Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
Хэргийн индекс | 153/2016/0088/Э |
Дугаар | 86 |
Огноо | 2016-12-13 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Х.Еркебулан |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 86
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч З.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 201621000182 дугаартай, 153/2015/0088/Э/ индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш , жолоочийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл - 4, эцэг, эх, ахын хамт Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******.
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч З.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 дугаар цэцэрлэгийн 4 замын уулзварын асфальтан замд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн ******* ХОҮ улсын дугаартай “Мицувуши Чариот” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Б.*******гийн жолоодож явсан БНХАУлсад үйлдвэрлэсэн “ФАЯА” маркийн мотоциклийг мөргөж, хохирогч Б.*******гийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх- ийн 4, 7-9 дүгээр хуудас/.
Осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг: /хх-ийн 6- 7 дугаар хуудас/.
-******* ХОҮ улсын дугаартай “Мицувуши Чариот” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /хх-ийн 21, 22-24 дүгээр хуудас/.
-БНХАУлсад үйлдвэрлэсэн “ФАЯА” маркийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/.
-Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлчулууны шинжээчээр гаргасан 2016 оны 07 сарын 28-ны өдрийн №29 дугаартай …29-87 дугаартай ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д заасан ..тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн В-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн.
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.
-******* ХОҮ дугаартай “Мицувуши Чариот” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөнйи дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.
-******* ХОҮ дугаартай “Мицувиши Чариот” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт./хх-ийн 33 дугаар хуудас/
-Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №324 дугаартай …..Б.*******гийн биед гэмтэл учирсан байна.
-Б.*******гийн биед гавал ясны зүүн талын чамархай хэсгийн хугарал, зүүн талын шанаа ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурин чамархай хэсэгт +64- +88 ни нягт бүхий 2.7x2.6 см цус хуралт, мөн тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн субарахнойдаль зайд 2.0x0.3 см цус хуралт, баруун гарын сарвуу ясны 1, 2 дугаар шивнүүрийн хугарал, толгойн зүүн чамархай хэсэгт 10x6 см зулгаралт, тус хэсэг хаван хавдар, зүүн нүдний зүүн доод хэсэгт 4x1.5 см зулгаралтын сорви, духны зүүн хэсэгт 5x2 см зулгаралт, духны баруун хэсэгт 4x2.5 см зулгаралт, баруун хацар хэсэгт 5x3 см зулгаралт, хамар хэсэгт 2.5x1.5 см, дээд уруулын баруун дээд хэсэгт 2.5x1 см зулгаралт, баруун гарын сарвуу хэсгийн хаван хавдар, зүүн өвдөгний хэсэгт 12x11 см цус хуралт, зүүн өвдөг хэсэгт 6x5 см зулгаралт, баруун өвдөг хэсэгт 5x3 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
-Б.*******гийн биед үүссэн гавал ясны зүүн талын чамархай хэсгийн хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 3.1.2-д ...гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал, Үүнд: гавлын орой /дух, зулай яс/, чамархай, дагз ба суурь яс /өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс/-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Б.*******гийн биед үүссэн зүүн талын шанаа ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурин чамархай хэсэгт +64- +88 ни нягт бүхий 2.7x2.6 см цус хуралт, мөн тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн субарахнойдаль зайд 2.0x0.3 см цус хуралт, баруун гарын сарвуу ясны 1, 2 дугаар шивнүүрийн хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Б.*******гийн биед үүссэн толгойн зүүн чамархай хэсэгт 10x6 см зулгаралт, тус хэсэг хаван хавдар, зүүн нүдний зүүн доод хэсэгт 4x1.5 см зулгаралтын сорви, духны зүүн хэсэгт 5x2 см зулгаралт, духны баруун хэсэгт 4x2.5 см зулгаралт, баруун хацар хэсэгт 5x3 см зулгаралт, хамар хэсэгт 2.5x1.5 см, дээд уруулын баруун дээд хэсэгт 2.5x1 см зулгаралт, баруун гарын сарвуу хэсгийн хаван хавдар, зүүн өвдөгний хэсэгт 12x11 см цус хуралт, зүүн өвдөг хэсэгт 6x5 см зулгаралт, баруун өвдөг хэсэгт 5x3 см зулгаралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Б.*******гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй
-Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт: /хх-ийн 36-37 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн “...Эхнэртэйгээ хамт бас дээр нь 2 найзтайгаа явж байсан. 2016 оны 7 сарын 21-ний өдөр 21 цагийн орчим эхнэр машин бариад би урд талын суудал дээр суугаад манай 2 найз хойд талын суудал дээр суугаад бид 4 парк гарч үзэх гээд Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар дээр ирээд уулзвар өнгөрөөд гарч явтал бид нарын зүүн гар талаас нэг мотоцикль барьсан хүн ирээд манай машины ар хэсэг гэрэл дохио, гупер мөргөсөн. Тэгээд бид нар зогсоод буугаад ирсэн чинь нэг мотоцикльтэй хүн зам дээр сууж байсан. Мотоцикль нь зам дээр уначихсан байсан. Тэгээд бид нар буугаад эхлээд эмнэлэг дуудсан. Дараа нь цагдаа дуудсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд нөгөө хүнийг үзээд нэг тариа хийчихээд яваад өгсөн. Дух нь жаахан язарчихсан, цус гарчихсан байсан. З.******* нь даруухан, хүнтэй хэл амаа амархан олдог, хурдан уурлаад хурдан уур нь гардаг хүн байгаа юм” ... гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн өгсөн“...2016 оны 7 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай найз болох З.******* нь нөхөртэйгээ хамт манай гэрт ирээд хамт теннис тоглоцгооё гэсэн. Тэгээд бид 3 уулзаад С.ийнд очиж түүнийг аваад 4-үүлээ парк гарахаар болсон. Тэгээд Тахилт багийн нутагт 4 зам дээр урд зүгээс хойд чиглэлд явж байтал бид нарын зүүн гар талаас мотоцикль ирж байсан. Тэгтэл бид нарын машины ар хэсгийг мөргөсөн. Тэгээд бид нар буугаад харсан чинь засмал зам дээр нэг хүн доошоо хараад суучихсан хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд М. эмнэлэг цагдаа дуудаад нөгөө хүнийг босгосон чинь цус гарч байхаар нь С. бид хоёр дэлгүүр орж цус угаах болон арчих зүйл авч ирсэн. Хүмүүс цуглараад нөгөө мотоциклийг нь замаас холдуулсан. Тэгтэл эмнэлгийн машин ирээд нөгөө хүнийг үзээд нэг тариа хийх шиг болсон.Тэгээд аваад явах гэсэн чинь нөгөө хүн явахгүй гэхээр нь эмнэлгийн машин орхичихоод яваад өгсөн. Тэрний дараа цагдаа ирээд замын хэмжилт хийгээд байсан. Нэг их хурдтай явж байгаагүй. 20-30 км цагийн хурдтай явж байсан. Мотоцикльтой хүний нүүр хэсэгт нь шалбарсан гар нь бас шалбарсан хамарнаас нь цус гарч байсан. Би яг жолоочийн ар талын суудал дээр сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй зовиур байхгүй. З.******* бид нар 10 жилийн найзууд даруухан хөгжилтэй зантай хүнд тусархаг найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх -ийн 42-43 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн…Би хотод ажил хийдэг юм. Тэгээд ээлжийн амралтаараа Ховд аймагт ирээд амарч байсан. 2016 оны 07 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал манай найз Д.*******, З.******* Бямбаа гурав ирээд хэдүүлээ хамт парк орж тоглоцгооё гэхээр нь нь за тэгье гээд З.*******ы машинд бид 4-үүлээ суугаад Жаргалант сумын Тахилт багийн нутаг 4 замын уулзвар дээр гартал машины бөгс чичэрхийлээд юм мөргөх шиг болсон.Тэр даруй зогсоод буугаад харсан чинь машины ар хэсэгт мотоцикльтой хүн зам дээр уначихсан толгойгоо барьчихсан сууж байсан Тэгээд З.******* Д. хоёр түшээд замаас гаргасан. Тэр хооронд би дэлгүүр явж цэвэр ус салфетка авчирсан. Тэр хүний нүүр хэсэг нь 2 газраа шалбарчихсан байсаныг угааж цэвэрлэсэн. Тэгээд байж байтал эмнэлгийн дуудлагын эмч ирээд тариа хийгээд үзэж байгаад буцаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. ..Мотоцикльтой хүний нүүр хэсэгт нь шалбарсан байсан. Өөр нэг их шалбархай зүйл гэмтэл харагдаагүй. Би машины арын суудал дээр сууж явсан. Миний дэргэд Д.******* сууж явсан. Урд талд М.. Харин З.******* машин барьж явсан. З.******* бид нар бүгд 10 жилийн найзууд хөгжилтэй хүнд тусархаг хүн байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 06 сарын 04-ний өдрийн 355 дугаартай… М.гийн биед гэмтэл тогтоогдоогүй ….гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 353 дугаартай… Д.*******гийн биед гэмтэл тогтоогдоогүй …гэх дүгнэлт / хх-ийн 58 дугаар хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 352 дугаартай… З.*******ы биед гэмтэл тогтоогдоогүй ... гэх дүгнэлт / хх-ийн 62 дугаар хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2016 оны 08 сарын 04-ний өдрийн 354 дугаартай… С.ийн биед гэмтэл тогтоогдоогүй… гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн “...Би арьс ширний үйлдвэрт ажил хийдэг. Тэгээд 2016 оны 7 сарын 21-ний орой 20 цагаас ажлаасаа буугаад гэртээ хариад хоолоо идчихээд өөрийнхөө эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоцикпоороо эхнэртээ хоол хүргэж өгөх гээд ажил руу нь явж байтал 10 дугаар цэцэрлэгийн 4 замын уулзвар дээр баруун талаас зүүн чиглэлд төв замаараа явж байтал баруун гар талаас нэг цагаан өнгийн машин миний урд талаар хөндлөн хурдтай ороод ирсэн. Тэгээд би тэр машинтай мөргөлдөөд унасан. Тэрнээс хойш яаснаа санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Би тормосоо гишгэсэн, зогсож чадахгүй очоод машин мөргөсөн. Би 20-25 км цагийн хурдтай явж байсан. Би архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Эмнэлэг дээр сэрээд харахад нүүр толгой шарх болсон байсан. Одоо толгой өвдөж, чих шуугиж байна. Байж байгаад хамраас цус гоожино, баруун гар талын эрхий хуруу хугарсан, долоовор хуруу бяцарсан байгаа. Хохирол аваагүй байгаа. Урд том гэрэл, хянах самбар комоороо, урд 2 амартизатор, 2 гэрлэн дохио зэрэг эд ангиуд эвдэрсэн. Хохирлоо барагдуулж авна, эмчилгээний зардал нилээн гарсан. Дээр нь мотоциклийн эд ангийн эвдэрсэн зүйлсийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 84-86, 130-131 дүгээр хуудас/.
Хохирогч Б.*******гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 89-98 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн.. “...Би 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 16 цагаас эхэлж 103-ын дуудлагын их эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл тэр өдөр одоо цагийг нь сайн санахгүй байна бүрэнхий нар орж байсан. /Цаг нь дуудлагын журналан дээр байгаа/ Тэр үед очиход мотоцикль машин 2 мөргөлдсөн гэсэн цагаан машинтай 3 эмэгтэй нэг эрэгтэй хүн байж байсан. Харин мотоцикльтэй явж байсан гэсэн 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд уг мотоцикпьтэй явж байсан эрэгтэй хүнийг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, өөрийн нэрийг хэлсэн, байрлал идэвхтэй, харилцан ярилцаж байсан. Шанаа хэсэг нь шалбарсан, гарнаас нь бага зэрэг цус гарч байсан. Зовиур нь толгой бага зэрэг өвдөнө гэсэн зовиуртай байсан. Даралтыг үзэхэд 120х80 тай, пүүльс ерөнхийдээ бага зэрэг олширсон, сатураци хүчилтөрөгчийн / хүчилтөрөгчийн хангамж/ хэвийн байсан. Мэдрэлийн үзлэгээр гар хөлийн хүч 5 бал, тэнцвэрийн сорилт ямар нэгэн өөрчлөлтгүй, хүүхэн харааны хэлбэр хэмжээ хэвийн дагзны булчингийн хөшингө үгүй, хурдан солигдох хөдөлгөөн хэвийн байсан. Хөл гарны хөдөлгөөн чөлөөтэй байсан. Тухайн үзлэг хийхэд биеийн байдал харьцангуй гайгүй байсан. Гэхдээ аваарын нөхцөлийг бодоод тухайн хүнийг нарийн үзлэг шинжилгээ хийлгэх гэж үзэж авч явах гэтэл өөрийн хүсэлтээр яваагүй. Бидний шаардлагыг биелүүлээгүй ба нөгөө хүмүүс байж бай энэ хүнийг явуулахгүй зүгээр байна. Үхвэл бид нар хариуцна гэж хэлж байсан. Тэгээд авч явахад хүндрэлтэй байсан учир үлдээсэн. Бид нар явахдаа яг одоо очиж нарийн мэргэжлийн эмчид заавал үзүүлэх шаардлагатай гэдгийг өөрт нь болон хажуу талын хүмүүст нь хэлээд явсан… гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн ... Тархины хавантай ирж хаван бууруулах эмчилгээ, өвчин намдаах эмчилгээнүүд хийгдсэн. Тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийгдсэн. Гэмтлийн улмаас тархи хавагнасан байсан 1.2 дугаар нурууны шивнүүр яс хугаралтай бага зэрэг зөрүүтэй байсан. Мөн гипс эмчилгээ хийгдсэн. Баруун хөлний шилбэ ясны үрэвсэлтэй хууч өвчтэй байсан. Түүгээрээ группэд байдаг. .. гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч З.ийн өгсөн... З.******* нь дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоохондоо мэргэжлээрээ ажиллаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Хотод найз залуутайгаа хамт байр хөлсөлж амьдардаг…Зан аашийн хувьд ах дүүгээ хүндэлдэг, шударга, зөв боловсон харьцдаг, нийтэч, аливаа юманд ул суурьтай ханддаг, хамт олны дунд нэр хүндтэй, итгэл дааж чаддаг хүүхэд байгаа юм. Урьд нь ийм асуудалд орж байгаагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинбаяр, цагдаагийн ахмад Д.Жанчивдорж, цагдаагийн ахмад М.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй шинжээчээр гаргасан №39 дугаартай …29-87 дугаартай ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д заасан…тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт.
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.
-******* ХОҮ дугаартай “Мицувиши Чариот” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
-******* ХОҮ дугаартай “Мицувиши Чариот” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна.
-Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Гэрэлчулууны гаргасан 29 тоот дүгнэлт үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 106 дугаар хуудас/.
-Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн нэмэлтээр гаргасан №424 дугаартай …..Хохирогч Б.*******гийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн авахуулсан Гавал тархины КТГ-ын шинжилгээний хариунд: хамрын таславч муруйлттай, хугаралтай, зүүн талын шанаа яс болон чамархай яс хугаралтай гэжээ.
-2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 324 тоот шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй... гэх шинжээч эмч Т.Энэбишийн дүгнэлт /хх-ийн 112-113 дугаар хуудас/.
-З.*******ы өмчлөлийн 4800.000 төгрөгийн үнэ бүхий 41- 46 ХОҮ улсын дугаартай Мицувиши Чариот маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 120-1254 дүгээр хуудас/.
-Орон нутгийн үнэлгээний комисс БНХАУлсад үйлдвэрлэсэн “ФАЯА” маркийн мотоцикпийн эд ангийн эвдрэлийг 98.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-129 дүгээр хуудас/.
Мөрдөн байцаалтад З.*******ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн…Би Улаанбаатар хотод ажил хийж амьдардаг. Ховд аймагт амралтаараа найз залуутайгаа ирсэн байсан. 2016 оны 07 сарын 21-ний орой хоолоо идчихээд найз залуутайгаа хамт өөрийн эзэмшлийн ХОҮ 4146 улсын дугаартай машинаа унаад гадагшаа гарч теннис тоглохоор болсон. Тэгээд найз залуу бид 2 найз нартайгаа хамт тоглохоор болж эхлээд Д.*******тай уулзаад бид 3 теннисний газар хайгаад олоогүй. Тэгэхээр нь парк орохоор болоод нэг найз болох С.ийг авч явахаар болж Өлөнгийн цехийн тэнд байдаг гэрээс нь очиж авсан. Тэгээд паркийн чиглэлд их тойруугийн засмал замаар хойд зүгт чиглээд явж байгаад 10 дугаар цэцэрлэгийн уулзвар дээр ирээд ойролцоо ирж байгаа тээврийн хэрэгсэл байхгүй болохоор нь уулзвар нэвтрээд үйлдлээ дуусгах гээд явж байтал машины ар хэсэгт тас хийсэн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод буусан чинь мотоцикльтой хүн ирээд мотоцикль нь газар уначихсан хүн нь засмал зам дээр босоод зогсчихсон байж байсан. Явж очоод та зүгээр үү гэхэд юм хэлэхгүй, тэр хүний нүүр хэсэгт нь шалбарчихсан цус гарч байсан. Тэгээд С.Одонцэцаг, Д.******* 2 дэлгүүр орж цус арчих зүйл, угаах ус авахаар явсан. Тэр хооронд манай найз залуу Д. эмнэлэгт дуудлага өгсөн. Дараа нь цагдаад дуудлага өгөхөд 15 минутын дараа эмнэлэгийн машин ирээд нөгөө хүнийг үзэж байгаад гаранд нь боолт хийж, нэг тариа тариад авч явах гэхэд явахгүй болохоор нь орхичихоод яваад өгсөн. Дараа нь цагдаа нар гэрэл зураг аваад намайг болон нөгөө мотоциклийн хүнийг драгериар үлээлгэсэн. Би 25-30 км-ийн хурдтай явж байсан. Уулзвар дээр ирээд хурдаа хасаж байгаад уулзвар нэвтэрсэн. Манай найз залуу урд талын суудал дээр ганцаараа сууж явсан. Миний ар талд Д.*******, хажууд нь С. нар сууж явсан. Ямар нэгэн гэмтэл шарх сорви учраагүй. Би 2013 онд жолооч болсон надад урд өмнө нь ийм асуудал тохиолдож байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 68-71,137-140 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн…“ 2016.7.22-ны өдөр компютер томографийн зургийн хариуг бичсэн. Б.*******гийн тухайн зурганд тархины зүүн тал бөмбөлгийн суурин чамархай хэсэгт цусархаг няцралын голомттой, зүүн талынх нь шанаа яс болон чамархай яс хугарсан зураг байсныг үзлэг хийж бичсэн. Дараа нь буюу 2016 оны 08 сарын 29-ний өдөр дахин үзүүлэхэд зүүн хэсгийн цусархаг няцрал нь шимэгдсэн, хугарал нь бол хэвээрээ байсан. Зураг авахуулахад хэвтэлтийн алдаанаас болж үүссэн зүйлгүй, Энэ бол цэвэр гэмтлийн гаралтай хугарал байсан нь тодорхой бичсэн юм. Гэмтлийн гаралтай хугарал нь гадны ямар нэгэн механик хүчин зүйлийн үйлчлэлээр үүсдэг юм. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд цусархаг, няцрал байсан учраас тухайн үйл явдал болсон үед үүссэн байна ..." гэх мэдүүлэг. /хх-ийн 151-152 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Б.ы “...Би урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ яагаад хугаралгүй гэж үзсэн гэхээр сторийг нь анх хаахдаа онош бичээгүй хаачихсан байсан. Тэгээд бичээгүй болохоор ямар нэг хугарал байхгүй юм байна гэж бодсон. Мөн байцаалт өгөхдөө рентген зургийг хараагүй байсан. Одоо харахад рентген зурганд зүүн чамархай хэсэгт чамархай ясны хугаралтай харагдаж байна. Би тухайн үед зураг харалгүй байцаалт өгсөн. .. гэх мэдүүлэг /хх-ийн 153 дугаар хуудас/.
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн“...Б.******* тухайн үед нүүрэндээ 2-3 газар зулгарсан өнгөц шархтай, баруун гарын сарвууны 2 шивнүүр яс бяцарсан хугаралтай байсан. Тэгээд тухайн үед стори нээж, гавал тархины доргилт гэсэн оношоор гэмтлийн тасагт хэвтүүлж онош тодруулахаар ЭХО, рентген, компютер томогорафийн шинжилгээнүүд төлөвлөн эмчилж шинжилгээ хийлгэсэн...Тэрнээс хойш би үзээгүй, тархины зургийг нь хараагүй, маргааш нь гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед гавал тархины хүнд гэмтэл гавалны хугарал, цуурал илрээгүй уг гэмтлийг шинжилгээ буюу компютер томографийн шинжилгээгээр илрэх боломжтой байсан. Тухайн үед мэдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 154 дүгээр хуудас/.
Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын №1440 дугаартай …..Б.*******гийн биед тухайн үед гавлын зүүн чамархай ясны зүүн хацар ясны нум руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал, баруун гарын сарвуу ясны 1, 2 дугаар шивнүүрийн далд хугарал, зүүн чамархай ясны хугарлын харалдаах хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хэсэгт сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт толгойн хуйх, нүүр, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гавлын зүүн чамархай ясны зүүн хацар ясны нум руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Баруун гарын сарвуу ясны 1, 2 дугаар шивнүүрийн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №324 тоот дүгнэлт, нэмэлтээр гаргасан 424 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 165-168 дугаар хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ы өгсөн... Би 2016 оны 07 сарын 21-ний өдөр орой хоолоо идчихээд теннисний газар орж тоглох гэхэд теннисний газар олдоогүй. Тэгээд манай найз бид хоёр 2 найзтайгаа парк орж тоглох гээд урдаас хойшоо чиглэлтэй 4 замын тэнд явж байгаад уулзвар өнгөрөөд тийм зүйл болсон. Өөрийн машинаа зогсоогоод эмнэлэгийн тусламж дуудсан. Хохирол 5 сая төгрөг барагдуулсан байгаа. Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Миний хажуу талд манай найз явсан. Би өөрөө машинаа жолоодож явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би замын тэмдгийг харсан Миний зам бол туслах зам байсан. Би 7 дугаар сургуулийн тэнд туслах замаас найз охиноо суулгаад хөдөлсөн тул хурдтай яваагүй. Хохирогчийн бие нь гар, нүүр нь шалбарсан байсан. Миний дэргэд М., Д.*******, С. нар явж байсан. миний найз залуу байгаа юм. Дуудлагын эмч авч явна гэхэд өөрөө гараараа түлхээд явахгүй байсан. Манай ах цагдаа ирэхээр хамт явъя гэсэн. Эмч нь дуудлага ихтэй гээд яваад өгсөн. Эмнэлэгт хэвтэж байхад нь 47000 төгрөгийн эм тариа авч өгсөн. 10000 төгрөг өгсөн. сүүлд нь 90000 төгрөг өгсөн 5000000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Нийт 5200000 төгрөг төлсөн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хүнд гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна. Дахин иргэний журмаар ямар нэг мөнгө нэхэмжлэхгүй гээд 5 сая төгрөг өгч хохирлыг барагдуулсан. Ямар нэг зардлын баримт гаргах шаардлагагүй гэж бодож байна. Одоо хохирогч Б.******* өвдөж байгаа зүйл байхгүй гэж хэлсэн. Би 2013 оны 06 сард жолооч болсон. Олны буян жолооны курсэд дүрмийн багш хийж байсан. …. гэх мэдүүлэг. зэрэг нотлох баримт болно.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сум Тахилт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 дугаар Цэцэрлэгийн 4 замын уулзварын асфальтан замд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн ******* ХОҮ улсын дугаартай Мицувиши Чариот маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас хохирогч Б.*******гийн жолоодож явсан БНХАУлсад үйлдвэрлэгдсэн “ФАЯА” маркийн мотоцикльтэй мөргөлдөж улмаар хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Б.*******гийн өвчний түүх, рентгэн зураг, Шүүхийн Шинжилгээний Үндсэн Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын №1440 дугаартай …Б.*******гийн биед тухайн үед гавлын зүүн чамархай ясны зүүн хацар ясны нум руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал, баруун гарын сарвуу ясны 1, 2 дугаар шивнүүрийн далд хугарал, зүүн чамархай ясны хугарлын харалдаах хатуу бүрхүүлийн доорх цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хэсэгт сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт толгойн хуйх, нүүр, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гавлын зүүн чамархай ясны зүүн хацар ясны нум руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №324 тоот дүгнэлт, нэмэлтээр гаргасан 424 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна... гэх дүгнэлт, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинбаяр, цагдаагийн ахмад Д.Жанчивдорж, цагдаагийн ахмад М.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй шинжээчээр гаргасан №39 дугаартай, 29-87 дугаартай ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн а-д заасан…тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн в-д заасан мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт болон мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн.
-******* ХОҮ дугаартай Мицувиши Чариот маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* МУ-ын ЗХД-ийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь ******* ХОҮ дугаартай Мицувиши Чариот маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.******* гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт болон хохирогч Б.*******гийн... Намайг 10 дугаар цэцэрлэгийн уулзвар дээр баруун гар талаасаа зүүн чиглэлд төв замаар явж байтал миний урд талаар баруун гар талаас цагаан өнгийн машин хурдтай ороод ирсэн. Би тормоз гишгэсэн боловч зогсож чадахгүй очоод мөргөсөн. Машин хурдтай явж байсан. Хир зэрэгтэй хурдтай явж байсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг, гэрч М.гийн ... дөрвөн замын уулзвар өнгөрөөд явж байтал зүүн гар талаас нэг мотоцикльтой хүн ирээд машины арын гүпер мөргөсөн. Бид нар зогсоод буугаад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Д.*******гийн ... Бид нарыг дөрвөн замаар урдаас хойд чиглэлд явж байтал зүүн гар талаас мотоцикльтой ирж байсан. Тэгтэл бид нарын машины ар хэсгийг мөргөсөн. Бид нар машинаа зогсоогоод буусан. Тэр хүний хамарнаас нь цус гарч байсан... гэх мэдүүлэг, гэрч С.ийн ... Дөрвөн замын уулзвар дээр гартал машины бөгч чичирхийлээд юм мөргөх шиг болсон. Тэгээд тэр дариу зогсоод буугаад харсан чинь мотоцикльтой хүн замдаар уначихсан толгой барьсан сууж байсан... гэх мэдүүлэг, гэрч М.гийн... 2016 оны 07 сарын 21- ний орой бүрэнхий нар орж байх үед мотоцикль машин хоёр мөргөлдсөн гэсэн 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Түүний шанаа хэсэг нь шалбарсан гарнаас нь бага зэрэг цус гарч байсан. Бид авч явах гэсэн боловч өөрийн хүсэлтээр яваагүй, нөгөө машины хүмүүс байж бай энэ хүнийг явуулахгүй зүгээр байна. Бид нар хариуцна гэж хэлж байсан. Тэгээд бид нар явахдаа нарийн мэргэжлийн эмчид хандаарай гэдгийг хэлсэн ... гэх мэдүүлэг, Б.ы ... Б.******* нь 2016 оны 07 сарын 23- ны өдөр тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тархи хавансан байсан. Баруун гарын 1,2 дугаар хурууны шивнүүр яс хугаралтай бага зэрэг зөрөөтэй байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.ийн... Б.******* нь тухайн зурганд зүүн тал бөмбөлөгийн суурин чамархай хэсэгт цусархаг няцралын голомттой байсан. Зүүн талын шанаа яс болон чамархай яс хугарсан зураг байсныг үзлэг хийж бичсэн ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ы тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 51 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.******* нь хохирогч Б.*******д эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт 5000000 төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн гаргаж өгсөн... З.Эрдэнэ- Оюун нь эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд 5000000 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд оролцохгүй, шүүхэд гаргах хүсэлт байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд З.Эрдэнэ- Оюунд ногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү? ... гэх хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Эрдэнэ – Оюуны өгсөн... хохирогчид нийт 5200000 төгрөгний хохирол төлсөн ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч Б.******* Монгол Улсын Замын хөдөлгөний дүрэм зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.
Иймд шүүгдэгч ******* овогт *******гийн *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201621000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Б.*******гийн тархины томографийн 2 ширхэг рентгэн зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч З.******* нь бусдад төлөх төлбөрийг төлсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ы өмчлөлийн 4800.000 төгрөгийн үнэ бүхий ******* ХОҮ улсын дугаартай “Мицувиши Чариот” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг /жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эрүүгийн 201621000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Б.*******гийн тархины томографийн 2 ширхэг рентгэн хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй болох, шүүгдэгч З.******* хохирогчид 5000000 төгрөгний хохирол төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч З.*******ы өмчлөлийн 4800000 төгрөгийн үнэ бүхий 41- 46 ХОҮ улсын дугаартай “Мицувиши Чариот” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 29-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 01 / нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01/ нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил / нэг/-ийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолж, түүний 872526 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА