Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ............холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, аймаг суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн сумын ерөнхий боловсролын дотуур байрны үйлчлэгч ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт, аймгийн сумын 3-р багийн Баян төхөм гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД: *******./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын гудамжнаас иргэн ******* гээгдүүлсэн Самсунг А-72 загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би өглөө ажилдаа явж байхдаа энэ утсыг олсон. Тэгээд энэ тэнд зар тавьсан болов уу? гээд хэсэг хугацаанд харсан. Манай сумынхан эд зүйлээ алга болгосон тохиолдолд энэ тэнд, дэлгүүрийн хаалга, фэйсбүүк зэрэгт зар тавьдаг байсан. Гэтэл энэ утас алга болсон гэж зар огт байгаагүй. Би хэсэг хугацаанд харсан. Би энэ утсыг хэний утас болохыг нь мэдээгүй. Яагаад гэвэл бичиг баримт зэрэг эд зүйл нь хамт байгаагүй” гэв.  

       

       Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын 7-р багт байрлах аав Түмэнбаярын хашаанд өөрийн эзэмшлийн 11-32 ӨВЕ улсын дугаартай ачааны автомашинд засвар хийж байсан. ...2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө сэрээд утсаа алга болсон талаар мэдсэн. Манай эхнэр Хишигням намайг гэрт ирсний дараа миний утас руу залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдохоо больсон гэсэн. Тэгээд намайг машиндаа утсаа орхисон гэж бодсон гэсэн. Би А-72 загварын гар утсыг 2021 оны 11 сард Скайтелийн салбараас 1,380,000 төгрөгөөр авсан ба надад худалдаж авсан баримт нь байгаа. Миний гар утас хар хавтастай, ягаан туяатай гар утас байгаа. Мөн надад тухайн утасны 1МЕ1 код байгаа болохоор утсаа тухайн код болон утасны гаднах гэрээр нь танина. Сумын төв жижиг, хүн бүр нэгнээ таньдаг мэддэг учраас авсан хүн нь авчраад өгөх байх гэж хүлээсэн. Мөн скайтелийн салбарын ажилтнаас асуутал кодоор нь олох боломжтой гэж хэлэхээр нь хүлээж байгаад цагдаагийн байгууллагад гомдол саналаа гаргаж шалгуулья гэж бодсон юм. Би тухайн үнэлгээтэй санал нийлж байна. Би өөрийн гар утсаа олж авмаар байна, надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34- р хуудас/,

 

       Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: аймгийн Тарагт суманд мал маллан амьдардаг. Миний нэр дээр 95248460 дугаар байдаг ба манай нөхөр А-72 загварын гар утсанд уг дугаарыг хийж ашиглаж байсан. Тухайн гар утсыг хадам ээж ******* манай нөхөрт явуулсан. Хаанаас хэрхэн авсан талаар би сайн мэдэхгүй байна. ..” гэсэн мэдүүлэг/хх-ийн 39-р хуудас/,

 

          Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Давааням нь манай эхнэр юм. 95248460 дугаар нь манай эхнэр ******* нэр дээр байдаг. Тухайн 95248460 дугаарыг одоо би барьж байгаа бөгөөд Галакси А-72 загварын утсанд хийж ашиглаж байгаа. Тухайн утсыг манай ээж ******* нь 2022 он гарахаас өмнө гудамжнаасаа олсон гэсэн. Олсноосоо хойш 10 гаруй хоногийн дараа над руу явуулсан юм. Тухайн үед хар өнгийн камертай гэртээ байсан ба одоо ч тэр гэртэйгээ байгаа. Би аймгийн төвд төв бараан захын ард байрлах гар утасны засварт 40,000 төгрөг өгч кодыг гаргуулсан. Манай ээж тухайн утсыг олсон болохоор би нэг их юм бодоогүй, одоог хүртэл ашиглаж байна. Тухайн утсыг хэний эзэмшлийн утас болохыг би огт мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

     

       Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед нь өөрийнхөө утастай байсан. ...Уг хашааны номерыг нь би санахгүй байна. Манай дүүгийнх сумын 7-р багийн Арц-2 хороололд байдаг. ******* нь манай дүүгийн хашаанд монгол гэрт амьдардаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 41-р хуудас/,

 

       Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:. ..Тухайн өдөр Намнансүрэн ах манай гэрт байсан юм. Тэгээд тухайн орой 20 цагийн үед Нямсүрэн нь ах руу залгаад тэгээд манайд ирсэн. Нямсүрэн манайд машинтай ирсэн байх. Би гэрээсээ гараагүй болохоор ямар машинтай ирсэн талаар нь сайн мэдэхгүй байна. Манайд ирэхдээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нямсүрэн нь манай гэрт орж ирэхдээ 2 ширхэг лаазтай пиво авч орж ирээд уучихаад Намнансүрэн ахтай хамт манайд хоол идчихээд гараад явсан. Тухайн үед Нямсүрэн нь манай гэрт эхнэртэйгээ утсаар маргалдаад яриад байх шиг байсан. Тухайн үед ямар гар утас байсан талаар нь анзаараагүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

       Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим би нөхрийнхөө 99329799 дугаарын утас руу залгаж хаана яваа талаар асуутал Намнансүрэн гэх найзтайгаа айлд байна гэсэн. Тэгээд яг одоо гэр рүүгээ гарч байна гээд 10-20 минутын дараа өөрийн эзэмшлийн ачааны 11-32 ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хадам аав Түмэнбаярын хашаанд машинаа тавьчихаад гэртээ орж ирсэн... Би нөхөр рүүгээ гэр рүүгээ гарсан эсэхийг асуух гэж залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Тэгээд намайг залгаж байх үед манай нөхөр ачааны машинтайгаа халам аавын хашаанд ирээд зогсож байсан. Тэгэхээр нь би дахин залгахаа болиод шууд дэлгүүр рүүгээ явсан... Ажилчдаа хүргэж өгөх хооронд нөхрийн утас руу 4-5 удаа залгаж үзтэл утас нь дуудаад авахгүй байсан юм. Тэгээд 4-5 залгасны дараа утас нь холбогдохгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

       Хөрөнгө үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай “ ...2021 онд үйлдвэрлэсэн 128 gb багтаамжтай, эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай, “Самсунг А-72”  маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 850.000 төгрөг гэж дүгнэж байна” гэх тайлан /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

       2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч гээр Самсунг А-72 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ашиглаж байсан NIKE гэсэн хар бичигтэй, хөр өнгийн гэртээ 35761650417974 , 35871830417976 дугаартай IMEI кодтой, яагаан өнгийн А-72 загварын гар утсыг аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

Мобиком корпораци ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/3983 дугаартай 357651650417974 IMEI кодтой утсанд ашиглсан 95248460 дугаарын эзэмшигч нь Батнасан овогтой Даваахорол ЙД98030601 гэсэн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69, 71 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын гудамжнаас иргэн ******* гээгдүүлсэн Самсунг А-72 загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч овогт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

         Хохирогч ******* “...Маргааш өглөө нь би утсаа машиндаа үлдээчихсэн гэж бодоод үзтэл машинд байхгүй байсан. Тухайн айлд Мөнхдэмбэрэл эхнэртэйгээ, мөн Намнансүрэн байсан. Би яг хашааны тоотыг мэдэхгүй байна. сумын 7-р багийн Арц-2 хороололд байдаг айл байгаа юм. Гэрээсээ гарахдаа өөрийн А-72 загварын гар утсаараа Намнансүрэн лүү залгаж хаана байгаа талаар асуусан. Мөнхдэмбэрэлийн гэрт очоод 40-50 минут болсон. Тэгээд машиндаа суухаасаа өмнө эхнэр Хишигням рүү залгасан. Би тухайн утсаа алддаг орой бага зэрэг согтсон байсан ба зарим асуудлыг сайн санахгүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө сэрээд утсаа алга болсон талаар мэдсэн. Манай эхнэр Хишигням намайг гэрт ирсний дараа миний утас руу залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдохоо больсон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34- р хуудас/, гэрч ******* “...манай нөхөр А-72 загварын гар утсанд уг дугаарыг хийж ашиглаж байсан. Тухайн гар утсыг хадам ээж ******* манай нөхөрт явуулсан. Хаанаас хэрхэн авсан талаар би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, гэрч ******* “Б.Давааням нь манай эхнэр юм. 95248460 дугаар нь манай эхнэр ******* нэр дээр байдаг. Тухайн 95248460 дугаарыг одоо би барьж байгаа бөгөөд Галакси А-72 загварын утсанд хийж ашиглаж байгаа. Тухайн утсыг манай ээж ******* нь 2022 он гарахаас өмнө гудамжнаасаа олсон гэсэн. ...Манай ээж тухайн утсыг олсон болохоор би нэг их юм бодоогүй, одоог хүртэл ашиглаж байна. Тухайн утсыг хэний эзэмшлийн утас болохыг би огт мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,  гэрч “... 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим би нөхрийнхөө 99329799 дугаарын утас руу залгаж хаана яваа талаар асуутал Намнансүрэн гэх найзтайгаа айлд байна гэсэн. ...Ажилчдаа хүргэж өгөх хооронд нөхрийн утас руу 4-5 удаа залгаж үзтэл утас нь дуудаад авахгүй байсан юм. Тэгээд 4-5 залгасны дараа утас нь холбогдохгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай “...2021 онд үйлдвэрлэсэн 128 gb багтаамжтай, эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай, “Самсунг А-72”  маркийн гар утсыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 850.000 төгрөг гэж дүгнэж байна” гэх тайлан /хх-ийн 11-12 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч гээр Самсунг А-72 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ашиглаж байсан NIKE гэсэн хар бичигтэй, хөр өнгийн гэртээ 35761650417974 , 35871830417976 дугаартай IMEI кодтой, яагаан өнгийн А-72 загварын гар утсыг аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 дугаар хуудас/, Мобиком корпораци ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/3983 дугаартай 357651650417974 IMEI кодтой утсанд ашиглсан 95248460 дугаарын эзэмшигч нь Батнасан овогтой Даваахорол ЙД98030601 гэсэн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын гудамжнаас иргэн ******* гээгдүүлсэн Самсунг А-72 загварын гар утсыг олж, бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Н.Намнансүрэнийн мэдүүлэг /хх-ийн 41/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 49/, гэрч мэдүүлэг /хх-ийн 51-52/, 32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 20-21/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26/, Мобиком корпраци ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/3983 дугаартай лавлагаа /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгуулах саналыг тус тус гаргаж байна ” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Миний буруу. Утсаа алдсан хүмүүс манай гэрээс орж ирээд асууж болох л байсан. Гэтэл нэг ч хүн манайд орж ирээгүй. Тухайн үед харанхуй байсан учир ямар хүмүүс байсныг би мэдээгүй ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

  

Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б. нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч Б., хохирогч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Б. нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 357651650417974, 358718530417976 дугаарын IMIE кодтой, ягаан өнгийн А-72 загварын гар утсыг хохирогч д буцаан олгож,

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэг ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 357651650417974, 358718530417976 дугаарын IMIE кодтой, ягаан өнгийн А-72 загварын гар утсыг хохирогч д буцаан олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.МАНДАХБАЯР