Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/379

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Орчуулагч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 2218002950407 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, *** /паспортын дугаар: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, *** ХХК-ийн *** ажилтай, ам бүл ***, ***ийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багт *** ХХК-ийн үйлдвэрийн ***д амьдардаг.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ***ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас *** ХХК-ийн туслах ажилтан *** нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** цагийн үед үйлдвэрийн хашаанд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хово маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд хавчигдан эрүүл мэндэд  нь зүүн хөлийн шилбэний хавчаар ясны цуурал, зүүн мөрний мултрал, зүүн шагай, зүүн шилбэ, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирч хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218002950407 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 6-7 дахь тал/,

 

Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ХХАА-ний дэвтрийн фото зураг /хавтаст хэргийн 8-15 дахь тал/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ..Би *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа *** ХХК-д туслах ажилтан албан тушаал дээр ажилладаг. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр *** цагийн үед үйлдвэрийн хашаан дотор буюу миний ажлын байр болох тэвшний тосолгоо хийх газарт Хово маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон. Тэгээд надтай хамт ажилладаг *** гэх залуу тухайн машины тээш рүү гараад энд наалдсан афальтын үлдэгдэл булан их байна гэж хэлээд буугаад жолоочийг тэвшээ өргөчих гэж хэлсэн. Тухайн машины тэвш дээш сөхөгдөхөд би тээврийн хэрэгслийн хойд талд нь тэвш арын почик хоёрын дунд орж зогсоод наалдсан асфальтуудыг салгаж унагаах гээд зогсож байхад гэнэт машин урагш хөдлөөд зогсоход арын төмөр почик хэсэг нь намайг цохихоор нь би хоёр гараараа тулаад дээш авирах үйлдэл хийсэн. Тэгээд тухайн тэвш доош өргөгдсөн байсан учир арын хаалга нь буцаад нээгдэхэд би доош өнгөрөхөд толгойгоо цохих гээд байсан учир хөлөөрөө тулахад миний хөл тэвш почик хоёрын дунд хавчигдаад би газарт унасан. Би газарт унах үед миний зүүн мөр мултарсан байсан. Тэгээд хүмүүс ирээд эмнэлэг дуудсан. Манай байгууллага албан ёсны хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженергүй. Тэгээд манай байгууллагын Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр байгууллагын орчуулагч гээд нэг эмэгтэй гарын үсэг зуруулж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардалд байгууллагын зүгээс 1.000.000 төгрөг өгсөн. Бас сарын цалин үндсэн олголтоор буцааж олгосон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа *** гэж ирээд ажиллаж байгаад *** цагт асфальт ачиж яваад ирсэн Хово маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр асфальтын үлдэгдэл наалдчихсан байхаар нь би жолооч ахад та тэвшээ дээшээ сөхөөд асфальтаа доош буулгачих гэж хэлэхэд жолооч тэвшээ дээш сөхөхөд асфальт доош буучихаар нь би жолоочийг тэвшээ доош буулга гэж хэлээд гараа доош хөдөлгөж дохиход жолооч урагш хөдлөх үед надтай хамт байсан *** гэх туслах залуу тээврийн хэрэгслийн арын тэвш точик хоёрын завсраар ороод цохиулаад тэвш дотор ороод буцаад бөмбөрөөд тэвшнээс газар унасан. Тухайн залуу руу яваад очиход хөл, зүүн гар нь хөдлөхгүй байна гэж хэлсэн. Манай байгууллагад Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер гэж байхгүй. Хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр сургалт орж байгаагүй. ***ийн биенд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин хоёр хөл хөдлөхгүй байна. Бас зүүн гар даагдахгүй байна гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 11-ний өглөө ажилдаа 06 цаг 30 минут гэж ирээд өдөр ***цаг үед өөрийн ажлын машин болох *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн асфальтыг Цайдамын хөндийн зам дээр буулгачхаад буцаад үйлдвэр дээрээ ирээд ухарч зогсоод байж байхад үйлдвэрийн хоёр туслахын нэг нь дээшээ гарч хараад асфальт үлдчихсэн байна гэж хэлээд бууж ирээд өргөөд унагаагаадах гэж хэлэхээр нь би тэвшээ дээш өргөөд толинд харахад нэг залуу нь машины зүүн талд зогсож байсан. Харин нөгөөдөх нь харагдахгүй байхаар нь бага зэрэг урагшлаад тоормос гишгэхээр нь машины арын порчик тэвшиндээ цохиулж наалдсан асфальтыг унагаах үйлдэл хийхэд нэг туслах залуу нь порчик онгойход доогуур нь ороод зогсчихсон байсан. Би тухайн үед тэр залууг хараагүй. Тэгээд ард зогсож байсан машины жолооч гүйж ирээд миний хаалгыг гаднаас цохихоор нь би буугаад арагшаа яваад очиход нэг туслах залуу газар эвхрээд хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан. Нөгөө залуугийн биеэс ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би хөдөлж чадахгүй байна гэж хэлэхээр нь би үйлдвэрийн орчуулагч *** эгч рүү залгаж хэлсэн. Тэгээд дараа нь эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан. Манай байгууллагад Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажиллагаа эрхэлсэн инженер байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед *** аймгийн *** талбай дээр орчуулга хийгээд ажлаа хийж байхад над руу *** гэх манай үйлдвэрт Хово маркийн машин жолооддог ах залгаад нэг туслах ажилтан Хово машины арын тээшний почикт хавчуулагдаад газар унаад хөдлөхгүй хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би хэн ямар хүн хавчуулагдсан юм гэж асуухад танай дүү *** гэж хэлсэн. Газар унаад хөдөлж чадахгүй хэвтээд байна гэж хэлэхээр нь би үйлдвэр рүү явж очиход байгууллагын ажилчид бөөгнөрчихсөн манай дүү ***ийг хөнжил дээр тавиад унасан газраас нь өргөөд холдуулсан байсан. *** босож хөдөлж чадахгүй хэвтээд байсан. Биед нь хүрэхээр өвдөж байна гэж хашхирч орилоод байсан. Тэгээд манай ажилчид түргэн хүлээж байхаар эмнэлэг рүү яваад үзүүл гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ хувийн машинд авч хэвтүүлээд *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад үзүүлсэн. Тэгээд рентген зураг авхуулахад ясны хугарал байхгүй байна. Мөр мултарсан байна гээд мөрийг нь буцааж оруулсан. Тэгээд би өөрийн төрсөн дүүгээ дуудаад Саран эмнэлэгт ***ийг үзүүлэх гэхэд амралтын өдөр байсан тул үзлэг байхгүй байсан. Тэгээд манай эгч дүү нар ирж ***ийг гэр лүү авч явсан. Ямар хүн аюулгүй байдал талаас заавар зөвлөгөө өгч хяналт тавьж байсныг мэдэхгүй. Тухайн үед манай үйлдвэр хариуцсан ажилтан *** гэх Хятад хүн байсан. Орчуулагч нь ***. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Дархан-Уул амйгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай ...***ийн биед зүүн хөлийн шилбэний хавчаар ясны цууралт, зүүн мөрний мултрал, зүүн шагай, шилбэ, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр дарагдах, хавчигдах, шахагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуудас /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн ослын талаар надад мэдэх нарийн зүйл байхгүй. Тухай үед би ажилд ороогүй байсан. Байгууллагын ажилчдаас сонсоод Хово маркийн тээврийн хэрэгслийн арын тэвшинд хүн хавчигдсан гэж мэдсэн. Манай үйлдвэрийг ерөнхий инженер Пан гэх Хятад хүн хариуцаж үйл ажиллагаа явуулдаг. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Шинжээч Ш.Бямбажавын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ...SinotruckZZ3257 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын битүүмжлэл нь хий алдаагүй, эвдрэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй. Уг материалд 17 ширхэг зураг хавсаргав гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46, 47-48 дахь тал/,

 

Шинжээч С.Энхжингийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж бүрэн хэрэгжээгүй учраас үйлдвэрлэлийн осол гарсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8 дахь заалтууд биелэгдээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.41 гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул энэ асуултад хариулах боломжгүй. Ажил олгогч гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуй нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

***ХХК-ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай ***ийг ажилд авах тухай тушаал /хавтаст хэргийн 61 дэх тал/,

 

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 62-64, 65 дахь тал/,

 

***ийн яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарны 13-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би авто зам дээр ажлаа хийж байхад үйлдвэр явуулдаг хэсэг дээр манай ажилтан үйлдвэрийн осолд орж гэмтсэн байна гэж манай орчуулагч *** надад утсаар хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод нөгөө гэмтсэн залуутай уулзсан. ***т учирсан гэмтэлд манай байгууллагын зүгээс эмчилгээний зардал болон ажилласан цагийн цалин хөлсийг сар тутам бодож өгдөг. Одоог хүртэл манай байгууллагын ажилтан хэвээр би нар хариуцлагаа хүлээж байгууллагын зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ***ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ***ийг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 385,000 төгрөгийн зардал гарсан байт тул түүнийг шүүгдэгчээс гаргуулж ж, “***” Төрийн бус байгууллагад олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 385,000 төгрөг гаргуулж ***” Төрийн бус байгууллагад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР