| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0036/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД:******* /,******* оны 06 дугаар сарын 01-ний өдөр******* төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,******* сумын ******* уурхайд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт******* тоотод оршин суух хаягтай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хашаан дотор иргэнтай машины хаалга савж хаалаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түлхэн унагаж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “...Миний буруу. Би хохирогчид эм тарианы мөнгө гэж 400,000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000033 дугаартай хэргээс:
Хохирогчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз хүүхэныг ажлаас нь тарахыг хүлээгээд гал тогооны үүдэнд зогсож байхад манай найз хүүхэн ажлаа тараад гараад ирсэн. Тэгэхээр нь би дээр очоод явах уу гэсэн чинь би Үйлчилгээний төв дээр очоод бууна гэж хэлээд нэг жижиг цагаан өнгийн гэсэн дугаартай машинд суусан. Тэгэхээр нь би тэр машины хаалгыг хаасан чинь тэр машины жолооч гээд нэг залуу бууж ирээд яасан хүчтэй хаалга хаадаг юм гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгсэн би газар унаад босох гэж байхад тэр машины жолооч машиндаа суугаад хойд талын дугуйгаараа миний хөлийг дайраад яваад өгсөн. Би тэр машины араас нь миний хөл хугарчихлаа гэж хашхирсан боловч тэр машины жолооч миний үгийг тоохгүй яваад өгсөн. Тэгээд би газар хэвтэж байхад нэг эмэгтэй эрэгтэй хоёр хүн ирээд намайг эмнэлэг оруулж өгсөн. Миний хөл яг яаж хугарсан талаар би сайн санахгүй байна. Тухайн үед би нэлээн согтуу байсан ба машины жолооч *******тай маргалдаж байсан. Тэгээдыг миний хөлийг хугалсан эсхүл машины дугуйгаар дайрсан гэж мэдүүлэг өгсөн. Дараа ньтой уулзаж асуухад миний хөлтай маргалдаж байгаад унах үед хугарсан гэдгийг мэдсэн. Миний эмчилгээний зардлыг ******* бүрэн төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-10, 13-14 дэх тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ажил болох Анагаахын сургуулиас гараад явж байхад манай сургуулийн албанд ажилладаг эгч тэнд нэг хүн дуугараад байна гэж надад хэлсэн. Тэгээд эгч бид хоёр тэр газар дээр очсон чинь газар нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд тэр залуу эгч бид хоёр намайг эмнэлэг хүргээд өгөөч сая нэг машин миний хөлийг дайраад хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд эгч тэр залууг харж үлдээд би эмнэлэг ороод түрдэг тэрэг аваад 103-н сувилагчтай хамт гарч ирээд нөгөө залууг тэргэн дээр суулгаад яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгөөд эмчид үзүүлээд дараа нь рентген зургийг нь авхуулахад тэр эрэгтэйн хоёр хөл хугарсан байна гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад гараад ирсэн чинь манай ажлын гадаа манай найз залуу гарч ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь бид хүмүүстэй явж байна. Машинд чи багтахгүй гэсэн чинь над дээр ирээд би наад машинтай чинь цуг явна гэж хэлсэн. Тэгсэн бид чи машинд багтахгүй. Би Үйлчилгээний төв дээр бууна. Чи тэнд хүрээд ир гэж хэлсэн чинь миний сууж явсан машины хаалгыг саваад хаасан. Тэгсэн тэр машины жолооч болох манай ажлын эгчийн нөхөр гэх залуу машинаасаа буугаад чи яахаараа хүний машины хаалгыг савдаг юм гэж хэлээд маргалдаад байсан. Тэгсэнг цохих шиг болсон ба газар унасан. Тэгсэн газар унаад миний хөл хугарчихлаа гээд байсан. Тэгээд бид хэд ажлын гаднаас хөдөлж яваад Үйлчилгээний төвөөр дайраад шууд ресторан дээр ирээд шинэ жилээ тэмдэглэж байхад цагдаагаас хүмүүс ирээд намайг аваад явсан. хөл хугарчихлаа гэж хэлсний дараа тэр машин хөдлөөгүй зогсож байсан. Тэгээд дараа нь хөдлөөд явсан. Миний бодлоор машинд дайруулж хөлөө хугалаагүй. Жолоочтой маргалдаж байгаад хөлөө хугалсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрчгийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад , , нарын хамт ажлаас гараад ирсэн чинь манай ажлынийн нөхөр цагаан өнгийн машинтай ажлын гадаа хүлээж байсан. Тэгсэн басын найз залуу болох гэдэг залуу ажлын гадаатой уулзах гээд хүлээж байсан. Тэгээд бид хэд машиндаа суугаад байж байхад гэх залуу машины арын хаалга нээгээдыг буугаад ир гээд байсан. Тэгсэнд би Үйлчилгээний төв дээр буугаад байж байя. Чи араас хүрээд ир. Одоо энэ машинд багтахгүй байна гэсэн чинь гэх залуу машины хаалгыг саваад хаасан. Тэгсэн тэр машины жолооч залуу машинаасаа буугаадтай маргалдаад байсан. Тэгээд тэр машины жолооч залуу гэх залууг түлхээд авах шиг болоод машиндаа орж ирээд суугаад явсан. Тухайн үед машины ард байсан ба бид хэд шууд хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад , , Саран бид дөрөв гараад ирсэн чинь манай ажлынийн нөхөр цагаан өнгийн машинтай ажлын гадаа хүлээж байсан. Тэгсэн басын найз залуу болох гэдэг залуу манай ажлын гадаатой уулзах гээд хүлээж байсан. Тэгээд бид хэд машиндаа суугаад байж байхад тэр гэх залуу машины арын хаалга онгойлгоод намайг татаад мөныг буугаад ир гэсэн. Тэгсэнд би Үйлчилгээний төв дээр буугаад байж байя. Чи араас хүлээд ир. Чи энэ машинд багтахгүй байна гэж хэлсэн чинь машины арын хаалгыг саваад хаасан. Тэгсэн тэр машины жолооч залуу машинаасаа буугаадтай маргалдаад байсан. Тэгсэн гэх залуу газар унасан байдалтай байсан ба миний хөл рүү өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгсэн тэр машины жолооч залуугийн эхнэр машинаас буугаад тэр хоёрыг салгаад хөдлөөд явсан. Тухайн үед машины ард байсан ба бид хэд шууд хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...гийн хугарсан хөлд ямар нэгэн зулгаралт, дарагдал, шарх, сорви байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Шинжээч П.Одмаагийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 04, 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Тухайн хохирогч хатуу мохоо болон хөлдүү газар унах үед шилбэний ясны хоёр хугарал үүссэн байх боломжтой. Хугарсан хөлийн булчин, зөөлөн эд ихтэй тул гадны хүнд биетээр дайрах, шүргэх үед тухайн хэсгийн ил харагдах хэсэгт цус хуралт, бүдэг зулгаралт үүснэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 40 дэх тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 98 дугаартай “...гийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
*******ын яллагдагчаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “... миний машины хаалгыг хүчтэй саваад хаасан. Тэгэхээр нь би машинаас буугаадд чи яагаад миний машины хаалгыг савж байгаа юм бэ гэсэн чинь намайг заамдаад авахаар нь бигийн гарыг нь доош цохиод хойш түлхээд газар унагаасан. Тэгсэн газар унаад чи миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Тухайн үедг худлаа хэлж байна гэж бодоод машиндаа суугаад хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР