| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
2023 01 09 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч, хохирогч Ц.Б-,
шүүгдэгч, хохирогч С.Х-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209000002362 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Ц.Б-,
2. Шүүгдэгч: С.Х- нар нь:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Ц.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.Х-тэй “Намайг муулсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар архины хундагаар цохиж, үсдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
С.Х- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Б-тай “Намайг муулсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд С.Х-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Х- мэдүүлэхдээ: ... Би гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд Ц.Б-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Х-гийн мэдүүлэг / хх 10 /, хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг / хх 31 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15175 дугаартай дүгнэлт / хх 12-13 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт / хх 33-34 /, яллагдагч Ц.Б-гийн мэдүүлэг / хх 83-84 /, яллагдагч С.Х-гийн мэдүүлэг / хх 109-110 /, шүүгдэгч нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 87, 113 / зэрэг болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ С.Х-тэй “Намайг муулсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар архины хундагаар цохиж, үсдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч С.Х- нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс бааранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Б-тай “Намайг муулсан” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Х-гийн / хх 10 / “...Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лакс нэртэй бааранд найз Цацаа, Ц.Б- нартай архи уугаад сууж байхад Ц.Б- намайг найзаа хамт ариун цэврийн өрөө орьё гэхээр нь би орохгүй гэхэд Ц.Б- “Би чамайг Торголжинд муугаар хэлээгүй. Чи намайг буруугаар бодсон байна” гэж хэлсэн. Би “ Ойлгосон. Дараа ярилцъя “гэхэд Ц.Б- “Чи харин намайг Мөөгийд муугаар ярьсан байна” гэхээр нь “ Би чамтай нийлдэггүй, харилцдаггүй. Чиний нэрийг ч мэдэхгүй. Хүмүүсийн хэлснээр бөгсгүй гэж дууддагийг чинь л мэднэ. Бодвол чамайг бөгсгүй болохоор л тэгж дууддаг байх. Би чамайг муулж ярих шалтгаан байхгүй” гэж хэлэхэд Ц.Б- намайг “ Янхан, гичий, пизда минь “гэж хэлж доромжилсон. Би согтуу хүнтэй юу ярих уу гээд зүгээр сууж байхад Ц.Б- гараараа миний хэвлий хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гараараа савахад Ц.Б-гийн хамар хэсэгт нь таараад Ц.Б-гийн хамраас цус гарсан. ...Би эмнэлгээр яваагүй. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал байхгүй тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
Хохирогч Ц.Б-гийн / хх 31 / “...2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Лакс бааранд би Хишигжаргал, Цацрал, Халиукаа, Нарка, С.Х-гийн хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд өмнө нь С.Х- намайг манай найзуудад үл ялиг зүйлээр муулдаг байсан талаар би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бодсон юм. Тэгээд би С.Х-д “Нэрнээс цааш юу ч мэдэхгүй байж яагаад муулаад байгаа юм” гээд ширүүхэн асуусан. Тэгээд С.Х- надад огт хариулахгүй байхаар нь би дахин дахин асуусан. Дараа нь С.Х- миний хамар, цээж, толгой руу гараараа олон удаа цохьсон. Яг хэдэн удаа цохьсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15175 дугаартай дүгнэлтэд:
1. С.Х-гийн биед зүүн дээд зовхинд шарх, эрүү, хүзүү, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 12-13 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтэд:
1. 2022.11.08-ны гавал тархины КТГ-р баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
3. Баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Хамрын ясны хугарал тогтоогдсонгүй. Хамрын таславчийн мурийлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэжээ. / хх 33-34 /
Яллагдагч Ц.Б-гийн / хх 83-84 / “...С.Х- миний хамар руу хоёр гараараа цохьсон. Мөн цээж, толгой руу гараараа олон удаа цохьсон. Би биеэ хамгаалах зорилгоор С.Х-гийн биеийн дээд хэсэг рүү нь гараараа дээш доошоо савж гар хүрсэн...” гэх мэдүүлгээр,
Яллагдагч С.Х-гийн / хх 109-110 / “...Ц.Б- гараараа миний хэвлий хэсэг рүү цохихоор нь би зөрүүлээд зүүн гараараа савахад Ц.Б-гийн хамар хэсэгт нь таараад Ц.Б-гийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б-, С.Х- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б-, С.Х- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харилцан эвлэрч гомдол саналгүй болсон, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, С.Х- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Б-, С.Х- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр тус тус гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б-, С.Х- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б-, С.Х- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
5. Ц.Б-, С.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-, С.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ