Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0377/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч *** /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох  2218000000438 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** /РД: ***/, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ***т байдаг, ам бүл ***, ***ийн хамт *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толь, жижиг туслах толь, иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай  *** маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толийг тус тус хагалж бусдад нийт 960,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн мэдүүлсэн: “...Манай дээд болон хажуу талын айл сүүлийн хэдэн шөнө амгалан тайван байдал алдагдуулсан. Би тэр хоёрыг гэж бодоод уурласандаа ийм үйлдэл гаргасан. Би гэм буруугаа ойлгож байгаа. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000438 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед *** аймаг *** суманд байрлах *** ХХК-д ажил дээрээ байхад манай эхнэр *** нь миний *** дугаарын утас руу залгаад манай *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны хойд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулсан байсан цагаан өнгийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил болон 2 ширхэг толь, урд байдаг жижиг туслах толь зэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө хагалчихсан байна гэж хэлсэн. Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *** хотын *** захаас *** сая төгрөгөөр худалдан авч байсан. Би цагаан өнгийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн салхины урд шилийг 350,000 төгрөгөөр, 2 ширхэг толийг 165,000 төгрөгөөр, жижиг туслах толийг 650,000 төгрөгөөр үнэлнэ. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутын үед *** аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод гэртээ эхнэр ***ын хамт байхад манай гэрийн хаалгыг орцны жижүүр ***, *** хоёр тогшихоор нь хаалга онгойлготол таны машины толийг хагалчихсан байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гартал *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны зогсоол дээр байрлуулсан байсан миний *** ХХК-ийн бүртгэлтэй хар өнгийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн урд салхины болон жолооч талын салхины шил, 2 ширхэг толийг хагалаад ашиглах боломжгүй болгосон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би уг тээврийн хэрэгслээ 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *** хотын *** захаас 3,000 доллароор авч байсан. Би салхины урд шилийг 320,000 төгрөгөөр, жолооч талын салхины шилийг 160,000 төгрөгөөр, 2 ширхэг толийг 60,000 төгрөгөөр үнэлнэ. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед босоод өөрийн хүү ***г цэцэрлэгт нь хүргэж өгөх санаатай хүүгийн хамт гэрээсээ гарсан. Ингээд хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд буцаад явахдаа *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны ертөнцийн зүгээр баруун хойд буланд зам дагуу байрлуулсан байсан манай нөхөр ***ийн эзэмшлийн цагаан өнгийн *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил болон хоёр талын толь, урд талын туслах толь зэргийг хагалсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө *** хотхоны *** дугаар байрны гадна *** автомашины цаанаас нэг эмэгтэй куртик дотроо нэг юм нуусан байх шиг байсан бөгөөд гражийн үүд хүртэл яваад нэг юм нүдээд байх шиг байсан. Тэгээд *** дугаар байрны урд руу яваад өгсөн. Намайг цонхоор харж байхад портерын тэнд бас зогсоод машины шил нүдээд байгаа юм шиг харагдсан. Наана гражийн тэнд бас нэг машин дээр очоод байсан. Тэр эмэгтэй ноосон малгайтай, куртик, хар өнгийн өмдтэй царай төрх нь харагдахгүй байсан. Нэг их өндөр биш 160-165 см орчим өндөртэй байх. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...2022 ны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 03 цагийн үед гадуур эргүүл хийгээд явж байтал *** хотхоны *** дугаар байрны орцны үүдэнд 1 хүн зогсож байхаар нь би гайхаад уг хүн рүү дөхөөд очтол *** дугаар байрны *** тоотод оршин суух *** ганцаараа зогсож байсан. Би *** гэх эмэгтэйгээс та одоо амрах болоогүй юм уу гэж асуухад би өөрийнхөө дүүг хүлээж байна. Энэ цагаан өнгийн *** эзнийг нь мэдэх үү гээд *** улсын дугаартай *** машин руу заасан. Ингээд би тухайн үед машины эзэн танай байранд байдаг. Нэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тухайн үед *** нь дээгүүрээ бор өнгийн ноосон малгайтай, бор өнгийн куртиктай, хар өнгийн өмдтэй зогсож байсан бөгөөд би шууд *** дүгээр байрны В1 давхарт байрлах харуулын байр руу яваад орчихсон. Ингээд би харуулын байр луу ороод удаагүй байтал гадаа шил хагарах шиг дуу нэлээн хэдэн удаа гарсан. Ингээд би харуулын байраас гараад ойр орчмын газрыг харахад харанхуй байсан болохоор юм сайн харагдаагүй. Ингээд би буцаад харуулын байр руугаа ороод сууж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 05 цагийн үед гэгээ орохоор нь байруудынхаа ойр орчмыг хараад явж байтал *** дугаар байрны ертөнцийн зүгээр хой талд байрлуулсан хар өнгийн *** машины урд шил болон хоёр талын толь, жолооч талын салхины шилийг хагалсан байсан. Ингээд би гайхаад ойр хавийн машиныг харахад манай байрны оршин суугч ***ийн шөнө асуугаад байсан цагаан өнгийн *** улсын дугаартай ***  маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 2 талын толийг хагалчихсан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нарыг дуудсан. Хүмүүс нь цагдаад дуудлага өгсөн. Ингээд би СӨХ-ийн камерыг шүүж үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн 03 цагийн үед *** гэх эмэгтэй нь ***ны *** дугаар байрны хойд талын зогсоол дээр байрлуулсан хар өнгийн тээврийн хэрэгслийн цонх, хоёр талын толийг хагалаад үргэлжлүүлээд *** дугар байрны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт байсан цагийн өнгийн ***ын шил болон хоёр талын толийг хагалаад буцаад *** дугаар байр руугаа гүйгээд орж байсан бичлэг үлдсэн байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ...иргэн ***ийн эзэмшлийн 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монголд орж ирсэн *** маркийн *** улсын дугаартай *** автомашины урд салхины шил хагарсан /солих/ 1ш, баруун талын гадна толь сууриараа хагарсан /солих/ 1ш, баруун талын гадна толины хавтас хагарсан /солих/ 1ш, жижиг туслах толь хагарсан /солих/ 1ш зэрэг эд зүйл гадны нөлөөний улмаас эвдэрч гэмтсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтооход үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 590,000 /Таван зуун ерин мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 26, 27 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ...иргэн ***ын эзэмшлийн 1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2006 онд Монголд орж ирсэн *** маркийн ***улсын дугаартай суудлын автомашины урд салхины шил /хагарсан/ 1ш, баруун талын урд хаалганы шил /хагарсан/ 1ш, баруун, зүүн талын гадна толины хавтас /хагарсан/ 2ш зэрэг эд зүйл гадны нөлөөний улмаас эвдэрч гэмтсэн тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтооход үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 33, 34 дах тал/,

 

***ийн яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 03 цагийн үед *** сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** дугаар байрны тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан хар өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэл болон цагаан өнгийн *** маркийн тээврийн хэрэгслийн урд шил болон туслах толийг хар өнгийн бариултай алхаар хагалсан. Би айсандаа уг алхыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байрны хогийн сав руу хаясан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч ***, *** нар нь дээрх гэмт  хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлтийг гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР