Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

   2023        02          02                                    2023/ШЦТ/137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч О.У-

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209016701719 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О.У- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороололд хохирогч Г.М-г “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 1.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У- мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн. Би одоо Ривер товер худалдааны төвд үнэт эдлэлийн худалдааны зөвлөх ажилтай ба сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг...” гэв.

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.М-ийн мэдүүлэг / хх 12-13, 83 /, гэрч Б.У-н мэдүүлэг / хх 22 /, гэрч Д.Г-ийн мэдүүлэг / хх 20 /, Б.Уянгын эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга / хх 08 /, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/1821 тоот албан бичиг / хх 25 /, яллагдагч О.У-ын мэдүүлэг / хх 91-92 /, хохирогч Г.М-д хохирол барагдуулсан тухай хүсэлт / хх 107 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.У- нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороололд хохирогч Г.М-г “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 1.000.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г.М-ийн / хх 12-13, 83 / “...Миний бие 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Uugii uugii гэх цахим хаягаар холбогдож Солонгос улсын виз гаргаж өгнө гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороололд уулзаж эхнэр У-ын ... дугаарын данснаас ... дугаарын данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөг болон эхнэр Уянгын гадаад паспортын хамт өгч одоог хүртэл авсан зүйл байхгүй залилуулсан. Миний фэйсбүүк хаяг болон эхнэр хүүхдүүдийн маань бүх утасны дугаарыг блоклосон. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гадаад паспортоо Халдвартын орчимд уулзаж авахаар тохирсон боловч өөрөө ирэлгүй. Халдвартын буудлын тэнд үлдээсэн байсан. ...О.У- надаас залилж авсан 1.000.000 төгрөгөө буцааж өгсөн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.У-ын / хх 22 / “...Манай нөхөр 2021 оны 05 дугаар сард фэйсбүүкээр Солонгос улс руу гаргаж өгнө гэх зарын дагуу О.У-тай холбоо барьсан. Ингээд О.У- руу Солонгос улс руу зорчих визэнд орох зорилгоор ... дугаартай Хаан банкны данс руу миний эзэмшлийн ... дугаарын данснаас 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Солонгос улсын визэнд орсон зүйлгүй өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.Г-ийн / хх 20 / “...О.У- надаас 2020 оны 11 дүгээр сард 15.000.000 төгрөг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. О.У- надаас авсан мөнгөө цааш нь хүнд зээлүүлсэн гэж хэлсэн. О.У- надаас авсан мөнгөө бага багаар өгөөд одоо бид хоёрын дунд өр зээл байхгүй. Би сар бүрийн 19-ний өдөр зээл төлдөг байсан. О.У- 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө надад мөнгө өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Б.У-н эзэмшлийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга / хх 08 /

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/1821 тоот албан бичигт “...Тус яам БНСУ-д хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг хувь хүн, аж ахуйн нэгжид олгодоггүй болно” гэжээ. / хх 25 /

Яллагдагч О.У-ын / хх 91-92 / “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.У-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.У-ын үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч О.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч О.У-д ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.У- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 3 хүүхэдтэй, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.М-д учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч О.У-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.У-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.У- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.У- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. О.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  О.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ