Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

 

         2023         03          09                                      2023/ШЦТ/28

       

          

             МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             *******,  

Улсын яллагч                                               *******, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2204000250002 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаа хэсгийн ....... тоотод оршин суух,

урьд *******агануур дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын *******рүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадваргүй, ******* ******* ******* ******* /РД: /.

 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн  орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 10 дугаар гудамжны 6 тоотод хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь модон сандлаар 2-3 удаа цохих, баруун гарын долоовор хуруунаас хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

            - Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай дүүгийн нөхөр А.Ц гэртээ согтуу ирээд надад агсам тавьж гэрээсээ хөөгөөд үглээд байхаар нь би тэдний гэрт байсан сандлаар Ц-н толгой руу 4-5 удаа цохьсон. *******и хажуу айлын ******* ахын утсаар дүү ******* руу залгаад “танай нөхрийг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд ******* ирээд нөхрийнхөө толгойг боож байсан. Хэрэв тухайн үед гарт хутга таарсан бол би хутгалж алах байсан. Сүх байсан бол сүхээр ч хамаагүй цохих байсан. *******и хариуцлагаа хүлээж шоронд явмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

- А.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26, 28-р хуудас/,

- Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

- Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

- Шинжээч эмч Л.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 38-39-р хуудас/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1191 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-ийн 68-82-р хуудас/,

 - Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Сэтгэл зүйн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/272 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 50-р хуудас/,

- Шүүгдэгчийн өвчний түүх /1-р хх-ийн 83-205-р хуудас, 2-р хх-ийн 1-21-р хуудас/,

- Шүүгдэгч Г.*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2-р хх-ийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  шинжлэн судлуулсан баримт:

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1191 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-ийн 68-82-р хуудас/,

- Шүүгдэгчийн өвчний түүх /1-р хх-ийн 83-205-р хуудас, 2-р хх-ийн 1-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн  орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн хэсгийн 10 дугаар гудамжны 6 тоотод хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь модон сандлаар 2-3 удаа цохих, баруун гарын долоовор хуруунаас хазах зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл учруулсан нь *******рүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж буй нь:

- А.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим би гэртээ орж ирэхэд Г.******* байсан ба ороод цай уух гээд байж байтал Г.******* араас модон сандлаар толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод, миний баруун гарын долоовор хуруунаас хазсан. Тэгээд удалгүй манай эхнэр ******* орж ирээд салгасан. ...*******идний дунд ямар нэгэн муудалцсан зүйл байхгүй. Г.******* бид хоёр хоорондоо муудалцаж маргалдаж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 28-р хуудас/,

- Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажлаасаа бууж ирэхэд манай нөхөр А.Ц жоохон халамцуу гэртээ байсан. Тэгээд би хувцасаа угаахаар аав, ээж рүүгээ явахдаа нөхөр Ц, ах ******* хоёрыг гэртээ үлдээгээд явсан. Орой 21 цаг өнгөрч байхад ******* өөрөө над руу залгаад “би танай нөхрийг зодсон, бараг алаад хаясан ч байж магадгүй, хурдан ирж хар” гэхээр нь гэртээ иртэл манай шалаар дүүрэн цус болоод манай гэрийн модон сандал эвдэрсэн байсан. Манай нөхрийн толгойны хуйх хэсэгт хэд хэдэн газар язарч гэмтсэн, баруун гарын долоовор хурууны хумс нь унасан байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад “******* ах миний толгой руу сандлаар цохиж, хурууг хазсан” гэсэн. Тэгээд би аав, ээж, дүү нартайгаа ярилцаж байгаад *******нхтүвшин ахыг Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд очсоны дараа цагдаад шалгуулахаар өргөдөл гаргасан. Манай нөхөр эмнэлэгт үзүүлээгүй, бид өөрсдөө гэрээр эмчилсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дугаартай: “...1.А.Ц-н биед тархины доргилт, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт, зулайд шарх, нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх тархины доргилт, зулай, баруун гарын долоовор хурууны шарх, хумс уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 38-39-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “...ах ******* нь манай нөхөр Ц-г зодсон байна, *******-г С*******МҮТ-ийн хуулийн тасагт шилжүүлж өгнө үү” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 2-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Улсын яллагч *******-с: “...Албадлагын арга хэмжээг хэрэглэх тухай саналыг өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой талаар хуульд заасан учраас шүүгдэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна, шүүгдэгчийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг;

              Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: “...Г.******* нь сэтгэцийн хувьд “хөөрлийн” гэх оноштойгоор эмнэлэгийн хяналтад байдаг бөгөөд 2023 оны 02-р сарын 26-ны өдөр өвчин нь сэдрэн хүндэрч, ар гэрийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмнэлэгт хэвтүүлсэн байна. Г.*******-ийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу дээр маргах зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ.” гэж, 34.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг хэлэлцэхэд шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг оролцуулахгүйгээр хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналыг хангаж, шүүгдэгчийг оролцуулахгүйгээр түүний өмгөөлөгчийг оролцуулж шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюуны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.” гэжээ.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй буюу өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан ,өөрөөр хэлбэл сэтгэцийн эмгэгтэй  байсан болох нь:

 - А.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Г.******* нь манай эхнэр Г.*******-н төрсөн ах нь юм. 1990 оноос хойш сэтгэцийн өвчтэй гэх оноштой байсан, өөрийгөө удирдаж чаддаггүй юм. Тухайн хүн өөрийгөө удирдаж чадахгүйгээсээ болоод шууд цохиж зодох болсон. Г.******* нь 2021 оны 9 дүгээр сараас хойш манай гэрт амьдарч байгаа. Ер нь яг үндсэн гэр гэж байхгүй. Уг нь *******агануур дүүргийн 1 дүгээр хороо 21 дүгээр байрны 45 тоотод аав Г, дүү ******* нартайгаа амьдардаг байж байгаад тэр хоёрыгоо зодож дээрэлхээд байдаг болохоор гэр хороололд агаарт байсан нь зүгээр юм байна гэж бодоод гэртээ авч ирсэн. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. 9 сараас хойш манай гэрт амьдарч байхдаа огт архи уугаагүй. Яг ямар үед өвчин нь хөдөлдөг талаар хэлж мэдэхгүй байна. Өвчин нь хөдлөхөөр С*******МҮТөв рүү авч явдаг. Хааяа 1 сар, заримдаа 2-3 сар эмчилгээ хийлгэж байсан тохиолдол бий.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26, 28-р хуудас/,

- Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Г.******* намайг хүүхэд байхаас хойш сэтгэцийн өвчтэй гээд үе үе эмнэлэгт хэвтдэг байсан. ...хий хоосон, хөөрүү, онгироо, утга учиргүй зүйл ихээр ярьж хүнтэй ярилцах чадваргүй, дээрэнгүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон учраас ойр ойрхон урт хугацаагаар С*******МҮТөвд хэвтүүлдэг байсан. Тухайн явдал болсны дараа би аав, ээж, дүү нартайгаа ярилцаж байгаад Г.******* ахыг Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд очсоны дараа цагдаад шалгуулахаар өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р хуудас/,

- Г.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Г.******* нь миний төрсөн ах. 1992 оноос хойш хүнд зодуулснаас болоод С*******МҮТөвд хэвтэх болсон. Түүнээс хойш хүмүүстэй нийцэхгүй, ажил төрөл хийж чадахгүй, хүмүүстэй муудаад юм л бол хүнийг цохиж аваад байдаг болсон. Одоо манай хөгшин настай аав, ээж бид нарыг байнгын аюул, түгшүүртэй байдалд амьдруулж байна. Түүнийг манай ах дүүс хоорондоо ярилцаад болдог бол дээр үеийнх шиг урт хугацаагаар сайн эмчлүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

- Шинжээч эмч Л.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...******* 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу 3 эмчийн комиссын үзлэг шинжилгээ хийн дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Дүгнэлтэд Г.*******-н онош болон хэрэг хариуцах чадваргүй байдал, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналаа тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл цаашид өөрөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой. Дээрх эмгэг нь бүрэн дүүрэн эдгэх боломжгүй. Харин эмчилгээний үр дүнд засрал сайжрал авах боломжтой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-р хуудас/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1191 дугаартай: “ 1. Г.*******-н нь сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэгтэй байна. 2.Г.*******-ийн F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэг нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг болно. 3. Г.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна. 4. Г.*******-н F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэг нь өвчний олон улсын 10-р ангилалд тэмдэглэгдсэн сэтгэцийн эмгэг болно. Дээрхи эмгэг нь ихэвчлэн сэтгэл хөдлөлийн хүрээний өөрчлөлт, дэмийрлийн хам шинжээр илэрдэг болно. 5. Г.******* нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадваргүй байна. Иймд ******* эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналтай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 47-49-р хуудас/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Сэтгэл зүйн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2/272 дугаартай: “Г.******* эмгэг сэтгэл судлалын шинжилгээнд сэтгэцийн үйл ажиллагааны түвшин харьцангуй хэвийн боловч сэтгэхүйн нэгэн хэвийн байдал зонхилсон, гол бус шинжид тулгуурлан бодомж үүсгэнэ. Сэтгэл хөдлөл, зориг эрмэлзлийн хүчээ зохицуулан ажиллах чадвар суларсан. Өөрийн хувь хүний сэтгэцийн байдалд хандах шүүмжлэлт чанар султай, зан төрхийн өөрчлөлтийн шинж тод илэрнэ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 50-р хуудас/,

- Шүүгдэгчийн өвчний түүх /1-р хх-ийн 83-205-р хуудас, 2-р хх-ийн 1-21-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь хэрэгт хобогдох үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэгтэй байсан болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасна гэмт хэргийн бүрэлдэхүүний гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

Иймд ******* холбогдох хэргийг *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч А.Ц нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.

 

  1. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд *******мнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар авах саналтай” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.******* нь хэрэг хариуцах чадваргүй нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл цаашид өөрөө болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй гэж үзсэнтэй холбоотой улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх, мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндсэний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1191 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 /гурав/-н сарын хугацаагаар тогтоох саналыг тус тус гаргасан.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.” гэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлийг заасан.

Иймд шүүхээс шүүгдэгчид *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж дүгнэж, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ******* 3 /гурав/-н сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт авах нь зүйтэй.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

*******нэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2204000250002 дугаартай хэргийг *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 3 /гурав/-н сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
  3. Шүүгдэгч ******* авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт авсугай.
  4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэхийг тайлбарласугай.
  5. Шүүхийн шийдвэр, Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох баримт бичгийн хамт харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах *******.М-д даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Ц нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  7. *******нэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт шилжүүлсүгэй.
  9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн *******рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* авсан албадлагын арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН