Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ЦШТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,       

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* наран ******* гудамж тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 36 байр тоотод оршин суудаг, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ******* дүүргийн 9 дүгээр хороо 2 дугаар байрны гадна Б.*******той үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас Б.*******ийн эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  “...Өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ:  “...Тухайн өдөр миний нүүрэн тус газар цохисон. Хамраа янзлуулах хүсэлтэй байна. Миний хохирлыг барагдуулж өг гэсэн боловч барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учраас хамраа янзлуулж чадаагүй. ******* ахыг надтай хамт яваад хамар янзлуулаад өгөөч гэсэн хүсэлтэй байна... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө *******:30 цагийн үед ******* дүүргийн 9 дүгээр хороо 2 дугаар байрны урд талд өөрийн Тоёота Ист маркийн улсын дугаартай цагаан өнгийн машинаа байрлуулаад гэр рүүгээ орсон. Өглөөнөөс хойш машинаа нэг ч хөдөлгөөгүй, гэрээсээ гараагүй. Орой 23 цаг өнгөрч байхад манай хүргэн 971*******915 дугаараас залгаад машиныг чинь нэг хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь би гэрээс гараад машин дээр ирэхэд согтуу 40 орчим насны, сахалтай, арзгар үстэй, шөвгөр царайтай, 180 см орчим өндөртэй, бор царайтай ах миний машины ар талын гуперыг Приус 20 маркийн цагаан өнгийн машинаар мөргөөд хагалчихсан байсан. Тухайн ах тохиролцъё гэж хэлээд 150,000 төгрөг өгнө гэхээр нь мөнгө чинь бага байна, гупер янзлуулж хүрэхгүй гэж хэлсэн. Дараа нь надад бичиг баримтаа үлдээчихье маргаад эрүүлдээ уулзъя гэж хэлэхээр нь үгүй гэж хэлсэн. Би Вьетнам засвар дээр үнэлгээ нь 230,000-280,000 төгрөг байдаг гэхэд над руу салаавч гаргаад пицда минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нэг найз нь ирээд чиний машины үнэлгээ 150,000 төгрөг болно гэхээр нь би цагдаа дуудахад нөгөө ах найзтайгаа зугтаасан. Машины эзний найз нь гарч ирээд надтай хэрүүл маргаан хийж, хэл үгээр доромжлоод үгийн зөрүүгүй миний нүүр рүү 2 удаа цохиход миний хамарнаас цус гараад хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад У.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед , хоёр ын авто машиныг зогсоолд байрлуулахаар гарсан. Б.******* бид 2 буудлын өрөөнд сууж байгаад араас нь гарсан чинь зогсож байсан машин мөргөсөн байсан. Мөргүүлсэн машины эзэн гэх үл таних залуу тай хэрүүл хийгээд цагдаа дуудсан. ын авто машиныг зогсоолд байрлуулахаар хөдөлгөсөн. Б.******* машины эзэн гэх үл таних залуутай маргаж байгаад гараараа нүүр хэсэг рүү нь цохих үед цохиулсан залуугийн найз залуу Б.*******ыг хавсарч унагаагаад өшиглөх үед нь салгасан. Б.******* гэх хүний эрүүл мэндэд Б.******* ганцаараа халдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-******* дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед найз *******, нарын хамт ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -н байрнууд дунд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд орсон. Ороод удалгүй байж байхад ирсэн. 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед би ын хамт түүний машиныг байрлуулахаар буудлын гадаа гарч ирэх үед өөрийн машин руугаа орж суугаад зогсоол руу машинаа оруулах гэж байгаад зогсож байсан машиныг мөргөсөн. Энэ үед тээврийн хэрэгслийн жолооч үл таних залуу хүрч ирээд тай юм яриад байсан машины зам хаасан байсан учир замыг нь чөлөөлөх гээд ын машиныг би холдуулсан. Зам чөлөөлж зогсоол руу машиныг оруулаад буцаад ирэх үед найз Б.******* машины жолооч гэх үл таних залуутай зодоон хийсэн гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед найз ******* миний дугаар луу залгаад “******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх -ын байр дунд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд , нарын хамт байна чи хүрч ирээд намайг хүргээд өгөөч” гэж хэлээд би түүний заасан газар нь очоод түүнтэй уулзаад юм ярьж байгаад найз ын хамт өөрийн машиныг зогсоолд байрлуулахаар гарсан. Би өөрийн 54-06 УНД улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг зогсоол руу оруулах гэж байгаад машин гулгаж зогсоолд зогсож байсан Ист маркийн машины урд хэсгийг нь мөргөсөн. Энэ үед тус машины эзэмшигч ******* хүрч ирээд надад хандаж “машин мөргөсөн байна одоо яах гэж байна” гэж асуухаар нь гулгаад мөргөчихлөө хохирол мөнгийг барагдуулж өгнө” гэж хэлээд ын хамт машиндаа суугаад зогсоолд машинаа байрлуулаад буцаад ирэх үед үл таних залуу ******* болон ******* нар нь хоорондоо зодолдсон гээд зогсож байсан. Тэгээд үл таних залуу *******ийн хамар хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15- дугаар хуудас,

 

мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед ******* дүүргийн 9 дүгээр хороо 2/1 дүгээр байр 30 тоот гэрээсээ гараад гэрийн хажууд байх дэлгүүр орсон. Дэлгүүр орж юм аваад буцаад гэртээ орох гээд ганцаараа орцны үүд хэсэг дээр зогсож байхад Приус 20 маркийн автомашин машины зогсоолд орох гэж байгаад хадам ах *******ийн автомашиныг мөргөөд яваад өгөхөөр нь би гүйж урдуур нь ороод машиныг нь зогсоосон. Тэгээд ******* руу залгаад түүнд хандаж болсон явдлыг хэлсэн. Удалгүй ******* гарч ирээд машины жолооч гэх хүнтэй маргаад байж байсан. Энэ үед тэр залуугийн найз нь бололтой 2 залуу гарч ирээд нэг нь машиныг унаад байрлуулах гээд явсан. Тэгээд ярилцаж байгаад машин мөргөсөн залуутай тохиролцъё гэж байсан чинь түүний найз бололтой үл таних залуу *******той маргаж байснаа түүний хамар, нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Маргаж байсан залуу болох ******* нь *******ийг дахин цохих үед тэр залууг салгах гээд татах үед үл таних залуу газар унасан. Тэгээд маргаад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас,

 

.. -

3

>рх/

чы

ар

гт

гиш

ш 2

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.ын 2023 оны дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******ийн биед баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  24-25 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******ы өгсөн: “...******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх -ын байр дунд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал руу найз , нарын хамт 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 21 цагийн үед ороод унтаж байх үед найз ирсэн. Шөнө 23 цагийн үед , хоёр ын автомашиныг зогсоолд байрлуулахаар гарсан. Цонхоор машин мөргөх чимээ гарахаар нь бид 2 буудлаас гарсан чинь зогсож байсан машин мөргөсөн байсан. Мөргүүлсэн машины эзэн гэх үл таних залуу ******* нь тай хэрүүл хийгээд цагдаа дуудсан. ын автомашиныг зогсоолд байрлуулсан. Мөргүүлсэн машины жолоочтой засварын мөнгөнөөс болж хэрүүл гарсан. Хэрүүл хийж байх үед миний уур маш ихээр хүрээд байсан учир үл таних залуу болох *******ийн нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохих үед хамт явсан залуу нь намайг хавсарч, унагаан өшиглөсөн. Би ганцаараа тухайн өдөр хохирогч *******ийн эрүүл мэндэд халдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө ******* дүүргийн 9 дүгээр хороо 2 дугаар байрны гадна Б.*******той үл ялих зүйлээс маргалдан, түүний нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж зодсоны улмаас Б.*******ийн эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.*******ы өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаах шатнаас гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад гэмт хэрэг гарах шалтгаан нь хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Миний үйлчлүүлэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө *******:30 цагийн үед ******* дүүргийн 9 дүгээр хороо 2 дугаар байрны урд талд өөрийн Тоёота Ист маркийн улсын дугаартай цагаан өнгийн машинаа байрлуулаад гэр лүүгээ орсон. Өглөөнөөс хойш машинаа нэг ч хөдөлгөөгүй, гэрээсээ гараагүй. Орой 23 цаг өнгөрч байхад манай хүргэн гадаа явж байгаад машины эзний 971*******915 дугаараас залгаад машиныг чинь нэг хүн мөргөчихлөө гэж хэлэхээр нь би гэрээс гараад машин дээр ирэхэд согтуу 40 орчим насны, сахалтай, арзгар үстэй, шөвгөр царайтай, 180 см орчим өндөртэй, бор царайтай ах миний машины ар талын гуперийг Приус 20 маркийн цагаан өнгийн машинаар мөргөөд хагалчихсан байсан. Тухайн ах тохиролцъё гэж хэлээд 150,000 төгрөг өгнө гэхээр нь мөнгө чинь бага байна, гупер янзлуулж хүрэхгүй гэж хэлсэн. Дараа нь надад бичиг баримтаа үлдээчихье маргаад эрүүлдээ уулзъя гэж хэлэхээр нь үгүй гэж хэлсэн. Би Вьетнам засвар дээр үнэлгээ нь 230,000-280,000 төгрөг байдаг гэхэд над руу салаавч гаргаад пицда минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нэг найз нь ирээд чиний машины үнэлгээ 150,000 төгрөг болно гэхээр нь би цагдаа дуудахад нөгөө ах найзтайгаа зугтаасан. Машины эзний найз нь гарч ирээд надтай хэрүүл маргаан хийж, хэл үгээр доромжлоод үгийн зөрүүгүй миний нүүр рүү 2 удаа цохиход миний хамраас цус гараад хамар хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад У.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед , хоёр ын авто машиныг зогсоолд байрлуулахаар гарсан. Б.******* бид 2 буудлын өрөөнд сууж байгаад араас нь гарсан чинь зогсож байсан машин мөргөсөн байсан. Мөргүүлсэн машины эзэн гэх үл таних залуу тай хэрүүл хийгээд цагдаа дуудсан. ын авто машиныг зогсоолд байрлуулахаар хөдөлгөсөн. Б.******* машины эзэн гэх үл таних залуутай маргаж байгаад гараараа нүүр хэсэг рүү нь цохих үед цохиулсан залуугийн найз залуу Б.*******ыг хавсарч унагаагаад өшиглөх үед нь салгасан. Б.******* гэх хүний эрүүл мэндэд Б.******* ганцаараа халдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-******* дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед найз *******, нарын хамт ******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -н байр дунд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд орсон. Ороод удалгүй байж байхад ирсэн. 2022 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед би ын хамт түүний машиныг байрлуулахаар буудлын гадаа гарч ирэх үед өөрийн машин руугаа орж суугаад зогсоол руу машинаа оруулах гэж байгаад зогсож байсан машиныг мөргөсөн. Энэ үед тээврийн хэрэгслийн жолооч үл таних залуу хүрч ирээд тай юм яриад байсан машины зам хаасан байсан учир замыг нь чөлөөлөх гээд ын машиныг би холдуулсан. Зам чөлөөлж зогсоол руу машиныг оруулаад буцаад ирэх үед найз Б.******* машины жолооч гэх үл таних залуутай зодоон хийсэн гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед найз ******* миний дугаар луу залгаад “******* дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх -ын байр дунд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд , нарын хамт байна чи хүрч ирээд намайг хүргээд өгөөч” гэж хэлээд би түүний заасан газар нь очоод түүнтэй уулзаад юм ярьж байгаад найз ын хамт өөрийн машиныг зогсоолд байрлуулахаар гарсан. Би өөрийн 54-06 УНД улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг зогсоол руу оруулах гэж байгаад машин гулгаж зогсоолд зогсож байсан Ист маркийн машины урд хэсгийг нь мөргөсөн. Энэ үед тус машины эзэмшигч ******* хүрч ирээд надад хандаж “машин мөргөсөн байна одоо яах гэж байна” гэж асуухаар нь гулгаад мөргөчихлөө хохирол мөнгийг барагдуулж өгнө” гэж хэлээд ын хамт машиндаа суугаад зогсоолд машинаа байрлуулаад буцаад ирэх үед үл таних залуу ******* болон ******* нар нь хоорондоо зодолдсон гээд зогсож байсан. Тэгээд үл таних залуу *******ийн хамар хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15- дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед ******* дүүргийн 9 дүгээр хороо 2/1 дүгээр байр 30 тоот гэрээсээ гараад гэрийн хажууд байх дэлгүүр орсон. Дэлгүүр орж юм аваад буцаад гэртээ орох гээд ганцаараа орцны үүд хэсэг дээр зогсож байхад Приус 20 маркийн автомашин машины зогсоолд орох гэж байгаад хадам ах *******ийн автомашиныг мөргөөд яваад өгөхөөр нь би гүйж урдуур нь ороод машиныг нь зогсоосон. Тэгээд ******* руу залгаад түүнд хандаж болсон явдлыг хэлсэн. Удалгүй ******* гарч ирээд машины жолооч гэх хүнтэй маргаад байж байсан. Энэ үед тэр залуугийн найз нь бололтой 2 залуу гарч ирээд нэг машиныг унаад байрлуулах гээд явсан. Тэгээд ярилцаж байгаад машин мөргөсөн залуутай тохиролцъё гэж байсан чинь түүний найз бололтой үл таних залуу *******той маргаж байснаа түүний хамар, нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Маргаж байсан залуу болох ******* нь *******ийг дахин цохих үед тэр залууг салгах гээд татах үед үл таних залуу газар унасан. Тэгээд маргаад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.ын 2023 оны дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******ийн биед баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  24-25 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд “...хамраа янзлуулна. Гэхдээ одоо гаргах өгөх хохирлын баримт байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.*******ийг цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч:“...Миний үйлчлүүлэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тодорхой ажилтай тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 0 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 0 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 0 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ