Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

  2023        03          07                                   2023/ШЦТ/170      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат,

Улсын яллагч: Х.Нарангуа,

Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2311000000054 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** /РД:/, Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 390 дугаартай тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамжинд хохирогч **** найзыг нь зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, дээд уруулд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2311000000054 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй, нэмж ярих зүйлгүй гэв.

            Хохирогч **** “...2022 оны 12 дугаар сарын 30-нд танил **** над руу залгаад Чингэлтэйн 9 дүгээр хорооны 17 дугаар гудамжинд хүрээд ир гээд дуудахаар нь яваад очсон. Би урьд нь ****той маргасан байсан болохоор учраа олох гэж байгаа юм байх гэж бодоод очсон. Тэгэхэд **** машиндаа сууж байсан би машинаасаа буугаад **** дээр очиход **** намайг заамдаад бид хоёр зууралдаад **** надад чи хэзээ ийм онгироо болчихсон юм гэсэн. Би зүгээр ярилцана гэсэн биз дээ гээд зууралдаж байгаад бид хоёр газар уначихсан байхад хаанаас юм мэдэхгүй **** гээд танил залуу гарч ирээд миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд нүд уруул хавдаад, уруул сэтрээд салсан. ****, **** хоёр намайг дагуулаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй тэгээд салаад явсан. Орой нь **** рүү залгахад утсаа авахгүй байхаар нь цагдаагийн газар маргааш нь өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

            Гэрч **** “...Намайг манай найз нар **** гэж дууддаг би модны хоёрт найз ****той бааранд таараад маргалдсан байсан. ****той найз болохоор уулзаж ярилцъя гэж бодоод Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар гудамжинд ****ийг хүрээд ирээ ярилцъя гээд дуудсан. Тэгээд **** ирээд би уурлаад маргалдаад барьцалдаад газар унасан. Тэгэхэд **** миний дээр гарсан байсан. Тэгэхэд **** хашаанаасаа гарч ирээд намайг өмөөрөөд болиоч гээд **** нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд **** нүүр нь хавдаад уруулын дээд талд нь сэтэрсэн байсан. Тэгээд уучлалт гуйгаад гэмтлийн эмнэлэг дагуулж яваад оёдол тавиулаад салцгаасан...", гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

            Гэрч **** “...****, **** нар маргалдаад дээр доороо орсон байхад **** салгах гэж очоод ****ийг өшиглөчихсөн. Тэр өдрөө эмнэлгээр яваад хоорондоо учраа олоод салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...**** биед баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, дээд уруулд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17 дугаар гудамжинд хохирогч **** найзыг нь зодлоо гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, дээд уруулд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг /хх-ийн 11/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 17/, Гэрч **** мэдүүлэг /хх-ийн 40/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 921 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...**** биед баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, дээд уруулд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 22-23/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн  эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Г.**** нь гомдол саналгүй /хх-ийн 77/ байх тул шүүгдэгч **** нь бусдад  төлөх төлбөргүй байна.

Иймд ****т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           Д