Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2019/00396

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2019/00396

Дорнод аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн,

Хариуцагч ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, н 9 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Нэхэмжлэгч Ж.*******

Хариуцагч Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид хоёр 2010 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2017 оны 02 сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд 2011 онд хүү Г., 201******* онд охин Г. нарыг төрүүлсэн. Бидний хамт амьдарсан эхний жилүүд аз жаргалаар дүүрэн сайхан гэр бүл болж амьдарч байсан. Гэвч удалгүй бид үл ойлголцон маргалдан муудалцаж, ааш зан үзэл бодол таарч нийлэхгүй болсон. Өөрөөр хэлбэл бидний хоёр талын гэр бүлийн ёс заншил, амьдралын хэв маяг таарахгүйгээс болж бид үргэлж хэрүүл маргаантай байдаг болсноос гадна нөхөр маань надад гар хүрч биед гэмтэл учруулдаг болсон. Бидний бэлгийн харьцаа эхэндээ таардаг байсан боловч сүүлийн жилүүдэд таарахгүй болж эхэлсэн. Энэ бүхнээс болж бид цаашид хамт амьдрах боломжгүй болж байгаа талаараа харилцан ярилцаад тус тусдаа амьдрахаар шийдэж 2018 оны 01 сараас эхлэн тус тусдаа амьдарсан. Энэ хугацаанд нөхөр маань нэг удаа ирж ярилцсан боловч би нэгэнт шийдсэн тул дахин эвлэрэх боломжгүйгээ хэлсэн. Бидний амьдрал үнэхээр таарч нийлэхгүй болох нь энэ хугацаанд харагдсан тул бүр салахаар шийдсэн. Бид залуу хүмүүс учраас эртхэн цаашдынхаа амьдралыг бодсон нь дээр гэж бодсон. Хоёр хүүхэд маань 2018 оны 11 сар хүртэл надтай хамт амьдарсан бөгөөд хүүхдүүд аав дээрээ байх нь тохиромжтой юм байна гэдгийг бид ярилцаад аав нь ирж хүүхдүүдээ аваад явсан. Гэвч би цаашид хоёр хүүхэдтэйгээ байнгын харьцаатай байна. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдийг аав гийн асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн асрамжийн асуудал дээр бид харилцан ярилцаад шийдсэн тул маргаан байхгүй, бидний дунд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлээ Дорнод аймгийн шүүхэд гаргах талаар бид ярилцаж тохирсон учраас Дорнод аймгийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэв.

 

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаад гэр бүл болсон ба 2017 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд хоёр хүүхдийн аав ээж болсон. Бидний амьдралын эхний жилүүд сайхан л байсан. Бид хамтдаа 7 жил амьдарсан боловч сүүлийн жилүүд үнэхээр сэтгэлийн дарамттай хэцүү он жилүүд байсан. Бид ааш зан үзэл бодлын хувьд үнэхээр таарахгүй хүмүүс байсан. Бид хоёр хоёулаа хурц, ширүүн огцом зантай, байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Миний хувьд гэрт болсон хэрүүл маргааны тухай байнгын бодож сэтгэлийн дарамттай байдаг байсан. Үүнээсээ болоод архи уусан үедээ эхнэртээ уураа гаргаж, хэрүүл хийж, гар хүрдэг байсан нь үнэн. Бэлгийн харьцаа ч таарч нийлэхгүй болж ирсэн. Ингээд бид хоёр харилцан ярилцаад тус тусдаа амьдрахаар шийдэж эхнэр маань 2018 оны 01 сард Дорнод аймагт ирсэн. Хоёр хүүхэд маань хамт явсан. Миний хувьд эрс шийдэмгий зантай, нэг шийдсэн бол эргэж буцдаггүй зантай хүн боловч хоёр хүүхдээ бодоод 2018 оны 02 сард эхнэр дээрээ очиж уучлалт гуйсан. Гэвч ******* хүлээж аваагүй тул би дахин гуйж очоогүй. Тус тусдаа амьдрах хугацаанд бид үнэхээр таарч тохирохгүй байсан юм байна гэдгийг ойлгосон бөгөөд хэн хэн маань сэтгэл тайван амьдарсан. Хоёр хүүхэд маань ээж дээрээ 11 сар хүртэл байж байгаад над дээр ирсэн бөгөөд хоёулаа аавтайгаа хамт амьдарна гэдгээ илэрхийлсэн тул би бүх хариуцлагыг өөртөө хүлээж хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээр шийдсэн. Бид хоёрын хувьд цаашид бид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхэддээ тэтгэлэг нэхэмжлэхгүй. Ээж нь хоёр хүүхэдтэйгээ уулзаж, харилцаж байхад би татгалзахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг ******* дүүргийн шүүхэд гаргах байсан боловч бид хоёр ярилцаад Дорнод аймгийн шүүхээр шийдүүлэхээр тохирсон гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэний оршин суугаа газрын шүүхээр шийдвэрлүүлэхээ өөрсдөө харилцан тохиролцсоны үндсэн дээр тус шүүхэд гаргасаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасныг баримтлан хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2010 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2017 оны 2 сарын 09-ний өдөр Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү Г. 2011 оны 03 сарын 31-ний өдөр, охин Г. 201******* оны 09 сарын 09-ний өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, гэр бүлийн дотор байнгын хэрүүл маргаантай байдаг, бэлгийн харьцаа тохирдоггүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүйгээс тэдний харьцаа таарамжгүй болсны улмаас 2018 оны 01 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болохоос гадна тэдэнд эвлэрүүлэх хугацаа олгож эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь хүү Г., охин Г. нарыг эцэг Э.гийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5-д заасныг үндэслэн хүү Г., охин Г. нарыг эцэг Э.гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.*******, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн тэд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдаж, нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гээс улсын тэмдэгтийн хураамжид 1*******0 *******00 төгрөг/гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг/-ийг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******т олгож, 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт ын , ******* овогт *******ы ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5-д зааснаар хүү Г., охин Г. нарыг эцэг Э.гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.*******, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э.гээс улсын тэмдэгтийн хураамжид 1*******0 *******00 төгрөгийг гаргуулан 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******т олгож, 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар нь 1******* хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН