| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Б |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0033/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Н.Дэлгэрнаран нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт**************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,************** /РД:******* /,******* оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** ХХК -д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун 6, 7, 10 дугаар хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, баруун, зүүн гуя, зүүн бугалга, баруун бугалга, бүсэлхийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлсэн: ”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн, одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000032 дугаартай хэргээс:
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 31, 2023 оны 01 дүгээр сарын 04, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 12 дугаар сарын 15-ны шөнө гэртээ ирэхэд би хамт ажилладаг байсантай уулзаж байсан юм. Битай нууц амрагийн харилцаатай. Тухайн үед манай нөхөр бид хоёрыг харилцааг мэдсэн. Тэгээд миний хань одоо болиорой хол газар ажиллаж байгаа нь миний буруу гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр ажилдаа явчхаад 12 дугаар сарын 27-ны өглөө гэрт ирээд би ийм байдалтай амьдарч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд намайгтай уулзахыг шаардаж уулзуулаад гар утсан дээрээ бичлэг хийсэн. Тухайн өдөр миний хөл гар хэсэгт өшиглөсөн. Тэгээд тухайн өрөөс хойш намайг хэл амаар доромжилж үе үе цохиод байсан. Тэгээд өнөөдөр гэртээ согтуу ирээд архи уугаад чамайг бодохоор тайван байж чадахгүй байна гэж хэлээд миний хөл, гар руу өшиглөсөн. Орой 18 цагийн үед гэрт нөхөр согтуу байсан болохоор орж чадахгүй дэлгүүрт байж байхад манай хүүг ээжийгээ олоод ир гээд хөөгөөд байна гэхээр нь нөхрийн дүүтай хамт гэрт ороход намайг зодоод миний хавирга руу өшиглөөд хавирга хугарсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үр хүүхэд амьдралаа бодоод эвтэй найртай амьдрах бодолтой байна. Урьд өмнө намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан асуудал байхгүй анх удаа намайг зодсон. ...Ер нь бол хол байхаар ийм асуудал гарчихлаа. Тэрнээс биш бид хоёрт ямар нэгэн асуудалгүй гэр бүл байсан. Надад анхаарал халамж сайн тавьдаг байсан. Одоо би гэрээрээ үрэвсэл дарах ясанд уудаг алтан гагнуур зэрэг эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 15, 16 дахь тал/,
Аюулын зэргийн /...0-3 буюу бага/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 6-7/ дахь тал,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн “...Би эгчтэй 2021 оны 06 дугаар сард үйлдвэрт ажилд ороод танилцсан. Тэрнээс хойш бид дотно болоод нэг удаа Дарханд байхдаа зочид буудалд харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орж байсан Тэрнээс өөрөөр асуудал гаргаагүй. Тэгээд тэрнээс хойш утсаар яриад холбоотой байж байгаад нөхөрт нь баригдаад дахиж холбоо бариагүй. Одоо ямар нэгэн холбоо байхгүй. Би гэр бүлтэй хүүхэдтэй гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ эгч өөрөө намайг өдөөд байсан учраас энэ бүх харилцаа эхэлсэн. Миний хувьд гэр бүлтэй хүнтэй уулзаж учирсандаа гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Миний буруу. Би одоо найз охинтой болсон. Хөдөө аав ээж дээрээ мал маллаж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэр эгчийн гэрт очсон. Очих болсон шалтгаан нь******* ах чинь архи уучихсан ууртай байна. Хоёулаа манайд ханьтай байгаад нэг гэртээ шинэ жилээ тэмдэглэе гээд намайг дуудсан. Намайг гэрт нь очиход хоорондоо муудалцсан шинжгүй гайгүй байж байснаа 18 цагийн үед******* ах гэнэт уурлаад огцом түргэн зан гараад чи намайг хуурсан гээд эхнэр рүү уурлаад эгчийн хавирга руу нь өшиглөсөн. Тухайн үед би хажууд нь байж байгаад******* ахыг салгаж болиулаад эгчийг аваад эмнэлэг явсан. эгч гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд тэрийг нь******* ах мэдчихээд уурлаад байсан юм.******* ах тэр болгон уурлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг хүн биш. Яалтчгүй эхнэртээ хууртагдаад ийм зүйл хийсэн гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаартай “...ийн биед баруун 6, 7, 10 дугаар хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, баруун, зүүн гуя, зүүн бугалга, баруун бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
*******гийн яллагдагчаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “... Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр ажлынхаа шинэ жилд ороод ямар хүмүүстэй хамт байгаагаа хэлэхгүй харуулахгүй байхаар нь битгий архи дарсанд шунаад бай. Эртхэн харь гэж хэлсэн. Тэгсэн чинь шөнө дунд 1 цагийн үед гэртээ харьсан гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн үүрээр 05 цагийн үед манай том хүү над руу залгаад ээж гараад явчихсан алга байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр манай эхнэр гэртээ ирж хонохгүй болох нь тодорхой болсон. Тэгээд би 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирээд эхнэртэйгээ хэрэлдээд үл ойлголцоод яваад байсан юм. Тэгж байгаад би 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ архи уугаад сэтгэл санаа тавгүйрхээд эхнэрийнхээ цамцнаас зулгаагаад нүүр рүү нь алгадаад баруун талын хавирга хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би архи уучихсан халамцуу байсан. Тухайн үед намайг манай дүүгийн эхнэр салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овогт*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР