Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221002890388 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Суврагачин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “ ” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншөөбү овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн өмчлөлийн 1 тооны хөх зүсмийн үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэн өмчлөлийн 1 тооны хөх зүсмийн үхрийг *******ыг хууль бусаар авч хулгайлсан гэдгийг мэдсээр байж үхрийн арьс болон толгойг нуун далдлах зорилгоор өөрийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр “ Цагаан ” гэх газарт зөөвөрлөн хаяж эх үүсвэрийг нуун далдалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 11 цагийн орчим үхрээ хурааж ын булаг оруулаад бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Орой нь тугалаа хаших гээд 17 цагийн орчим үхрээ хураахад манай үхэр гэрээсээ хойд зүгт 1 км орчим зайд бэлчиж байхаар нь гэр лүүгээ хөөж очоод тугалаа хашаад бүртгэхэд имгүй, жижиг эвэртэй хөх зүсмийн хязаалан үнээ байхгүй байсан. Намайг үхрээ хураахад манай үхрийн ойролцоо айлын үхэр харагдаагүй. Хөх зүсмийн үнээгээ хайж ойролцоох айлуудын үхрээр  явсан боловч олоогүй. Миний хөх үнээ нь үхрээсээ салдаггүй, айлын үхэрт нийлж явдаггүй. Би өдөр бүр үхрээ хураадаг. Ингээд 10 орчим хоногийн дараа Цагаан өндөр гэх газрын баруун талд байх худгийн хойд талаас хөх зүсмийн үнээнийхээ толгой, арьс шир, гэдсийг нь олсон. Би дээрх үхрийн толгой болон эвэр, зүсээр нь хөх үнээгээ таньсан. *******, ******* нар нь надад 1,500,000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 35-36, 37-38/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд манайх өөрийн цэнхэр өнгийн улсын дугаартай машинаа засварын газарт өгч засуулсан. Тухайн үед манай малыг төрсөн дүү ******* түр хугацаанд маллаад үлдсэн юм. 06 дугаар сарын 09-ний орой манай нөхөр машинтайгаа надаас түрүүлээд хөдөө гэрлүүгээ явсан ба би хүүхдээ аваад Приус-20 маркийн машинтайгаа араас нь оройн 19 цагийн орчим аймгаас гараад 21 цагийн орчим хөдөө гэртээ очиход манай гэрт нөхөр *******, дүү ******* нар байсан ба манай адууны төмөр хашаанд саарал зүсмийн бага насны үхэр сул хашаатай байхаар нь би нөхөр *******, дүү ******* нараас асуухад нөхөр ******* “Дүү ******* хүнээс авсан гэж байна, зарж борлуулна гэнэ” гэж надад хэлэхээр нь би өрөндөө үхэр авсан юм байна гэж бодоод сэжиг төрөөгүй. Тухайн орой нөхөр ******* дүү ******* нар нь гэрийн гадаа тухайн үхрээ ажилласан ба маргааш өглөө нь манай дүү ******* нь манай машинтай үхрийнхээ махыг ачаад явсан. Би тухайн үхрийн арьс толгой, сэвс зэргийг хаана хаясан талаар нь мэдээгүй юм. Дүү ******* үхрийн махаа ачаад явсны дараа удалгүй утсаар яриад машин эвдэрчихлээ гээд манай нөхрийг дуудсан ба нөхөр ******* мотоциклтой араас нь явсан. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. Манай нөхөр ******* тухайн өдөртөө буцаад машинтайгаа ирсэн. Тухайн үедээ махыг нь буулгаж өглөө гээд буцаад ирсэн. Махаа хаана зарж борлуулсныг нь би сайн мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 41-42, 45-46/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би уг хүний нэрийг нь сайн мэдэхгүй байсан, одоо бол хараад таньж байна. ******* сумын 2 дугаар багын иргэн ******* гэх залуу манай махны үйлдвэр дээр ирээд 1 толгой үхрийн мах хиллээд манайд зарж борлуулсан. Тухайн үед 107 орчим кг болсон санагдаж байна. Ингээд тухайн үед би мал, махны гарал үүслийн гэрчилгээгээ өгөх талаар шаардахад маргааш авчирч өгнө гэхээр нь би тухайн махны мөнгийг нь өгөөгүй тул надад ХААН банкны ... тоот дансыг үлдээгээд явсан юм. Түүнээс хойш надад махны гарал үүслийн гэрчилгээ авчирч өгөөгүй тул би ******* гэх сэжигтэй хүн гарал үүслийн бичиггүй үхрийн мах авчирч, зарж борлуулсан талаар сумын цагдаад хандсан юм...” гэжээ. /хх-ийн 49-50/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр миний санаж байгаагаар 16-17 цагийн үед гэрээс хойд зүгт 1 км гаруй зайд байрлах “Улаан толгой” гэх газарт малаа хураагаад явж байхад манай малтай ойролцоо ******* сумын 2 дугаар баг “ ” гэх газарт нутаглах Баавай буюу Буянбаатар, нарын үхэр бэлчиж байгаа харагдсан. Тухайн үед надад өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээ янзлуулах мөнгөний шаардлага байсан учраас 1 тооны хөх зүсмийн үхрийг хулгайлан ******* ахын хашаанд авчран хашаалж орхисон. ...хэсэг хугацааны дараа ******* ахын саравчны хажуу талд эзэмшлийн 1 тооны үхрийг *******тай хамт нядалсан бөгөөд гэрт байсан хутга, мэс, уяа, сүх зэргийг ашигласан. Тухайн үхрийг нядалж дуусмагц ******* ахад уг үхрийг хүнийх гэдгийг хэлсэн юм. Ингээд бид хоёр хамтдаа гэрээс зүүн зүгт ойролцоогоор 16 орчим км зайд байрлах “ ” гэх газарт нядалсан үхэрний арьс болон толгойг нь хаясан...” гэжээ. /хх-ийн 68-69/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэртээ ирэхэд ******* нь манайд ганцаараа байсан бөгөөд манай хашаанд хөх зүсмийн 1 тооны үхэр байсан. Тухайн үед би *******аас уг үхэрний талаар асуухад тэрээр “хүнээс авсан юм, мөнгө болгоно, машин тэргээ янзална” гэж ярьж байсан. Энэ үед би тухайн үхрийг хулгайнх гэж мэдээгүй. ******* бид хоёр манай гэрт байсан хутга, мэс, сүх, уяа зэргийг ашиглан хашааны хойд хэсэгт тухайн үхрийг нядалсан. Энэ үед ******* надад уг үхрийг хүнийх гэдгийг хэлсэн бөгөөд би өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ *******ы хамтаар өөрийн гэрээс зүүн зүгт 10 орчим км яваад нядалсан үхэрний арьс болон толгойг тухайн газарт хаясан...” гэжээ. /хх-ийн 83-84/ 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28, 29-30/

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-60/

Damno” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 175-178, 187-191/

Damno” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 178/022 тоот албан бичиг /хх-ийн 199/

улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 192/

*******ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73, 76-78/

сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88, 91-93/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 169-170, 181-182/

*******ы иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 94-95/

........... иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 109-110/

Дорнод аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97, 113/

Мал, тэжээвэр амьтдын 2021 оны тооллогын баримт /хх-ийн 98, 114/

Хохирогч мөрдөгчид гаргасан хүсэлт /хх-ийн 127/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99, 115/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Суврагачин овогт ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газраас хохирогч өмчлөлийн хөх зүсмийн нэг тооны үхрийг хулгайлж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Еншөөбү овогт ******* ******* нь *******ыг хохирогч нэг тооны үхрийг хулгайлсан гэдгийг мэдсээр байж үхрийн арьс болон толгойг өөрийн өмчлөлийн улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслээр “ Цагаан ” гэх газарт зөөвөрлөн хаяж нуун далдалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ы “... саалийн үнээний тугалыг хаших гэж явахдаа надад өөрийн эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээ янзлуулах мөнгөний шаардлага байсан учраас ... нарын үхэр дундаас эвэртэй саарал зүсмийн гунжин үнээг мориороо тасдаж хөөгөөд өөрийнхөө үхэртэй нийлүүлэн хүргэн ах гэр рүү хөөгөөд тухайн үхрээ адууны хашаанд нь авчран хашаалж орхисон...” гэх, шүүгдэгч Б.Гантулгын “...******* бид хоёр манай гэрт байсан хутга, мэс, сүх, уяа зэргийг ашиглан хашааны хойд хэсэгт тухайн үхрийг нядалсан. Энэ үед ******* надад уг үхрийг хүнийх гэдгийг хэлсэн бөгөөд би өөрийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ *******ы хамтаар өөрийн гэрээс зүүн зүгт 10 орчим км яваад нядалсан үхэрний арьс болон толгойг тухайн газарт хаясан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...үхрээ бүртгэхэд имгүй, жижиг эвэртэй хөх зүсмийн хязаалан үнээ байхгүй байсан. Намайг үхрээ хураахад манай үхрийн ойролцоо айлын үхэр харагдаагүй. Хөх зүсмийн үнээгээ хайж ойролцоох айлуудын үхрээр явсан боловч олоогүй. ...10 орчим хоногийн дараа Цагаан өндөр гэх газрын баруун талд байх худгийн хойд талаас хөх зүсмийн үнээнийхээ толгой, арьс шир, гэдсийг нь олсон...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч гийн “...21 цагийн орчим хөдөө гэртээ очиход манай гэрт нөхөр *******, дүү ******* нар байсан ба манай адууны төмөр хашаанд саарал зүсмийн бага насны үхэр сул хашаатай байхаар нь би нөхөр *******, дүү ******* нараас асуухад нөхөр ******* “Дүү ******* хүнээс авсан гэж байна, зарж борлуулна гэнэ” гэж надад хэлэхээр нь би өрөндөө үхэр авсан юм байна гэж бодоод сэжиг төрөөгүй. Тухайн орой нөхөр *******, дүү ******* нар нь гэрийн гадаа тухайн үхрээ ажилласан ба маргааш өглөө нь манай дүү ******* нь манай машинтай үхрийнхээ махыг ачаад явсан...” гэх, гэрч ийн “...тухайн өдөр ******* гэх залуу манай махны үйлдвэр дээр ирээд 1 толгой үхрийн мах хиллээд манайд зарж борлуулсан. Тухайн үед 107 орчим кг болсон санагдаж байна. Ингээд тухайн үед би мал, махны гарал үүслийн гэрчилгээгээ өгөх талаар шаардахад маргааш авчирч өгнө гэхээр нь би тухайн махны мөнгийг нь өгөөгүй тул надад ХААН банкны ... тоот дансыг үлдээгээд явсан юм. Түүнээс хойш надад махны гарал үүслийн гэрчилгээ авчирч өгөөгүй тул би ******* гэх сэжигтэй хүн гарал үүслийн бичиггүй үхрийн мах авчирч, зарж борлуулсан талаар сумын цагдаад хандсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь ухаа зүсмийн нар саран тамгатай морийг уналга болгон ашиглаж хохирогч хөх зүсмийн нэг тооны үхрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон, шүүгдэгч ******* нь *******ыг бусдын өмчлөлийн үхрийг хулгайлсан гэдгийг мэдсээр байж үхрийн арьс болон толгойг өөрийнхөө улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслээр “ Цагаан ” гэх газарт зөөвөрлөн хаяж нуун далдалсан болох нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял тус тус оногдуулахаар хуульчлагдсан ба шүүх хуралдаанд улсын яллагч Э.Ундармаа нь шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял тус тус оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн зүйл, хэсгийн 1.1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч 6 сарын хугацаанд тус тус Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй, ухаа зүсмийн нар саран тамгатай, есөн настай морийг, шүүгдэгч ******* нь өөрийн өмчлөлийн улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******, *******, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд буюу тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Damno” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн 2221002890388 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болзошгүй нөхцөл байдал байсаар байтал гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагааг цаг хугацааны хувьд хожуу хийснээс тухайн тээврийн хэрэгслийн чанар байдал доройтсон, хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол, мөн өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, “Damno” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 178/022 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг бодитоор үзээгүй, үнэлгээ бодьтой бус болсон талаарх” гомдол үндэслэлтэй учраас цаашид энэ талаар мөрдөгч, прокурор нар анхаарч ажиллавал зохино.

Гэвч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга, тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир *******ы өмчлөлийн 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй, ухаа зүсмийн нар саран тамгатай, есөн настай нэг тооны морийг шүүгдэгч *******аас, өмчлөлийн улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******ас тус тус хураан авч улсын орлого болгож, дээрх эд зүйлийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 1 тооны үхрээ алдаж, хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр 1,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх боловч шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч мэдүүлэг, хохирогчоос мөрдөгчид гаргасан хүсэлт /хх-ийн 127/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн сүх, эрээн өнгийн хуванцар бариултай хутга, шаргал өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суврагачин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Еншөөбү овогт ******* Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч 6 сарын хугацаанд тус тус Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******, ******* нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *******ы өмчлөлийн 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй, ухаа зүсмийн нар саран тамгатай, есөн настай нэг тооны морийг шүүгдэгч *******аас, өмчлөлийн улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******ас тус тус хураан авч улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ухаа зүсмийн нар саран тамгатай морь, улсын дугаартай, Hyundai Porter-II маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29 тоот тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн сүх, эрээн өнгийн хуванцар бариултай хутга, шаргал өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогч ад 1,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА