Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2019/00218

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2019/00218

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00136/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................. оршин суух, Ч. М (РД: .....)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... .............. суух, Г. Т (РД: ...............)-т холбогдох, 

"гэрлэлт цуцлуулах”  тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.М нар оролцов.                                                                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би Г.Ттай 2002 онд танилцаж, 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.М төрсөн юм. 

Одоо хүү маань 15 настай, Т бидэнтэй 2013 он хүртэл хамт амьдарсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Хүү маань өдий хүртэл миний асрамжид өсөж хүмүүжиж байна. 

Биднийг хамтран амьдрах хугацаанд Т нь байнга архи ууж, агсам тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаас болж миний хувьд амьдрах аргагүй болсноос тусдаа амьдрах болсон. 

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Мийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй... (хх-ийн 1, 20 тал)

Хариуцагч Г.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би Ч.Мийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би Мээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 

Хүү Мийн ээжийнх нь асрамжид үлдээнэ. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй...(хх-ийн 19 тал)

 

Насанд хүрээгүй Т.М нь шүүхэд гаргасан тайлбартаа:...ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна...(хх-ийн 21-22 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Г.Таас “гэрлэлтээ цуцлуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 0027462 Г-08 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 7 тал) 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Мийг төрүүлсэн болох нь төрсний № 0222447 Г-16 дугаартай гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 7 тал)  нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, (хх-ийн 4 тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн  зуучлахад  эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 8 тал)

 

Гэрлэгчид нь 2013 оноос тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1, 19, 20 тал)

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Г.Т нь хүү Т.Мийг өөрийн асрамжинд авах талаар болон гэрлэлт цуцлуулах талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Г.Таас хүүхдийн тэтгэлэг авах талаар маргаагүй байна. 

Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна. 

Хүү Т.М нь 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 16 нас, 02 сартай болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 7 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Наранцэцэгийн тодорхойлолтоор, (хх-ийн 4 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Т.Мийг эх Ч.Мийн асрамжинд үлдээхээр тогтов. 

 

Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Х овогт Ч. М (РД: ..................), хариуцагч А овогт Г. Т (РД: ..................) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Т.Мийг эх Ч.Мийн асрамжинд үлдээсүгэй. 

3. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг... эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Таас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЦЭРЭНДУЛАМ