| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00199/И |
| Дугаар | 156/ШШ2019/00295 |
| Огноо | 2019-06-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2019/00295
| 2019 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2019/00295 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2019/00199/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: “Э-И” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэгч: НДХ нэхэмжлэлтэй,
“нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Э-И” ХХК нь 2015 оноос Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. Тус компани нь 2015 оны 01 дүгээр сараас шимтгэлийн мөнгийг төлөөгүй. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 57 816 22465 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна.
Нийгмийн даатгалын байгууллагаас авлага удааширсантай холбоотой “Э-И” ХХК-ийн захирал Л.Баттөгстэй удаа дараа уулзаж байгууллагын дансыг хааж авлагыг хуулийн хугацаанд барагдуулахыг шаардсан боловч ахиц гарахгүй байна.
Иймд “Э-И” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг гаргуулж даатгуулагч нарын эрх ашгийг хамгаалан, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү... (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа:...НДХ-ээс Хэнтий аймгийн “Э-И” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг тус компанийн захирал Л.Баттөгс танилцаад, нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа.
НДХ-Г төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагийн хувьд хариуцагч “Э-И” ХХК-ийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүнгийн талаар ямар нэг маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна... (хх-ийн 16 тал)
Хариуцагч “Э-И” ХХК-ийн захирал Л.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...” Э-И” ХХК нь, НДХ-н 57 816 22465 төгрөгийн өртэй нь үнэн.
Тус төлбөрийг манай компани нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан төлөх хүсэлтэй байна.
Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, нэмж гаргах бичгийн нотлох баримт байхгүй... (хх-ийн 14 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НДХ нь хариуцагч “Э-И” ХХК-иас "нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Э-И” ХХК-ийн захирал Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. НДХ нэхэмжлэлтэй, хариуцагч “Э-И” ХХК-д холбогдох, “нийгмийн даатгалын шимтгэлийн 57 816 22465 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Э-И” ХХК-иас 223 515 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “Э-И” ХХК-ийн захирал Л.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ