Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/01209

 

 2019 оны 05 сарын 22 өдөр

      Дугаар 183/ШШ2019/01209

               Улаанбаатар хот

 

                                    

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж-д холбогдох,

 

 Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай Т СӨХ нь 2014.03.10-ны өдөр байгуулагдсан цагаасаа эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86 дугаар байрыг хариуцан ажиллаж байна. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр харуул, хамгаалалт 10 000 төгрөг, цэвэрлэгээ 9 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, техникийн цахилгаан 5 800 төгрөг, хог 4 000 төгрөг, хуримтлал 5 000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 3 000 төгрөг, баримт 200 төгрөг зэргийг нийт 58 000 төгрөгийн төлбөр хураан авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, лифт ашиглалт, хог тээвэр, бичиг баримт, дулаан, ус дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Гэтэл иргэн Ж нь 86 дугаар байрны 602 тоотод оршин суудаг ба 2017.06 сараас 2019 оны 02 сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр харуул хамгаалалт 10 000 төгрөг, цэвэрлэгээ 9 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, техникийн цахилгаан 5 800 төгрөг, хог 4 000 төгрөг, хуримтлал 5 000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 3 000 төгрөг, баримт 200 төгрөг зэргийн нийт 1 450 000 төгрөгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, хуримтлалтай холбоотой зардлыг төлөхгүй хохироож байна . Ж нь Иргэний хуулийн 147, 148.2.3-т заасан зүйл болон СӨХЭЗБТХуулийн 16 дугаар зүйл, 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-нд сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж нийт СӨХ-ны бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Иргэн Ж удаа дараагийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхгүй төлбөрөө төлөхгүй байна. Бүх гишүүдийн хурлаар сар бүр авах хураамжийг оршин суугчид төлөхөөр болсон. СӨХ-ны төлбөрт харуул хамгаалалт, жижүүр, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, хог, бичиг баримтын үнэ, лифт гэрэлтүүлэг, хуримтлал, техник цахилгааны мөнгө багтдаг болно. Иймд хариуцагч Жас 2017.06 сараас 2019 оны 02 сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр харуул хамгаалалт 10 000 төгрөг, цэвэрлэгээ 9 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, техникийн цахилгаан 5 800 төгрөг, хог 4 000 төгрөг, хуримтлал 5 000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 3 000 төгрөг, баримт 200 төгрөг зэргийн нийт 1 450 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан Хан-Уул дүүргийн 2 хорооны 86 дугаар байрны Т СӨХ-ны захирал Н.Батбилэгийн нэхэмжлэлд хариу тайлбарыг бичгээр өгч байгаа бөгөөд, СӨХ-ны дээд зөвлөлөөс 2014 онд гаргасан тогтоолд заасан жишиг үнээр 1 м.кв талбайг 200-300 төгрөгөөр бодох буюу үүн дээр харуул хамгаалалтын цалин болон лифтний төлбөр нэмэгдэнэ гэж заасан байдаг. Иймд миний оршин суудаг байрны нийт талбай хэмжээ нь 64.1 м.кв болно. Жишиг үнээр тооцоход 64.1 м.кв талбайг 300 төгрөгөөр тооцоход 19 230 төгрөг. Үүн дээр хамгаалалт 10 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, нийт төлбөл зохих төлбөр 34 230 төгрөг төлөх ёстой байхад 86 дугаар байрны 602 тоотод амьдарч байх хугацаанд буюу 2013 оноос хойш 2016 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд СӨХ-ны мөнгө 1 сарын 58 000 төгрөгөөр тооцож авч байсан. Иймд дээрх нэхэмжлэлд дурдсан СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа шалтгаа нь Т СӨХ нь үйл ажиллагааг 2014 оны 03 дугаар сараас эхлэн явуулсан боловч одоог хүртэл нэг ч удаа барилгын гадна засвар үйлчилгээ хийгдээгүй, тус барилгын хана туурга нь үүднээсээ эхлээд ан цав, гарч цууралт өгсөн бөгөөд миний амьдарч буй байрны үүд хэсгийн хананд маш урт хэмжээтэй, цууралттай байгаа билээ. Ийм байхад сар бүр засвар үйлчилгээний мөнгө болох 3 000 төгрөгийг бүр оршин сууж буй айл өрхөөс авсаар байгаа. 45Ч3 000=135 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны хүртэл 21 сарЧ3 000=63 000Ч45 айл=4 725 000 төгрөг, 2016 оноос 5 000Ч44 айл 40 сар=8 800 000 төгрөг болж байна. Т СӨХ-ны захирал Н.Батбилэгийн нэхэмжилж байгаа дүн 1 сард 58 000 төгрөг тооцож байх ба нэхэмжлэлд өгсөн тарифийн нийт дүнгээр 45 000 төгрөг байх ёстой байна. Үүний зөрүү мөнгө болох 13 000 төгрөг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцвол 21 сарын мөнгө 21Ч13 000Ч45=12 285 000 төгрөг. Иймээс 2016 оноос хойш 40 сарЧ44 айлЧ13 000 төгрөг=22 880 000 төгрөг байна. Т СӨХ нь байгуулагдсанаас хойш ямар ч шаардлагагүй хураан авсан 72 566 000 төгрөгийг юунд хэрэглэсэн бэ. Энэ хүний СӨХ-ны мөнгөнд засвар үйлчилгээ, хуримтлал, үндэслэлгүй сар бүр 13 000 төгрөг нэмж авсан бөгөөд хийсэн онц юмгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Оршин суугчид бид яагаад илүү төлбөр төлж амьдрах ёстой билээ. Тус байрны эргэн  тойрны 50 м.кв талбайг хариуцаж ногоон байгууламж, зүлэг ногоо, зам харгуй, засмал зам, цэвэр тохилог орчин, хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, үйлчилгээ, шинэчлэл, гэх мэт асуудлуудыг арчилж, засварлаагүй машин зам тавиагүйгээс болж бөөн шороо тоос гэр хороололд амьдарч байгаатай адил орчин бүрдэж буйд сэтгэл дундуур гомдолтой байна. Миний бие сар бүр амьдарч буй байрныхаа лизингийн мөнгийг төлдөг тул СӨХ-ны төлбөр бага хэмжээний төлбөр төлдөг болбол зүгээр байна. Дээрх зөрчил дутагдлаас болж эсэргүүцэн төлбөр тооцоог төлөөгүй болно. Өөрөөр хэлбэл, нэг сарын мөнгөний харуул хамгаалалтын зардлыг 23 000 төгрөгөөр тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, 10 000 төгрөгөөр тооцохыг зөвшөөрч байна. Үлдэх бусад зардал тооцсон үнийн дүнд маргаан байхгүй” гэв.

 

ээс авХэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т СӨХ 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарыг дуустад хүртэл 25 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1 450 000 төгрөгийг хариуцагч Жас гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч Ж нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ нэг сарын СӨХ-н төлбөрийн 45 000 төгрөг байхаар буюу харуул хамгаалалтын хөлсийг 10 000 төгрөгөөр тооцсон атлаа 23 000 төгрөг гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг үндэслэлгүй өндөр тогтоосон, хуримтлалын мөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулдаггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “Т” СӨХ нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 86 дугаар байрны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлснээр Дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгожээ.

 

Зохигч, 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг хариуцагч төлөөгүй, 86 дугаар байрны 602 тоотын өмчлөгч Ж мөн эсэх талаар маргаангүй бол нэг сарын төлбөрийн хэмжээ буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тогтоосон хэмжээний тухайд маргаантай байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар 7.2.2, 7.2.3-т холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах, холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх нь холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурлын эрх хэмжээнд хамаарахаар  тус тус заажээ.

Нэхэмжлэгч Т СӨХ 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг нэг айлаас СӨХ-ны төлбөр харуул хамгаалалт 23 000 төгрөг, цэвэрлэгээ 9 000 төгрөг, лифт 5 000 төгрөг, засвар үйлчилгээ 3 000 төгрөг, техникийн цахилгаан 5 800 төгрөг, хог 4 000 төгрөг, хуримтлал 5 000 төгрөг, орцны гэрэлтүүлэг 3 000 төгрөг, баримт 200 төгрөг нийт 58 000 төгрөг байхаар тогтоосон баримтыг хэрэгт ирүүлсэн боловч уг баримтаар СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар тухайн асуудлыг хэлэлцсэн эсэх, уг хурлаас удирдах зөвлөлд дээрх эрх хэмжээг эдлэх эрхийг олгосон эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч дундын өмчлөлийн ашиглалт хамгаалалтын зардлыг хуульд нийцүүлэн тогтоосон эсэх нь хэрэгт авагдсан нотлогдохгүй гэж үзэхээр байна.

 

Гэсэн хэдий ч хариуцагч Ж нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу нэг сарын 45 000 төгрөгөөр 2017.02 дугаар сараас 2019.02 дугаар сарыг дуустал 25 сарын төлбөрт 1 125 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1,  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар 7.2.2-т зааснаар хариуцагч Ж-аас 1 125 000 /нэг сая хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулж, Т СӨХ /РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардагаас үлдэх 325 000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ