Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

2022          12             12                                                        2022/ШЦТ/144                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.А,  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-Э,

Шүүгдэгч Б.-О өмгөөлөгч Ш.А,

Шүүгдэгч: Б.Т-Оч

Шүүгдэгч: Ч.Ц /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-О, Ч нарт холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Матад суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймаг, Матад сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймаг, Хэрлэн сум, 1-р баг, Малчины 6-3 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч Ц 

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, засвар үйлчилгээний мэргэжилтэн мэргэжилтэй, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 2 дахь км-т том тэрэгний засварын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 4-р багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Цэций Уулын 9-5 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Т, Ч.Ц нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Ц.Б гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 8.688.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг .......... улсын дугаартай Хюньдай маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Ч.Ц нарт холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

 Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй. Би 2 сар цалингүй ажил хийж өгсөн. 8,000,000 гаруй төгрөгийн ажил хийсэн гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Ч.Ц мэдүүлэхдээ:

 Миний буруу хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй. Хохиролд баталгаа баримтгүй 3,000,000 төгрөг төлсөн. Сүүлд баримттай 8,000,000 төгрөг төлсөн. Би Б.Т харилцан эсрэг сонирхолгүй, гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул өөрийгөө өмгөөлж оролцоно гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ш.А гаргасан тайлбар дүгнэлтдээ:  

Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа учраас прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл гэм буруу дээрээ маргахгүй. Хохирлын хувьд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээр гаргаж өгсөн. Хэргийн зүйлчлэл тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг дээр маргахгүй байгаа. Ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ өрөө бодит үү, үгүй юу гэдэг дээр маргаж байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль дээр зааснаар энэ нь өөрөө аль аргыг хэрэглэсэн гэдэг нь тодорхой бус. Тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байгаа юм дээр шууд 1,800,000 гээд үнэлгээ гаргаад танилцуулаад явчихсан. Энийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл хаягдсан гэдэг юм ярьдаг. Тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох энэ мөнгийг гаргуулах асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Улсын яллагчийн тайлбарыг сонслоо. Бодитоор үнэлэх боломжгүй гэсэн зүйл ярьж байна, тэгсэн мөртөө 1,800,000 төгрөг гээд. Тухайн үнэлгээг 3 аргаар гаргадаг тухай тээврийн хэрэгсэл ямар байсан юм, ямар эвдрэл хорогдолтой байсан юм. Миний үйлчлүүлэгч түрүүн ярьсан. Эвдрээд ингээд зогссон тээврийн хэрэгсэл юм аа гээд. Өмнө нь мөрдөн байцаалтад буцсан хурал дээр хүртэл прокурор ярьсан. Тээврийн хэрэгслийг эрж хайгаад олох боломж байхгүй, мухардсан чир тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргах боломжгүй гэдэг асуудал яригдсан. Шүүх хэргийн зүйлчлэл мөн биш тал дээр л буцаасан учраас тухайн нотлох баримтууд дээр маргадаггүй. Үнэлгээ өөрөө хууль ёсны байж энэ хүмүүсээс хохирол төлбөр гаргаж, улсын орлого болгуулах асуудал яригдана. Тийм учраас энэ мөнгөн дүнг гаргахгүйгээр, улсын орлого болгохгүйгээр шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-45 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72, 73-76, 79 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дахь тал/

 

-Хөт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №218/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

-Хө ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01/35 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Э өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Цэ яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119, 2 дугаар хавтас хэргийн 16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121, 2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Ч. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал/

 

-Б. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 125 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал/,

 

-“Ашид ” ХХК-ийн 2022.10.04-ний өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 249 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч БТ Ч.Ц нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Ц.Бгэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, нийт 8.688.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг “Хюньдай” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 39-45 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б өгсөн: “...би 2019 оны 07 сарын 08-ны өдөр ганц модноос ирээд гэрээ эргэж үзэхэд гэр цоожтой байсан. Тэгээд 2019 оны 07 сарын 09-нд урагшаа гарчихаад буцаад 07 сарын 10-нд орж ирээд Цагаан хаданд 1 хоночихоод 11-ний өглөө Эрдэнэс таван толгойгоос ачаа ачихаар яваад Эрдэнэс таван толгой ачихгүй гэхээр нь тэндээ машинаа үлдээгээд замын унаагаар Цагаан хаданд 07 сарын 12-ны өглөө ирээд айлд бөх үзэж байгаад 07 сарын 13-ны орой гэртээ очиход хаалганы цоож эвдэрчихсэн, гэрт байсан засварын багаж байхгүй байсан...”, “...Миний хохирлыг Ц, Тө нар нь бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72, 79 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Б гэрчээр өгсөн: “...Фадын мотор, 380вт-ын генератор, дугуйны компресор, 2 ширхэг хийн шланк, дугуй тайлдаг буу, данхрад, хийн аппарат, 2 ширэмтэй газан плитка, боллантай газ 3 ширхэг /2 нь цэнэгтэй, 1 нь цэнэггүй/, битүү чанагч тогоо, машин угаагч, хайрцагтай хоёр ширхэг ком багажнууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дахь тал/,

 

-“Хөт” ХХК-ийн 2019.12.18-ны өдрийн 218/01 дугаартай шинжээчийн “...Нийт 8.195.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

-“Хө” ХХК-ийн 2020.03.09-ний өдрийн 01/35 тоот “...Нийт 743.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т яллагдагчаар өгсөн “...тиймээ тухайн үед иргэн Ц.Б гэрээс засварын багаж хулгайлахдаа засвар хийхдээ ашигладаг засварын ногоон өнгийн микро машиныг ашигласан. Анх Ц бид 2 ажлаасаа гараад нийлж засвар хийгээд олсон орлогоо 50/50 хувиар хувааж авна гэж тохирсон. Тэгээд би Улаанбаатар хотоос ногоон өнгийн микро машиныг авсан. Тэр үед бас Ц миний тоёота оппо маркийн машиныг зээлээр унаж байсан тэгээд Ц надад хэлэхдээ надад ойрын хугацаанд 6 сая төгрөгийн өр дарах шаардлагатай байна би дансаа ашиглаж чадахгүй байна чи дансаа өгчих гээд миний дансыг Ц ах ашигладаг байсан. Тэгээд 2019 оны 04 сард Ц ах бид хоёр Улаанбаатар хот яваад надад нэг монгол гэр авч өгсөн. Тэгээд би гэрийг нь хотод эгчийнхээ хашаанд буулгасан...тэгээд Ц Б ахтай ямар нэгэн маргаан үүссэний улмаас болсон юм уу яасан юм Б ахын гэрээс очиж юм авахдаа цуг явъя гээд хэдэн өдөр болсон. Тэгэхээр нь цуг яваад авсан. Тэгээд би буцаагаад өгчий гэсэн чинь Ц бид хоёр маргалдаан үүссэн тэгээд Ц намайг адилхан л асуудалд орно шүү гээд байсан тэгсэн хэдий ч гэсэн би Б ахтай таараад дугаарыг нь аваад маргааш утсаар болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд би Ц хамт ажиллаж байхдаа нэг ч төгрөг аваагүй.. гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Ц яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед Б.Т ногоон өнгийн микро машиныг хулгай хийхдээ ашигласан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

 -Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/,

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүгдэгч Ч.Ц нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба тэрээр шүүгдэгч Б.Төмөр-Очиртой хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй гэж тайлбарласан учраас шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Т Ч.Ц нарын дээрх үйлдэл буюу хохирогч Ц.Б зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг, хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Ц.Б гэрт нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор “Хюньдай” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүндрүүлэх шинжийг тус тус бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Т, Ч.Ц н нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ш.А шүүгдэгч Ч.Ц нар гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б  нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах гэрээсээ “...380V-ийн генератор, фадын мотор, хийн шланк, дугуй тайлагч буу, данхраад, хийн аппарат, ширэмтэй газан плитка, баллонтай газ /цэнэггүй/, баллонтай газ /цэнэгтэй/, битүү чанагч, машин угаагч, хийн аппарат буюу дугуй хийлдэг компрессор, цахилгаан хил, торцоовны ком” зэрэг эд зүйлээ алдсан болох нь түүний мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 73-76 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Б хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1 дүгээр хавтас хэргийн 68, 69 дэх тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б эд хөрөнгөд нийт 8.688.000  төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №218/01 дугаартай шинжээчийн “ашиглаж байсан 1 ширхэг 380V-ийн генератор 4.500.000 төгрөг, 1 ширхэг фадын мотор 1.500.000 төгрөг, 2 ширхэг хийн шланк 100.000 төгрөг, 1 ширхэг дугуй тайлагч буу 650.000 төгрөг, 1 ширхэг данхраад 180.000 төгрөг, 1 ширхэг хийн аппарат 250.000 төгрөг, 1 ширхэг ширэмтэй газан плитка 80.000 төгрөг, 1 ширхэг Баллонтой газ /цэнэггүй/ 200.000 төгрөг, 2 ширхэг Баллонтой газ /цэнэгтэй/ 500.000 төгрөг, 1 ширхэг Битүү чанагч тогоо 85.000 төгрөг, 1 ширхэг машин угаагч 150.000 төгрөг, нийт 8.195.000 төгрөг” гэх,  Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01/35 дугаартай шинжээчийн “хэрэглэж байсан, хуучин 1 ширхэг хийн аппарат буюу дугуй хийлдэг компрессор 600.000 төгрөг, 1 ширхэг цахилгаан хил 85.000 төгрөг, 1 ком торцоовны ком 58.000 төгрөг, нийт 743.000 төгрөг” гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 104, 107 дахь тал/,

 

Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №218/01 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №01/35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ашиглаж байсан 1 ширхэг хийн аппарат 250.000 төгрөг, 1 ширхэг хийн аппарат буюу дугуй хийлдэг компрессор 600.000 төгрөг” гэж хулгайд алдагдсан 1 ширхэг хийн аппаратыг 2 удаа үнэлсэн байх тул хохирлын нийт 8.938.000 төгрөгийн үнэлгээнээс хийн аппаратын 250.000 төгрөгийг хасан тооцож, хохирлыг 8.688.000 төгрөг гэж үзсэн болно. /Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №218/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан 1 ширхэг хийн аппарат 250.000 төгрөгийг хассан болно/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц нь “...хохирогч Ц.Б хохиролд баримтгүй 3.000.000 төгрөг, баримттай 8.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг төлсөн” гэх, шүүгдэгч Б.Т нь “...Би 2 сар цалингүй ажил хийж өгсөн. 8.000.000 гаруй төгрөгийн ажил хийсэн” гэх тайлбарыг тус тус гаргасан, хавтас хэрэгт хохирол төлсөн гэх баримт авагдаагүй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт: Ц.Б миний бие 2019.07.08 өдөр гэрээсээ засварын багаж тоног төхөөрөмж хулгайд алдсан. Уг багаж тоног төхөөрөмжийг Ц гэх хүн авснаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол нийт 10 сая төгрөг болсон. Ц нь 10 сая төгрөгийг төлж намайг хохиролгүй болгохоор тохиролцсон. Уг төлөх дүнгээс 2 сая төгрөг төлсөн. Үлдсэн 8 сая төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 16-нд төлж хохирлоо барагдуулж дуусгасан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байна гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Ц. хохиролд нийт 10.000.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь “шүүгдэгч Б.Т, Ч.Ц нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Т, Ч.Ц нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт байрлах Ц.Б гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, нийт 8.688.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг “Хюньдай” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг,

 

Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ш.А шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

 Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжийг харгалзан, шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 124, 125 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т Ч.Ц нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст,

Шүүгдэгч Ч.Ц Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт тус тус мэдэгдсэн болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн гаргасан “...3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх саналыг шүүх “шүүгдэгчийн нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хорих ялын хугацааг багасгасан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ш.А саналаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюньдай” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 1.800.000 төгрөг /”Ашид Билгүүн” ХХК-ийн 2022.10.04-ний өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт/-ийг шүүгдэгч Б.Т, Ч.Ц нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүрээс 900.000 төгрөг/ гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. /1 дүгээр хавтас хэргийн 249 дэх тал/

 

Шүүгдэгч Б., Ч.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, 12.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Ч Ц, Б овогт Б Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Ц 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Ц нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Ц оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст,

Шүүгдэгч Ч.Ц Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн /Хөдөлмөр/, Матад сумаас гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Ц.Б т хохиролд нийт 10.000.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь “шүүгдэгч Б.Т, Ч.Ц нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюньдай” маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэнд 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т, Ч.Ц нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хувь тэнцүүлэн /шүүгдэгч тус бүрээс 900.000 төгрөг/ гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Т, Ч.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б., Ч.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН