Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0328/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч *** /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах байрнаас цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох 2218003780382 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/ *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *** аймгийн *** сумын *** дүгээр багийн *** дугаар хорооллын *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 255,000 төгрөгөөр торгох ял,

            Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***  оны *** дүгээр сарын ***ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  10-13 цагийн хооронд *** аймгийн *** сумын  *** дүгээр багт байрлах *** дугаар байрны зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны зогсоол дээр байрлуулсан иргэн ***ын эзэмшлийн *** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны урд талд байрлах зогсоол дээр байрлуулсан иргэн *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** захын зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн урд талын зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Би тэр үед манай зээ дүүгийн хурим болсон хуримд нь суучхаад эгчийнд очсон. Тэгтэл манай хамаатнууд согтуу намайг хөөгөөд байхаар нь явсан. Явах замдаа ийм гэмт хэрэг үйлдсэн байна лээ би хохирогч нараас уучлалт гуйж байна, бүх хохирлыг эздэд нь өгсөн гэж байцаагч хэлсэн. Би бүх хохирлыг барагдуулсан. гэх мэдүүлэг

                                                                                                                                                  

Эрүүгийн 2218003780382 дугаартай хэргээс:

 

Хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дугаар тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/, хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/, хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/, хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 107  дахь тал/, шинжээчийн  дүгнэлтүүд /хавтаст хэргийн 49-51, 13-14, 32-34, 83-85, 62-64 дэх тал/, гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8, 24-26, 27-29, 40-46, 70-72 дахь тал/ болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 10 цагаас 13 цагийн хооронд *** аймгийн *** сумын ***дугаар баг *** дугаар байрны урд талд байрлах зогсоол дээр байрлуулсан *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол, *** байрны урд талд байрлах машины зогсоол дээр байрлуулсан ***ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол, *** дугаар байрны урд талд байрлах машины зогсоол дээр байршуулсан ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол, *** аймгийн *** сумын *** дугаар баг *** захын автотээврийн хэрэгслийн авто зогсоол дээр байрлуулсан иргэн *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол, *** аймгийн *** сумын *** дугаар баг ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн урд талын машины зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн, нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгч ***ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд шаргаж байна.гэв.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  10-13 цагийн хооронд *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны зогсоол дээр байрлуулсан иргэн *** ын эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дугаар байрны урд талд байрлах зогсоол дээр байрлуулсан иргэн *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах *** захын зогсоол дээр байрлуулсан иргэн *** ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол,

*** аймгийн *** сумын *** дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн урд талын зогсоол дээр байрлуулсан иргэн ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толины шилэн хавтсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 80,000 төгрөгийн, нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8, 24-26, 27-29, 44-46, 70-72 дахь тал/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн үед *** сумын ***  дүгээр баг *** дугаар байрны ***тоотод байрлах аавынхаа гэрт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд байрынх нь зогсоолд байрлуулсан. Тэгээд өнөөдөр 11:40 цагийн үед аавынхаа гэрээс гараад машинаа асаагаад толио нээх гэтэл хоёр толины шилэн хавтаснууд алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 104 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ....*** маркийн *** улсын дугаартай автомашины баруун, зүүн талын гадна толины хавтас 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 80,000 /Наян мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслээ *** сумын *** дүгээр баг *** дугаар байрны урд талд байрлах зогсоолд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үе байрлуулсан. Тэгээд өнөөдөр 15 цагийн үед машинаа асаагаад явах гэтэл хоёр толины хавтас хулгайд алдагдсан байхаар нь цагдаад хандсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 110 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ....*** маркийн *** улсын дугаартай автомашины баруун, зүүн талын гадна толины хавтас 2ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 70,000 /Далан мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 32, 33 дахь тал/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслээ *** сумын *** дүгээр баг *** дугаар байрны урд талд байрлах зогсоол дээр 2022 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 00:30 цагийн үед байрлуулж тавьсан. Тэгээд өнөөдөр 16:00 цагийн үед машинаа асаагаад явах гэтэл хоёр толины шилэн хавтас хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47, 113 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ....*** маркийн *** улсын дугаартай автомашины баруун, зүүн талын гадна толины хавтас 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 80,000 /Наян мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 49, 50 дахь тал/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр *** сумын *** дугаар баг *** дугаар сургуулийн урд талд байрлах Family нэртэй түргэн хоолны газар руу орохоор 12:30 цагийн үед тухайн газрын ертөнцийн зүгээр баруун  хойд талд нь *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан. Тухайн газар ороод 20-30 минут болоод машиндаа суугаад асаах гэтэл машины хоёр толь гацаж байгаад нээгдтэл хоёр хавтас нь алга болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60, 106  дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ....*** маркийн *** улсын дугаартай автомашины баруун, зүүн талын гадна толины хавтас 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 80,000 /Наян мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 62, 63 дахь тал/,

 

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай ...***ын *** /РД: ***/-с *** маркийн тээврийн хэрэгслийн толины 2 ширхэг шилэн хавтас, уг 2 ширхэг шилэн хавтасны зүүн талын шилэн хавтас бага зэрэг зурагдсан байдалтай ард талдаа 7672 тоотой, Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 9313 гэсэн тоотой толины 1 ширхэг шилэн хавтас, хар өнгийн даавуун 1 ширхэг бээлий зэргийг 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 35 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,

 

Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгосон тухай ...***ын *** /РД: ***/-с 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр битүүмлэн хураан авсан *** маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг шилэн хавтасны зүүн талын шилэн хавтас бага зэрэг зурагдсан байдалтай ард талдаа 7672 тоотой толины 2 ширхэг шилэн хавтсыг 6998 ДАР улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирогч ***ын өгсөн мэдүүлгийг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 27, 09 дүгээр сарын 14-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Би өнөөдөр 10 цагийн үед ***  сумын *** дугаар багт байрлах *** захаас машины сэлбэг авахаар очсон. Тэгээд *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслээ *** зогсоолд 10:20 цагийн үед байрлуулж тавиад зах руу ороод 20-30 минут болоод буцаж гарч ирээд машинаа асаагаад явах гэтэл хоёр толины шилэн хавтас нь алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78,116 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ....*** маркийн *** улсын дугаартай автомашины баруун, зүүн талын гадна толины хавтас 2 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 70,000 /Далан мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 84, 85 дахь тал/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09-18 цагийн хооронд 102-с залгаад *** сумын *** дүгээр байрнууд болон *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг *** зах, *** сумын *** дугаар багт байрлах *** дугаар сургуулийн урд талд байсан *** маркийн *** тээврийн хэрэгслээс толины шилэн хавтас алдагдсан байна гэж дуудлага ирсэн. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүний хамт тээврийн хэрэгслийн толь алдагдсан гэх газруудад очиж шалгахад тухайн тээврийн хэрэгслүүдийн шилэн хавтаснуудыг авахдаа ямарч сууринд нь гэмтэл эвдрэлгүй авсан байсан ба тухайн газруудад хяналтын камер байгаагүй. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд гарч байсан алба хаагч нар болон иргэдээс *** маркуудын тээврийн хэрэгслийг толийг цэвэрхэн авдаг хүний талаар мэдээ, мэдээлэл цуглуулахад *** овогтой *** *** маркийн тээврийн хэрэгслийн толины шилэн хавтаснуудыг маш цэвэрхэн авдаг гэсэн талаар мэдээлэл авагдсан. *** гэх иргэнийг цагдаагийн бүртгэл дээрээс шүүж үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж баривчлагдсан байсан. Тэгэхээр нь хариуцсан байцаагчтай нь утсаар холбогдоод 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баривчилгаанаас гарсан, над дээр дахиад 4 удаагийн үйлдэлтэй байгаа. Одоо ***ын байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ***ыг асуухаар *** сумын *** дүгээр баг *** дугаар байранд байрлах эгчийнх нь гэр лүү эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч ***ын хамт явж байтал *** сумын *** дүгээр багт байрлах *** нэртэй нийтийн байрны ард талын хашааны хажууд согтуу хүн унтаж байсан. Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч *** бид хоёр тухайн иргэнийг унтаж байхаар нь шалгаад үзтэл *** байсан ба хажууд нь цагаан өнгийн ууттай зүйл байсан. Тус уутан дотор *** маркийн машины 3 ширхэг  шилэн хавтас, хар өнгийн даавуун бээлий байхаар нь ***ыг эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

 

***ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос *** аймагт 18 цагийн үед ирсэн. Тэгээд эгч ***ийн гэрт очоод хувцсаа сольж өмсөөд дүүгийнхээ хуримд очиж оролцоод архи ууж байгаад орой 23 цагийн үед хурим найр тараад эгчийнхээ гэрт очиход ах дүү садан төрлүүд согтуу тэд нартай маргалдаад байхаар нь эгчийнхээ гэрээс гарч яваад дэлгүүр ороод хоёр шил архи аваад ганцаараа ууж байгаад ***ын *** дүгээр байны гадна зогсоол дээр байсан машинуудын толины хавтаснуудыг авсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Бас урьд өмнө нь тархины судас хатуураад хагалгаанд орж байсан. Би архи уухаараа хаана юу хийж байгааг огт санадаггүй юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримт болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. гэж заасан байх тул шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***ын хохирол төлөгдсөн ба хохирогч ***, ***, ***, *** нарын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч ***аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 310,000 төгрөгийг гаргуулж, 80,000 төгрөгийг хохирогч ***д, 80,000 төгрөгийг хохирогч ***д, 70,000 төгрөгийг хохирогч ***д, 80,000 төгрөгийг хохирогч ***д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч ***ын 80,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан үлдэгдэл 310,000 төгрөгийг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***, ***, ***, *** нарт олгуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь Улаанбаатар хотод баривчлах шийтгэл эдэлж байгаа ба шийтгэлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусмагц мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргаж байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаа гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба одоо Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэвэр, *** оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэвэр, *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэврийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байгаа хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар бээлий, тээврийн хэрэгслийн толины хар хавтас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байгаа бөгөөд баривчлах шийтгэлийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох тул түүнийг тухайн өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорьж эдлэх ялыг мөн өдрөөс тоолж, шүүгдэгчийг шилжүүлэн цагдан хорих ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч *** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байгаа бөгөөд баривчлах шийтгэлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болох тул түүнийг тухайн өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд шилжүүлэн цагдан хорихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 310,000 төгрөг гаргуулж, 80,000 төгрөгийг хохирогч ***д, 80,000 төгрөгийг хохирогч ***д, 70,000 төгрөгийг хохирогч ***д, 80,000 төгрөгийг хохирогч ***д тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар бээлий, тээврийн хэрэгслийн толины хар хавтас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, түүний эдлэх ялыг мөн  өдрөөс тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР