Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

  2023        01          25                                   2023/ШЦТ/83      

 

                        

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Тэргэлсаран,

Улсын яллагч: О.Нандинцэцэг /томилолтоор/,

Шүүгдэгч: **** /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн 2311000000004 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

**** (РД:), Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, ,

урьд 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн 664 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял эдэлж байсан,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын нутаг дэвсгэрт байх Бялхам дэлгүүрт хохирогч **** хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой хэсэг рүү аягаар цохиж түүний биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2311000000004 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч **** нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч **** “...Тэгээд гэртээ бараг ирж байхад миний охин над руу та нэгж аваагүй юм уу миний утсанд нэгж ороогүй байна гэж мессеж ирсэн юм. Тэгээд би буцаад Бялхам нэртэй дэлгүүрт очиход надад нэгж зарсан худалдагч эмэгтэй байгаагүй, өөр нэг эрэгтэй худалдагч, мөн дэлгүүр дотор миний үеийн гэхээр нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр эрэгтэй худалдагчид би танай дэлгүүрээс түрүүхэн утсандаа 10,000 төгрөгийн нэгж авсан юм тэгтэл утсанд огт нэгж ороогүй байна гэж хэлсэн. Намайг танай дэлгүүрээс түрүүхэн нэгж авах үед энд худалдагч нь нэг ангалзсан эмэгтэй өөр эрэгтэй хүмүүстэй юм яриад анхааралгүй байгаад байсан. Миний нэгж хийлгүүлсэн дугаарыг буруу хийлгэсэн байна, утсанд огт нэгж нь ирсэнгүй гэж хэлсэн чин тэр эрэгтэй худалдагч нь баруун гартаа барьсан байсан бариултай шаазан аягаар миний зүүн хөмсөгний орчимд нэг удаа цохичихсон юм. Тэгээд тухайн хүнийг дэлгүүр дотор байсан эрэгтэй хүн боль гэж хэлээд надаас холдуулсан. Тэгэхэд би нүдний шил зүүчихсэн байсан тул нүдний шил эвдрээд, хөмсөгнөөс цус урсаад эхлэхээр нь цагдаа, түргэн рүү дуудлага өгсөн юм. Тэгээд би тэр дороо эхнэр лүүгээ бас залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9х-13х),

            Гэрч **** “...Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой би гэртээ 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирчихсэн байсан юм. Гэрт охин **** надтай хамт байж байсан. Оройны 21 цаг 05 минутад манай нөхөр **** над руу би ажлаа тараад ирж байна гэж хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минутын үед нөхөр над руу дахиж залгаад чи хаана байна, автобусны буудал дээр байдаг Бялхам дэлгүүрт хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэр үедээ яг ямар асуудал болсноо тодорхой хэлэхгүй байсан. Тэгээд би 10 орчим минутын дараа дэлгүүрт очиход нөхөр **** хөмсөгнийх нь хэсгээс цус гарчихсан, зүүдэг харааны шилний нэг тал нь хагарчихсан шилний рам нь эвдэрчихсэн дэлгүүрийн шалан дээр цус болчихсоныг цэвэрлэчихсэн байдалтай байсан. Тэр дэлгүүрт манай нөхөр, дэлгүүрийг ажиллуулдаг эхнэр нөхөр 2, тэгээд тэдний хүүхэд нь гэхээр 20 орчим насны охин байсан. Тэгээд тэнд байж байхад цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү аваачсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 18х-19х),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16224 дугаартай . **** биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 22х-23х),зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын нутаг дэвсгэрт байх Бялхам дэлгүүрт хохирогч **** хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой хэсэг рүү аягаар цохиж түүний биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч **** мэдүүлэг (хх-ийн 9х-13х), Гэрч **** мэдүүлэг (хх-ийн 18х-19х), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16224 дугаартай . **** биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 22х-23х), зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ****ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд прокуророос шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ****ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч ****ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Хохирогч Н.**** нь гомдол саналгүй /хх-ийн 124/ байх тул шүүгдэгч **** нь бусдад  төлөх төлбөргүй байна.

Иймд ****ыг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дэх хэсэг зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  5. Шүүгдэгч **** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,5  дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шийтгэх тогтоол хүчин 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАЯРМ