Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Э.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүл саналтай ирүүлсэн Б.*******т холбогдох 2223001980017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 24 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* их сургуулийн 6 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын ******* баг, *******ын хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******-******* овогт гийн *******, регистрийн дугаар: .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын баг ийн хэсгийн тоот хашааны гадна хохирогч П.тэй өөрийн нөхөр Х.тэй үүсгэсэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдан улмаар түүний үснээс зулгаах, нүүр рүү нь алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны хумсны уналт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын баг ийн хэсгийн тоот хашааны гадна хохирогч П.тэй өөрийн нөхөр Х.тэй үүсгэсэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас маргалдан улмаар түүний үснээс зулгаах, нүүр рүү нь алгадах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны хумсны уналт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

- Хохирогч П.ийн “...Би 21 цагийн орчимд гэртээ байж байтал миний руу танихгүй дугаараас хоёр удаа дуудлага ирсэн. Тухайн үед би тэр дуудлагыг аваагүй. Тэгээд байж байтал манай хашааны хаалгыг хүн маш хүчтэй цохиод байсан. Тэгээд согтуу хүн юм байх гэж бодоод аав гадагшаа гарсан. Тэгээд хашааны гадна хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь ээж намайг гардаа, гадаа юу болоод байна гэж хэлсэн. Тэгээд гарах гэж байтал нөгөө залгасан дугаараас гараад ир гэсэн мессеж ирсэн. Тэгээд би хашааны гадна гараад очтол хашааны хаалга том онгойсон аав хаалганаас бариад зогсож байхаар нь би юу болсон бэ гэж хэлсэн. ...Б.******* г эмэгтэй нь гэр бүлийн хүн болох нөхөр Х.тэй намайг хардаж миний биед халдсан. Би Б.*******ийн нөхөр Х.тэй гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцаатай болоод 5, 6 орчим сар болж байгаа. ...Б.******* г эмэгтэйг миний биед халдаж байхад манай аав Д., Х., О., н. г хүмүүс байсан. ...Миний биед баруун гарын ядам хурууны хумс унасан, баруун, зүүн хөлийн гуя хөхөрсөн, үс зулгарсан гэсэн гэмтэл учирсан. ...Х.тэй анх 5 сард танилцсан. Бид 2 хоорондоо хайр сэтгэлийн холбоотой, нэг сартай жирэмсэн болсон. Би анх нэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээгүй тэгээд мэдээд болих гэсэн боловч нэрээсээ салсан гэж итгүүлээд салахгүй байсан. ...Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна.” г мэдүүлэг /хх-н 34-36-р хуудас/,

- Гэрч Д.гийн “...2022 оны 10 дугаар сарын 20-ны орой /цагийг сайн санахгүй байна/ нэр охины хамт гэртээ байж байтал гэрийн гадна хашааны хаалга нүдээд, машины сигнал дуугарах шиг болохоор нь хашааны гадна гараад хартал 2 эрэгтэй, 2 эмэгтэй ирчихсэн охиноо дууд гээд байхаар нь би “манай охин гэртээ байхгүй байна. Яах гэж байгаа хүмүүс вэ?” гээд байж байтал манай охин гэрээсээ гараад ирсэн. Тэгээд манай охин ааваа цагдаа дуудаарай гэж хэлээр нь гэр лүүгээ гүйж ороод нэрээрээ цагдаа дуудуулсан. Тэгээд гарч очоод охиноо салгаад байж байтал цагдаа нар ирсэн. ...Манай охины үсийг нь зулгааж татсан, гарын хумсыг нь хугалсан, биеийг нь хөхрүүлсэн байсан” г мэдүүлэг /хх-н 39-40-р хуудас/,

- Гэрч Х.ын “...Би тэр үед тэр ахаас П. байгаа юу? охинтой чинь уулзах гэсэн юм, охиноо дуудаад өгөөч гэсэн чинь тэр ах манай охин байхгүй, та нар манай охинтой уулзах шаардлага байхгүй гээд хаалгаа хаах гэсэн чинь манай дүү Б.******* гүйж ирээд хаалганаас нь бариад авсан. Тэр үед П. гарч ирээд Б.******* тэр хоёр барьцалдаж аваад зууралдаад элсэн. ...Тухайн үед П. болон Б.******* нар хоорондоо маргалдаж муудалцсан. Өөр хэн нэгэн хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй. ...Тухайн үед Б.*******, П.ийн зүүн хацар хэсэгт нь баруун гараараа нэг удаа алагдсан. Тэгээд хоорондоо үсдэлцээд хэн хэнийгээ өшиглөөд байсан. Яг хаана хэдэн удаа өшиглөсөн болохыг сайн мэдгүй байна.” г мэдүүлэг /хх-н 43-45-р хуудас/,

-Гэрч О.ын “...Тэгээд ногоон хашааны тэнд орж ирээд явж байтал Б.******* ах аа энд зогсчих н.ийн явалдаад байгаа П.гийн гэр нь энд байдаг гэж хэлсэн. ...Тэгсэн П. цаанаас нь гараад ирсэн. Тухайн үед Б.******* шууд чи хүний нөхөртэй явалддаг хэн юм гээд шууд зүүн хацар хэсэгт нь алагдаад авсан. ...Тухайн үед манай бэр болох Б.******* болон П. гэгч нар хоорондоо маргалдаж муудалцсан. Өөр хэн нэгэн хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй.” г мэдүүлэг, /хх-н 52-54-р хуудас/

- Гэрч Х.ийн “...Тэгсэн цаанаас нь П. гарч ирээд Б.*******, П. нар үсдэлцээд газар унасан. Тэгээд н. бид хоёр хамт очоод салгасан. Тэгсэн н. г хүн хашаанаасаа нэг урт мод гаргаж ирээд П.эд өгсөн. Тэгсэн П. манай нэр Б.*******ийн гар болон хөлийн өвдөг хэсэгт нэг нэг цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” г мэдүүлэг /хх-н 62-64-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 547 дугаартай

“1. Хохирогч П.ийн биед баруун гарын ядам хурууны хумс уналт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хохирогч П.ийн гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хохирогч П.ийн биед: Баруун гарын ядам хурууны хумс уналт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” г дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэмжл зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн г ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан журмын дагуу бжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлэ чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч П.ийн эрүүл мэндэд баруун гарын ядам хурууны хумсны уналт, баруун хацар, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндл хүндлэл, аливаа асуудлыг эв зүйгээр ярилцаж шийдвэрл, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэд “гомдол санал нэмжл зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй”  гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг:

Шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 д хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлг нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 80-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүл саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 д хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлг прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлг боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүл, хүндрүүл нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнц хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.*******ийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнц хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс лэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнц хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүл нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 д хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 д хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 д хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-******* овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгжтэй тэнц хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс лэн 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнц хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ