Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

2023           02          15                                 2023/ШЦТ/191

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

Улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

Хохирогч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Г холбогдох эрүүгийн 2205000001978 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт, Улаанбаатар хот, ............ тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 сарыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаартай магадлалаар 5 сарын хугацаагаар баривчлах ял болгон өөрчилж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх /ял шалгах хуудсанд тэмдэглэснээр/

онгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх /ял шалгах хуудсанд тэмдэглэснээр/,

аянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12  дугаар сарын 04-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх /ял шалгах хуудсанд тэмдэглэснээр/

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сар, 01 хоногоор тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, хэрэг хариуцах чадвартай, ..............

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Гнь үргэлжилсэн үйлдлээр:

-2022 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Режис палас” төвийн 6 давхарт байрлах “С” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Aplle” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлж 7,862,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамж 133 тоотод байнга үйл ажиллагаа явуулдаг “Б Монголиа” ХХК-ийн төв байрны 1 дүгээр давхарын 105, 108 тоотуудын цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Леново” брэндийн 3 ширхэг зөөврийн комьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,768,333 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GB” плазагийн 3 давхарт байрлах 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн “Өрөг.мн” сайтын албан тасалгааны цонхоор нэвтэрч, камер, нөүтбүүк, микрофон, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Т.Бд 19,687,540 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 32,317,873 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатараас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 852 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2205000001978 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Ц.Сэргэлэнбаатараас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүх хуралдаанд шинээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжийн хуулбар 3 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/1831 дугаартай албан тоот 2 хуудас баримтуудыг шинээр гаргаж өгч судлуулав.

Хохирогч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Тас: “Үлдэгдэл хохирол төлбөрөө барагдуулж авах талаар саналаа илэрхийлж оролцоно. Хэргийн материалаас уншиж судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс: “Хавтаст хэргээс 1 дэх хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан гэрч Г.Гантэлмүүний мэдүүлгийг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэжээ.

Шүүгдэгч Г.Г: “Шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй, үйлдсэн хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулах болно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

Хэргийн үйл баримт нотлогдсон байдал:

I. 2022 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Режис палас” төвийн 6 давхарт байрлах “С” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Aplle” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлж 7,862,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 117-123 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2022 оны 7 дугаар сарын 29-ний өглөө 09 цагт ирсэн чинь манай байгууллагын ...оффисын өрөөнд хулгай орж, зөөврийн нөүтбүүк хулгайд алдагдсан байсан. 2022 оны 7 дугаар сарын 28-ны орой манай байгууллагын ажилтан Сайнзаяа ажлаа хийж байгаад явсан байсан. Явахдаа тагтны хаалгыг хаагаад явсан байсан. ...Apple брэндийн зөөврийн нөүтбүүкийг 2020 оны 9 дүгээр сард 1,000 доллараар авч байсан. Dell брэндийн зөөврийн Laptop-ыг 2020 оны 02 дугаар сард 2,657,000 төгрөгөөр авч байсан. Dell брэндийн зөөврийн нөүтбүүкийг 2020 оны 9 дүгээр сард 2,308,000 төгрөгөөр авч байсан. ...Хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128-129 дүгээр тал),

-Үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “3 ширхэг нөүтбүүкийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 7,862,000 төгрөгөөр үнэлсэн” талаарх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 198 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,

II. 2022 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамж 133 тоотод байнга үйл ажиллагаа явуулдаг “Б Монголиа” ХХК-ийн төв байрны 1 дүгээр давхарын 105, 108 тоотуудын цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Леново” брэндийн 3 ширхэг зөөврийн комьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,768,333 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 04-10 дугаар тал),

-Гэрч Х.Аюушмаагийн “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг 15 минутад ажил дээр ирж цагаа бүртгүүлээд 105 тоот өрөөний хаалгаар ортол ширээнд байдаг ажлын зөөврийн компьютер алга байхаар нь би нэг нь тоглож байна гэж бодоод цонх руу хартал цонх нь онгорхой байсан бөгөөд хажуу талын 104 тоотын цонх мөн адил онгорхой зөөврийн компьютер нь байхгүй байсан тул харуулдаа очиж хэлээд шалгаж үзсэн чинь 104 тоот өрөөний зарим шүүгээ онгойсон, цонхны тавцан дээр байсан эд зүйл унасан байсан тул хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хандсан. Мөн 108 тоот өрөөний цонхоор орж зөөврийн компьютер авсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бийн “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өглөө манай ажил 07 цаг 30 минутад цугласан. Тэгтэл “105 тоот, 108 тоотын 3 ширхэг зөөврийн компьютер алга байна” гэж ажилчид хэлсэн. Тэр үед очиж шалгахад уг тоот өрөөнүүдийн цонх онгорхой байсан. Тэгээд камер шүүж үзэхэд 02 цаг 01 минутад манай байрыг чиглээд нэг хүн явж байгаа бичлэг олдсон тул цагдаад хандсан. ...Надад одоо нэхэмжлэл зардал байхгүй, тэр хүн надад хохирол барагдуулаагүй ч цагдаагийн байгууллагаас алдагдсан байсан зөөврийн компьютерыг олж өгөөд хүлээлгэн өгсөн байгаа. Манай компани алдсан гэх эд зүйлээ бүрэн хүлээн авсан. Надад одоо гомдол гэх зүйл байхгүй хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага оноох байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21-22, 110-111 дүгээр тал),

-Гэрч С.Батжаргалын “...манайд Леново Тинкпад загварын процессор нь I-7 8-р үеийн үзүүлэлттэй нөүтбүүк тавьсан байсан. Манайд 700,000 төгрөгөөр тавьсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр тал),

-“Б Монголиа” ХХК-иас хулгайд алдсан 3 ширхэг зөөврийн компьютерийн талаарх мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “3 ширхэг нөүтбүүкийг нийт 4,768,333 төгрөгөөр үнэлсэн” талаарх үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...автомашины цементэн зогсоол байх ба ...бичлэгийн 58 дахь секунтэд буюу 2022/08/04 02:01:07 секунтэд зүүн талаас хар өнгийн цагаан канттай өмдтэй, хар саравчтай малгайтай, хар бараан өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн гарч ирж хоёр талдаа харж алхаж байгаад замаас гарч баруун талын модтой хэсэг рүү алхаж ороод буцаж гарч ирэхгүй байж байтал баруун талаас машин гарч ирээд бичлэг дуусав” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

-Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 326 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хишигт” барьцаалан зээлдүүлэх газраас Леново брэндийн 2 ширхэг нөүтбүүкийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 85-88 дугаар тал),

-Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүртэй” барьцаалан зээлдүүлэх газраас Леново брэндийн 1 ширхэг нөүтбүүкийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 89-93 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангэрэлийн “...би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүртэй 2” барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд сууж байхад гаднаас 30 орчим насны залуу манайд орж ирээд барьцаанд зөөврийн компьютер тавихаар асуусан. Би тухайн хүнд “иргэний цахим үнэмлэхтэй хүнд үйлчилнэ” гэхэд тухайн хүн өөрийн цахим үнэмлэхийг гаргаж ирээд манайд Леново брэндийн нөүтбүүкүүдийг 700,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тухайн хүн манайд тавьсан эд зүйлээ сунгалт хийх болон буцааж аваагүй, манайх дотоод дүрмийнхээ дагуу тухайн эд зүйлийг нь хураан авсан. Тэгээд удалгүй Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа нар ирээд хулгайн эд зүйл гээд хураагаад авсан. ...тухайн хүн Ганхуяг овогтой ГРД:УП94101575 гэсэн бичиг баримтаар манайхаас үйлчилгээ авсан. Би тухайн хүнээс барьцаанд авсан 700,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 101 дүгээр тал),

-Иргэний нэхэмжлэгч М.Мгийн “...Миний бие 2017 оноос хойш СХД-ийн 15 дугаар хорооны нутагт байрлах 19 дүгээр байр 326 тоотод байрлах “Хишигт” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулж байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 04-нд намайг ажил дээрээ байхад Ганхуяг овогтой Ггэх хүн ирээд “өөрийн найзын ажлын зөөврийн компьютер байгаа юм, мөнгөний хэрэг гараад байгаа юм, өөрөө покер тоглоод найзын мөнгийг алдсан байгаа, одоо нэмж тоглоод мөнгийг нь олох гээд байгаа юм” гэж хэлээд 1,600,000 төгрөгт хоёр ширхэг зөөврийн компьютер тавимаар байна” гэж хэлсэн. Тухайн авч ирсэн зөөврийн компьютерийг нь үзэхэд I-5, 11 дүгээр үе, нөгөө нэг нь I-5, 8 дугаар үеийн зөөврийн компьютер байсан бөгөөд би тухайн зүйлийг нь үзээд “1,500,000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн зөвшөөрөөд манай байгууллагад 2 ширхэг зөөврийн компьютерийг 7 хоногийн хугацаатай тавьсан юм. ...тухайн эд зүйл барьцаанд тавихдаа надаас 1,500,000 төгрөг авсан байгаа бөгөөд энэ мөнгийг буцааж гэм буруутай хүнээр гаргуулмаар байна ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105-107 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,

 

III. 2022 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GB” плазагийн 3 давхарт байрлах 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн “Өрөг.мн” сайтын албан тасалгааны цонхоор нэвтэрч, камер, нөүтбүүк, микрофон, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Т.Бд 19,687,540 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 205-209 дүгээр тал),

-Гэрч М.Болдхүүгийн “...Би Одгэрэлтэй хамт ажлаас гараад байгууллагын машинтай гэрт хүргэж өгөх гэж байгаад, гэрт хүргэж өгөөгүй машиндаа юм ярьж сууж байгаад, буцаад Одгэрэлтэй хамт ажлын байран дээрээ 22:30 цагийн орчимд ирсэн. Одгэрэл бид хоёрыг ажлын байранд ирэхэд ямар нэгэн хүн байгаагүй захирал явсан байсан. Одгэрэл бид хоёр ажлын байранд юм ярьж сууж 2 лааз пиво уусан. Тэгээд 00:30 цагийн орчимд Одгэрэлийн хамт ажлын байрнаас гараад явсан. Одгэрэл бид хоёрыг ажлын байрнаас гарахад байгууллагын жижүүр хэвтэж байсан. Тэгээд Одгэрэл бид хоёр ажлаас гараад гэр гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 210-211 дүгээр тал),

-Гэрч Б.Болорчимэгийн “...Миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Gb plaza төвийн 3 давхар 302 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өрөг.мн” сайтын захирал албан тушаалд ажилладаг. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд манай байгууллагын менежер Түмэннаст /99913464/ нь над руу залган байгууллагад хулгай орж камер, тоног төхөөрөмжүүдийг хулгайлсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219-221 дүгээр тал),

-Гэрч Г.Батбаярын “...Би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “Жи Би” плаза төвд харуулын ажил албан тушаалыг хашиж байсан. ...Би 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 21:00 цагийн орчимд бүх давхаруудыг явж шалгасан. ...Манай байгууллагаас гарсан хүмүүс дундаас овор ихтэй эд зүйл барьж гарсан хүн бол байгаагүй. Би байгууллагаас гарсан хүмүүсийг маш сайн харж байсан. Манай байгууллага 23:00 цагаас хойш нүүх овор ихтэй эд зүйл авч гарахыг хориглодог...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228-230 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 19,687,540 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 11-14 дүгээр тал),

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 37-40 дүгээр тал),

-Usukhbayar Tseveen гэх фэйсбүүк хэрэглэгчээс “камер хэрэгсэл, худалдаа” гэсэн фэйсбүүк групп-т байршуулсан зар, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 43 дугаар тал),

-Шүүгдэгч Г.Г эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 56 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 57 дугаар тал),

-Хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн “...Манай байгууллын оффист 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хулгайч орж Зш камер, 2ш микрофон, 2ш зөөврийн компьютер, камерын цүнх 1ш тус тус алдагдсан гэсэн гомдлоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай дээрх алдагдсан эд зүйлсээс эргэж олдож хүлээн авсан нь Зш камер, 1ш камерын цүнх, 2ш микрофон, 1ш зөөврийн компьютер зэрэг зүйлсийг бүрэн бүтэн хүлээн авсан, одоо 1ш НР загварын зөөврийн компьютер дутуу байгаа. ...хулгайд алдагдсан эд зүйлийнхээ ихэнх эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан одоо. 1ш зөөврийн компьютер дутуу байгаа. Би тухайн хүнээс 1 ш дутуу зөөврийн компьютероо авах хүсэлтэй байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65-66 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Г.Бын “...Би Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг” төвийн 1 дүгээр давхарт байрлах “Юни” сервис гэх компьютерийн худалдааны дэлгүүртээ байж байхад би цагийг нь сайн санахгүй байна 20-30 орчим насны эрэгтэй гаднаас 3-4 орчим насны хүүхэд дагуулаад орж ирсэн. Тухайн эрэгтэй гаднаас 2 ширхэг нөүтбүүк /“НР” нөгөөх нь “ACER” брэндийн зөөврийн компьютер/ авч орж ирээд надаас “худалдаж авах уу?” гэж асуусан. Би тухайн хүнээс “энэ яасан компьютер вэ?” гэж асуухад тухайн залуу “байгууллагаас акталсан компьютерууд байгаа юм, яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн залуугаас “наадах чинь хулгайн эд зүйл биш биз дээ” гэж тодруулж асуухад тухайн залуу надад “би яалаа гэж хүүхдээ дагуулаад хулгайн эд зүйл зараад явж байх юм бэ” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь тухайн залууд итгээд “за тэгээд хэдээр зарах юм бэ?” гэж асуухад тухайн залуу “Хоюуланг нь нийлүүлээд 2 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “арай үнэтэй байна, ер нь боломжгүй ээ, би нийлүүлээд 1 сая 700 мянган төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгэхэд тухайн залуу надад “би нэг хүнтэй яриад хэлье, би мөнгө тэр хүнтэй хувааж авах юм” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу гарчихаад удалгүй орж ирээд “за за 1,700,000 төгрөгөөр аваа” гэж надад хэлэхээр нь би тухайн 2 ширхэг зөөврийн компьютерийг нь шалгаад үзээд авсан. Мөнгийг нь би Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тухайн дансыг тэр залуу надад өөрийнхөө данс гэж хэлж байсан. ...би тухайн 2 ширхэг зөөврийн компьютерийг 1-ийг нь 850,000 төгрөгөөр бодож худалдан авсан. Нэг ширхэг зөөврийн компьютерийг би худалдан борлуулсан. Энэ 1 ширхэг зөөврийн компьютерийг би эзэнд нь хүлээлгэж өгөөд тухайн буруутай этгээдээс 850,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71-72 дугаар тал),

-Иргэний нэхэмжлэгч Ц.Өын “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед миний 88098683 гэсэн дугаар луу үл таних хүн залгаад “танайх камер авдаг уу” гэсэн. Тэгэхээр нь “авна, зургийг нь пэйж рүү явуулчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ггэсэн хаягнаас 1 том камер, 2 зургийн аппарат, 2 дуран, 1 микрофоны зураг явуулсан. Тэгэхээр нь би маргааш авч “ирээд уулз, үзье” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай ажил дээр буюу “Юнион Буйлдинг” дээр намхандуу бондгор шар залуу хүүхэд тэвэрсэн ирээд хар цүнхнээс зургийг нь өмнө өдөр явуулсан зүйлүүдээ харуулаад “зарна” гэхээр нь би үзээд “ямар учиртай камер юм бэ?, яагаад зарах гэж байгаа юм” гэсэн чинь уг залуу “би нэг хүнээс 15 сая төгрөгийн авлагатай байж байгаад тэр хүнээсээ авсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг зүйлсийг үзэж байгаад цагаан өнгийн нэг ширхэг дуранг 1,700,000 төгрөгөөр аваад үлдсэнийг нь мөнгөтэй болохоор хэд хоногоос авъя гэж хэлсэн. Тэгээд уг залуу яваад орой нь утсаар яриад “та энэ камернуудыг зараад өгөөч, би байрны зээлд хамрагдах гээд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлсэн. Би уг залууг дуудаад эд зүйлсийнх нь зургийг дараад өөрийнхөө ажиллуулдаг “Камер хэрэгсэл худалдаа” гэсэн пэйж хуудсандаа “зарна” гээд байршуулсан. Тэгсэн “хүн авъя” гэж холбогдохоор нь би уг Ггэх залуутай хамт үзүүлэхээр очиход цагдаа нар ирээд уг эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Би уг Ггэх залууг огт танихгүй, цагаан өнгийн 1 ширхэг дуран 1,700,000 төгрөгөөр худалдаж авч хохирсон. Уг Ггэх залуу над руу 89393910 гэсэн дугаараас залгаж ярьсан. Би уг залуугаас худалдаж авсан нэг ширхэг дурангаа цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд 1,700,000 төгрөгөөр хохирсон тул уг мөнгөө Ггэх залуугаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 94 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Г холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Г 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хууль бусаар, нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.

 

Шүүгдэгч Г.Гнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

 

Мөн шүүгдэгч нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

 

Тиймээс шүүгдэгч Г.Г Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт нэг гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдож байх тул энэхүү зүйл, хэсгийг журамласан нь үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага болох  “С” ХХК-д учирсан 7,862,000 төгрөгийн хохирлыг, “В” ХХК-д учирсан хохирлоос 2,155,200 төгрөгийн шууд хохирлыг тус тус төлж барагдуулаагүй, мөн түүнчлэн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Б” ХХК-д 700,000 төгрөгийн, М.Мд 1,500,000 төгрөгийн, Г.Бт 850,000 төгрөгийн, Ц.Өт 1,700,000 төгрөгийн хор уршиг учруулсан боловч энэхүү хор уршгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Г нийт 14,767,200 төгрөгийг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу олгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин хохирогч “Б” ХХК-д төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Гантөгсийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Г 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялыг дуусахаас 1 сар 7 хоногийн ялыг санаатайгаар зөрчсөн тул ял таслан зогсоогдсон гэж үзэж энэхүү 1 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоног болгон өөрчилж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 7 сар 7 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. Хэдийгээр өмнө нь хэд хэдэн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байгааг шүүх  анхааран үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үылдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулснаар богино хугацаанд нийгмийнхээ дунд хөл нийлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах боломж бүрдэнэ. Хохирогч нар ч гэсэн заавал нийгмээс тусгаарлуулж ял эдлүүлэх гэхээс илүүтэй, хохирол төлбөрөө хурдан барагдуулж авах нь л чухал байгаа. Энэ нь мөн эрүүгийн хариуцлагын нэг гол зорилго мөн гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол мөн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 

Иймд шүүх хуралдаанд гаргасан талуудын санал, шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Г.Гнь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 990 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 сар, 01 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил, 08 сар, 01 хоногоор тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

 

Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин сууж байгаа газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, 7-17 тоот газраасаа явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, түүнд хяналт тавихыг эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэрлэжээ.  

 

Хэдийгээр шүүгдэгчийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлж дуусгавар болгосон гэх тогтоол /Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Сэнгүнбилэг/ байгаа боловч уг зорчих эрхийг хязгаарлах ялыг дуусахаас 1 сар 07 хоногийн өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Режис палас” төвийн 6 давхарт байрлах “С” ХХК-ийн оффисын өрөө рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Aplle” брендийн нөүтбүүк 1 ширхэг, “Dell” брендийн нөүтбүүк 2 ширхгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг санаатайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөнийг “ялыг биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй зөрчсөн өдрөөс эхлэн тухайн ял эдлүүлэлт таслан зогсоогдсон гэж дүгнэсэн болно.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялыг дуусахаас 1 сар 7 хоногийн ялыг санаатайгаар зөрчсөн тул ял таслан зогсоогдсон гэж үзэж энэхүү 1 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоног болгон өөрчилж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 07 сар 07 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Гнь нийт 144 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон дээрх хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Бусад хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эцэст нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст дурдсаны дагуу холбогдох тогтоол шийдвэрүүдийг бүгдийг нэг бүрчлэн хэрэгт бэхжүүлж ирүүлж байх нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримт болох бөгөөд чухам ямар, ямар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, энэхүү эрүүгийн хариуцлагыг хэрхэн эдэлсэн, биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй байгаа эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Г. Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 353/А дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 07 /долоо/ хоногийн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 01 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 07 /долоо/ сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганхуягаас 14,767,200 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д 7,862,000 төгрөгийг, “В” ХХК-д 2,155,200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-д 700,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Мд 1,500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Бт 850,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Өт 1,700,000 төгрөгийг олгосугай.

8. Шүүгдэгч Г.Ганхуягаас хохирогч “Б Монголиа” ХХК-д төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН