Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0392/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000498 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны******* дүгээр сарын*******-ний өдөр******* төрсөн,******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орой 18 цагийн үед иргэн тэй маргалдан улмаар хөл хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний гадна хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ийн : ”Миний буруутай үйлдэл учраас өөрийгөө өмгөөлөх зүйл алга, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би прокурортой зорчих эрхийг хязгаарлах ял дээр тохиролцсон  тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдврлэж өгнө үү. ” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000498 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-6, 8-9 дэх тал/,

 

Хохирогчг ийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 17, 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн "...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед би багийн ын гэрт үхэр янзалж өгөөд тэдний гэрээс гараад од байх ийн гэрээр замаараа дайраад гарсан чинь тэдний гэрт , нар архи ууж байсан. Тэгээд тэр гуравтай хоёр шил 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байтал надтай маргалдсан. Тэгсэн бастой маргалдаж байсан. Тэгээд , хоёр гэрээс гараад явсан. Би тэр хоёрын араас гараад ирсэн чинь гэрийнхээ гадна цагаан цэнхэр өнгийн иштэй хутга барьчихсан надтай маргалдаж байгаад барьсан хутгаараа миний зүүн хөлийн гадна доод хэсэгт нэг удаа хатгасан. Тэгэхээр нь би ийн гэрээс гараад өөрийн гэртээ очоод багийн руу залгаад намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь багийн Засаг дарга манай гэрт ирээд дараа нь эмч ирж миний хөлд хоёр ширхэг оёдол тавьсан. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. надаас уучлал гуйсан. Одоо бид хоёр эвлэрсэн. Хэргийг хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсье." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-24, 24 дэх тал/,

 

Гэрч ийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед би гэрээс гараад Бүрэнтолгой орж дэлгүүр орж тамхи авахаар очтол Бүрэнтолгойн дэлгүүр хаалттай байсан. Тэгээд би дэлгүүр хаалттай байхаар нь найз ы гэрт очсон. Би ы гэрт очоод чамд тамхи байна уу гэхэд надад чи өөрийн машинаар манай урд айлын  хашаанаас өвс ачаад өг гэхээр нь би за тэгье гэж хэлээд өвс ачаад нэг их холгүй буулгасан. Би өвсөө буулгаад буцаад явж байхад надад манай гэр рүү явах уу манай гэрт нэг шил архи байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийн машинаа төмөр замын цаана гаргаж тавиад буцаад явган алхаж ирээд ы гэрт орж ирэхэд , нар байсан. Тэгээд бид хэд нэг шил архийг уугаад сууж байхад , хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн удалгүй гэрийн гадаа намайг дуудаад миний хөл рүү хутгаар хатгачихлаа чи нэг хардаа гэж хэлсэн. Тэгээд биг ийн хөл руу харсан чинь зүүн хөлийг өвдөг орчмоос нь цус гарч байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Орой намайг гэрт байж байхад цагдаа дуудаад би очсон чинь намайг аваад Дархан руу явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Гэрч ы мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байж байхад манай гэрт гаднаас танил найз орж ирээд надаас тамхи асуугаад дэлгүүр  хаалттай байна гэхээр нь би д тамхи өгөөдгээс чи өөрийн портер дээрээ өвс дөхүүлээд өг гэж хэлсэн. Би хүн 30 боодол өвс зарах гэсэн юм гэж хэлсэн чинь надад за гэж хэлээд бид хоёргийн машин дээр өвсөө ачаад авах хүний гэрийн гадаа буулгаад би өвсний мөнгөө аваад буцах замдаа манай гэрт хоёр шил архи байгаа. Тэрийг очиж ууя гэж хэлсэн чинь гэрт орж ирээд бид дөрөв хоёр 075 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад би гэртээ согтоод үлдсэн. Тэр хэд манай хажуу айл болохийн гэр лүү орсон. Тэгээд юу болсон талаар нь би мэдэхгүй байна. Орой намайг цагдаа гэрээс аваад гарсан. Тэгээд д хутгалуулсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1124 дугаартай “...г ийн биед зүүн өвдөгний гадна хажуу хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөр өнгийн өмдний баруун өвдөг хэсэгт 7х1мм, 2х1мм, 3х11мм, 6х1мм, зүүн өвдөг хэсэгт 10мм хэмжээтэй гэмтэл, өмдний ар хэсэгт зүүн гуянд байх 5х5 хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэг хэсэг тэгш бус, утаснууд сунаж хөвөрсөн гогдолтой, дээрх гэмтлүүд нь үзүүртэй мохоо хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин 5х5 мм хэмжээтэй гэмтэл нь зах ирмэг хэсэг хатуурч харласан, утаснууд барьцалдаж зарим утаснууд наалдаж дугуйрсан түлэгдэлт, энэ гэмтэл нь халуун дулааны хүчин зүйлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтлээс 15см зайд байх 12мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг хэсэг тэгш, утаснууд жигд тасарсан суналт хөврөлтгүй зүсэгдэлт, ирмэг хэсгийг нийлүүлэхэд нэг бүхэл үүсэж байна. Энэ гэмтэл нь хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба уг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаад үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх түлэгдэлт болон гогдолтуудын утасны зах ирмэг хэсэг хир, шороогоор бохирлогдсон байх тул цаг хугацааны эдэлгээний явцад хуучирсан гэмтлүүд байна. Харин 12мм хэмжээтэй зүсэгдэлтийг хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн*******-49, 50-52 дахь тал/,

 

*******г ийн яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Биг айлгах санаатай гэрт байсан шүүгээнээс цагаан цэнхэр өнгийн хутга аваад гэрээс гараад дээр очоод хутга гаргаж ирээд айлгах гэж байгаадг ийн зүүн талын гуя орчимд нэг удаа хутгаар хатгасан. Тэгсэн газар унаад г дуудаад намайг хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр манай хашаанаас гараад явсан. Намайг гэртээ байж байхад удалгүй цагдаа нар ирсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй ролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч ******* д шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР