Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0751

 

 

 

 

2021 11 11 128/ШШ2021/0751

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Э

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч: М.А

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч М.А, түүний өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга О.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрхээ эдэлж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ACO 2 тоот хаягт 1260 м.кв газрыг амины орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмшсэн. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон нэгж талбарын 18******* дугаар кадастрын зураг гарсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан болно. Гэрээ байгуулагдсанаар албан ёсоор газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь төлсөөр ирсэн.

Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн амины орон сууцны зориулалтаар миний эзэмшлийн газарт давхцуулан газар эзэмшүүлснийг саяхан буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай газар дээр байшин барьсан иргэнээс олж мэдсэн.

Бусдын газартай давхцуулан олгосон ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна..." гэж заасныг шууд зөрчиж, миний газар эзэмших эрхтэй давхцуулан олгосон хууль бус шийдвэр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу шийдвэрээр миний эрхийг зөрчсөн тул шууд шүүхэд хандана гэж заасны дагуу ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар мэдсэн даруйдаа шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн д олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н маргаан бүхий газрын зургуудыг харахад хэн хэний газарт орсон байгаа нь, барьсан байшин руу хашаагаа татаж, орсон нь тодорхой харагдаж байна. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан ч гэсэн дүгнэлт нь хууль бус. Иймд газар эзэмшсэн гэрчилгээ нь хууль бус болж байна. Дээгүүр нь явсан шугамын тухайд хариуцагч байгууллага нь мэдэхгүй. Хэргийн бусад оролцогчид ч баттай мэдэхгүй. Орц гарцын хааж, газар олгосон нь хууль бус гэж үзэж байна. Зам сунгасан тухай ярьж байна. Явган хүний зам гаргах ёстой байсан боловч хашаагаараа хаасан. Төмөр хашааг бид өөрсдөө буулгаж аваад, тоосгон хашааг мөн өөрсдөө барьж, буулгасан. Гуравдагч этгээд өөрийн хөрөнгөөр хашаа барьж байгаагүй. Хууль бусаар олгогдсон газрын гэрчилгээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн газарт үл хөдлөх объект байдаг. Тухайн үл хөдлөх объектыг авахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас кадастрын зургийг гаргуулах шаардлагатай байдаг. Кадастрын зураг гаргуулж, газар давхцалгүй байгааг тогтоосны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог. Тухайн захирамж гарахаас өмнө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байхад нь гуравдагч этгээд газраа сунгаж авсан. Маргаан бүхий газрын гэрчилгээнд хаяг нь тодорхойгүй байдаг. Яагаад тодорхойгүй талаар асуухад Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо гэж тэмдэглэсэн байдаг. Ямар хороолол, ямар тоотыг нь бичээгүй байна. Газраа авсан 2016 оноос хойш олон жилийн хугацаанд эзэмшсэн гэдэг. 2016 оноос хойш тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй. Саяхнаас гуравдагч этгээд нь хашаа барьж, энэ миний газар гэж маргаж байна. Хуульд заасны дагуу газраа ашигласан эсэх нь тодорхойгүй байна. Газрын гэрчилгээг гаргуулахад Газар зохион байгуулалтын албанаас дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Үүнд орц, гарцыг хаасан эсэх, нийтийн эзэмшлийн талбайд орсон эсэх, газартай холбоотой дулааны шугам зэрэг техникийн нөхцөлүүд байдаг тул эдгээрт дүн шинжилгээ хийгээгүй. Тухайн газрын дээгүүр цахилгааны утас явдаг. Мөн орц, гарц хаасан. Нийтийн эзэмшлийн талбайг оруулсан байдаг. Шүүх газарт үзлэг хийсэн. Үзлэгийн 3 дахь зурагт тодорхой харагдаж байна. Байшин болон байшингийн хажууд байгаа гарааш, гараашны хажууд цементэлсэн зам байгаа нь тодорхой харагдаж байна. Гарах хаалга байсныг хааж, хашаалсан. Мөн үзлэгийн сүүлээсээ хоёр дахь зурагт хашаанд нийтийн эзэмшлийн талбайг буюу довжуургыг давуулан хашаагаа барьсан. Тухайн зургийн доод зургийг харвал нэхэмжлэгчийн хуучин машин орж, гардаг байсан гарцыг хаасан байдаг. Эдгээр нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Газар зохион байгуулалтын албанаас газар олгохдоо тухайн газрын орц, гарц, цахилгаан, дулааны шугамтай холбоотой асуудлыг судалж үздэг.

Б.*******оос БНХАУ-ын д шилжүүлэхэд тухайн газар нь гэнэтхэн 1260 м.кв болсон. 1954 м.кв бүхий газрыг 1260 м.кв болгоё гэвэл тухайн газар эзэмшигч өөрөө хүсэлтээ гаргах ёстой. Яагаад газрын хэмжээг багассан талаар ойлгохгүй байна. Энэ хугацаанд 2002 онд д 10 жилээр олгосон юм байх. 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 дүгээр захирамжаар 527 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон. ын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээнд нь газрын хэмжээ нь өөр буюу 511 м.кв гэсэн байна. Дараа нь газар нь 511 м.кв хэмжээнээс дахин 527 м.кв болдог. 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар олгоод 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулж, 5 жилийн хугацаанд газар эзэмшиж байгаад сүүлд нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар гуравдагч этгээд нь гэнэтхэн нэхэмжлэгч *******гийн газарт давхцуулан орж ирсэн. Нэхэмжлэгч *******гийн газрын кадастрын зургаас үзвэл дөрвөлжин газар байсан боловч одоо тал хэсэг нь хасагдсан. 2001 оноос 2011 оныг хүртэл нэхэмжлэгчийн газар нь бүтэн байсан бол 2012 оноос хойш хагас болсон. Гуравдагч этгээдийн хувьд газрын хэмжээ нь их байсан боловч багассан. 2017 оноос 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл БНХАУ-ын иргэн эзэмшиж байгаад гэрээний үндсэн дээр *******д шилжүүлсэн.

Мөн кадастрын зургийн хэмжээг багасгах хүсэлтийг газар эзэмшигч нь гаргах ёстой байдаг. Хариуцагч тал энэ талаар тайлбар гаргаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна. Үе үеийн кадастрын зургуудыг үзвэл нэхэмжлэгчийн газрын хэмжээ улам багасаж байна. 2012 онд гуравдагч этгээдэд газар олгосон гэж тайлбарлаж байна. Харин 2002 онд 250 дугаар захирамжаар хэнд газар олгосон нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч нь өмнөх шүүх хуралдааны явцад Гуравдагч этгээдийн эзэмшлийн газарт нэхэмжлэгч талыг байшин барьсан гэж тайлбарлаж байсан. Гэтэл энэ газрыг 2001 онд авсан хуучны газар юм. Хэрэв энэ газрын гэрчилгээний үл хөдлөхийн гэрчилгээ нь байсан бол гуравдагч этгээдийн тайлбарыг үнэн эсэхийг хэлэлцэх байсан. 2012 онд 4 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээдэд газар олгосон байхад, тухайн газарт нэхэмжлэгч тал байшин барьсан бол нэхэмжлэгч талын буруу болох байсан. Хэргийн материалд авагдсан кадастрын зургуудыг үзвэл бүтэн, 2011 оны байдлаар том хэмжээтэй буюу 1950 м.кв газар байсан байв. 2018 онд гуравдагч этгээдийн эрх залгамжлагчийн газрын кадастрын зураг харагдахгүй байна. Энд хашааны болон байшингийн координатууд байна. Хашааны координатад 1-2 хооронд, 1-4 хооронд урт нь 47 м байсан, 2-3 хооронд 41 м, 3-4 хооронд хэмжээ нь хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл 2011 онд нэхэмжлэгчийн хашаа нь зүүнээс баруун тийш урт 41 метр байсан бол 20012 оноос хойш 30 м болж багассан.

Нэхэмжлэгчийн газрын хэмжээнээс хасаж, гуравдагч этгээдэд олгосон гэж үзэж, маргаж байна. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамж, кадастрын зургийг үзвэл гуравдагч этгээдийн газар нь байшин өмчлөгчийн байшин руу орж ирсэн. Агаараас авсан хэд хэдэн зургийг үзвэл байшин руу орсон байгаа нь харагдаж байна. Иймд байшин эзэмшигч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн болон нэхэмжлэгч *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй. Хөрш залгаа айлын газарт гуравдагч этгээд нь шахаж орсон. Хариуцагчаас энэ талаар тайлбар ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн газарт оруулж, гуравдагч этгээд хашаа хатгаад байгаа нь шүүхийн үзлэгээр тодорхой болсон. Гуравдагч этгээд нь зориулалтын дагуу газраа ашигладаггүй. Амины орон сууц бариагүй. Хашаан дээгүүр нь цахилгааны утас явж байгаа нь хуульд нийцээгүй. Ийм олон асуудал байхад хариуцагчаас газар давхцалгүй байна гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Байшин руу давхцаад байгаа нь кадастрын зургаас харагдаж байна. Давхцалгүй гэж үзсэн ч нэхэмжлэгчийн газар руу шахсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэмжээ багасаж байна.

Анх кадастрын зургийг үзвэл байшин руу огт ороогүй байсан. Үүнээс болж *******гийн газар ашиглах эрх хөндөгдөж байна. 2001, 2006 онуудад Л.Д*******, Б.*******од олгосон газрын гэрээ, гэрчилгээг үзэхэд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс түрүүлж газар эзэмшсэн байна. 2012 оныг хүртэл ямар ч асуудалгүй байсан боловч 2012 онд д газар олгохдоо манай газарт шахаж, газар давхцуулан олгосон. Гуравдагч этгээд нь 527 м.кв газраа 511 м.кв болгохын тулд хүсэлтээ өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч тал 1954 м.кв газраа 1260 м.кв болгоход энэ талын нэг ч баримт авагдаагүй байна. Шүүх бүхий л газар эзэмшиж байсан хүмүүсийн газрын хувийн хэргийг гаргуулахаар шаардсан боловч ямар ч хувийн хэрэг гаргаж өгөөгүй. Хариуцагч өөрт ашиггүй баримтыг гаргаж өгдөггүй юм уу гэж гайхаж байна. Нэхэмжлэгчийн газар 1260 м.кв байгаа нь үнэн. Гуравдагч этгээд нь байшин руу оруулж хашаа хатгах гээгүй бол маргаан үүсэхгүй байсан.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тайлбарлахын тулд газрын түүхийг дурдахаас өөр арга байхгүй. Нотлох баримтын хүрээнд түрүүлж газрыг хэн авсан бэ гэвэл нэхэмжлэгч авсан нь тогтоогдож байна. Гуравдагч этгээд нь газраа байшин руу оруулж хашаагаа зүүн тийшээ шахсаар байна. Зориулалтын дагуу нэгэнт ашигладаггүй бол гуравдагч этгээдийн газрыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баянзүрх дүүргийн 2017 оны 83 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны АСО 2 тоот хаягт байрлах 1260 м.кв газрыг БНХАУ-ын иргэн д 15 жилийн хугацаатайгаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. 2018 оны дүгээр захирамжаар иргэн *******д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. д 2012 оны 1 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 511 м.кв бүхий газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 2018 оны захирамжаар сунгаж шийдвэрлэсэн.

Иргэн д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн Газар зохион байгуулалтын болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, дулааны шугам, сүлжээ дайрч байгаа эсэх, бусдын газарт давхцалтай эсэхийг харгалзан газар эзэмших эрх олгодог. Тухайн үед зөрчил байгаагүй, газрын хувьд давхцалгүй тул газар эзэмшүүлсэн гэж үзэж байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас албан бичгээр ирүүлсэн кадастрын зургаас үзвэл давхцалгүй бөгөөд орц, гарц нь гарах боломжтой харагдаж байна. 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1/1551 дугаартай албан бичигт ирүүлснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд нь давхцалгүй байна.

Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөгөөний хурлаар оруулж байгаа тохиолдолд шугам, сүлжээ давхцаж байгаа эсэх, нийтийн эзэмшлийн зам талбай давхцаж байгаа эсэх асуудлыг судалж, шийдвэрлэдэг. Үл хөдлөхийн давхцалтай байгаа асуудлыг нэхэмжлэгч талаас дурдаж байна. Агентлагаас ирүүлсэн хоёр зурагт газар нь давхцалгүй бөгөөд аль аль талдаа орц, гарц хийх боломжтой байна. Мөн Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх эрх олгохдоо тухайн газрыг сансрын зургаас, эгц дээрээс нь харж, шугам сүлжээний давхцал болон бусад бүхий л давхцалыг харгалзан үзэж, шийдвэрлэдэг. Засаг дарга нь шийдвэр гаргахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг нь үндэслэдэг. БНХАУ-ын иргэн ээс *******д шилжүүлж, 2018 оны ******* дугаар захирамжаар эрх олгогдсон. Энэ шийдвэр нь БНХАУ-ын иргэн ээс газрын эрх шилжүүлэх хүсэлтийг нь үндэслэж, шийдвэрлэсэн. Өмнөх эзэмшигчдийн талаар дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн газар нь төлөвлөгөөнд тусгагдсан газар байх тул Засаг даргын захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Газрын хувьд маргаангүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч М.А шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 520 дугаар захирамжаар батлагдсан газрыг 2002 оноос эхлэн эзэмшиж байна. Эзэмшиж байх хугацаанд газрын хэмжээ болон эзэмшигчийн нэр өөрчлөгдөж байгаагүй. Тухай бүрд нь газрын төлбөрөө төлж ашиглаж байсан тул гуравдагч этгээдийн хувьд газрын маргаан байхгүй. Газар зүй, геодези зураг зүйн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас үзвэл кадастрын зураг, солиболцлын цэг, тэнхлэгийн цэгүүдийг тооцож, газар олгосон байна. Ямар нэгэн гарц, орцыг хаагаагүй. Шүүхээс үзлэг хийхэд хэргийн оролцогчид маргаан бүхий газарт очсон. Баруун болон урд талын гарцууд нь нээлттэй байгааг үзсэн. Нэхэмжлэгч тал нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны захирамжаар 1260 м.кв газрыг эзэмшиж байна. Гуравдагч этгээд нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны захирамжаар 511 м.кв газрыг тус тус эзэмшиж байгаа ба нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар давхцалгүй. Байшин барилгын хувьд миний аав ын эзэмшиж байсан газарт байшингийн нэг талын өнцөг давхардаж барьсан асуудал байдаг. Уг асуудлыг энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлнэ гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч М.А өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бол хууль бусаар газар олгогдсон тул олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах юм. Гэтэл кадастрын зурагтай холбоотой үндэслэлүүдийг тайлбартаа дурдаж байна. Кадастрын зурагтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гуравдагч этгээдэд олгогдсон газартай холбоотой гэрээ, гэрчилгээ нь бүгд хууль ёсны байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдийн газар нь бусдын газартай ямар нэгэн давхцалгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшихэд ямар байсан хэвээрээ одоог хүртэл байгаа. Өмнөх газар эзэмшигч нь газартай холбоотой гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нь 1260 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж, түүний дагуу захирамж, гэрээ, гэрчилгээ нь хуулийн дагуу гарсан. Өмнөх эзэмшигчдийн өмнөөс шаардлага тавьж, тэдгээрийн эрхийг хэрэгжүүлэх эрх нэхэмжлэгч талд олгогдоогүй.

БНХАУ-ын иргэн нь дүүргийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулсан. Эхэндээ дөрвөлжин байснаа тал болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Дөрвөлжин гэж тайлбарлаж байгаа кадастрын зургийг нэхэмжлэгч тал өөрсдөө хувийн компаниар хийлгүүлсэн. Хуулийн дагуу газрын давхцалгүй гэдэг нь нотлогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байна. Байшинтай холбоотой асуудал нь энэ хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрсдөө гуравдагч этгээдийн газарт байшингаа оруулж барьсан тул үүнийг иргэний хэргийн шүүхээр хөршийн эрх зөрчсөн асуудлаар нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээ нь өөрчлөгдөж байгаа талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай бүрэн танилцсан бол хавтаст хэрэгт ын Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргасан өргөдөл авагдсан байна. Үүнд замын ажилд зориулан 17 м.кв газрыг чөлөөлөн өгсөн. Маргаан байхгүй боллоо гэсний дагуу газрын хэмжээг 511 м.кв болгож, үүний дагуу бүх гэрээ, гэрчилгээ нь гарсан.

Нотлох баримт шинжлэн судлах явцад БНХАУ-ын иргэн ээс *******д олгож байсан итгэмжлэлүүд хэрэгт авагдсан байна. 2014 болон 2016 онуудад итгэмжлэл олгож байсан. 2014 оноос өмнө 2012 онд гуравдагч этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Анх гэрээ, гэрчилгээ авч, кадастрын зургийн дагуу хашаа хатгасан. Нэхэмжлэгч нь 2014 болон 2016 онуудад итгэмжлэл авч, газрын эрх шилжүүлэхээр явж байх үедээ газар давхцалтай, маргаантай гэж үзсэн бол тухайн үед маргах боломжтой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар газар давхцалгүй гэдэг нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд Нийслэлийн засаг даргад холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Ш.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... Газрын тухай хуульд заасан эрхээ эдэлж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тус дүүргийн Засаг даргын 2018 оны А//24 дүгээр захирамжаар 1260 м.кв газрыг амины орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшдэг. 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ... газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, ...гэрээ байгуулснаар газар эзэмших эрх албан ёсоор эхэлж, газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл иргэн д миний эзэмшил газарт давхцуулан амины орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлснийг ... олж мэдпээ. ... Бусдын эзэмшил газартай давхцуулан олгосон Нийслэлийн засаг даргын ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн . заалтыг шууд зөрчиж, миний газар эзэмших эрхийг зөрчсөн ... хууль бус шийдвэр ... гэж, хариуцагч нь ... иргэн д олгосон газрын байршил нь ... иргэн Ц.Э-д олгосон газартай давхцалгүй байна. захирамж нь хууль зөрчөөгүй... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай ******* дугаар захирамжаар 17 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсөн байх ба хавсралтын 2-т Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байршилтай иргэн Ш.М газрын талбайн хэмжээг багасаж, 511 м.кв болгон, уг газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ч.Э нь ... миний эзэмшлийн газартай давхцуулан бусдад газар олгосон ... гэсэн агуулгаар маргаж байна.

Анх Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дугаар захирамжаар БНХАУ-ын иргэн д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Ма******* тоотод байршилтай 1260 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх /газар ашиглах биш/ гэрээ байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийн 0001401 дугаар гэрчилгээ олгосон, иргэн нь өөрийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн А/83 дугаар захирамжаар ий 1260 м.кв газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гадаадын иргэнд газар ашиглуулах гэрээ байгуулж, газар ашиглах 000345750 дугаартай гэрчилгээ олгосон, БНХАУ-ын иргэн нь амины орон сууцны зориулалтаар ашиглаж байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Ма******* тоотод байршилтай 1260 м.кв газар эзэмших эрхийг иргэн *******д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар иргэн *******д 18******* нэгж талбар бүхий 1260 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн 000719841 дугаартай гэрчилгээ олгожээ.

Харин Нийслэлийн засаг даргын 2002 оны 520 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 527 м.кв газрыг иргэн д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар Нийслэлийн засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дүгээр захирамжаар дээрх газрын газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, мөн өдрөө газар эзэмших эрхийн 0378981 дугаартай гэрчилгээ олгосон, иргэн нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр болон 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон замын ажил гүйцэтгэж буй Б*******а ХХК-д өөрийн эзэмшил газраасаа 17 м.кв газар олгож, кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан, улмаар маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж, иргэн д 13******* нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 511 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******д Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны дүгээр захирамжаар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Ма******* тоотод байршилтай 18******* нэгж талбар бүхий 1260 м.кв газар нь д Нийслэлийн засаг даргын 2018 оны ******* дугаар захирамжаар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байршилтай 13******* нэгж талбар бүхий 511 м.кв газартай давхцалгүй. Нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаагүй болох нь хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 1/1551 дүгээр албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, уг зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан зураглал, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газрын хэмжээний талаар маргаагүй, газрын хэмжээний хувьд давхцалгүй болохыг үгүйсгэхгүй байна.

Харин нэхэмжлэгч *******гийн эзэмшил газарт байрших БНХАУ-ын иргэн Жан Чингийн өмчлөлийн 800 м.кв талбайтай амины орон сууц нь гуравдагч этгээд Ш.М /эрх залгамжлагч А.А/ газартай давхцалтай байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх амины орон сууцтай давхцалтай тул миний газар эзэмших эрхийг зөрчсөн хэмээн маргаж байна. Энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгчийг 1260 м.кв газрыг эзэмших үед буюу 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий газар нь Нийслэлийн засаг даргын 2002 оны 520 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр олгогдсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд олгогдсон газар нь газрын хэмжээний хувьд давхцалгүй байх тул хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Нийслэлийн засаг дарга нь маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд /эрх залгамжлагч А.А/ амины орон сууцны зориулалтаар 511 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж тус тус заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******гийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол Нийслэлийн засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар гуравдагч этгээд д уг газрыг эзэмшүүлсний улмаас хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан

зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх-ээр заасан, нэгэнт олгогдсон газар эзэмших эрх,, эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******гийн өмнөх газар эзэмшигчид болох Монгол Улсын иргэн Л.Д*******, Б.*******, БНХАУ-ын иргэн нарын газар эзэмших эрх газар эзэмших эрхээ бусдад шилжүүлснээр уг газартай холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул шүүх нэгэнт дуусгавар болсон өмнөх газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийн талаар дүгнэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь хөршийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн Н З Д-д холбогдуулан гаргасан Н З Д-ын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН