| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
2023 02 02 2023/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч С.О-,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул оролцуулан эрүүгийн 2203007370034 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: С.О- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Novotel зочид буудлын зүүн урд талын уулзвар дээр Nissan X-Trail маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөГ.Д-д оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөГ.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөГ.Д-ий дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч Г.Д-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О- мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-9 /, хохирогч Г.Д-ий мэдүүлэг / хх 21 /, гэрч Б.З-ын мэдүүлэг / хх 30 /, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг / хх 37 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15799 дугаартай дүгнэлт / хх 50-51 /, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа / хх 67-68 /, иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мэдүүлэг / хх 34 /, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл / хх 86 /, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 39016721 дугаартай дүгнэлт / хх 58-62 /, яллагдагч С.О-ын мэдүүлэг / хх 99 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 102 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О- нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Novotel зочид буудлын зүүн урд талын уулзвар дээр Nissan X-Trail маркийн ... УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөГ.Д-д оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөГ.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөГ.Д-ий дүрмийн 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас, явган зорчигч Г.Д-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-9 /
Хохирогч Г.Д-ийн / хх 21 / “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 08 цаг 30 минутын орчимд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажил руугаа явж байсан. “ Новотел” зочид буудлын зүүн урд талын уулзварын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарц дээр иртэл эхлээд явган хүний улаан гэрэл дохио асаж байсан. Тэгээд би замын хажууд хүлээж зогсож байгаад дохио ногоон гэрэл асах үед миний урд талд байсан 2 явган зорчигч урагшаа алхаад зам хөндлөн гарахаар нь би араас нь дагаад явган хүний гарцаар гараад явж байсан. Би зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ өнгөрөх гэж байх үед миний зүүн хойд талаас машин ирээд намайг мөргөөд газарт унагаасан. Миний эхнэр ойрхон байсан учир намайг хараад гүйгээд ирсэн. Тэгээд намайг мөргөсөн автомашины жолооч машинаасаа бууж ирсэн. Миний урд явж байгаад буцаад ирсэн явган зорчигч 102 руу дуудлага өгсөн. 103 руу би өөрөө дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,
Гэрч Б.З-ын / хх 30 / “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 08 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явж байтал манай байрны хүн хүргээд өгөх үү гэхээр нь машинд суугаад ажил руугаа хүргүүлэх гээд хамт явж байсан. Тухайн үед Новотел зочид буудлын зүүн урд талын уулзварын ертөнцийн зүгээр хойноос ороод баруун гар тал руугаа эргэж байсан. Тухайн үед машин болон явган зорчигчийн гэрлэн дохио хамт ногоон ассан. Тэгээд явган хүний гарц нэвтрэх үед баруун гар талаас нэг явган зорчигч гарцаар зам хөндлөн хойноос урагш чиглэлтэй гарч байсан. Би явган зорчигчийг хараад жолоочийг харсан гэж бодсон. Тэгтэл машинаа зогсоолгүй чигээрээ очоод явган зорчигчийг мөргөөд газарт унагаасан. Би тухайн машины урд буюу жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ц.Б-ийн / хх 37 / “...Манай нөхөр Г.Д- бид хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд буцаад манай нөхөр ажил руугаа, би гэр рүүгээ явж байсан ба 08 цаг өнгөрч байхад Новотел зочид буудлын зүүн урд талын уулзвар дээр ирээд манай нөхөр урагшаа би зүүн тал руугаа зам хөндлөн гарах гээд салсан. Тэгээд эхлээд манай нөхөр зам хөндлөн гарах явган хүний гэрлэн дохио ногоон гэрэл асаад манай нөхөр урагшаа зам хөндлөн гарч байсан. Тухайн үед миний зүүн тал руугаа гарах явган хүний гэрлэн дохио улаан асаж байсан учир би хүлээгээд зогсож байсан. Тэгтэл миний урд хэсэгт юм мөргөж байгаа хүчтэй чимээ гарсан. Тэгэхээр нь би эргээд хартал манай нөхөр Г.Д- явган хүний гарц дээр машинд мөргүүлээд газарт унасан байсан...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15799 дугаартай дүгнэлтэд:
Г.Д-ий биед зүүн өвдөгний дотор мөгөөрсөн жийргэвчийн урагдал, тархи доргилт, баруун тохойнд зулгаралт, баруун ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 50-51 /
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаанд / хх 67-68 /
Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д- нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөгийн зардал гарсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/5883 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Зардлыг С.О-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл / хх 86 /
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 39016721 дугаартай дүгнэлт / хх 58-62 /
Яллагдагч С.О-ын / хх 99 / “...Би хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.746.530 төгрөг төлсөн. Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч С.О-ын үйлдэл нь Г.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч С.О-т ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.О- нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Г.Д-д 1.746.530 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 209.000 төгрөгний хохирол төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Г.Д-ий эмчилгээний зардалд 1.746.530 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 209.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч С.О-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О-ыг хөГ.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, С.О- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ