| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч А.*******, Д., Г. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 200000*******48 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ы *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн ******* аймаг дахь салбар сургуулийн дугаар курсийн , ам бүл зургаа, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн сумын 05 дугаар () багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв02*******19.
Монгол Улсын иргэн Ботахара ургийн овогт ы , оны 0 дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын 04 дүгээр () багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пл99010.
Монгол Улсын иргэн ургийн овогт ын , оны ******* дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 2 настай, эмэгтэй, боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт ******* аймгийн Жаргалант сум, дугаар () багийн айлын орон сууцны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ог90*******04.
Холбогдсон хэргийн талаар:
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд шүүгдэгч А.*******, Д. нарыг “бүлэглэн 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс -нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Икс клаб” (Х club) нэртэй баарны гаднаас бусдын гээгдэл эд хөрөнгө болох Г.Сэржмядагийн өмчлөлийн “Samsung А51” загварын гар утсыг олж улмаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Г.д 0’000 төгрөгөөр худалдан борлуулж завшсан нь нотлогдсон” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- шүүгдэгч Г.ыг “2*******2 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр А.*******, Д. нарын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болохыг мэдсээр байж Г.Сэржмядагийн өмчлөлийн “Samsung А51” загварын гар утсыг 0’000 төгрөгөөр худалдан авч ашиглан мөнгө угаасан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч Г.Сэржмядагийн “Би 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Х club” нэртэй бааранд найз Зулцэцэгийн хамт бүжиглэж, сууж байгаад гарч явсан. Тэгэхдээ би гар утсаа яг хаана тавьсан, хаясан гээсэн болохоо сайн мэдэхгүй байна. Баарнаас гарч явж байх үедээ миний гар утас байхгүй болсныг мэ би гар утас руугаа залгаад тэр орчимд хайгаад олоогүй. ...Миний гар утас Самсунг А51 загварын хар өнгийн дэлгэцтэй цагаан өнгийн ар талтай гар утас байсан. Имей 1: 5249116608972, имей 2: 5250116608970 гэсэн кодтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Яллагдагч Д.ийн “...Би 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний орой Х баарны гаднаас А51 загварын гар утас олж аваад найз А.*******д би утас олж авлаа гэж хэлээд машиныхаа урд талд тавьчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас);
- Яллагдагч А.*******н “...Д. гар утас олж авсныг мэдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас) зэргээр 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний орой ******* аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Икс клуб” (Х club) гэх баарны гадна хохирогч Г.Сэржмядаг Самсунг А51 загварын гар утсаа гээснийг шүүгдэгч А.*******, Д. нар олж авсан нь нотлогдож байна.
1.2. Вендо ХХК-ийн ХЦ22-9 дугаартай “Samsung A-51 загварын гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2*******2 оны 09 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 504’700 төгрөгөөр үнэлэгдлээ” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар буюу шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн *******-2 дугаар хуудас)-ээр хохирогч Г.Сэржмядагт 504’700 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.
1.. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.ийн яллагдагчаар өгсөн “...Би 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний орой Х баарны гаднаас А51 загварын гар утас олж аваад найз А.*******д би утас олж авлаа гэж хэлээд машиныхаа урд талд тавьчихсан байж байгаад /өдрийг сайн санахгүй байна/ ******* буян зах дотор гар утас худалддаг хүнд “энэ утсыг олж авсан юмаа та авах уу?” гэхэд тэр эгч “0’000 төгрөгөөр авъя” гэж хэлээд авсан. 0’000 төгрөгөөс би *******0’000 төгрөгийг авсан найз А.******* 60’000 төгрөг авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас);
- Шүүгдэгч А.*******н яллагдагчаар өгсөн “...Олж авсан утас гэж хэлээд зарсан байгаа. Д. *******0’000 төгрөгийг, би 60’000 төгрөгийг авсан. Д. гар утас олж авсныг мэдэж байсан. Г.д 0’000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.ы яллагдагчаар өгсөн “...Би 2*******2 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* буян худалдааны төвд гар утасныхаа лангуун дээр зогсож байтал надаас нэг удаа утас авч байсан А.******* гэх залуу найзын хамтаар ирээд А51 загварын утас надад үзүүлээд “эгчээ энэ утсыг олж авсан юм эзэн нь гарч ирэхгүй байна та авах уу?” гэсэн. Тэгэхээр нь “ямар утас вэ үзье” гэж хэлээд үзсэн чинь А51 загварын 2 симтэй цагаан өнгийн утас байсан. Би “0’000 төгрөгт авъя” гэж хэлсэн чинь “тэг тэг” гээд өгсөн. Би *******н 5848110184 гэсэн данс руу 0’000 төгрөг шилжүүлсэн. 2*******2 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр ...А.*******гаас авсан А51 загварын гар утсаа өгч 650’000 төгрөг шилжүүлж сольсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-84 дүгээр хуудас) тус тус өгчээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* “...тэр үед бид нар тухайн утсыг олж аваад ******* аймгийн зарын нэгдсэн группт зар оруулсан. Тэр хугацаанд утсыг ломбарданд тавьчихсан байсан. Тэгээд нэлээн хэд хоноход эзэн нь асуухгүй болохоор нь энэ Г. эгчид аваачиж өгсөн” гэж;
- Шүүгдэгч Д. “Тухайн цаг үед “х club” баарны гаднаас утсыг олж аваад 7 хоног ******* аймгийн зарын групп дээр зар оруулсан боловч эзэн нь аваагүй. Утас тухайн үед 4 хувьтай цэнэгтэй байсан кодыг нь тайлж чадаагүй хүүхдийн зурагтай дэлгэцийн зургийг зар дээр тавьсан. Тэгээд авахгүй болохоор нь А.*******н таньдаг эгчид аваачиж өгсөн нь үнэн” гэж;
- Шүүгдэгч Г. “А.******* *******ын групп дээр зар оруулсан байсныг би хараад “энэ ямар утас вэ?” гэж асуухад “Х club баарны гаднаас олж авсан” гэж хэлж байсан. 7 хоногийн дараа над руу чат бичээд нөгөө утсыг эзэн нь авахгүй байна гээд надад авч ирж өгөхөөр нь би авсан. Би хаясан гээсэн асуудлыг цагдаад мэдэгдэх, өгөх ёстойг мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тус тус мэдүүлсэн.
Шүүгдэгч нарын дээрх мэдүүлгүүд нь иргэний нэхэмжлэгч М.Бөхбуяны гэрчээр өгсөн “Би 2*******2 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр :00 цагийн орчимд өөрийн “Мөнхбилэг овогтой Бөхбуян” гэх фейсбүүк хаягаараа орж байгаад “******* аймгийн зарын нэгдсэн зар” гэх фейсбүүк группт (фейсбүүк хэрэглэгчийн нэрийг нь сайн санахгүй байна) Самсунг А51 дээр зөрүү өгч утсаар тулна гэх зар /пост/ байсан ба коммент хэсэгт нь би айфон-11 байна гэж сэтгэгдэл үлдээсэн. Нөгөө пост оруулсан хүн маань чат гэсэн байсан. Би чат бичиж “зөрүү хэдийг өгөхийн” гэхэд пост оруулсан хүн “700’000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд авахаар тохиролцоод гэрийн хаягийг нь авч 1 дүгээр сургуулийн ард талын улбар шар тоосгон байран дээр би очоод “ирчихлээ” гэж чатаар холбогдоход гарч ирээд утаснуудаа үзээд солиод би Хаан банкны 58665*******1 тоот дугаарын дансыг өгч 2*******2 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 22 цагийн орчимд 650’000 төгрөгийг шилжүүлэн авч утсаар сольсон” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
- Эд зүйл хураан авсан “...Хар өнгийн дэлгэцтэй, цагаан өнгийн ар талтай. Имей 1: 5249116608972, имей 2: 5250116608970 гэсэн кодтой Samsung /Самсунг/ А-51 загварын гар утас хураан авав. ...Хураалгасан М.Бөхбуян” гэх мөрдөгчийн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);
- Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Samsung А51 загварын имей 1: 5249116608972, имей 2: 5250116608970 гэсэн кодтой хар өнгийн дэлгэцтэй, цагаан өнгийн ар талтай гар утсыг Г.Сэржмядагт хүлээлгэн өгөв” гэх мөрдөгчийн тэмдэглэлээр (хавтас хэргийн 16 дугаар хуудас) давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой байна.
Дээр дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******, Д. нар нь олж авсан Самсунг А51 загварын гар утсыг 2*******2 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын ******* дугаар (Баатархайрхан) багийн нутаг, ******* буян худалдааны төв дотор шүүгдэгч Г.д гээгдэл эд хөрөнгө гэдгийг нь хэлж 0’000 төгрөгөөр зарсан. Шүүгдэгч Г. нь иргэний нэхэмжлэгч М.Бөхбуянд уг гар утас дээр 650’000 төгрөгийг нэмж өгөөд түүнээс Айфон-11 загварын гар утас авсан нь нотлогдож байна.
1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2*******2 оны 09 дүгээр сарын 11-ний орой ******* аймгийн Жаргалант сумын 04 дүгээр (Бугат) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Икс клуб” (Х club) гэх баарны гадна хохирогч Г.Сэржмядаг 504’700 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А51 загварын гар утсаа гээснийг шүүгдэгч А.*******, Д. нар олж авчээ. Улмаар шүүгдэгч А.*******, Д. нар 2*******2 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын ******* дугаар (Баатархайрхан) багийн нутаг, ******* буян худалдааны төв дотор шүүгдэгч Г.д гээгдэл эд хөрөнгө гэдгийг нь хэлж 0’000 төгрөгөөр зарсан. Шүүгдэгч Г. нь иргэний нэхэмжлэгч М.Бөхбуянд уг гар утас дээр 650’000 төгрөгийг нэмж өгөөд түүнээс айфон-11 загварын гар утас авсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг. Шүүгдэгч А.*******, Д. нар нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, амар хялбар аргаар мөнгө зорилгоор бусдад худалдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Тодруулбал шүүгдэгч А.*******, Д. нар тухайн Самсунг А51 загварын гар утсыг бусдын өмчлөлийн гээгдэл эд хөрөнгө болохыг мэдэж байсан нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинж хангагдсан байна.
Мөн уг гэмт хэргийн улмаас 504’700 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүгдэгч А.*******, Д. нар нь уг гар утсыг шүүгдэгч Г.д 0’000 төгрөгөөр худалдан борлуулахдаа үйлдлээрээ нэгдсэн, олсон орлогоос шүүгдэгч шүүгдэгч А.******* 60’000 төгрөгийг, шүүгдэгч Д. *******0’000 төгрөгийг авсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******, Д. нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол” мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид шууд хохирол учирдаггүй боловч гэмт хэрэг үйлдэж хөрөнгө, орлого олсон этгээдийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийх, дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хууль ёсны болгодгоороо нийгмийн аюулын шинж чанар нь тодорхойлогддог.
Гээгдэл эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа шүүгдэгч А.*******, Д. нарын үйлдэл гэмт хэрэг тул түүнийг мэдсээр байж худалдан авч, бусдад арилжсан шүүгдэгч Г.ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэх шинжтэй гэж үзнэ.
Аливаа хуульд заасан хориглосон хэм хэмжээг мэдээгүй нь тухайн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг зөвтгөх болон хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болдоггүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч А.*******, Д. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч А.*******н хувийн байдлын талаар гэрч Д.Чингисийн “...А.******* нь ...тусч, сайхан сэтгэлтэй залуу байгаа юм. ...Найз А.******* ...одоо ******* их сургуулийн нягтлан бодох бүртгэлтийн гуравдугаар курсийн ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс нь дүгнэвэл шүүгдэгч А.******* нь Монгол Улсын их сургуулийн ******* аймаг дахь салбар сургуулийн гуравдугаар курст суралцдаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.ийн хувийн байдлын талаар гэрч К.Хажыбекийн “...Д. шударга зантай, тусч, сайхан сэтгэлтэй залуу байгаа юм. ******* аймгийн ******* суманд төрсөн, айлын том хүүхэд, нэг дүүтэй. ...Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс нь дүгнэвэл шүүгдэгч Д. нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч ын ы хувийн байдлын талаар гэрч Ганбаатарын ы “...Миний эхнэр Г. шударга, хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг, түргэн ууртай хүн байгаа юм. Миний эхнэр Г. бага насаа ээж аавын гар дээр өнгөрүүлсэн, 1998-*******08 оны хооронд ******* аймгийн Жаргалант сумын гуравдугаар 10 жилийн ******* төгсөж, *******08 оноос ******* оны хооронд ...Хууль сахиулах их сургуулийн эрх зүйн анги төгссөн. ...миний эхнэр хувиараа ******* буян захын 59 тоотод гар утасны лангуу ажиллуулдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 1******* дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс нь дүгнэвэл шүүгдэгч Г. нь гар утасны худалдаа эрхэлдэг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нар нь хохирогч Г.Сэржмядагийн гар утсыг буцаан өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч М.Бөхбуянд адил чанарын гар утас өгсөн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Мөн шүүгдэгч А.*******, Д. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин шүүгдэгч Г.ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...*******ий *******, ы нарт Эрүүгийн хуулийн .7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах, шүүгдэгч ын д Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 8 сарын хугацаанд өөрийн оршин сууж байгаа ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ.
.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******, Д. нарын гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.т 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах. Шүүгдэгч нарт оногдуулсан уг ялыг “Шинэ *******-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт эдлүүлэхээр тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Г.ы гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Г. нь ******* аймгийн Жаргалант сумын дугаар () багийн айлын орон сууцны тоотод байнга оршин суудаг болохоо илэрхийлсэн, мөн тус суманд гар утасны худалдаа эрхэлж амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй.
.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана гэж ойлгоно.
Шүүгдэгч А.*******, Д. нар бусдын гээгдэл эд хөрөнгийг шүүгдэгч Г.д зарж 0’000 төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон. Уг мөнгөнөөс шүүгдэгч Д. *******0’000 төгрөгийг, шүүгдэгч А.******* 60’000 төгрөгийг авсан нь нотлогджээ.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний нэг хэлбэрийг хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан. Эрх зүйт нийгэмд аливаа хүн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хөрөнгөжихөөс сэргийлэх зорилгоор хууль тогтоогч энэхүү хэм хэмжээг тогтоосон.
Иймд улсын яллагч хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах санал гаргаагүй боловч хууль ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.*******гаас 60’000 төгрөгийг, шүүгдэгч Д.ээс *******0’000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.
4. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сэржмядагт 504’700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан. Хохирогчид учирсан хохирол арилсан, хохирогч хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтас хэргийн 16 дугаар хуудас), хохирогч Г.Сэржмядагийн дахин өгсөн “...Гар утсаа 2*******2 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрүүгийн мөрдөгч О.Ууганхүү цагдаагаас авсан байгаа, бүрэн бүтэн, зүгээр ажиллагаатай байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
Мөн иргэний нэхэмжлэгч М.Бөхбуяны “...Г. гэх эмэгтэй 2*******2 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А51 загварын гар утас авч өгч миний хохирлыг барагдуулсан байгаа. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас) иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан болох нь нотлогдсон. Шүүгдэгч нарын идэвхтэй оролцооны үр дүнд хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол арилсан байх тул тэдгээрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
5. Шүүгдэгч А.*******, Д., Г. нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба тэдгээрт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******, Ботахара ургийн овогт ы нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- шүүгдэгч ургийн овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г “Шинэ *******-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 250 (хоёр зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.ийг “Шинэ *******-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 60’000 (жаран мянга) төгрөгийг шүүгдэгч А.*******гаас, *******0’000 (хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Д.ээс тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Д. нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.*******, Д., Г. нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА