Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 110

 


     
       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: П.Ганбаатар
    Иргэдийн төлөөлөгч: Ө.Түмэнжаргал
Хохирогч: Д.Насантогтох
Шүүгдэгч: Г.Ганбаатар
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан  нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Самбуу сорьж хай овогт Гончигжавын Ганбаатарт холбогдох 201603000423 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 12  дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэхэд:
            
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 43 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Мухар хашаат гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Самбуу сорьж хай овогт Гончигжавын Ганбаатар /РД:АД73030439/ гэв. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Ганбаатар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг дэвсгэр Элст толгой гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус сумын иргэн Д.Насантогтохыг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу мотоцикль газар унагаж хэл амаар доромжиллоо гэх асуудлаас болж маргалдан хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
                          
ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Ганбаатарын  өгсөн: 

Д.Насантогтох бид хоёр 2016 оны 08 дугаар сард самарт хамт явсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр уулнаас бууж ирсэн. Уулнаас бууж ирээд Дарамаа гэх айлд очсон. Очоод 2 пиво хувааж уусан. Ууж дуусгаад явах гэтэл мотоцикль эвдрээд мотоциклио зассан. Тэгээд гэрлүүгээ явах үед энэ хэргийг үйлдсэн. Д.Насантогтох нь тухайн үед намайг үг хэлээр доромжлоод, дээр гарч  суугаад нүүр нүдгүй зодсон. Тэр үед сумын цагдаа ирээд бид хоёрын зургийг авсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  байна. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Насантогтохын  өгсөн: 

Г.Ганбаатар ах бид хоёр 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өндөр-Улаан сумын Азарга баг руу самарт явсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бид 2 уулнаас бууж ирээд сумын төв орж ирсэн. Буцаад явах гэтэл Ганбаатар ахын мотоцикль эвдрээд айлын хашаанд мотоциклио оруулж тавиад зассан. Тэгээд тэр үед 2 пиво уугаад хоорондоо маргалдсан. Ганбаатар ах хутгаар надад гэмтэл учруулсан. Одоо гомдол санал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

        201603000423 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Насантогтохын өгсөн: 

...2016 оны 09 дүгээр сарын 18-ны үед би Г.Ганбаатар ахын хамтаар самарт явсан. Тэгээд ууландаа 3-4 хоночихоод 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өндөр-Улаан сумын төв рүү орж ирсэн. Тэгээд сумын төвд Ганбаатар ахын эвдэрсэн байсан мотоциклийг янзалсан. Мотоцикль янзалж байх үедээ 2 том 2 литрийн пиво хувааж уусан. ...Сумын төвтэй ойролцоо байх Дорждарам гэх ахынд орсон. Тэнд ороод эхлээд Монгол архи ууж байгаад дараа 2 литртэй том боргио гэх пиво уусан. Тэр үед нэлээд согтсон байсан. Тэгээд Г.Ганбаатар ах бид 2 хоорондоо мотоциклиос болж муудалцсан. Тэгээд барьцалдаж аваад ноцолдсон. Тэгээд байж байх үед Г.Ганбаатар ах самарт явж байхдаа мах хөшиглөдөг байсан эвхдэг тонгоргоороо миний хэвлий орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд цаашаа юу болсонг мэдэхгүй нэг сэрэх үед би Батдоржийн гэрт орон дээр нь хэвтэж байсан. Тухайн үед миний сэмж унжсан байдалтай байсан. Тэгээд байж байх үед гаднаас эмч цагдаа нар ирсэн. ... Ганбаатар ахын мотоциклийг би Дорждарам гэх айлд ирэх үедээ унаж ирсэн юм. Тэгээд Дорждэрэм ахын гаднаас хөдлөх үедээ би Ганбаатар ахын мотоциклийг санамсаргүй байдлаар газар унагаачихсан чинь Ганбаатар ах надад уурлаад түүнээсээ болж бид 2 хэрүүл маргаан хийж байгаад улмаар хоорондоо барьцалдаж аваад ноцолдсон. Тэгээд нэг мэдэхэд намайг Г.Ганбаатар ах хутгалчихсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч Ж.Өлзийбуяны өгсөн:

...2016 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн үед Батдорж гэдэг хүн сумын эмнэлэг дээр ирээд Бэлхи багийн Элст булаг гэх газар Насантогтох нь хамт архи уусан хүндээ хутгалуулсан, гэдэсний хутгалсан хэсгээс өөх нь гараад унжаад байна гэж дуудлага өгсөн. Шөнийн 02 цагт дуудлагын дагуу Бэлхи багийн Элст булаг гэх газар дуудлаганд очиход Насантогтохын биеийн ерөнхий байдал хүндэвтэр ухаан саруул, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, пульс нь нэг минутанд 84, артерийн даралт 110, 70 мм муб, амьсгалын тоо 20 хэвлий нилэнхүйдээ эмзэглэлтэй, хэвлийн зүүн доор 3 см орчим зүсэгдсэн шархтай, шархаар нь сэмж цухуйсан, шархнаас цус алдаагүй байсан. Хамт архи уусан хүндээ хутгалуулсан гэж ярьсан. Хутгалсан хүнийх нь нэрийг мэдэхгүй хажууд нь байж байсан. Өвчин намдаах тариа тарьж, шархыг цэвэрлэж боолт хийсэн. Тэгээд аймаг руу хүргэж өгсөн. Хэвлийн зүүн доод хэсэгт 3 см орчим хөндлөн зүсэгдсэн шархтай, шархаар нь сэмж цухуйсан, шархнаас цус гараагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/

Гэрч Д.Батдоржийн өгсөн: 

...Манай гэрт тэд хоорондоо пиздаа нохойгоороо дуудалцаад юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй Насантогтох Ганбаатарыг чи хадамдаа базуулсан биз дээ гэх мэтээр хэрэлдээд байсан. Ганбаатар нь урдаас нь мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд байсан. Согтуу хүмүүсийн юу ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан. Манай баруун талын орон дээр хоорондоо ноцолдоод зодолдохоор нь би гэрээс гарч зодолд гээд хөөгөөд гаргасан. Гадаа гарчихаад хоорондоо зодолдоод л байсан. Би араас нь гараад салгах гэхэд хүчрэгдэхгүй байхаар нь хаяад морьдоо аргамжчихаад гэртээ иртэл Насантогтох нь Ганбаатарынхаа дээр нь гарчихсан 2 гарыг нь барьчихсан намайг Ганбаатар хутгалчихлаа хутгыг нь ав гээд би Ганбаатарын гараас хутгыг нь булааж аваад гэрэнд нь хийгээд хармаандаа хийсэн. Намайг салгасан чинь Ганбаатар нь дээшээ хараад хэвтээд өгсөн. Насантогтохын шархыг хартал хуруу хиртэй өөх зүүн талын хэвлий орчмоор гарчихсан хутгалуулсан байсан. Тэгээд би аавыг гэрээс нь дуудаад Насантогтохыг аавтай хамт гэртээ оруулаад аавтай орхичихоод эмнэлэг цагдаа дуудахаар явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/ 

Гэрч Дорждарамын өгсөн: 

...2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед манайд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Элст булаг гэх газар Насантогтох, Ганбаатар 2 ирсэн. Гэрийн гадаа мотоциклио үлдээгээд манайд согтуу орж ирсэн. Манайд орж ирчихээд нэлээд согтуу цай хийж өгөхөд ууж чадахгүй байсан. Хэсэг сууж байгаад гараад хажуу айлд миний хүү Батдоржийнд орсон. Би гарахаар нь хаалгаа түгжээд унтсан. Хэсэг унтсаны дараа 22-23 цагийн үед Батдорж хаалга нүдээд Ганбаатар ах Насантогтохыг хутгалчихсан байна. Би хутгыг нь салгалаа, та Насантогтохыг манайд хараад байж бай. Би сум руу явж дуудлага дуудъя гээд явсан. ...Ганбаатар Насантогтохыг зүүн талын хэвлий орчимд хутгалсан байсан. Өөх нь гарчихсан харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч Э.Эрдэнэхүүгийн өгсөн: 

...Ганбаатарын зан байдлын хувьд төлөв даруу, томоотой хүн байдаг. Хүнтэй найзархаг, хүн амьтанд тусархуу зан чанартай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч М.Хажидмаагийн өгсөн: 

...Томоотой, дуугүй хэрийн юманд хөдөлдөггүй, архи дарс ууж сагсалзаад яваад байдаггүй, томоотой. Хүний үгнээс гардаггүй. Хүнтэй эвтэй, найзархаг, нөхөрсөг хүн л байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Сэжигтэн Г.Ганбаатарын өгсөн: 

... 2016 оны 09 дүгээр сарын 18-ны үед би өөрийн хуурай дүү Д.Насантогтохын хамтаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга баг руу самарт мотоциклиор явсан юм. Тэгээд ууландаа 2-3 хоночихоод 2016 оны 09 дүгээр сарын 23-ны орой буцаад харих замдаа Өндөр-Улаан сумын төвд орж ирээд 2 литрийн 2 ширхэг том пиво гудамжинд хувааж уугаад, Дарам гэх айлд очоод 2 литртэй 1 ширхэг том пиво, 2 литр монгол архи Дарам ахтай 3-лаа хувааж уусан. Тэгээд Дарам ахын гэрээс гараад Насантогтох бид 2 Батдорж гэх айлд очсон. Тэгээд байж байх үед Насантогтох надад хандаж намайг хадамдаа базуулсан гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Насантогтох бид 2 хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд хэрүүл маргаан хийж байх үедээ Насантогтох бид 2 бие бие рүүгээ нулимсан. Тэгээд бид 2 хоорондоо барьцалдаж аваад орон дээр нь байж байх үед Батдорж “Та хоёр гэрээс гарч зодоон хий гээд” бид 2-г гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд Батдоржийн гэрийн гадаа бид 2 барьцалдаж гарч ирээд байж байхад Насантогтох намайг газар унагаагаад дээр гарч суугаад нүүр лүү гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө өмдний халаасанд байсан эвхдэг өөрийнхөө тонгоргийг гаргаж ирээд доороос нь хэвлийн тус газар нь нэг удаа хутгалчихаад хутгаа би сугалаад авчихсан. Тэр үед Насантогтох намайг хутгалчихлаа ш дээ гэж орилсон. Тэр үед Батдорж хаанаас ч юм гарч ирээд миний хутгыг надаас аваад сумын эмч ирж эмнэлэг рүү Насантогтохыг аваад явсан. Тухайн үед Насантогтох бид хоёр нэлээд их согтсон байсан. Гэхдээ болсон асуудлыг бол бүрэн санаж байсан. ...Насантогтохын биед учирсан хүнд зэргийн гэмтлийг би учруулсан. Миний буруутай үйлдлээс болж Д.Насантогтохын биед хүнд зэргийн гэмтэл учирсан. Би Насантогтохыг нэг удаа хэвлийн тус газар нь хутгалчихсан. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Насантогтоход учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, хуу, 46-47 хуу/  

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11, 24 хуу/, эд зүйлд үзлэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуу/, эд мөрийн баримтын зураг /хх-ийн 15 хуу/, түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх-ийн 24 хуу/, алсын дуудлагын журналын хуулбар /хх-ийн 25-27хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 пүгээр сарын 447 дугаар дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 503 тоот тодорхойлолт /хх-ийн 47 хуу/,  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 48 хуу/ Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1013 тоот үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 50 хуу/ иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51 хуу/ Г.Ганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 55 хуу зэргийг тус тус шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогч Д.Насантогтохын мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч Ж.Өлзийбуяны мэдүүлэг /хх-ийн 19 хуу/, гэрч Д.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 20 хуу/, гэрч Дорждарамын мэдүүлэг /хх-ийн 21 хуу/, гэрч Э.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /хх-ийн 22 хуу/, гэрч М.Хажидмаагийн мэдүүлэг /хх-ийн 23 хуу/, шүүгдэгч Г.Ганбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44, хуу, 46-47 хуу/,  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11, 24 хуу/, эд зүйлд үзлэг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 хуу/, эд мөрийн баримтын зураг /хх-ийн 15 хуу/, түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар /хх-ийн 24 хуу/, алсын дуудлагын журналын хуулбар /хх-ийн 25-27хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 пүгээр сарын 447 дугаар дүгнэлт /хх-ийн 29-30 хуу/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 503 тоот тодорхойлолт /хх-ийн 47 хуу/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 48 хуу/, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1013 тоот үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 50 хуу/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51 хуу/, Г.Ганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуу/, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ий 55, 56 хуу/ зэрэг  хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Ганбаатар нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг дэвсгэр Элст толгой гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус сумын иргэн Д.Насантогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж бие махбодид нь амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь  нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Ганбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ганбаатар ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд ял оногдуулахдаа хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв. 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай  эвхдэг хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Самбуу сорьж хай овогт Гончигжавын Ганбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр  зүйлийн 551.1-т заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт 3 /гурван/ жил 6 /гурван/ сарын хугацаагаар хорих  ял оногдуулсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /гурван/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  эвхдэг хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.  Шүүгдэгч Г.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8.  Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                    Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                    Э.ОДХҮҮ