| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00154/И |
| Дугаар | 156/ШШ2019/00239 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2019/00239
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 156/ШШ2019/00239 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00154/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................оршин суух, Д Г (РД: ...........)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................ оршин суух, Г З (РД: ...................)-д холбогдох,
"хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:...би 2010 онд Г.Зтой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр охин З.А төрсөн юм.
Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. З нь удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, бид 2018 оны 04 дүгээр сараас тус тусдаа амьдарч, охин З.А нь миний асрамжид амьдарч байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа бөгөөд бага насны хүүхдээ асран хамгаалдаг юм.
Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... (хх-ийн 17 тал)
Хариуцагч Г.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би Д.Гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Охин З.А нь миний төрсөн хүүхэд мөн. Иймд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй тул хүүхдийн тэтгэлгийг 6 сард нэг удаа буюу жилд 2 удаа тэтгэлэг төлүүлж өгнө үү.
Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах нотлох баримт байхгүй... гэв. (хх-ийн 15 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Г.Зоос охин З.Ат тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Г.З нар нь 2010 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр охин З.Аийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 15, 16 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 3 тал)... зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин З.А нь эхийнхээ асрамжид байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г нь 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин З.Аийн эцэг нь Г.Зоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байна. (хх-ийн 15 тал)
Иймд зохигчдын хооронд тэтгэлгийн талаар маргаангүй, зөвшөөрсөн байна гэж үзэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин З.Аийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Г.Зын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин З.Аийг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар тэтгэлгийг хариуцагч Г.З хагас жилээр буюу жилд хоёр удаа төлөх болсныг дурьдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Гид даалгасугай.
4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин З.Аийг эцэг Г.Зтой уулзуулж байхыг эх Д.Гид даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Заас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ