Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0381/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох 2218000000412 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд өрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дугаар хорооллын *** дугаар байранд байрлах “***” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн ***ийн эзэмшлийн Iphone  X, Iphone-7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” ХХК-ийн байранд байрладаг ***ын ажиллуулдаг ***ын цоожтой вакум хаалгыг хүчтэй татан эвдэж буюу хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн нотебүүк, бүжгийн хувцас ба биеийн тамирын өмд 2 ширхэг, нимгэн цамц 2 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” худалдааны төвд байрлах *** үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс 2 ширхэг ноолууран нөмрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 629,980 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээ шийдүүлээд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй амьдрах болно. Амьдрах ухаан гээд Нийслэлийн засаг даргын нэрэмжит байгууллага хотод байдаг юм байна. Амьдрах байр, эмнэлэг, цагдаа, ажлын байр, хоол ундтай юм байна. Би сүүлд л мэдлээ дээ. Шинэ хувцас тавиад усанд оруулаад ажлын байраар хангадаг юм байна. Намайг ямар ажил хийж чадах вэ гэхээр нь хамгаалагч хийе гэсэн. Тэгээд намайг шувуун фабрикийн тийшээ 14 хоног ажилд гаргаад 7 хоног амраад сард 500,000 төгрөгийн цалин авна гэсэн.Тийм гоё газрыг сүүлд л мэдлээ. Тэндээс би баригдаж ирсэн.” гэв.

 

Эрүүгийн 2218000000412 дугаартай хэргээс:

 

Хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, *** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 16 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 63-67 дахь тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 74-77 дахь тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, *** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 85 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 108-109 дахь тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/, *** ХХК-ийн 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 123 дахь тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 128-131 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /132 дахь тал/ зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлуулав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дугаар хорооллын *** дугаар байранд байрлах “***” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн ***ийн эзэмшлийн Iphone  X, Iphone-7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын 13 дугаар багт байрлах “***” ХХК-ийн байранд байрладаг ***ын ажиллуулдаг ***ын цоожтой вакум хаалгыг хүчтэй татан эвдэж буюу хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн нотетбүүк, бүжгийн хувцас ба биеийн тамирын өмд 2 ширхэг, нимгэн цамц 2 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “****” худалдааны төвд байрлах *** үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс 2 ширхэг ноолууран нөмрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 629,980 төгрөгийн хохирол тус тус учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч ***, *** нарт учруулсан хохирлыг биет байдлаар эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Харин *** үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс авсан 2 ширхэг ноолууран нөмрөгийн үнэ 629,980 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж Эрдэнэт хивс үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрт олгох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дугаар хорооллын *** дугаар байранд байрлах “***” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн ***ийн эзэмшлийн Iphone  X, Iphone-7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол,

2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” ХХК-ийн байранд байрладаг ***ын ажиллуулдаг бүжгийн клубын цоожтой вакум хаалгыг хүчтэй татан эвдэж буюу хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн нотебүүк, бүжгийн хувцас ба биеийн тамирын өмд 2 ширхэг, нимгэн цамц 2 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах “***” худалдааны төвд байрлах *** үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс 2 ширхэг ноолууран нөмрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 629,980 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 10 цагийн үед дэлгүүрээ онгойлгочхоод худалдагчийнхаа хамт байж байгаад би хажуу талын дэлгүүрээс юм авах гээд худалдагч ***г үлдээгээд гарсан. Энэ хойгуур манай дэлгүүрт байсан миний хоёр ширхэг гар утсыг нэг эрэгтэй хүн орж ирээд хулгайлаад гараад явсан байсан. Би дэлгүүртээ орж ирээд данснаасаа мөнгө шилжүүлэх гэхэд гар утас алга болсон байсан. Миний алдсан гар утас нь iphone X, iphone 7 маркийнх. Iphone X маркийн гар утсыг 2021 онд Солонгосоос манай ах бэлгэнд өгч байсан. Iphone 7 маркийн гар утсыг 2018 онд 540,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би iphone X маркийн гар утсаа 700,000 төгрөгөөр, iphone 7 маркийн гар утсаа 350,000 төгрөгөөр үнэлж байна. Iphone X маркийн гар утасны ар тал нь цагаан өнгөтэй дэлгэц нь хар өнгөтэй нүүрэн дээрээ шилэн наалттай өнгөгүй гэртэй 128GB багтаамжтай байсан. Iphone 7 маркийн гар утасны ар талын алтлаг өнгөтэй нүүр нь хар дээрээ шилэн наалттай өнгөгүй гэртэй 32GB багтаамжтай.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** сумын *** дүгээр баг *** дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг *** онлайн дэлгүүрт худалдагч хийж байхад дэлгүүрийн эзэн *** хамт байж байгаад хажуу талын дэлгүүр орж юм аваад ирье гээд гараад явсан. Тэр хооронд би чанга яригч дээр дуу тавьчихсан дэлгүүрийнхээ хойд талаас эхлээд шалаа угааж байсан. Тэр үед гаднаас хүн орж ирээд дэлгүүрийн эзэн ***ийн 2 ширхэг утсыг аваад гараад явсан байсан. Би тэр үед дэлгүүрийн эзнийг гарсныг мэдээгүй шалаа угааж байхад *** эгч гаднаас орж ирээд надад бохь өгчхөөд гэнэт гар усаа санаад авах гэхэд алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудалд барменаар ажилтай байхад *** цагийн үед гаднаас нэг эрэгтэй  орж ирээд гар утас зарна гээд үзүүлж байхаар нь би тэр гар утсыг үзээд хоёр ширхэг iphone гар утас байхаар нь худалдаж авсан. Миний худалдаж авсан гар утаснууд нь iphone X, iphone 7 маркийн гар утас байсан. Би тэр хоёр гар утсыг 40,000 төгрөгөөр, Соёрхол гээд архинаас 100граммыг өгөөд авсан. Би тэр хүнээс 40,000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

*** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “...iphone X маркийн 128GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш, iphone 7 маркийн 32GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 900,000 /Есөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 16, 17 дахь тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Иргэн ***ээс /***/ iphone X маркийн гар утас нь нүүрэн хэсэг нь өнгөтэй ар тал нь цагаан өнгөтэй ар талдаа хоёр ширхэг камертай ар талдаа iphone гэсэн бичигтэй гар утас. Iphone  7 маркийн гар утас нүүр хэсэг нь цагаан өнгөтэй, нүүр хэсэгт хамгаалалтын шилэн наалтгүй, нүүрэн хэсгийн зүүн буланд хагарсан баруун доод буланд хагарсан, ар тал нь шаргал өнгөтэй 1 ширхэг камертай ар талдаа iphone гэсэн бичигтэй гар утсыг хараан авав. ...эд зүйл хураалгасан ***” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “...iphone X маркийн гар утас нь нүүрэн хэсэг нь өнгөтэй ар тал нь цагаан өнгөтэй ар талдаа хоёр ширхэг камертай ар талдаа iphone гэсэн бичигтэй гар утас. Iphone  7 маркийн гар утас нүүр хэсэг нь цагаан өнгөтэй, нүүр хэсэгт хамгаалалтын шилэн наалтгүй, нүүрэн хэсгийн зүүн буланд хагарсан баруун доод буланд хагарсан, ар тал нь шаргал өнгөтэй 1 ширхэг камертай ар талдаа iphone гэсэн бичигтэй гар утсыг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 02 минутад хохирогч ***т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...Эд зүйл хүлээн авсан хохирогч ***” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 63-64, 65-67 дахь тал/,

 

Эд зүйл хураан авсан тухай “...Иргэн *** /***/-оос Самсунг маркийн хар өнгөтэй асахгүй нотебүүкийг хураан авав. ...хураалгасан ***” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Самсунг маркийн хар өнгийн асахгүй хуучин нотебүүк болох эд зүйлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 02 минутад хохирогч ***т хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би *** ХХК-ийн хоёр давхарт заал түрээсэлж бүжгийн сургалт явуулдаг. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутад ажил дээрээ ирсэн чинь хаалга нь дэлгэсэн. Цонх нь онгорхой байсан. Тэгээд ороод харсан чинь миний ажил дээрээ хэрэглэж байсан 2 нотебүүкний 1 Самсунг маркийн хар өнгийн нотебүүк нь алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би нотебүүкээ 2018 онд 450,000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай ***т байсан эмэгтэй хүмүүст өмсүүлдэг 2 ширхэг биеийн тамирын өмд, 2 ширхэг нимгэн цамц алдагдсан. Надад гомдол санал байхгүй. Би алдагдсан бүх зүйлээ олж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74, 77 дахь тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрч байхад бүжгийн байраа цэвэрлэж дуусаад хаалгаа цоожлоод явсан. Гэтэл орой ирсэн чинь манай бүжгийн багш *** ***т хулгай орсон байна гэж хэлсэн. Би гайхаад ирсэн чинь *** багшийн нотебүүк алга болсон байсан. Тэгэхээр нь бид хоёр цагдаа дуудсан. Бас ургалтад явдаг хүмүүсийн хувцас ага болсон байна гэсэн. Би яг хэний ямар хувцас алга болсон талаар мэдээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

 

*** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “...Самсунг маркийн нотебүүк /хуучин/ 1ш, биеийн тамирын өмд /хуучин/ 2ш, нимгэн цамц /хуучин/ 2ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 360,000 /Гурван зуун жаран мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 85, 86 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 108, 109 дэх тал/,

 

Хохирогч ***ын 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой 18 цаг 03 минутын үед дэлгүүр дотроо хивсний хэсэг рүү явах хооронд манай дэлгүүрийн “***” худалдааны төвийн ар талын гутал засвар байдаг талын хаалгаар нэг эрэгтэй хүн дэлгүүр рүү орж ирээд хаалганы ойролцоо хажууд нь байсан эмэгтэй хүний нөмрөг өлгөөтэй байсан хэсгээс хоёр ширхэг нөмрөг хулгайлаад гарсан байсан нь манай дэлгүүрийн камерт бичигдсэн байсан. Нэг ширхэг хонины ноосон нөмрөг 150*200см хэмжээтэй, ногоон алаг өнгөтэй, 130,000 төгрөгийн үнэтэй. Нөгөө нөмрөг нь ноолууран материалтай 130*170см хэмжээтэй, 500,000 төгрөгийн үнэтэй. Нийт 630,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ үнэ бол үйлдвэрийн үнэ. Манай дэлгүүр *** үйлдвэрийн нэрийн дэлгүүр учраас ямар нэгэн нэмэгдэл үнэгүйгээр бараагаа зардаг. Өмнө нь бараа хулгайлж байхад нь барьж авч байсан болохоор царайг нь тогтоож авсан. Дахиад харвал танина. Хуучин хороолол, хуучин зах орчмоор архи уугаад явж байдаг хөл муутай 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан. Нэр нь *** овогтой *** гэж зургийг нь харсан хүмүүс хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дахь тал/,

 

*** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “...Эмэгтэй хүний ноосон материалтай нөмрөг /шинэ/ 1ш, эмэгтэй хүний ноолууран материалтай нөмрөг /шинэ/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 629,980 /Зургаан зуун хорин есөн мянга есөн зуун наян мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 123, 124 дэх тал/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 128-131 дэх тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 132 дахь тал/,

 

***ийн яллагдагчаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би *** сумын *** дүгээр багийн *** дугаар байранд байдаг “***” нэртэй дэлгүүр орсон чинь ямарч хүн тухайн дэлгүүрт байхгүй. Лангуун дээр нь хоёр ширхэг гар утас байхаар нь би тэр хоёр гар утсыг аваад тухайн дэлгүүрээс гар яваад *** сумын *** дүгээр багт байрлах *** нэртэй зочид буудал ороод тухайн буудалд ажилладаг эмэгтэй хүнд хоёр ширхэг гар утсыг нийлүүлээд 40,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн 40,000 төгрөгөөрөө 0,75 литрийн Чанар нэртэй архи авч уугаад талх, ундаа, хол гэх мэт зүйл авч идээд тухайн өдрөө дууссан. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрээр явж байгаад орон сууцны хогон дээрээс 0,75 литрийн тал шил архи олж аваад түүнийгээ ганцаараа уусан. Тэгээд өдрийн 12 цагийн орчим санагдаж байна *** сумын *** дугаар багт байрлах *** ХХК-ийн 3 давхар барилга руу ороод шатаар дээш гараад хоёр давхарт гарахад цагаан өнгийн вакум хаалга байсан. Тухайн хоёр давхарт хүн байхгүй эзэнгүй байсан болохоор уг хаалгыг татахад цоожтой байсан болохоор онгойхгүй байсан. Тэгэхээр нь нэлээн хүчтэй хэд татахад хаалга нь онгойчихсон. Тэгээд дотогш ороход нэлээн том заал байсан ба хаалганы ойролцоо ширээн дээр нэг нотебүүк байхаар нь аваад өөрийнхөө хувцсыг солих санаатай тухайн байранд байсан өмд цамц хоёрыг аваад гарсан. Тэгээд тухайн нотебүүкийг нэг газар аваачаад нуучихсан байсан. Харин сүүлд цагдаа нар баригдаад эзэнд буцаагаад өгчихсөн. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь хэд хэдэн удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж ял эдэлж байсан. Би сүүлийн хэдэн жил өөрийн гэсэн орон гэргүй орон сууцны орц хонгилоор хоног төөрүүлээд явж байна. Би хохирлоо барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 102-103, 143 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ***ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Үйл ажиллагаа явуулах орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчилнэ.

Дээрх үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”. гэж заасан байх тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***т учирсан 629,980 төгрөгийн, хохирогч ***т 360,000 төгрөгийн, хохирогч ***т 900,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч ***, *** нар нь хохирлоо биет байдлаар хүлээн авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч ***оос хохирогч ***, *** нарт олгох төлбөргүй  байна. Харин хохирогч ***т учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч ***оос 629,980 төгрөг гаргуулан *** аймгийн *** сумын *** дугаар баг *** байрны *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ийн *** /РД: ***, утас: ***/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн бол гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч ***ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч ***ийн эзэмшлийн айфоне х, айфоне 7 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ий байранд байрладаг ***ын ажиллуулдаг ***ын цоожтой вакум хаалгыг хүчтэй татан эвдэж буюу хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн нотебүүк, бүжгийн хувцас буюу биеийн тамирын өмд 2 ширхэг, нимгэн цамц 2 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

2022 оны 10 дугаар сарын 29-ий өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** худалдааны төвд байрлах *** үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрээс 2 ширхэг ноолууран нөмрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 629,980 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар цагдан хоригдсон 8 хоногийг хорих ялын 8 хоногоор тооцож эдлэх ялаас хасах, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 7 удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***т 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 629,980 төгрөг гаргуулан *** аймгийн *** сумын *** дугаар баг *** байрны *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ийн *** /РД: ***, утас: ***/-д олгосугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт 8 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР