Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

 

 

2023 оны 01 дүгээр сарын 24                              2023/ШЦТ/27                                     ******* сум             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
*******д холбогдох эрүүгийн 2230003710373 дугаартай  хэргийг  2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн Асгат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 , ээж, эгч, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 6 дугаар баг Дөрвөлж 418 тоотод оршин суудаг,

Урьд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан РД:*******, *******  овогтой, ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн барилгын хашаанд байх харуулын гэрт 2022 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдан цохиж, *******гийн эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд  мэдүүлэхдээ: Тэр өдөр Төгсөө, , Оюунзул нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Төгсөөтэй маргалдаад манаач ахын гэр лүү хүргүүлсэн. Ахынхаа гэр лүү явж байхад надтай маргалдсан хүмүүс байсан. Тэр үед Төгсөө намайг ална гээд байсан. Алдармаа эгчийн нүд рүү цохисон. Гуя, шүд рүү цохиогүй гэв.

 

Яллагдагч *******гийн “... Тухайн орой би манаач Цогоо ахын гэрт ороод “та хэд амрахгүй юу хийж байгаа юм бэ” гэхэд Төгс-Амар над руу “чи намайг хөөлөө, би ахындаа байна, чамайг ална” гээд над руу дайрсан. ...Би Алдармаатай маргалдаж байх явцдаа өөрийнхөө нүүр толгойгоо халхлах явцдаа Алдармаа эгчийг гараараа нүүр хавьцаа нь санамсаргүй нэг удаа цохичихсон юмаа...”  гэх мэдүүлэг /хх-ийн 70-72х/

 

Хохирогч *******гийн “...Би нөхрийн хамт “*******” ХХК-ны барилгын манаач ажил хийдэг юм. Тухайн орой манай гэрт нөхөр Отгонцогоо, нөхрийн хамаатан дүү Насанжаргал бид хэд хоол цайгаа хийж уучхаад сууж байхад 23 цагийн үед манай барилга дээр ажилдаг Отгонтөгс эхнэр Алтанзул нь нар бага зэргийн архи уучихсан ирсэн. Тухайн үед Отгонтөгс надад пиво авчирч өгсөн. Авчирсан пивыг нь ширээнийхээ хажууд тавиад тухайн үед ирсэн хүмүүст цай уулгачхаад сууж байхад ******* гаднаас орж ирсэн. Тэр үед ******* манайд ирсэн хүмүүсийг “энд юу гэж ирсэн юм бэ” гэж хөөсөн. Тэгэхээр нь Отгонтөгс “би ахындаа байна, чи өөрөө яв” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргасан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргаад сууж байгаад босоод ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг босоод ирэхээр нь гэрийн хаалгаар гаргах гээд Отгонтөгсийн цамцнаас нь татахаар гарахгүй байсан. Тэгж байгаад Отгонтөгсийн эхнэр Алтанзул, хоёр Отгонтөгсөөс арай гэж зуураад гэрээс авч гарсан. Тухайн үед ******* манай гэрийн баруун орон дээр сууж байсан. Харин би хойд талд нь зогсоод “чи гаралдаа, Отгонтөгс гарчихсан бид хэд амармаар байна” гэж хэлэхэд ******* миний өөдөөс “гарахгүй байж бай, би гарахаа мэдэж байна” гээд намайг хэл амаар доромжлоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд надтай хэрэлдсэн. Тэр үед ******* нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, мөн миний шүд рүү цохисон. Шүд рүү харин юугаар цохисныг мэдэхгүй байна. Мөн зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед манай нөхөр зүүн оронд дээр хэвтэж байгаад намайг ******* цохихоор “чи яаж байгаа юм бэ манай эхнэрийг цохичихлоо” гээд босоод ирсэн. Тэгээд хоорондоо маргаад болихгүй мөн манай гэрээс гарахгүй болохоор нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/

 

Гэрч Л.Отгонцогоо “...Тэр үед манай эхнэр Алдармаа мөн би *******г “Чи юу гэж ирсэн юм бэ гэрийн чинь гадаа буулгаж байхад одоо яв” гээд гэрээсээ хөөсөн. Тэгэхэд ******* тэр үед гэрээс гарахгүй баруун орон дээр суугаад байсан. Тэр үед ******* нь “архи уучхаад гэртээ орж чадахгүй байна” гээд л суугаад байсан. Тэр үед нь би “бид хэд унтаж амрах гээд байна чи гэрээс гар” гэж хэлсэн. Тухайн үед ******* нь гэрт байсан хүмүүс рүү дайраад хэрүүл хийгээд байсан.  Мөн манай эхнэр *******г гэрээсээ гаргах гээд *******гийн өмнө нь очиход ******* нь баруун орон дээр арагшаа налчхаад эхнэрийн хөл, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үедээ ******* нь манай эхнэрийн нүд рүү нь гараараа нэг цохисон. Манай эхнэрийн нүдэнд нь цус хурсан. Тухайн орой ******* нь гэрийн эд хогшил үймүүлээд хүн бүр рүү дайрч хэл амаар доромжлоод байсан. Тухайн орой цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд *******г авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Гэрч ын “....Би тухайн өдөр ажлынхантайгаа , *******, Оюунбаатар, манай нөхөр Төгс-Амар нарын хамт ажлаа тараад н гэрт очсон. Тухайн үед бид Elix нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Тухайн үед бид нар хоорондоо хөзөр тоглоод нэг хэсэг сууж байгаад цаг орой болоод гэр рүүгээ харих болоод Отгонцогоо ахыг таксинд дуудсан. Тэгээд бид хэд машинд суугаад ******* эхлээд гэрийнхээ үүдэнд буусан. Дараа нь Оюунбаатар буусан. Тэгээд би нөхөр Төгс-Амар, н гэрт хамт Отгонцогоо ахын барилгын манааных нь гэрт нь ирсэн. Тэгээд гэрт нь ороход Алдармаа эгч “эгч нь гоё цай чанасан” гээд цай  хоол хийж өгсөн. Бид хэд очихдоо Алдармаа эгчид пивотой очсон. Тэгэхдээ тэр пиво задалж уугаагүй. Тэгээд бид нарыг хоол цай идэж уугаад сууж байхад гаднаас ******* орж ирсэн. Тухай үед Алдармаа эгч *******д “Чи барилга дээр юу гэж согтуу ирсэн ирсэн юм бэ” гэж хэлсэн. Би мөн *******д “Гэрийн чинь гадаа буулгаад өгч байхад ийшээ юунд ирсэн юм бэ” гэхэд тухайн үед ******* юу ч ярихгүй суугаад байсан. Тэгэхээр нь Алдармаа эгч *******г “чи одоо яваа” гээд 2-3 удаа хэлсэн. Тэгэхэд ******* нь “Та хэд яв” гээд бид хэдийг гэрээс нь хөөсөн. Тэгэхээр нь манай нөхөр Төгс-Амар “Гэрийн эзэн нь хөөгөөгүй байхад чи бид нарыг хөөлөө” гээд манай нөхөр *******тай нэлээн хэрэлдэж маргалдсан. Тэгээд бүр зогсохгүй болохоор нь нөхрийгөө тай нийлээд Отгонцогоо ахын гэрээс татаж зулгаасаар байгаад арай гэж гаргасан.. Тэгээд цагдаа ирсэн. Тэгэхэд Отгонцогоо ах гэрээсээ гарч ирээд “дуудлага өгсөн хүн гэр дотор байгаа. Манай эхнэрийн нүдийг цохичихсон мөн гэрийн хамаг юм сандаачихсан байгаа” гэж цагдаад хэлж байсан. Тэгээд цагдаа нар *******г гэрээс нь аваад явахдаа гадаа зогсож байсан нөхөр бид хоёрын цуг цагдаа руу явъя гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд Алдармаа эгчтэй уулзсан. Тэр үед Алдармаа эгч “******* баруун орон дээр налаад хэвтэж байгаад гэнэт босож ирээд миний нүд рүү цохичихсон, хөлөөрөө гэдэс, гуя руу өшиглөсөн” гэж надад хэлсэн. Тэгээд би Алдармаа эгчийн нүдийг харахад зүүн нүд нь цус хурчихсан, хөхөрсөн байсан... Бид хэдийг анх гэрт нь ирэхэд нүд нь хөхрөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/

 

Гэрч Б. “...Би тухайн өдөр ажлаа тараад эхнэр Алтанзул ажлын газрын хүн , *******, Оюунбаатар нарын хамт н гэрт очсон. Очоод бид хэд Elix нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг хувааж ууж байснаа санаад байгаа юм. Цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан. Маргааш нь Алдармаа эгч надад “чи *******тай маргалдаад чамайг арай гэж гэрээсээ гаргасан. Тэгээд ******* тухайн үед миний нүд рүү, гэдэс рүү цохисон” гэж хэлсэн. Тэгээд намайг харахад Алдармаа эгчийн зүүн нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/

 

Гэрч ын “...Тухайн орой Отгонцогоо, Алдармаа бид гурвыг хоол цай ууж идээд сууж байхад ажлынх нь газрын Төгс-Амар, эхнэр Алтанзул, *******, нар 21 цаг өнгөрөөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн дуу чимээтэй орж ирцгээсэн. Тухайн үед ******* орж ирчхээд Төгс-Амар руу дайраад нэг нэгэн рүүгээ дайраад маргалдаад байсан. Тэр үед Отгонцогоо нь *******г “гэрт чинь хүргэж өгчхөөд байхад юу гэж ирсэн юм” гээд загнасан. Тухайн үед ******* нь үгэнд нь орохгүй гэрт нь хэрүүл үүсгээд байсан. Тэгээд тухайн үед маргалдах нь зогсохгүй байхаар нь Төгс-Амрыг эхнэр, нар аваад гэрээс гарсан. Тэгээд ******* нь гэрт үлдсэн. Тэр үед ******* нь баруун орон дээр хэвтэж байгаа хүүхдийнх нь хөлийг дараад хэвтчихээд босохгүй байхаар нь Алдармаа босгох гээд өмсөж явсан хувцаснаас нь хэд хэд татсан. Тэгтэл ******* нь Алдармаагийн хэвлий рүү өшиглөсөн. Тэгтэл Алдармаа нь “ёо ёо” гээд орилсон. Тэр үед нь би *******д “чи энэ айлаас гараач айл амраахгүй чи гэрээсээ алхаад ирсэн юм бол буцааж явчхаж болохгүй байгаа юм уу” гэхэд ******* нь над руу ” Чи ер нь нөхөртэй юм уу, чи мэргэжилтэй юм уу” гээд над руу хэрүүл хийгээд байсан. Тэр үед Алдармаа нь баруун орон дээр байсан хүүхдээ авах гээд *******г бос гээд татах гэтэл ******* нь нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд Отгонцогоо нь *******г гэрээсээ арай гэж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/

 

          ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаартай “1. *******гийн биед зүүн доод 2 дугаар шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55х/

 

            Яаралтай тусламжийн хуудас №8653 /хх-48/

 

            Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-49-52/

 

            Өөлд ашид эмийн сангийн 2022.11.14-ний өдрийн 15000, 10500 төгрөгийн баримтууд /хх-53/

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73х/

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202.01.06-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-78/

 

*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-87-88/

 

******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.12.19-ний өдрийн албан бичиг, ЭМДСангаас 448000 төгрөгийн эмчилгээ авсан гэх баримт/хх-90-91/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн барилгын хашаанд байх харуулын гэрт 2022 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдан цохиж, *******гийн эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч *******гийн “...Би нөхрийн хамт “*******” ХХК-ны барилгын манаач ажил хийдэг юм. Тухайн орой манай гэрт нөхөр Отгонцогоо, нөхрийн хамаатан дүү Насанжаргал бид хэд хоол цайгаа хийж уучхаад сууж байхад 23 цагийн үед манай барилга дээр ажилдаг Отгонтөгс эхнэр Алтанзул нь нар бага зэргийн архи уучихсан ирсэн. Тухайн үед Отгонтөгс надад пиво авчирч өгсөн. Авчирсан пивыг нь ширээнийхээ хажууд тавиад тухайн үед ирсэн хүмүүст цай уулгачхаад сууж байхад ******* гаднаас орж ирсэн. Тэр үед ******* манайд ирсэн хүмүүсийг “энд юу гэж ирсэн юм бэ” гэж хөөсөн. Тэгэхээр нь Отгонтөгс “би ахындаа байна, чи өөрөө яв” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргасан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргаад сууж байгаад босоод ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг босоод ирэхээр нь гэрийн хаалгаар гаргах гээд Отгонтөгсийн цамцнаас нь татахаар гарахгүй байсан. Тэгж байгаад Отгонтөгсийн эхнэр Алтанзул, хоёр Отгонтөгсөөс арай гэж зуураад гэрээс авч гарсан. Тухайн үед ******* манай гэрийн баруун орон дээр сууж байсан. Харин би хойд талд нь зогсоод “чи гаралдаа, Отгонтөгс гарчихсан бид хэд амармаар байна” гэж хэлэхэд ******* миний өөдөөс “гарахгүй байж бай, би гарахаа мэдэж байна” гээд намайг хэл амаар доромжлоод хэлэх хэлэхгүйгээр хэлээд надтай хэрэлдсэн. Тэр үед ******* нь миний нүд рүү гараараа нэг удаа цохисон, мөн миний шүд рүү цохисон. Шүд рүү харин юугаар цохисныг мэдэхгүй байна. Мөн зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн.

гэрч Л.Отгонцогоо “...Мөн манай эхнэр *******г гэрээсээ гаргах гээд *******гийн өмнө нь очиход ******* нь баруун орон дээр арагшаа налчхаад эхнэрийн хөл, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үедээ ******* нь манай эхнэрийн нүд рүү нь гараараа нэг цохисон. Манай эхнэрийн нүдэнд нь цус хурсан. Тухайн орой ******* нь гэрийн эд хогшил үймүүлээд хүн бүр рүү дайрч хэл амаар доромжлоод байсан. Тухайн орой цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд *******г авч явсан...” гэх

гэрч ын “....Тэгэхэд Отгонцогоо ах гэрээсээ гарч ирээд “дуудлага өгсөн хүн гэр дотор байгаа. Манай эхнэрийн нүдийг цохичихсон мөн гэрийн хамаг юм сандаачихсан байгаа” гэж цагдаад хэлж байсан. Тэгээд цагдаа нар *******г гэрээс нь аваад явахдаа гадаа зогсож байсан нөхөр бид хоёрын цуг цагдаа руу явъя гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд Алдармаа эгчтэй уулзсан. Тэр үед Алдармаа эгч “******* баруун орон дээр налаад хэвтэж байгаад гэнэт босож ирээд миний нүд рүү цохичихсон, хөлөөрөө гэдэс, гуя руу өшиглөсөн” гэж надад хэлсэн. Тэгээд би Алдармаа эгчийн нүдийг харахад зүүн нүд нь цус хурчихсан, хөхөрсөн байсан... Бид хэдийг анх гэрт нь ирэхэд нүд нь хөхрөөгүй байсан...” гэх мэдүүлэг

гэрч Б. “...Би тухайн өдөр ажлаа тараад эхнэр Алтанзул ажлын газрын хүн , *******, Оюунбаатар нарын хамт н гэрт очсон. Очоод бид хэд Elix нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг хувааж ууж байснаа санаад байгаа юм. Цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан. Маргааш нь Алдармаа эгч надад “чи *******тай маргалдаад чамайг арай гэж гэрээсээ гаргасан. Тэгээд ******* тухайн үед миний нүд рүү, гэдэс рүү цохисон” гэж хэлсэн. Тэгээд намайг харахад Алдармаа эгчийн зүүн нүд нь хөхөрсөн байсан...” гэх

гэрч ын “...Тухайн орой Отгонцогоо, Алдармаа бид гурвыг хоол цай ууж идээд сууж байхад ажлынх нь газрын Төгс-Амар, эхнэр Алтанзул, *******, нар 21 цаг өнгөрөөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн дуу чимээтэй орж ирцгээсэн. Тухайн үед ******* орж ирчхээд Төгс-Амар руу дайраад нэг нэгэн рүүгээ дайраад маргалдаад байсан. Тэр үед Отгонцогоо нь *******г “гэрт чинь хүргэж өгчхөөд байхад юу гэж ирсэн юм” гээд загнасан. Тухайн үед ******* нь үгэнд нь орохгүй гэрт нь хэрүүл үүсгээд байсан. Тэгээд тухайн үед маргалдах нь зогсохгүй байхаар нь Төгс-Амрыг эхнэр, нар аваад гэрээс гарсан. Тэгээд ******* нь гэрт үлдсэн. Тэр үед ******* нь баруун орон дээр хэвтэж байгаа хүүхдийнх нь хөлийг дараад хэвтчихээд босохгүй байхаар нь Алдармаа босгох гээд өмсөж явсан хувцаснаас нь хэд хэд татсан. Тэгтэл ******* нь Алдармаагийн хэвлий рүү өшиглөсөн. Тэгтэл Алдармаа нь “ёо ёо” гээд орилсон. Тэр үед нь би *******д “чи энэ айлаас гараач айл амраахгүй чи гэрээсээ алхаад ирсэн юм бол буцааж явчхаж болохгүй байгаа юм уу” гэхэд ******* нь над руу ” Чи ер нь нөхөртэй юм уу, чи мэргэжилтэй юм уу” гээд над руу хэрүүл хийгээд байсан. Тэр үед Алдармаа нь баруун орон дээр байсан хүүхдээ авах гээд *******г бос гээд татах гэтэл ******* нь нүүр рүү гараараа нэг удаа цохичихсон. Тэгээд Отгонцогоо нь *******г гэрээсээ арай гэж гаргасан...” гэх мэдүүлгүүд,

          ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 580 дугаартай “1. *******гийн биед зүүн доод 2 дугаар шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас №8653 зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Түвшин мөнх” ХХК-ийн барилгын хашаанд байх харуулын гэрт 2022 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан, түүний биед халдан цохиж, эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний сулрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж шүүхэд гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 448,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж цохиж зодох, хөлөөрөө өшиглөх гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г гэрээсээ яв гэж хэллээ гэж цохиж зодон, өшиглөж түүний эрүүл мэндэд нь хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******г  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй боловч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон удаа дараагийн ял шийтгэгдэж байсан байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Харин хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 448000 төгрөгийг зарцуулсан болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022.12.19-ний өдрийн 26/146 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******гаас 448000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 448,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хохирогч ******* гомдолгүй нэхэмжлэх, зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР