| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0400/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/421 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0400/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000463 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны 10 дугаар сарын 19-ний өдөр******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,******* -д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тоотод эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн зажлуурын булчингийн гэмтэл, тархи доргилт, зүүн зулайд цусан хураа, нүүр, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дух, хоёр нүд, нүүр, хацар, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, зүүн хүзүү, зүүн тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээж байна. Эхнэртээ гар хүрсэндээ маш их гэмшиж байна. Тухайн үед би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажил хийж байгаад орой Дарханд ирсэн. Дарханд ирэхэд эхнэр Компортод байна гэхээр нь эхнэрээ аваад найзындаа очсон. Найзындаа эхнэрийн хамт очиж архи ууж байгаад эхнэрийн хамт оройн 23:00 цаг өнгөрөөд гэртээ харьсан. Гэртээ байж байхад эхнэрийн утас руу найз залгаад байхаар би авсан. Гэтэл гараад ир гэсэн би өөрийгөө байна гэдгийг хэлэхэд, “... чи яахаараа гэртээ хонодог юм” гэж ярьсан тухайн үед миний уур хүрч эхнэртээ гар хүрсэн. нь манай найз. Согтуу байсны хар гайгаар буруу ойлгоод ийм зүйл болсон.” гэв.
Эрүүгийн 2218000000463 дугаартай хэргээс:
Улсын яллагч: Хохирогчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, шүүхийн шинжилгээний 1107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-19 дэх тал/, хохирогч талаас гаргасан хохирогчийн өвчний түүх бусад баримт, гэрэл зургууд /хавтаст хэргийн 66-69 , 75-86 дахь тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 27 дахь тал/, шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 28 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хавтаст хэргийн 31 дэх тал/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 34 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/, ял эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдөр шилжих шөнө, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн зажлуурын булчингийн гэмтэл, тархи доргилт, зүүн зулайнд цусан хураа, нүүр, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дух, хоёр нүд, нүүр, хацар, зүүн мөр, баруун зүүн 4 бугалга, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, хүзүү, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ойлгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д зааснаар "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан. Хохирогчийн биед олон тооны гэмтэл шарх үүсгэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл хүний эрх, эрх чөлөө эрүүл мэндийн халдашгүй байдалд шууд санаатай халдсан гэмт үйлдэл нь тогтоогдсон. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Содболд нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тоотод эхнэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн зажлуурын булчингийн гэмтэл, тархи доргилт, зүүн зулайд цусан хураа, нүүр, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дух, хоёр нүд, нүүр, хацар, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, зүүн хүзүү, зүүн тохойнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 13, 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “... ******* бол миний нөхөр байгаа юм. 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз гэрт байхад нөхөр болох ажлаасаа ирж намайг аваад гэртээ хамтдаа гэртээ харьсан. Тухайн үед 00:00 цаг болж байсан. Гэртээ ороод унтаж амрах гээд байж байтал нөхрийн найз болох миний утас руу залгаад гараад ирээч гэж хэлэхэд нөхөр маань миний гар утсыг авч сонсоод юу яриад байгаа юм бэ гэтэл цаанаас нь манай нөхрийг чи ажилдаа яваагүй юм уу гэж хэлснээс болж нөхөр маань бид хоёрыг хардаж уурлаад миний толгой болон бие рүү гараараа болон хөлөөрөө цохиж миний эрх чөлөөнд халдсан. Тухайн үед би чанга дуугаар орилж хашхирсан учир хажуу айлын хүмүүс дуудлага өгсөн юм шиг байна лээ. Манай нөхөр хоёр жилийн өмнө байх надтай хэрүүл маргаан хийгээд нэг удаа цохиж байсан. Миний биеийн толгой, гар, хөл, нүүр хэсэгт гэмтэл учирсан. Одоо миний толгой, нүүр хэсэг хөндүүртэй өвчтэй байна. Би нөхрөөсөө салахын тулд шүүхэд өргөдөл өгсөн. Тиймээс гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 7 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2022 ны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны манай найз , бид дөрөв машин дотор нэг шил 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уугаад байж байхад бид нартай архи уугаад сууж байхдаа эхнэртэй манай эхнэр хамт байгаа юм байна гэж ярьж байсан. Тэгээд , бид гурав архиа ууж дуусгаадын эхнэр аваад хүргээд өгье гэж хоорондоо яриад би утсаар залгахад утсыг нь аваад хардсан өнгө аястай ууртай над руу яриад байхаар нь юу яриад байгаа юм бэ чи. Яваад очъё гэж хэлээдтэй хамт такси бариад явсан. Тэгээдын гэрийн гадаа очоод хаалганы гаднаас нь сонсоход дотор талд нь өндөр дуугаар хашхираад уйлж байгаа сонсогдсон. бид хоёр хаалгыг нь нэлээн хэд тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгсэн цагдаа нар хүрч ирсэн. Тэгээд байж байтал гэрийнхээ хаалгыг онгойлгоод гараад гүйх гэж байхад цагдаа нар барьж аваад гэр лүү нь бид нар орсон. Ороход орон дээрээ суучихсан байдалтайийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай юм асуухаар уйлаад хариулахгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1107 дугаартай “...ийн биед зүүн зажлуурын булчингийн гэмтэл, тархи доргилт, зүүн зулайд цусан хураа, нүүр, толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун дух, хоёр нүд, нүүр, хацар, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зуун бугалга, хүзүү, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх зүүн зажлуурын булчингийн гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, зүүн зулайд цусан хураа, нүүр, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун дух, хоёр нүд, нүүр, хацар, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн бугалга, хүзүү, зүүн тохойнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Аюулын зэргийн /...4-7 буюу дунд/ гэх үнэлгээ //хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
*******ын яллагдагчаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гэрэлтүүлгийн ажил хийж байгаад орой 19 цагийн үед Дарханд орж ирээд эхнэртэйгээ холбогдоход манай хүн ажлын газрынхаа хүмүүсийн хамт Комфортод байна. Харих гэж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ гаднаас эхнэрийгээ очиж аваад хотхон руу найзынхаа гэр рүү орсон. Тэгээд манай эхнэр манай найз эхнэртэй уулзах гээд гэр рүү нь ороод би найз , , , нарын хамт гадаа машин дотроо 0,75 литрийн архи хувааж ууж дуусгаад байж байхад манай эхнэр гарч ирэхээр нь бид хоёр хамт гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ ороод унтах гээд байж байтал манай эхнэрийн утас дугарсан. Утсыг нь авахад залгаж байсан ба гараад ир, гадаа чинь байна гэж хэлэхээр нь би байна шүү дээ гэж хэлэхэд чи яахаараа байж байдаг юм. Ажил дээрээ хонох ёстой биз дээ гэж хэлэхээр нь уур хүрээд эхнэрийнхээ толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гаднаас цагдаа нар ороод ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн зажлуурын булчингийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг тус тус хангаж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гэр бүлийн хардалт, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь эмчилгээний төлбөрт 591,500 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогддог. Үүнд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж учруулсан хохирлыг төлж, уучлалт гуйж байгаа талаар илэрхийлсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Яагаад гэхээр шүүгдэгчийн уурлах шалтгаан нь найз нь эхнэр лүү нь залгаад “... чи гэртэй байхгүй байх ёстой биз дээ яагаад гэртэй байгаа юм бэ? гэхэд тухайн хүний хувьд хардах төсөөлөх байдал гэрчүүдийн болон хохирогч шүүгдэгчийн нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь нэг байгууллагадаа 10 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, хохирол төлбөргүй, хохирогчтой гэр бүлийн харилцаатай 2 хүүхэдтэй залуу гэр бүл. Иймд шүүгдэгчийн дундаж цалин зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2,700 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ад ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ад 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР