Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0051/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт******* овогт*******ы*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******ы******* /РД:******* /,******* оны 01 дүгээр сарын 20-ны өдөр******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,******* ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт******* сумын - тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 05 дугаар сарын-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу0,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр******* сумын - тоот хашаанд хувийн маргааны улмаасыг сүхээр цохиж эрүүл мэндэд нь баруун шуунд язарсан шарх, баруун шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ий мэдүүлсэн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Хохирогч0,000 төгрөг нэхэмжилсэн. Би цалингаа буухаар мөнгийг нь өгнө.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000026 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: хохирогчы мэдүүлэг, гэрчын мэдүүлэг, гэрчын мэдүүлэг, гэрчын мэдүүлэг, шинжээч эмч П.Одмаагийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 141 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчы өвчний түүх, *******ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч *******ий холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “ ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр******* сум - тоот хашаанд иргэнтай маргалдаж түүний баруун гарын шуу хэсэгт нь сүхний ар хэсгээр 1 удаа цохиж баруун шуунд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан0,000 төгрөгийг хохирлыг гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр******* сумын - тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэныг сүхээр цохиж эрүүл мэндэд нь баруун шуунд язарсан шарх, баруун шууны богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчы мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2022 оны 12 угаар сарын 21-ний өдөр танил дүү гэх хүний хамт миний оршин суудаг тоотод нэг шил архи хувааж уусан. Ингээд архиа дуусаад өдөр 13 цагийн үедгийнд хамт очъё гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамтгийн гэр рүү явсан. Би гэх хүнийг ер нь танина. Гэхдээ найз нөхдийн харилцаатай биш.гийн гэрт очиход манай салсан эхнэргийн гэрт хамт байсан. Биаас тухайн үед энд юу хийж байгаа юм гэж асуухад гэрээс гараад явсан. Энэ үед хашаан дотроо сүхээр түлээ хагалаад зогсож байсан. Биыг гэрээс гарахаар нь араас нь гараад хойноос нь татаж чангаасан. Тэгтэл уурлаад гартаа барьж байсан сүхээрээ намайг цохисон. Би тухайн үед баруун гараараа хаасан. Цохиулсны улмаас миний баруун гар хавдаж хөхөрч цус их гарсан. Бид сүхээр цохиулсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Мөн Цагдаагийн байгууллагад энэ талаар огт мэдэгдээгүй. ...Би эмчилгээний зардалд нийт0,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр их мөнгө надад нэхэмжлээд байх шаардлага алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 8 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед ажлын шугамаар хамт ажилладаг*******ий гэрээр орсон. Намайг*******ий гэрт байхад миний хуучин хамт амьдарч байсан нөхөр гаднаас гэх залуугийн хамт архи уусан байдалтай халамцуу орж ирсэн. Ингээд над руу уурлаж янхан, гичий гэх зэргээр харааж чи энэ айлд юу хийж яваа юм гэж хэл үгээр доромжилж миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Мөн миний цээж хэсэг рүү гараараа цохисон. Энэ үед******* хашаан дотор сүхээр мод хагалж байсан юм.ыг боль гэж хэлэхэд******* рүү уурлаж дайрахад*******ыг гартаа барьж байсан сүхээрээ нэг удаа цохих шиг болсон. Тухайн үед цохисон сүхийг баруун талын гараараа хаасан. Ингээд хамт явсан нь болиулсан.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн амбулаторийн үзлэгээр гэмтлийн эмч Хосбаяр үзлэг хийж бичилт хийсэн байна. Уг үзлэгээр онош нь баруун богц ясны дээд гуравны нэг хэсгийн хугарал үүсч ясны идээт үрэвсэл үүссэн байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Гэрчын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... 2022 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна гудамжны дунд гэдэг залуугийн хамт гэдэг айлын гэрт утсаар ярих гэж очсон. Утсаар яриад байж байталы эхнэр гаднаасгийн гэрт орж ирээд хоёр хоорондоо маргалдаад байж байтал гэх залууыг өмөөрч хоёр хоорондоо маргалдаад тэр гурав гэрээс гараад явсан. Би гэрт утсаар яриад байж байтал гадаа зодоон болоод байхаар нь гэрээс гарахад сүх барьсан зогсож байсан бөгөөд сүхээ руу далайхад нь  дундуур нь ортол миний мөрөн дээгүүр сүх нь даваады гар руу нэг удаа цохисон. Тэгээды гарыг бид хоёр боож өгөөд гэрт нь хүргэж өгсөн. бид хоёр 0,5 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Шинжээч П.Одмаагийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “... Би уг дүгнэлтийгы Хөвсгөл аймагт 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэвтэн эмчлүүлсэн №145 дугаартай өвчний түүх болон хохирогчийн баруун гарын хугарлыг харуулсан рентген зургийг үндэслэн гаргасан. Уг өвчний түүхэнд хохирогчийн баруун гарын улайлт, хаван хавдартай гадна дээд 3/1 хэсэгт шархтай, шархнаас идээтэй шүүс гарна, баруун шууны богтос ясны дээд 3/1 хэсэгт сэлтэрхийтэй хугаралтай гэж дурдагдсан байна. Энэ рентген зургаар мөн тогтоогдож байх тул хохирогчы биед урд гаргасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №75 дугаартай дүгнэлтэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №141 дугаартай нэмэлт шинжилгээгээр өөрчлөлт орж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Хохирогч нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлэхдээ баруун гар янгинаж өвдөнө гэх зовуурьтай, баруун гарын шууны гадна дунд хэсэгт 2см язарсан шархтай, шарх нь идээлж хавдсан байсан ба гарын рентген зургийг эмнэлгийн байгууллагаар авхуулаагүй учир дотор ясны хугарлыг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй талаар хохирогчид хэлж рентген зураг авхуулах талаар зөвлөсөн боловч дүгнэлт гаргахад авч ирээгүй учир дүгнэлтийг үзлэгээр гаргасан.ы биеэр үзүүлсэн үзлэг болон зовуурь, мөн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхээс харж үзэхэд хохирогчийн биед учирсан баруун гарын шууны богтос ясны хугарал нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх бүрэн боломжтой гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 141 дугаартай “...ы биед 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №75 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон баруун шууд язарсан шарх гэмтэл дээр нэмж шинжилгээгээр баруун шууны богтос дээд 3/1-ийн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.ы биед нэмэлтээр тогтоогдсон уг гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №75 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон баруун шуунд язарсан шарх гэмтэл дүгнэлтэд нөлөөлнө. Уг дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөж байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хэрэг болсон гэх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

*******ий яллагдагчаар 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “... Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үеды биед гэмтэл учруулъя гэж бодоогүй. Мөн биыг цохисон сүхээ хайгаад олохгүй байна. Манай гэрээр хүмүүс их орж гардан учир  нэг нь аваад явсан байх гэж бодож байна. Манайх захаас хагалсан шуудаатай түлээ авч хэрэглэдэг учир сүх тийм ч их хэрэг болоод байдаггүй. Би одоо захаас авсан түлээгээ заазуураар жижиглэж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогчы эрүүл мэндэд учирсан баруун шуунд язарсан шарх, баруун шууны богтос ясны хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль бус үйлдлийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчы эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотойгоор0,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул *******ээс0,000 төгрөг гаргуулж хохирогчд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч эрүүгийн хариуцлагаа хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг******* сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт*******ы*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг******* сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,0 дугаар зүйлийн0.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс0,000 төгрөг гаргуулж хохирогч******* сумын - тоотод оршин суух овогтын /РД: , утас /-д олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР