Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000024 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 05-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, бичиг үсэггүй, ******* дүүргийн тохижилт үйлчилгээний компанид ачигч ажилтай,  ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/, ******* овогтой *******ийн *******.  

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, ******* байрны *******од хохирогч ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын “Би тэй нэг байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед нэг пиво ууя гээд гэрт нь орж уугаад маргалдаж зодолдсон. Миний амьдралаар тоглочихлоо гэхээр нь та бас миний амьдралаар тоглосон гэж хэлээд үхээд өгье гэж өөрийнхөө гарыг зүссэн. Тэрнээс өөр зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ТҮК-д ачигч ажилтай. Сарын 3.000.000 төгрөгийн цалин авдаг. Бид хоёр жил гаруй хугацаанд явалдсан.” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн “Энд зогсож О.******* нь манай ажилтан байсан юм. Өмнө нь эдийн засгаа сайжруулах үүднээс надтай хамт самарт явж байсан. О.******* бага зэрэг зохисгүй авиртай. Тухайн үед ажил хийгээд ядраад байна гэхээр нь нэг пиво авч өгсөн. Тэгээд гарч яваад эргэж орж ирээд манай гэрт танхайрсан. Насанд хүрээгүй хүүхдүүдийн хажууд хутга барьж өөрийгөө ална гэж зохисгүй авир гаргасан. Одоо манайд ажиллахгүй байгаа. Тухайн үед амьдрал нь хүнд байгаа учраас цагдаа гэж явахгүй өнгөрье гэсэн боловч манай нөхөр гомдол гаргасан. Эмчилгээний төлбөрөө авбал өөр гомдол, санал байхгүй. 500.000 төгрөг нэхэмжилж байна. Тархины бичлэг хийлгэхэд 120.000 төгрөг болсон. Бас эм, тариа авсан.” гэсэн мэдүүлэг.

 

            Хоёр: Эрүүгийн 2305000000024 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-11 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Тухайн өдөр би өөрийн гэртэй байж байсан над руу манай ажлын газрын залуу болох ******* залгаад өлсөөд байна хоолны мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа над руу ахиж залгаад том пиво авчихлаа гэж хэлэхээр нь би чи хоолоо идсэн юм уу гэж хэлсэн чинь ******* намайг өөрийнхөө байдаг 63 дугаар байрны подвалд дуудсан. Тэгэхээр нь би очиж чадахгүй хоол хийж байна чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* манай гадаа ирээд хаалга тогшихоор нь би гэрийнхээ хаалгыг тайлж өгсөн. ******* манай гэрт орж ирээд гадуур хувцасны дотроосоо том пиво гаргаж ирсэн. Тэгээд бид хоёр тухайн пивыг гал тогоонд уусан. Тэгээд би *******ыг том өрөөндөө оруулаад зурагтаа танилцуулсан. Тэгээд манай том өрөөнд пиво уугаад дуусгасны дараа нь *******ыг гэрээсээ гаргаад харьж амар гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гаргачхаад харуул болох Мөнхжаргал руу залгаад яагаад 63 дугаар байрны түлхүүрийг ажлаас халагдсан *******т яах гэж ажлын байрны түлхүүр чип өгсөн юм бэ наад хүнээсээ аваарай гэж хэлсэн. Тэгээд салгаад гэртээ байж байсан хаалга хүчтэй цохисон. Тэгсэн манай бага хүүхэд гэрийн хаалгыг гүйж очоод онгойлгосон чинь ******* гаднаас орж ирээд шууд над руу чи намайг хулгайч гэж бодоо юу гэж хэлээд хамаг хувцсаа тайлж орилсон. Тэгээд гал тогоо руу орж хоол хийсэн байсан аягийг хагалаад цаана байсан хутгыг аваад намайг ална гэж хэлээд хутгаа тавьж байгаад хоолой боосон. Тэгээд миний зүүн шанаа руу 8 удаа цохисон. Тухайн үед манай хүүхдүүд надаас *******ыг салгасан тэгэхээр нь би бага хүүгээ цагдаа дууд гэж хэлсэн. Намайг ******* ахиж цохиод өөрийнхөө гарыг зүсээд би үхчихье гэж хэлээд гараа зүсээд өрөөгөөр нэг цусаа цацсан. Тэгээд миний нуруу руу 2-3 удаа өшиглөчхөөд гараад зугтсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би маш их гомдолтой байна. Өмнө нь тархины зургийг 120.000 төгрөгөөр авхуулсан. 40.000 төгрөгөөр эм авч уусан. Цаашид эмчилгээнд 400.000-500.000 төгрөг шаардлагатай..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ гэх залуу өөр СӨХ-д ажиллаж байхаар нь би тухайн залууг ажилд аваач гэж СӨХ-ийн дарга Батгэрэлд хэлсэн учир нь гэх залуу манай хүүхдийн үе бас их ааш зан сайтай өр шир ихтэй гээд байхаар нь би сайн санаад давхар ажил хийгээч гэж хэлээд би Батгэрэлтэй танилцуулсан. 2022 оны 3 дугаар сард би Батгэрэл хоёртой самарт явсан. Тухайн үед энэ хоёр энгийн харьцаатай байсан тухайн үед манай дарга гэх залууд машин авч өгсөн байсан үе тэгээд самарт явж байх хооронд тухайн приус-10 маркийн машин нь эвдэрсэн тэгээд Хөвсгөлд байхдаа тухайн машиныг зарсан тэр хоёр машинаас болж маргаж байсан. Тухайн үед би Батгэрэл хоёрыг дотно харьцаатай буюу эр эмийн харьцаатай гэж мэдсэн. Тэгээд самраасаа 9 сард ирсэн самрынхаа мөнгийг Батгэрэлд өгсөн. Ер нь д СӨХ-ийн дарга Батгэрэл их тус болж байсан. Миний мэдэхээр хүүхэд мөргөж гэмтээсэн асуудал дээр СӨХ-ийн дарга Батгэрэл тусалж байсан, бас сая гаран төгрөгөөр утас авч өгч байсан ер нь тэгээд зөндөө тусалж тэр болгоныг би сайн мэдэхгүй ээ хүний амьдралд ороод байдаггүй. Тэгээд мөнгөнөөс болоод хоорондоо хаяа маргадаг бас энэ хоёр үерхэж байх хугацаандаа СӨХ-ийн дарга Батгэрэлийг гараад ир гэдэг. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь гэрийнх нь цонхыг хаалга үүдийг нүдээд байдаг байсан. Нэг өдөр нөхрийнх машины шилийг хүртэл хагалж байсан бас СӨХ-ийн дарга Батгэрэлийг 2-3 удаа миний нүдэн дээр зодож байсан. хаяа СӨХ-ийн дарга Батгэрэлийг гарч ирэхгүй байхаар нь заримдаа шалдан зургийг чинь тавина гэх мэтээр орилдог байсан надад нэг өдөр СӨХ-ийн дарга Батгэрэлийн лэвчиг бандааштайгаа байсан зургийг үзүүлсэн би хальт хараад хүний амьдрал надад хамаагүй гэж хэлж байсан. Яагаад гэхээр СӨХ-ийн дарга Батгэрэлийг гарч ирэхгүй байна гэж уурлаад үзүүлсэн ер нь СӨХ-ийн дарга Батгэрэл байхгүй бол тэрүүгээр нэг орилоод хашхираад баялгийн янхан минь гарч ирэхгүй бол шалдан зургийг чинь фейсбүүк дээр тавина шүү гэж хашхирдаг сүрдүүлдэг. Нөхөртэй тэгэхдээ хамт байдгаас бүх зүйл нь тусдаа хөндий харьцаатай байдаг хааяа нөхрийг нь байхад хүртэл СӨХ-ийн дарга Батгэрэлийг дууддаг тэгээд гарч ирэхгүй болохоор нь шалдан зургийг чинь баялгийн групп дээр тавина гэж хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй ийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр үл таних ах гаднаас том савтай пиво нэг ундаа нэг зөөлөн шоколадтай авч орж ирсэн. Тэгээд ээж тухайн үл таних ахтай гал өрөөнд ороод пиво уугаад байж байсан. Манай ээж том өрөөний зурагтад караоке байдаг гээд зурагтынхаа талаар ярьсан би тухайн үед жижиг өрөөнд байсан болохоор яаг юу болоод байгааг сайн харж чадаагүй. Тэгээд байж байсан чинь тухайн үл таних ах гараад явсан. Удалгүй манай гэрийн хаалгыг нүдсэн тэгсэн манай дүү Хантөгс гүйж очоод хаалга онгойлгосон чинь тухайн үл таних ах том өрөөний хаалгыг өшиглөөд том өрөө рүү орсон. Тэгээд том өрөөнд хэрэлдээд зодолдоод байх шиг байхаар нь би тухайн ах руу буюу том өрөө рүүгээ очсон тэгсэн манай ээжийг өшиглөөд байж байсан. Тухайн үед ээж тухайн залуутай тэмцэлдээд байж байсан харин манай дүү тухайн ахын нүүрийг маажих гээд самардаад зогсож байсан тэгэхээр нь би салгасан тухайн үл таних ах манайн гал тогооны өрөө рүү орж 3 ширхэг хутга авсан тэгээд эргээд орж манай ээж рүү дайрсан тэгэхээр нь би холдуулсан. Тэгээд хутгыг авах гээд тэмцэлдсэн тэгсэн чинь аавын байдаг өрөө рүү орсноо тухайн ах өөрийнхөө гарыг хутгаар зүссэн би тэгэхээр нь би өөрийнх нь барьж байсан 3 хутгыг аваад унтлагын өрөөний ор руу тавьсан. Тэгсэн тухайн үл таних ах ээжийг очоод өшиглөөд боосон тэгэхээр нь би тухайн ахыг салгасан тэгсэн тухайн ах ахиад хутга аваад дайрахаар нь би ахиад салгасан. Тэгээд би тухайн ахыг ахиж салгахад манай дүү цагдаа дуудсан. Тэгсэн тухайн үл таних ах гараад зугтсан тэгсэн удалгүй цагдаа нар ирсэн. Манай гэрээс гарахдаа манай ээжийг хэрэгт унгаах гэж оролдсон учир нь манай ээжийг өөрийнх нь гарыг зүссэн мэтээр манай хөршүүдэд ярьсан хэлсэн орилсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаартай “ийн биед зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шуу, бугуй зулгаралт, зүүн мөр, бугалга цус хуралт, зулгаралт, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.*******ын сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажил болох 25 дугаар эмийн сангийн 7-р төвийн хажуу талд байрлах 40а байрны доор байрлах дулаан гаржийг 24/48 цагаар харуул хийдэг ажлаа хийж байхад 11 цагийн орчим манай хуучин ажлын дарга буюу Батгэрэл нөхөртөө хоол авчраад явж байна гэж хэлээд надад 5 ширхэг бууз авчирч өгсөн тэгээд СӨХ-ийн дарга Батгэрэл эгч миний хуучин ажил болох Баялаг хотхоны 64 дүгээр байрны гадаа цасыг цэвэрлээд өгөөч хүнгүй байна гэж хэлсэн би тухайн газар үйлчлэгч хийж байсан юм. Тэгээд би зөвшөөрөөд баялаг хотхоны 64 дүгээр байрны гадна очсон тэгээд Отгоо эгч Мөнхөө ах би Батгэрэл эгч бид 4 тэр хавийн цасыг цэвэрлэсэн. Тэгээд дуусчхаад байж байсан СӨХ-ийн дарга Батгэрэл З жин ороод 7м утастай 15 ширхэг порлон аваад ир гэж хэлэхээр нь би гурвалжин ороод тухайн захисан зүйлсийг нь аваад ирсэн. Тэгсэн маргааш ирээд хийгээд өгчих гэж хэлсэн. би маргааш ажилтай өнөөдөр хамт дулаалчихъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр СӨХ-ийн дарга Батгэрэлийн гэрээс гараад баялаг хотхоны байрны хаалга үүдийг дулаалсан. Тэгээд дулаалж дуусаад байж байсан СӨХ-ийн дарга гэртэй ороод хоолоо хийлээ гээд яваад өгсөн удалгүй СӨХ-ийн дарга Батгэрэл над руу залгаад чи манай гэрт орж ирээд хоол хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй ээ айлын гэрт хамаагүй ордог хүн би биш гэж хэлсэн. Тэгсэн СӨХ-ийн дарга Батгэрэл миний данс руу 20.000 төгрөг шилжүүлчихье ганц том пиво аваад ороод ир хуваагаад уучихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээс нэг том пиво ундаа печень авсан 21.000 төрөг болсон. Тэгээд би Батдэлгэрийн гэр рүү аваад орсон тэгсэн СӨХ-ийн дарга Батдэлгэр манай жижиг өрөөнд ороод уучихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм бэ ажилчдын өрөөнд ороод уучихъя гэж хэлсэн тэгсэн зүгээрээ жижиг өрөөнд ороод уучихъя аа угаасаа миний хоёр хүүхдийн аав болох гэж байгаа биз дээ би нөхрөөсөө салсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнд нь ороод тухайн авсан пивыг СӨХ-ийн дарга Батдэлгэртэй уусан. Тэгээд пиво талдаа орж байхад СӨХ-ийн дарга Батгэрэл босоод зурагтаа асаагаад кино үзье гэхээр нь би үгүй гэж хэлсэн тэгсэн өөрөө зурагтан дээрээ дуу тавиад сонсоод байсан. Тэгээд гал тогооны өрөөнөөс том өрөө рүү нь ороод дуу сонсонгоо үлдсэн пиво ууж дуусгасан. Тэгээд дарга Батгэрэл чи миний амьдралаар тоглосон чамаас болж нөхрөөсөө салсан гэж хэлэхээр нь би яахаараа таны амьдралаар тоглодог юм бэ би ч гэсэн гэр бүлтээ байж байгаад эхнэр хүүхдээсээ салсан би танд гай болоод байгаа юм бол үхчихье гэж хэлээд гал тогооноос нь хутга аваад гараа зүссэн. Тэгээд намайг үсдээд байхаар нь би СӨХ-ийн даргын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед би даргатай харилцан зодолдсон тэгээд гараад яваад өгсөн. Тэгээд буцаад орсон чинь цагдаа дуудаж байсан тэгэхээр нь би цагдаа дуудаад яах вэ хоёулаа Баянголоор нэг онигоо боллоо гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Анх намайг Отгоо эгч дарга Батдэлгэртэй танилцуулж ажилд оруулж өгч байсан. Би 2022 оны 4 дүгээр сард харуулын дарга Батгэрэлтэй хамт тэнгэр СӨХ-ийн ажилчдын байранд 3 лааз пиво уусан. Тухайн үед СӨХ-ийн дарга надад хандан манай нөхөр натай секс хийхгүй 3 жил болж байна гэж хэлээд худлаа согтоод байсан. Тэгээд СӨХ-ийн дарга Батдэлгэр намайг гарч хамт алхъя гэж хэлсэн. Тэгэхээр би зөвшөөрөөд хамт гараад алхаад явсаар байгаад миний нөгөө ажил болох баялгийн хажууд байрлах тэнгэр СӨХ дээр очоод ажилчдын байранд хамт орсон. Тэгсэн СӨХ-ийн дарга би нөхөртэйгөө ойртоогүй 3 жил болж байна би чамайг хүсээд байна гэж хэлээд бид хоёр дотно харьцаанд орсон түүнээс хойш одоог хүртэл дотно харьцаатай байх болсон. СӨХ-ийн дарга Батгэрэл намайг байнга хажуудаа байлгах сонирхолтой болсон. 2022 оны 7 дугаар сард би Батгэрэл хамт самарт явсан. Тухайн үед би жирэмсэн болсон гэж байсан боловч тэр нь дараа нь худлаа болж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2022 оны 12 дугаар сарын 12-ны орой Баянгол дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, ******* байрны *******од О.*******, нар нь хоорондын дотно харилцаанаас үүдэлтэйгээр маргалдаж шүүгдэгч О.******* нь хохирогч ийг боож нүүр рүү нь гараараа цохиж, бие рүү нь өшиглөж түүний биед зүүн зовхи, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн шуу, бугуй зулгаралт, зүүн мөр, бугалга цус хуралт, зулгаралт, эрүү, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-11 дэх тал), ийн хохирогчоор өгсөн: “...намайг ална гэж хэлээд хутгаа тавьж байгаад хоолой боосон. Тэгээд миний зүүн шанаа шанаа руу 8 удаа цохисон...Тэгээд миний нуруу руу 2-3 удаа өшиглөчхөөд гараад зугтсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), насанд хүрээгүй ийн гэрчээр өгсөн: “...Тэгээд том өрөөнд хэрэлдээд зодолдоод байх шиг байхаар нь би тухайн ах руу буюу том өрөө рүүгээ очсон тэгсэн манай ээжийг өшиглөөд байж байсан...тухайн үл таних ах ээжийг очоод өшиглөөд боосон тэгэхээр нь би тухайн ахыг салгасан тэгсэн тухайн ах ахиад хутга аваад дайрахаар нь би ахиад салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), О.*******ын сэжигтнээр өгсөн: “...Тэгээд намайг үсдээд байхаар нь би СӨХ-ийн даргын нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед би даргатай харилцан зодолдсон тэгээд гараад яваад өгсөн. Тэгээд буцаад орсон чинь цагдаа дуудаж байсан тэгэхээр нь би цагдаа дуудаад яах вэ хоёулаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.******* нь хохирогчийг боож нүүр рүү нь гараараа цохиж, бие рүү нь өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос О.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.******* зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж, шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Тав: Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохиролтой холбоотойгоор хохирогчийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан Дүрс оношилгооны шинжилгээний хариу байх боловч шинжилгээний зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн “500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлэх боловч нэхэмжлэлтэй холбоотой баримтууд авагдаагүй учир дээрх нэхэмжлэлүүдийг шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Иймд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

ТОГТООХ нь:           

1. ******* овогтой *******ийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Хохирогч өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ