| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0044/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/50 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0044/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ын*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218004620028 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт*******ын******* /РД:******* /,******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой,*******ын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт******* сумынод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар 10 хоногийн хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед******* сумын 4 дүгээр багт байрлах Төмөр замын вокзалын арын зам дээр аавын улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн толь эвдсэн гэх шалтгааны улмаасийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын мэдүүлсэн: “Миний буруу. Би хохирогчид 864,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2218004620028 дугаартай хэргээс:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 6-7 дахь тал/,
Хохирогчийн мөрдөн байцаалтад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “... 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед нөхөр шинэ Дарханд айлд очих гэж яваад айлаа олохгүй байна гэхээр нь би охинийн хамт Төмөр замаас таксинд суугаад шинэ Дархан руу очиход нөхөр замын хажууд явж байхаар нь аваад буцаад таксинд суусан. Тухайн үед манай нөхөр бага зэрэг согтуу байсан. Тэгээд таксинд явж байгаад би таксины жолоочийн дансанд 5000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл жолооч надад бэлнээр 3000 төгрөг хариулж өгсөн. Тэгээд төмөр зам руу дөхөж явж байгаад таксины жолооч над руу замд байсан хүнийг авчихдаг байж, чи хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй юм уу гэхээр нь чи шилжүүлсэн мөнгөнөөс авчихгүй яасан юм бэ гэсэн. Тэгтэл манай нөхөр халамцуу байсан учраас уурлаад 1 дүгээр ангийн жаахан хүүхдээс мөнгө нэхээд арчаагүй юм бэ. Май энэ мөнгөө ав гээд 500 төгрөг голын хайрцагт нь хийсэн. Тэгтэл тэр жолооч уурлаад ална хядна. Би чамайг бол ална шүү гээд муудалцаад эхэлсэн. Тэгээд төмөр замын вокзалын арын зам дээр машинаа зогсоогоод манай нөхөр болон таксины жолооч хоёр машинаасаа хоёр талаар нь буугаад машины хажуу талд хоорондоо зууралдсан ба жолооч залуу манай нөхрийг хавсарч унагаад байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод жолооч залууг нөхрийнхөө дээрээс татаад холдуулсан. Тэгтэл нөхөр , жолооч залуу хоёр хооронддоо дахиад маргалдаад зууралдаад байсан ба би дахиад салгаад нөхрөө аваад чи согтуу байж яах гээд байгаа юм бэ гэж хэлчхээд нөгөө жолоочийг чи одоо явчих. Энэ хүн согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө жолооч залуу машиндаа суучхаад утсаар яриад хөдлөхгүй байсан. Тэгтэл манай нөхөр машин руу нь явж очоод хаалгыг нь татахад цоожилсон байсан ба нэг хартал манай нөхөр толийг нь сууриар нь хугалчихсан байсан ба толь нь хагараагүй байсан. Тэгээд жолооч залуу дахиж бууж ирээд манай нөхөртэй дахиад зодолдох гээд зууралдаад байсан. Тэгтэл хар өнгийн Харьер машинтай гурван залуу хүрч ирсэн ба нэг залуу нь тэр жолооч******* гэх хүний хүүхэд нь байсан. Тэр хүүхэд нь хүрч ирээд пизда ална гээд манай нөхрийг хавирч унагаад нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгэхэд нь гар утсаа гаргаад бичлэг хийх гэхэд тэр залуу манай нөхрийг зодохоо больсон. Тэгтэл манай нөхөр утсаараа хүүийг дуудсан. Тэгээд удалгүй манай хүү ирээд аавыгаа өмөөрөөд тэр залууд хандан хөгшин хүнийг яаж байгаа юм бэ гээд хэлтэл жолооч*******ын хүү гэх залуу манай хүүг цохиод авсан ба аав нь хүүгийн араас үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би хүүгээ салгах гэтэл тэр жолооч*******ын хүү гэх залуу миний цээж рүү түлхээд унагаасан ба миний дээрээс бөөнөөрөө давхралдаад унасан. Тэгээд би босож ирээд жолооч*******ын хувцаснаас нь зуураад хүү рүүгээ ойртуулахгүй гээд байж айтал******* нь миний гар, цээж рүү цохиод түлхээд байсан. Тэр хооронд манай хүү болон жолоочийн хүү хоёр хоорондоо зууралдаад манай нөхөр болон жолооч*******, хүүтэй нь хамт ирсэн хоёр залуу бөөндөө зууралдаад ноцолдоод байсан. Тэгтэл хүүтэй нь ирсэн гэх нэг залуу гартаа чулуу барьчихсан манай хүүг цохих гэж байхад нь манай нөхөр хараад болиулсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25, 26-27 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай аав над руу 14 цагийн үед залгаад аав нь вокзалын энд хоёр хүнд зодуулчихлаа. Хүрээд ир гэсэхээр нь би өөрийн машинтайгаа төмөр замын вокзалын тэнд очиход аав энэ хүн намайг зодсон гээд нэг залууг заахаар нь би тэр залуу дээр очоод чи одоо хөгшин хүн зодоод байхдаа яадаг юм бэ гээд барьцалдаад автал миний хоёр талаас өөр хүн барьж аваад нэг хүн нь миний хойноос миний үснээс зулгаагаад намайг хойшоо унагаасан. Тэгтэл манай ээж салгаад бид нар бөөнөөрөө зууралдаж байтал нэг залуу нь миний зүүн шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Тэр үед юу болоод байгаа юм бүү мэд тэр гурав нийлээд намайг бүлэглэж зодоод байсан. Тэгтэл цагдаа нар ирээд бид нарыг салгаад бүгдийг нь цагдаагийн газар руу дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “... 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад 14 цагийн үед хээтэй хорооллын голын замаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй 3-4 насны эмэгтэй хүүхэд дагуулсан хүмүүс сууж хуучин Дархан төмөр зам руу хүргүүлсэн. Миний данс руу 5000 төгрөг шилжүүлээд хариулт 3000 төгрөг авъя гэж надад хандаж хэлсэн. Би 3000 төгрөг хариулж өгөөд би чамайг хүүхдээ өвөр дээрээ авахыг мэдсэн бол замаараа ганц нэг хүн авдаг байжээ гэж хэлсэн чинь миний хажууд буюу урд талд суусан нөхөр нь бололтой эрэгтэй хүн жаахан халамцуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд надад хандаж пизда минь хүүхдээс мөнгө авах гээд байгаа юм уу лалар минь гээд 2-3 удаа хашхирч хэлсэн. Тэгээд цаашаа явж төмөр замын 9 дүгээр байрны гадна талын зам руу харсан зогсоол дээр очоод зогссон чинь миний хажууд сууж явсан согтуу эрэгтэй хүн өмсөж явсан куртикээ тайлаад эхнэртээ өгөөд хүүхдээ аваад орж бай. Би энэ мууг алчхаад орно гэж хэлээд жолооч талаар тойроод хүрээд ирэхээр нь би машинаа онгойлгоогүй юм. Тэгтэл тэр хүн миний толь руу ухасхийгээд явахаар нь би машинаасаа гараад ирсэн чинь заамдаад авсан. Би зөрүүлээд заамдаад авсан. Тэр залуу намайг явуулахгүй гээд машины урд талд копудан дээр дарчхаад зогсоод байсан ба ухраад гарах гэхээр тэр залуугийн хүүхэд болох жаахан хүүхэд миний машины зүүн талын ар талд зогсоод байхаар нь хүүхдийг нь шүргэчих юм шиг байна гээд явж чадахгүй зогсож байхад миний машины жолооч талын баруун талын толийг гараараа мушгиад хугалчихсан. Тэгээд би хүү болох******* руу залгаж хэлсэн. Удалгүй манай хүүхэд найзтайгаа цуг давхиад ирсэн. Би тухайн үед зүрхний судасны нарийсал өвчний оношоор зүрхэндээ анкор тавиулчхаад ирээд удаагүй байсан болохоор аль болох хэрүүл маргаан зодооноос хол байхыг хичээгээд аль болох тэдгээр хүмүүстэй зууралдахгүйг хичээж байсан.*******тай тэр согтуу залуугийн хүү гээд нэг залуу ирж зодолдож цохилцож зууралдсан.” гэх мэдүүлэг 42-43 дахь тал/,
Гэрчийн мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Манай хүүхэд болох нь*******ын хүүхэд болох*******тай зууралдаад зодолдож байхад манай эхнэр Мөнгөнчимэг салгах гээд очтол*******ын хүү******* манай эхнэрийг түлхсэн чинь манай эхнэр газарт унасан ба дээрээс нь******* нар дараад уначихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1079 дугаартай “...ийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед төмөр замын 9 дүгээр байрны орчимд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн газрын жижүүрээс станцаар өгсний дагуу очиход******* гээд таксины жолооч гэх хүн энэ согтуу залуу миний машины толийг хугалж танхайрсан гэсэн тайлбар өгч байсан бөгөөд гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба ,******* гээд хүмүүсийн хүүхдүүд нь ирчихсэн хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан. Мөнийн эхнэр нь гэх махлагдуу биетэй эмэгтэй 4-5 насны хүүхэд дагуулсан байдалтай тухайн хэрүүл маргаанд оролцоод байж байсан. Зодоон бол болоогүй хоорондоо хэрэлдэж байсан махлагдуу биетэй эмэгтэй хүн*******ын хүүхэд намайг түлхэж унагаасан би гомдолтой шүү гээд хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчт*******ын*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР