнгийг мөн нэхэмжилж байна” гэж (2 дахь хавтаст хэргийн 125 дугаар хуудас), хохирогч Ц.Тэмүүжин “...өргөдөл гаргах, мэдүүлэг өгөхөөр Мянгад сумын Баянбулаг багаас нэг талдаа 150 км явж ирэхдээ Пробокс загварын автомашинд 160’000 төгрөгөөр бензин хийж ирсэн, тэрийгээ нэмээд 560’000 төгрөг нэхэмжилж байна” гэж (2 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас), хохирогч Т.Ганзориг “...мөн залилуулснаас болж ******* сум хүртэл автомашин хөлсөлж, бензин хийж явсан 100’000 төгрөг, нийт 500’000 төгрөг нэхэмжилж байна” гэж (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) тус тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлоогдоогүй болно. Тодруулбал хохирогч А.Батбаярын 510’000 төгрөгийн, хохирогч Б.Амгалангийн 200’000 төгрөгийн, хохирогч Ц.Тэмүүжиний 160’000 төгрөгийн, хохирогч Т.Ганзоригийн 100’000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 400’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ганзоригт, 325’000 (гурван зуу хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баярмагнайд, 70’000 (далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.Гансүхэд, 399’000 (гурван зуун ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тэмүүжинд, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ганцэцэгт, 1’069’000 (нэг сая жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч У.Болдбаярт, 1’000’000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амгаланд, 350’000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дашдоржид, 900’000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батнасанд, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батноровцэцэгт, 295’200 (хоёр зуун ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баянбулагт, 1’000’000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хадбаатарт, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбаярт, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтаннард, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дөлгөөнд, 400’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баатарбилэгт, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сүхбаатарт, 780’000 (долоон зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хуанышханд, 300’000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид тус тус олгох үндэслэлтэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 3 жил 3 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 7 сар 2 хоног хорих ял дээр уг 3 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 10 сар 02 хоногийн хорих ял эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 8-аас дээш жилийн ял эдэлж байгаа учраас шүүгдэгчийг хаалттай хорих ангид ял эдлүүлэх” санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хэрэгжиж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тухайн оногдуулах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар тооцож шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял эдэлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Ялыг нэмж нэгтгэхдээ хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх зарчмыг баримтлах бөгөөд шүүгдэгч өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дуусаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэнэ.
Шүүгдэгч А.******* нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жил 8 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ. Шүүгдэгч А.******* уг шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй, хаалттай хорих-457 дугаар ангид эдэлж байсан ба шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/01 дугаартай захирамжаар (6 дахь хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас) энэ хэрэгт яллагдагчаар цагдан хорьж, хорих ял эдлүүлэхийг зогсоожээ.
Уг шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт цагдан хоригдсон 181 (6 сар 01 хоног) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохоор заасан ба энэхүү хугацааг хасаж тооцвол биечлэн эдлэх 5 жил 2 сар 01 хоногийн хорих ял байна. 2022 оны 04 дүгээр сарын 22-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 246 хоногийн хорих ял эдэлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 4 (дөрөв) жил 5 (тав) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) жил 5 (тав) сар 25 (хорин тав) хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 25 (хорин тав) хоногоор тогтоох үндэслэлтэй.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлдэг. Шүүгдэгчийн урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан, үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан түүнд эдлүүлэхээр тогтоосон 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
4. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай захирамжаар (1 дэх хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас) уг хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.*******ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Уг таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 2021/ЦХШЗ/21 дугаартай захирамжаар (3 дахь хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 15 хоногоор сунгаж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ЦХШЗ/29 дугаартай захирамжаар (3 дахь хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас) шүүгдэгч А.*******ыг суллажээ. Дахин шүүгдэгч А.*******ад 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ЦХШЗ/88 дугаартай захирамжаар (3 дахь хавтаст хэргийн 197-199 дүгээр хуудас) цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна. Тодруулбал шүүгдэгч нь энэ хугацаанд 128 хоног цагдан хоригдсон байна.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/01 дугаартай захирамжаар өнөөдрийг хүртэл 41 хоног цагдан хоригдсон ба шүүгдэгч А.******* энэ хэрэгт нийт 169 хоног цагдан хоригджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт Алтанбаганын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.*******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 (дөрөв) жил 5 (тав) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (зургаа) жил 11 (арван нэг) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******ад эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, 169 (нэг зуун жаран ес) хоногийг шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон ялаас хассугай.
6. Шүүгдэгч А.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 400’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ганзоригт, 325’000 (гурван зуу хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баярмагнайд, 70’000 (далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.Гансүхэд, 399’000 (гурван зуун ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тэмүүжинд, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ганцэцэгт, 1’069’000 (нэг сая жаран есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч У.Болдбаярт, 1’000’000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Амгаланд, 350’000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Дашдоржид, 900’000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батнасанд, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Батноровцэцэгт, 295’200 (хоёр зуун ерэн таван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баянбулагт, 1’000’000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хадбаатарт, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонбаярт, 800’000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Алтаннард, 500’000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дөлгөөнд, 400’000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баатарбилэгт, 700’000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сүхбаатарт, 780’000 (долоон зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хуанышханд, 300’000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвадоржид тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА