Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0365/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч *** /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** овогт *** ***д холбогдох  2218000000437 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт *** *** /РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ***ийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, /*** хотын *** дүүргийн *** дугаар хорооны *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** цагийн үед ***  аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт *** дугаар байрны *** дугаар орцонд иргэн ***ыг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт язарсан шарх, баруун чамархай, баруун хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн мэдүүлсэн: “...Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000437 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-4, 5-8 дахь тал/,

 

Хохирогч ***ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 18, 11 дүгээр сарыг 01-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз ***ын хамт түүний гэрт 0,33 литрийн архи хувааж уучхаад тэндээсээ орой 21 цагийн үед ганцаараа гараад гэр лүүгээ явсан. Ингээд явах замдаа өөрийн төрсөн эгч ***ийн нөхөр *** гэх хүнтэй урьд өмнө маргалдсан байсан учир ярилцаад учир зүйгээ олчихъё гэж бодоод гэрт нь очоод хаалгыг нь тогштол *** хаалгаа нээгээд шууд надад үг хэлэлгүй намайг чи зайл гээд хөлөөрөө өшиглөөд унагасан. Би тухайн үед шатны уруу арагш саваад унасан. Тэгээд босоод ирэхэд миний баруун дух хэсэгт мөн цохиод унагасан. Юугаар цохисныг хараагүй. Би эмнэлгийн байгууллагаас анхан шатны тусламж үйлчилгээ авснаас өөр ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Миний бие одоо бүрэн эдгэрсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

 

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байхад орой *** цаг өнгөрч байхад өөрийн нөхөр *** руу фэйсбүүк чатаар залгаад хаана байгаа талаар асуухад би хүргэн ах ***гийн гадаа байна. Намайг *** цохичихлоо гээд толгой болон нүүр хэсгээс нь их цус гарсан байдалтай байсан. Ингээд би ажлаасаа гараад нөхрийнхөө байгаа газар болох ***гийн байрны гадаа очиход *** нэлээн согтуу хүнд зодуулсан байдалтай толгой хэсгээс нь нэлээд их цус гарсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч ***ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдөр намайг гэртээ байхад орой *** цагийн үед байх манай төрсөн ах *** эхнэр *** утсаар залгаад *** ах чинь ***д зодуулчихлаа. Чи хүрээд ир гэсэн. Тухайн үед намайг *** ахын байрны гадаа дуудсан. Намайг очиход хүн байгаагүй. *** эч байсан. Ингээд *** эгчтэй гэрт нь очиход *** ах гэртээ  орчихсон толгой хэсгээс нь цус их гарсан байсан. Юу болсон талаар нь асуухад ***тай уулзах гээд гэрт нь очтол хаалгаа онгойлгоод чи зайл гээд намайг газар жийгээд унагасан гэж хэлж байсан. Ингээд би эмнэлэгт хүргээд *** ах руу утсаар залгаад та эмнэлэг дээр хүрээд ир юу болсон юм бэ гэж асуухад харин юу болоод байгаа юм. *** намайг зодсон гэж хэлсэн байна гэж өөдөөс хэлж байсан. Би хариуд нь та зодоогүй юм бол хүрч ирээд уулзчих гэсэн. Ингээд *** ах надтай ярьснаас хойш 1 цаг орчмын дараа ирж уулзсан. Би *** ахын байрны гадна очоод гэр лүү нь ордог орцны болон үүд хэсэгт нь цус болсон байхаар нь утсан дээрээ бичлэг хийгээд хадгалаад авсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

 

Гэрч ***ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: ...Тухайн өдрийн орой *** цаг болж байсан байх орцны нэг давхарт хүн зодолдох чимээ гараад түжигнээд байхаар нь цонхоор харахад гадаа ямар нэгэн зүйл харагдаагүй. ...*** дугаар орцны үүдэнд 40-50 насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед би согтуу хүн хэвтэж байна гэж бодоод анзаараагүй. Тэгээд зогсоол дээр буруу байрлуулсан машины эзнийг дуудах гээд *** дугаар орцны *** давхар луу  гарч машинаа зөв байрлуул гэж хэлчхээд буухдаа уг орцны үүдэнд хэвтэж байсан эрэгтэйг харахад толгой, дух хэсгээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Ингээд цагдаа дуудах уу, эмнэлэг дуудах уу гээд яахаа мэдэхгүй зогсоол дээр байж байтал нэг машин ирж зогсоод хэсэг залуучууд хоорондоо нэлээн маргалдаж байгаад яваад өгсөн. Уг сүүлд ирдэг залуучууд орцны үүдэнд хэвтэж байсан хүнтай ямар ч хамааралгүй тус тус өөр цаг хугацаанд  болсон асуудал. ...Сүүлд машинтай ирж байрны гадаа маргалддаг хүмүүс ирэхээс өмнө уг эрэгтэй орцны үүдэнд хэвтэж байсан. Намайг гэрт байхад орцонд хүн зодолдох юм уу эсхүл шатнаа унах мэт чимээ гарсаны дараа уг эрэгтэй орцны үүдэнд хэтэж байсан яасныг нь мэдэхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Шинжээч П.Одмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...Магадлуулагч ***ын биед баруун хөмсөг язарсан шарх, баруун чамархай, баруун хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн зэргийн гэмтэл байсан. ... *** нь бусдад өшиглүүлсэний улмаас шат руу унасан бол уг гэмтэл үүсэх боломжтой. Шатны уруу унахад биеийн гэмтэл авсан хэсгээрээ зулгарт дээрх гэмтэл үүсгэгдэнэ. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн *** дугаартай ...***ын биед баруун хөмсөгт язарсан шарх, баруун чамархай, баруну хөмсгөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний баруу талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...*** ***, ...хэсэг газрын  үзлэгээр: баруун нүдний зовхи хавдсан. Баруун хөмсөг, ар дагзанд язарсан шархтай. ... гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

Дүрс оношлогооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

 

***гийн яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...***ыг надтай ахин хэрүүл маргаан хийх гэж байна гэж бодоод өшиглөсөн. Би тухайн үед гэртээ бага зэрэг архи уусан байсан нь үнэн. Намайг гэрийнхээ хаалгыг нээхэд *** биедээ ямар нэгэн гэмтэл бэртэлгүй зүгээр байсан. Надад өшиглүүлсний улмаас шат руу унаж гэмтсэн. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч *** нь шүүгдэгчтэй эвлэрсэн, хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болоохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт *** ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.    

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР