Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/410

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0371/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *** овогт ***ын ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000410 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** /РД: ***/, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ***аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар хороолол *** дугаар байрны *** тоотод түр оршин суух хаягтай, /*** аймгийн *** сумын *** дугаар багийн *** гудамжны хөдөө тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөөс 100,000 төгрөг хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дугаар сарын ***ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн 1*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, биечлэн эдлэх ялыг 2 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 8 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллагдсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** байранд байрлах “***” бариа заслын газарт *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дүгээр байрны *** давхрын *** өрөө байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн ***ийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр 100,000 төгрөг, Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Ийм хэрэг болно гэж бодоогүй. Тохиролцоод л боломжоороо өгчхөөрэй гэсэн. Би цувуулаад 50,000, 30,000 төгрөгөөр өгсөн. Саяхан цагдаад өгнө гэхээр нь эгч нь өмнө ингэж байсан, дахиж тийм газар очмооргүй байна гуйж байна гэхэд за за эгчээ, дүү нь мэдсэнгүй гэсэн. Би тэгээд эгч нь одоо 14 хоногийн ажилд гарах гээд байна. Эгчийгээ жаахан хүлээж байгаач гэж хэлсэн. 300,000 төгрөгөөр, 600,000 төгрөгөөр нийт 900,000 төгрөг авсан. 100,000 төгрөгт сүлжээний бараа авсан. Өөрт байгаа мөнгөтэйгөө нийлүүлээд найздаа хүү авах гээд өгсөн. Хүүгээ хуваагаад авъя гэж ***тэй тохиролцсон. Мөнгө авахдаа байр гэж юм яриагүй. Ярьж тохиролцоод л авсан. Чамайг байранд суулгая гэж мөнгө аваагүй. 135,000 төгрөгийг цувуулаад өгсөн. Хэрэг үүссэн хугацаанд өгсөн. Өнөөдөр 200,000 төгрөг өгөх гээд аваад ирсэн. Уг нь өнөөдөр утсаар яриад хоёулаа нотариат ороод хохирол төлбөргүй гэсэн бичиг хийлгэе гэсэн боловч амжсангүй.Миний буруу. Буруу зүйл хийсэн. гэв.

 

Эрүүгийн 2218000000410 дугаартай хэргээс:

 

Улсын яллагч: Хохирогч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-10 дахь тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, Хаан банкин дахь ***ийн эзэмшлийн *** дугаартай депозит дансны хуулга /хавтаст хэргийн 17 дахь тал/, Хаан банкин дахь ***ийн эзэмшлийн *** дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 63-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ***ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй гэсэн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага дууссан гэх лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/ дугаар тал зэргийг шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** байранд байрлах “***” салоны газарт *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дүгээр байрны *** давхрын *** өрөө байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн ***ийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр 100,000 төгрөг, Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч *** нь өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлаж зориуд хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нь амар хялбар аргаар бусдын эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч, хувийн хэрэгцээ шаардлагаа хангах шунахайн сэдэлтээс үүссэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогч ***т 135,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа авчраагүй, хэрэгт төлсөнтэй холбоотой баримт байхгүй байх тул шүүгдэгчээс хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** байранд байрлах “***” салоны газарт *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** дүгээр байрны *** давхрын *** өрөө байр түрээслүүлнэ хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн ***ийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр 100,000 төгрөг, Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтад 2022 оны 08 дугаар сарын 03, 09 дүгээр сарын 13, 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 07 дугаар сарын сүүлээр *** гэх эмэгтэй бариа засал нийт 3 удаа хийлгүүлээд надтай нэлээд хэдэн үг солиод таньдаг болсон. Ингээд уг эмэгтэй 2022 оны 07 угаар сарын 30-ны өдөр “***” салон дээр хүрч ирээд надаас 1 сая төгрөгийг хоёр хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөхгүй байхад уг эмэгтэй надад байрны түлхүүр өгөөд энэ миний эзэмшлийн байр наад байр чинь *** сумын *** дүгээр баг ***дүгээр байрны *** давхрын голын саарал хаалга. Чи наад байрандаа түрээсээр бай гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд уг *** гэх хүнд итгээд 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 26 минутад өөрийнхөө Хаан банкны *** гэсэн дугаарын данснаас *** гэх хүний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 600,000 төгрөгийг *** гэсэн утгатай шилжүүлсэн. Ингээд би дахин 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 52 минутад өөрийнхөө Хаан банкны *** гэсэн дугаарын данснаас ***гэх хүний эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данс руу 300,000 төгрөгийг *** гэсэн утгатай шилжүүлсэн бөгөөд бэлэн 100,000 төгрөгийг өгсөн. Би уг өдрийнхөө орой *** сумын *** дүгээр багт байрлах *** дүгээр байр руу очоод *** гэх эмэгтэй рүү залгаад би *** байр дээр ирчихлээ. Танай орц аль юм бэ гэж асуухад наад түлхүүр чинь буруу түлхүүр байна. Би гэрээсээ түлхүүрээ аваад одоо очлоо гэж хэлэхээр нь би *** байрны гадаа 3 цаг орчим хүлээгээд уг эмэгтэй ирээгүй. Ингээд би маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *** гэх эмэгтэй рүү залгахад утсаа унтраагаад алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би мөнгө шилжүүлэхдээ гэрээ байгуулаагүй бөгөөд амаар тохиролцоод мөнгө шилжүүлсэн. ...Би 2 өрөө байрыг сарын 400,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэгтэл уг *** гэх эмэгтэй надаас мөнгө авчхаад алга болчихсон бөгөөд би уг байрыг очиж үзэж чадаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8, 10 дахь тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: ...*** нь нөхрийн хамт *** сумын *** дүгээр багт байрлах *** нийтийн байранд амьдардаг болохоор байр түрээсэлнэ гэж хэлдэг байсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан *** сумын *** дугаар багт байрлах *** байрны *** салонд би өөрийнхөө ажлыг хийгээд зогсож байхад ***ийн өөрийнх нь үйлчлүүлэгч болох *** гэх эмэгтэй нь ***т өөрийнхөө байрыг түрээслүүлнэ гэж хэлээд 900,000 төгрөгийг ***ээс авсан. Тухайн үед *** өөрийнхөө Хаан банкны данснаас *** ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа би ***ээс байрандаа орсон уу гэж асуухад нөгөө ***гэх эмэгтэй нь надад худлаа яриад алга болчихлоо гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...*** сумын *** дүгээр баг *** дүгээр байрны *** тоот байр нь манай нөхөр *** бид хоёрын эзэмшлийн байр. Бид хоёр уг байрыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *** гэх хүнээс худалдан авсан. Би уг байрыг бусдад түрээсэлж байгаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

***ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...Надад 2022 оны 07 дугаар сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад байхаар нь зүс таних дүү ***ээс 900,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын сүүлээр өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар аваад үлдэгдэл 158,000 төгрөгөд бараа авсан. Ингээд би уг мөнгийг Х.Намуунцэцэгээс авахдаа хоёр хоног болоод 100,000 төгрөг нэмж өгье гэж хэлээд авсан. Тэгтэл надад буцаад мөнгө орж ирэхгүй байсан болохоор мөнгийг нь өгч чадахгүй одоог хүртэл явж байна. Би ***т өөрийн том охин ***ийн амьдардаг *** сумын *** дүгээр багт байрлах ***дүгээр байрны *** тоот байрыг түрээсэлье гэж бодоод ***т хэлэхэд зөвшөөрөөд уг байранд орох гэсэн боловч манай охин *** зөвшөөрөөгүй болохоор би ***т байр түрээслэхээ больсон гэдгээ уулзаж хэлсэн. *** сумын *** дүгээр багт байрлах *** дүгээр байрны *** тоот байр нь миний Англи улсад байдаг эгч ***гэх хүний эзэмшлийн байр бөгөөд байрны гэрчилгээ нь манай охин *** гэх хүний нэр дээр байдаг. Би ***ээс 900,000 төгрөг авсан өдрөө өөрт байсан 1,258,000 төгрөгийг нэмээд өөрийнхөө Хаан банкны *** дугаарын данснаас найз *** гэх эмэгтэйн Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд яг ямар данс руу хийснээ санахгүй байна. ...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйлгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 31 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч *** нь 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн ***т байр түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн ***ээс 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчийн хөрөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориулаад бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***т 1,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч ***ээс 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** нийтийн байрны *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ны *** /РД: ***, утас ***/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол төлбөр төлж барагдуулаагүй байдал, мөн удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн нь эрх зүйн үр дагаварт хүргэхгүй хэдий ч гэсэн дээрх хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг халдааж байна. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Хохирол төлбөрийг төлөх боломжийг олгож, заавал нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Хорих ял битгий оногдуулаач. Өмнө би 2 удаа шийтгүүлсэн, бие сэтгэлээрээ хохирсон. Үүнээс болоод өнөөдрийг хүртэл 5 хүүхэдтэйгээ хамт амьдарч чадахгүй байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Тэр газар руу дахиж явмааргүй байна. Би тэнд 7-8 жил суусан. Гуйж байна. Хорих ялаас өөр ялаар шийтгэж өгөөч. Хохирол төлбөрөө төлж барагдуулна. Үнэхээр надад хэцүү байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 3 удаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч ***д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг хуурч, зохиомол байдлыг зориулаад бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс  1,000,000 төгрөг гаргуулж *** аймгийн *** сумын *** дүгээр багт байрлах *** нийтийн байрны *** тоотод оршин суух хаягтай *** овогт ***ны *** /РД: ***, утас ***/-т олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР