Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 148

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 297, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Хотгойд овогт Энхнасангийн Төрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Төрийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Э.Төрд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганчаарчлан эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Төр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төрөөс 1.763.200 /нэг сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Батмөнхөд олгосугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Төрд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Төрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР