| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0025/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
*******23 оны 01 дүгээр сарын 24 *******23/ШЦТ/26 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Бат-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2230002750375 дугаартай хэргийг *******22 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн сумын 2 дугаар баг, Өлзийт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД:*******/,******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь *******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газар тус багийн иргэн тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас ******* нь иргэн ын нүүр рүү гараараа нэг удаа цохиж, нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ын “....Манайх аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар нутаглаж байгаа юм. *******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд манай багийн иргэн *******ынх гэх айл манай гэрийн баруун талд 400 метрийн зайтай малын хашаагаа барьж байсан юм. Тухайн үед нь би малаа усалчхаад гэр рүүгээ явах замаараа *******тай уулзахаар очоод мэнд ус мэдчихээд “та манай гэртэй арай л ойрхон бууж байна, намрын дэлгэр цагт ингэж ойрхон шахаж буух хэрэг байна уу” танд гэж хэлэхэд “миний хаана буух чамд хамаагүй” гээд над руу дайраад ирэхээр нь би *******ын хоёр гарыг нь бариад авсан юм. Тэгэхэд ******* нь миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгэхэд миний толгой дүүрээд, ухаан балартаад хэсэг хугацаанд манарсан байсан. Тэгэхэд миний толгой руу буюу зүүн чихний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл *******ын эхнэр нь нөхрөө хорьж байсан. Тэгтэл ******* нь чамайг алчихъя гээд арматурын төмөр бариад дайрсан. Тэгэхэд эхнэр нь мөн хорьж болиулсан. Тэгээд *******ын эхнэр нь Ядамаа чи гэр рүүгээ явчих гэж хэлэхээр нь би мотоциклоо унаад явсан. Намайг явж байхад ******* миний араас чамайг ална гэж бархирч байсан... Миний толгой их өвдөж байна мөн зүүн гар дээшээ өргөхөд хөндүүрлээд байгаа. Зүүн шанаа тэр чигтээ хавдсан бас амаа ангайж болохгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Би Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-23-24-р хуудас/,
Гэрч ын “...*******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манайх нүүдэл хийж сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар буух гээд малын хашаагаа бариад дуусаж байхад ирээд танайх манай гэртэй арай ойрхон буулаа гэж хэлж байсан. Тэгэхэд манай нөхөр ******* нь д хандан “Айл айлаа идэх юм биш дээ, би хаана буухаа чамаар заалгах юм уу” гэж хэлж байсан. Тэгээд намайг малын хашаа зөөгөөд ирэхэд тэр хоёр хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд би очоод та хоёр чинь яаж байгаа юм. Одоо боль гэж хэлээд нөхрөө болиулсан. Тэгээд мотоциклоо унаад явсан... Манай нөхөр ******* нь Б.Ядмыг нэг удаа мөргөсөн нь үнэн. Харин толгой руу нь гараараа цохисныг нь би хараагүй. Би энэ талаар мэдэхгүй байна ” гэх мэдүүлэг /хх-39-40-р хуудас/,
Гэрч Б.Урансолонгын “...Би гэх хүний толгойд тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ хийсэн. Зүүн нүдний ухархайн дээд хана шугаман хугарал бороожилт, байхгүй байсан тул шинэ хугаралтай байсан. Зүүн талын ухархайн дотор хана руу 0,7 см орчим цөмөрсөн хуучин хугаралтай байсан. Энэ нь этмойд хөндий болон хоншоорын хөндийд шингэний агууламж байхгүй байсан тул хуучин хугарал гэж үзсэн. Хамрын яс хугаралтай, таславч зүүн тийш мурийсан, хамрын хөндийн талст зузаарч жим нарийссан нь манай байгууллага хамрын ясыг аль нь шинэ, аль нь хуучин хуучин гэмтэл болохыг тогтоох боломжгүй..” гэх мэдүүлэг /хх-47-48-р хуудас/,
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмэлтээр гаргасан 516 дугаартай дүгнэлтэд, Ирүүлсэн *******22 оны 09 дүгээр сарын 29-ний компьютер томографын шинжилгээний хариунаас үзэхэд: Б.Ядмын биед зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл оношлогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн компьютер томографын шинжилгээний хариунаас үзэхэд дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, /хх-67-69-р хуудас/,
Шинжээч эмч ын “...Би *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 442 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр ирсэн материалыг тусгаж 516 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтээр Б.Ядмын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон. Тухайн хэрэг гарсан өдөр гэх буюу *******22 оны 08 дугаар сарын 21-нээс хойш 39 хоногийн дараа буюу *******22 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн толгойны компьютер томографын шинжилгээгээр тухайн гэмтлүүд оношлогдсон байсан. Ядмын биед оношлогдсон зүүн нүдний ухархайн шугаман хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дотор талын цөмөрсөн хуучин хугарал дангаараа хөнгөн зэрэгт, хамрын ясны хугаралт, таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-51-52/р хуудас/,
Хүний их эмч ын үзлэгийн тэмдэглэл /хх-55/
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу /хх-66/
*******ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-87-88, 90,91/
*******ын Хаан банкны депозит дансны хуулга /хх-89/
аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын *******22.12.15-ны өдрийн 189 дугаартай тодорхойлолт /хх-92/
*******ын Малын А дансны хуулга /хх-93/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь *******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газар тус багийн иргэн тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас ******* нь иргэн ын нүүр рүү гараараа нэг удаа цохиж, нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
хохирогч ын “....Манайх аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар нутаглаж байгаа юм. *******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчимд манай багийн иргэн *******ынх гэх айл манай гэрийн баруун талд 400 метрийн зайтай малын хашаагаа барьж байсан юм. Тухайн үед нь би малаа усалчхаад гэр рүүгээ явах замаараа *******тай уулзахаар очоод мэнд ус мэдчихээд “та манай гэртэй арай л ойрхон бууж байна, намрын дэлгэр цагт ингэж ойрхон шахаж буух хэрэг байна уу” танд гэж хэлэхэд “миний хаана буух чамд хамаагүй” гээд над руу дайраад ирэхээр нь би *******ын хоёр гарыг нь бариад авсан юм. Тэгэхэд ******* нь миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгэхэд миний толгой дүүрээд, ухаан балартаад хэсэг хугацаанд манарсан байсан. Тэгэхэд миний толгой руу буюу зүүн чихний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл *******ын эхнэр нь нөхрөө хорьж байсан. Тэгтэл ******* нь чамайг алчихъя гээд арматурын төмөр бариад дайрсан. Тэгэхэд эхнэр нь мөн хорьж болиулсан. Тэгээд *******ын эхнэр нь Ядамаа чи гэр рүүгээ явчих гэж хэлэхээр нь би мотоциклоо унаад явсан. Намайг явж байхад ******* миний араас чамайг ална гэж бархирч байсан... Миний толгой их өвдөж байна мөн зүүн гар дээшээ өргөхөд хөндүүрлээд байгаа. Зүүн шанаа тэр чигтээ хавдсан бас амаа ангайж болохгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Би Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлнэ...” гэх,
гэрч ын “...*******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манайх нүүдэл хийж сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар буух гээд малын хашаагаа бариад дуусаж байхад ирээд танайх манай гэртэй арай ойрхон буулаа гэж хэлж байсан. Тэгэхэд манай нөхөр ******* нь д хандан “Айл айлаа идэх юм биш дээ, би хаана буухаа чамаар заалгах юм уу” гэж хэлж байсан. Тэгээд намайг малын хашаа зөөгөөд ирэхэд тэр хоёр хоорондоо барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд би очоод та хоёр чинь яаж байгаа юм. Одоо боль гэж хэлээд нөхрөө болиулсан. Тэгээд мотоциклоо унаад явсан... Манай нөхөр ******* нь Б.Ядмыг нэг удаа мөргөсөн нь үнэн. Харин толгой руу нь гараараа цохисныг нь би хараагүй. Би энэ талаар мэдэхгүй байна ” гэх,
гэрч Б.Урансолонгын “...Би гэх хүний толгойд тодосгогчгүй компьютер томографын шинжилгээ хийсэн. Зүүн нүдний ухархайн дээд хана шугаман хугарал бороожилт, байхгүй байсан тул шинэ хугаралтай байсан. Зүүн талын ухархайн дотор хана руу 0,7 см орчим цөмөрсөн хуучин хугаралтай байсан. Энэ нь этмойд хөндий болон хоншоорын хөндийд шингэний агууламж байхгүй байсан тул хуучин хугарал гэж үзсэн. Хамрын яс хугаралтай, таславч зүүн тийш мурийсан, хамрын хөндийн талст зузаарч жим нарийссан нь манай байгууллага хамрын ясыг аль нь шинэ, аль нь хуучин хуучин гэмтэл болохыг тогтоох боломжгүй..” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэмэлтээр гаргасан 516 дугаартай дүгнэлтэд, Ирүүлсэн *******22 оны 09 дүгээр сарын 29-ний компьютер томографын шинжилгээний хариунаас үзэхэд: ын биед зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл оношлогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн компьютер томографын шинжилгээний хариунаас үзэхэд дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх,
шинжээч эмч ын “...Би *******22 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 442 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр ирсэн материалыг тусгаж 516 дугаартай дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтээр ын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон. Тухайн хэрэг гарсан өдөр гэх буюу *******22 оны 08 дугаар сарын 21-нээс хойш 39 хоногийн дараа буюу *******22 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн толгойны компьютер томографын шинжилгээгээр тухайн гэмтлүүд оношлогдсон байсан. Ядамын биед оношлогдсон зүүн нүдний ухархайн шугаман хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дотор талын цөмөрсөн хуучин хугарал дангаараа хөнгөн зэрэгт, хамрын ясны хугаралт, таславчийн мурийлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, хүний их эмч ын үзлэгийн тэмдэглэл, Хэнтий Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээний хариу зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь *******22 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт хохирогч тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж, нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж түлхэж унагах, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч ын манайхтай ойрхон буулаа гэх үгэнд уурлан түүнийг мөргөх, цохих зэргээр зодон түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч ын зүгээс эмчилгээний зардалд шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөр өгөөгүй байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн ...” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Анх удаа гэмт үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” саналыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон хувиараа мал маллаж амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирлын талаар нотлох баримтаа ирүүлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
Шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хохирогч гомдолгүй нэхэмжлэх, зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР