Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 249

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ө.Э, Т.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010.03.03-нд хүү Г.Ө, 2012.06.30-нд охин Г.Н, 2014.12.07-нд хүү Өс нарыг эх Ө.Эийн асрамжинд  байлгасугай. 

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэгт 4 адуу, сар бүр 150.000 төгрөг өгч авахаар болж эвлэрсэн эвлэрлийг баталсугай. 

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5–д зааснаар Ө.Э, Т.Г нар гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ хүмүүжүүлэхэд эцэг эхийн хүлээх үүрэг нь хуульд заасныг дагуу хэвээр байх болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар Хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлт цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсахыг хориглосон болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Эийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай 

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газарт / Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад / хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ш.ОЮУНГЭРЭЛ