Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0858

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: У  яам,

Хариуцагч: С яам

Хариуцагч: У яамны Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: М******* ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: У яамны уул-50 тендерт хүргүүлсэн ******* ХХК-ийн тендерээс татгалзсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаартай М******* ХХК-д хандсан уул-50 тендерт шалгарсан тул гэрээ байгуулах тухай агуулгатай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын 15 багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Багц-4 тендерт М******* ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах тухай агуулгатай зөвлөмжийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 6-1/4057 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай 6-1/4448 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, УУХҮЯ/20******* дугаартай уул-50 Багц-4 судалгааны ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нарын тендерт ирүүлсэн материалыг дахин үнэлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч , -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Сангийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, гуравдагч этгээдийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч , р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр УУХҮЯ/20******* дугаартай тендерийн багц 4 уул-50 төсөлд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд тус сонгон шалгаруулалтад манай ******* ХХК болон бусад нэр бүхий компаниуд бүртгүүлж, оролцсон.

Улмаар бидэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаар албан бичгээр танай компанийн материалыг үнэлж үзэхэд тендерийн баримт бичгийн 6,7 дугаар заалтын дагуу техникийн болон санхүүгийн санал нь хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор шалгараагүй тул ирүүлсэн тендерээс татгалзаж байна гэж мэдэгдсэн. Харин бид тус тендерт М******* ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх авсан талаар олон нийтэд нээлттэй мэдээллээс олж мэдсэн.

Төрөөс зарласан сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичгийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn нээлттэй байршуулдаг бөгөөд бид энэ талаар судалж үзэх явцад тус цахим системд М******* ХХК-ийн энэхүү маргаан бүхий тендерт ирүүлсэн материалыг шалгахад санхүүгийн тайлан нь гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулаагүй, нотариат гэрчлэх боломжгүй баримт бичиг байтал нотариатын тэмдэг дарагдсан буюу холбогдох хууль тогтоомж болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болох нь мэдэгдсэн.

Улмаар бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу энэ талаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Мон Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4057 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, М******* ХХК-иас ирүүлсэн санхүүгийн тайлан нь ТӨХ-ийн ТОӨЗ 4.5 (8)-ын 2 дахь заалтад заасан шаардлагад нийцсэн гэсэн хариу өгөөд байна. Тус албан бичгийг бид 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно.

Ийнхүү УУХҮЯ/20******* дугаартай тендерийн багц 4 уул-50 төсөлд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох тендерт шалгарсан М******* ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн тайлан нь холбогдох албан тушаалтны гарын үсэг болон байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулаагүй, шаардлага хангахгүй, хуурамч гэж үзэхээр баримт бичиг байхад тендерт тус компанийг шалгаруулсан нь хууль тогтоомжийг зөрчиж байна.

"М*******" ХХК нь тендерийн ажлын бүрэлдэхүүний шаардлага хангаагүй. Оорцог-Уул-50 төсөл дээр ажиллаж байгаа. " уул-50" төсөл дээр өгсөн тендерийн саналд 10 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримт хэрэгт авагдсан, "М*******" ХХК-ийн тендерийн саналын 284 дүгээр талд хавсаргасан тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан баримт бичгийг аж ахуй нэгж байгууллагаас цахим сайтаас авсан нь харагдаж байна. Тухайн сайтаас татахдаа ямар нэг ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг хэсэгчлэн авах боломжгүй буюу бүх ажилтныхыг гаргадаг. Ингэж авсан баримтаас үзвэл "М*******" ХХК нь 10 ажилтантай гэж харагдаж байна. Мөн "М*******" ХХК-ийн тендерийн саналын хэд хэдэн баримт бичгүүдэд засвар оруулсан харагдаж байна. Засвар оруулсан баримт бичгийн талаар сүүлд шүүхэд гаргасан нэмэлт тайлбарынхаа 4 дүгээрт дурдсан байгаа. Ийнхүү засвар оруулсан байх тул "М*******" ХХК нь тендерийн саналдаа зохих ёсоор үнэн зөв баримт хавсаргасан эсэх нь эргэлзээтэй болж байна. Мөн "М*******" ХХК нь энэхүү засварыг тендерийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасны дагуу оруулахыг хориглосон санхүүгийн мэдээлэл тул дарсан гэж тайлбарласан. Гэтэл техникийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.6-т санхүүгийн санал болон дүнтэй холбоотой аливаа мэдээллийг техникийн саналд оруулахыг хориглосон болохоос бус үүнтэй холбоотой аливаа мэдээллийг оруулахыг хориглоогүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13-т Техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн саналд тусгана гэж зохицуулсан бөгөөд үүнээс харвал техникийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.6-т зааснаар техникийн саналд оруулахыг хориглосон үнэ нь гэрээ хэрэгжүүлэх үнийг гэж ойлгож байна. Гэрээ хэрэгжүүлэхтэй хамааралгүй бусад санхүүгийн мэдээллийг дарсан байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Техникийн саналд оруулах гэрээ хэрэгжүүлэх үнийг бус, бусад үнийг хууль бусаар дарсан нь үндэслэлгүй байна. Хэрэв гуравдагч этгээдийн тайлбарлаж буйгаар дээрх санхүүгийн мэдээллийг тендерийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.6-т заасан хориглосон мэдээлэл гэж үзэж байгаа бол Үнэлгээний хорооноос бусад оролцогчдын мэдээллийг шаардлагад нийцээгүй гэж үзэх байсан. Ийнхүү үндэслэлгүйгээр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан нь тухайн баримт бичгүүдийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. "М*******" ХХК нь өөрсдийн тендерт ирүүлсэн бусад материалдаа ямар нэг байдлаар засвар оруулсан байх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал "М*******" ХХК-ийн техникийн саналын 284 дүгээр талд байх тус компанид ажилчдын ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан баримт бичигт нийгмийн даатгалын байцаагчийн тамга, тэмдэг дарагдаагүй, нарийн бичиг нь гарын үсэг зураагүй байдаг. Хэрэв "М*******" ХХК-ийн тайлбарласнаар эдгээр баримт бичгүүдийг байгууллагын нууцлалтай холбоотой баримт бичиг үзэж байгаа бол тендерийн баримт бичгийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар ил болохыг хориглосон мэдээллийг тусад нь хавтаслаж ирүүлэх ёстой байсан. Гэтэл тухайн хэсгийг дарж ирүүлж байгаа нь тендерийн баримт бичгийг зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий тендерт оролцохдоо тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, оролцсон. "*******" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан зорилго нь тендер шалгаруулах үйл ажиллагаа буюу улсын явуулж буй уг үйл ажиллагаанд гарын үсэг зурагдаагүй, тамгагүй баримт бичгийг ирүүлсэн хууль бус үйлдэл цаашид б*******гий гараасай гэж хүссэн.

"М*******" ХХК нь тайлбартаа Бид нарын санхүүгийн тайлан нь цахим системд орсон тул цахим системээс нягталж, хянах боломжтой гэж дурдаж байсан. Өнөөдрийн байдлаар бүх аж ахуй нэгж, байгууллагуудын санхүүгийн тайланг нягтлан бодогч нь гаргаж, түүнийг нь захирал нь баталгаажуулж, цахим системд шивдэг. Цахим системд шивсэн тайлан болон цаасаар гаргаж байгаа тайлангууд нь мянгачлалын зөрүүтэй байдаг тул цаасан болон цахим тайланг тулгавал сүүлийн хоёр орон хоорондоо таарах боломжгүй байдаг. Гуравдагч этгээд нь цахимд шивж оруулсан тайлангаа бод******* үнэн гэж тайлбарлаж байна. Үүнийг "*******" ХХК нь эсэргүүцэж байна. Цаасан болон цахим тайлан нь мянгачлалын зөрүүтэй байдаг тул хоорондоо таарах боломжгүй юм. "М*******" ХХК-д нягтлан бодогч байдаггүй гэж үзэж байна. Учир нь нягтлан бодогчийн гарын үсгийн зайд гуравдагч этгээдийн *******гэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй нь гарын үсэг зурсан. Санхүүгийн саналын 3 дугаар хуудаснаас эхлэн 22 дугаар хуудас хүртэл нягтлан бодогч гэсэн хэсэгт нь гарын үсгээ зурсан. Хэрэв байгууллага нь нягтлан бодогчтой бол нягтлан бодогч нь санхүүгийн тайлангаа хянаж, нягталж байгаа бол заавал гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж, эх хувь нь нягтлан бодогчид үлддэг. Цахим системд шивж байгаа тоо нь цаасаар гаргасан тайлантайгаа таарах ёстой. Гэхдээ мянгачлалын зөрүүтэй байдаг тул тендерийн үнэлгээ хийхэд нягтлах боломжгүй буюу нэгж орон нь таарах боломжгүй байдаг. Техникийн санал, тендерийн баримт бичигт байх олон гарын үсгийг өөр, өөр зурж байгаа нь тендерийн баримт бичгийн шаардлага, холбогдох хуулийн зүйл заалтуудыг удаа дараа зөрчиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч - шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тендер нээхээс өмнө хэрэв өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэн бол бид нар хуулийн дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах ёстой. Нэгдүгээрт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргах ёстой гомдол гэж хариуцагч байгууллагын тайлбарлаж байгааг буруу гэж үзэж байна. Хоёрдугаарт "*******" ХХК-ийн ажлын хүснэгт алдаатай байсан тул шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү гэж хариуцагчийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан. "*******" ХХК-ийг тендерт шалгаруулаад өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. "М*******" ХХК нь тендерийн баримт бичигтээ хууль бус бичиг баримт хавсаргасан атлаа шалгарсан гэж гомдол гаргасан болохоос ажлын хүснэгтээ дурдаж, манайх шалгарах ёстой гэсэн гомдол гаргаагүй. Сангийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа Маргаан бүхий захиргааны актууд гарч, хэрэгжиж эхэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дурдсан. Захиргааны актуудыг үндэслэлгүй гэж үзэж, маргаж байна.

"М*******" ХХК-ийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа Мянгачлалын зөрүүтэй байгаа нь ямар ч ялгаагүй гэж дурдаж байна. Энэ нь маш том ялгаатай. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө нягтлан бодогч гэж бүх баримт бичигт гарын үсэг зурсан. Хэрвээ нягтлан бодогч мөн бол санхүүгийн тайланг та гаргаж, түүнийг компанийн захирал нь хянаж баталгаажуулаад гарын үсэг тэмдгээ зурж, ауд*******ын байгууллагаар шалгуулдаг. Ауд*******ын дүгнэлт гарсны дараа e-balance.mof.gov.mn цахим сайтад шивж оруулдаг. Уг цахим сайт нь татварын цахим сайтад оруулсан тайланг харж, ауд*******ын дүгнэлт нь гарсан байгаа тохиолдолд баталгаажуулдаг. "М*******" ХХК-ийн гаргасан тайланг e-balance.mof.gov.mn цахим сайт үнэн зөв эсэхийг нь нотолдоггүй. Мянгачлалын ялгаатай тайлан нь том ялгаатай юм. Мянгачилсан санхүүгийн тайлангаа тендерт ирүүлсэн бол хасагдах байсан. Учир нь тендерт үнийн дүнг төгрөгөөр заахыг хуульчилсан. Мянгачилсан санхүүгийн тайланг тендерийн баримт бичигт хавсаргадаггүй гэж хуульд заасан байгаа. Түүнийг хараад тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн "М*******" ХХК нь Оорцог-Уул-50 төслийг хэвийн хэрэгжүүлж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайландаа тус төсөлд ажиллаж байгаа ажилтнууддаа болон " уул-50" төсөлд орохоор төлөвлөсөн 10 хүндээ бүгдэд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Хэрэв хэвийн үргэлжилж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар баталгаажих ёстой. Гэтэл баталгаажаагүй байна. Оорцог-Уул-50 төсөл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Үүнээс үзвэл Оорцог-Уул-50 төслийг хэвийн үргэлжилж байна гэж хэлэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч тал нь хуулийг буруу тайлбарлаж байх ба үгийг нь өөрчилсөн зүйл байхгүй. "М*******" ХХК-ийн илгээсэн санхүүгийн тайланг www.tender.gov.mn цахим сайт руу орж, үзэхэд гарын үсэг, тамгагүй байсан тул гомдол гаргасан. Олон компани санхүүгийн тайлангаа ирүүлээгүйгээс болж хасагдсан. "М*******" ХХК нь хасагдаагүй бол бусад компаниуд нь ч бас хасагдахгүй байх ёстой. Эдгээрээс үзвэл энэ тендер бүхэлдээ буруу явагдсан гэж харагдаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М*******" ХХК-ийн санхүүгийн тайлан нь ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Мөн тендерийн баримт бичгийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д Тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн баталсан 1:50000-ын масштабтай " уул-50" төслийн тендерийн баримт бичгийн 25, 26 дугаар талд байх тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4 дүгээр зүйлийн 4.5(8) дахь хэсэгт техникийн саналтай холбоотой бусад мэдээлэл гэсэн хэсгийн 2 дахь заалтад сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны нотариатаар баталгаажуулсан /саналын урилга хүргүүлснээс хойших/ санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг ирүүлэх гэж заасан буюу ийм баримт бичгүүд ирүүлэхийг шаардсан. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангаа

нотариатаар гэрчлүүлж, эх хувиар нь ирүүлэх шаардлагыг тавьсан.

Мөн эдгээр мэдээллийг техникийн саналд ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. Хэрэв нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэж тендерийн баримт бичигт тусгасан байна. Санхүүгийн чадавхыг ямар баримт бичгээр тогтоохыг хуульчилсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно, 15.3.2-т Тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол ауд*******ын дүгнэлтийн хамт гэж заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана гэж заасан. Тендерийн баримт бичгийн 26, 27 дугаар талын 4 дүгээр зүйлийн 4.5(8) дахь хэсэгт Нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ үү гэж заасан.

Гэтэл эдгээр шаардлагуудыг гуравдагч этгээд "М*******" ХХК нь зөрчиж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй, нотариат эх хувьтай нь тулгаж гэрчлэх боломжгүй, санхүүгийн тайланг гэрчлүүлж, тендерийн баримт бичигт өгсөн. Энэ нь дээр дурдсан тендерийн баримт бичиг болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т заасан шаардлагыг зөрчиж байна.

Санхүүгийн тайлан нь Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т зааснаар гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах ёстой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэж заасан. "М*******" ХХК-ийн санхүүгийн тайланд гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч хоёрын хэн нь ч гарын үсэг зураагүй, компанийн тамга, тэмдэг дарагдаагүй. Иймд Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн тайланг баталгаажуулах нөхцөл шаардлагыг зөрчсөн. Тендерийн баримт бичигт заасан нотариатаар гэрчлүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т заасан баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлэх гэсэн шаардлагыг зөрчиж байна. Гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй байсан тул санхүүгийн тайлангийн эх хувь гэж үзэхгүй. Гэтэл Нотариатын тухай хуулийг зөрчиж, нотариатын тэмдэг даруулсан бичиг баримтыг тендерт ирүүлсэн. Үүний үр дагавар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар тендер нээсний дараа тус хуулийн 15 дугаар зүйлд заасан чадавхын шаардлага хангаагүй баримт бичгийг ирүүлэх тохиолдолд 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасны дагуу захиалагч уг тендерээс татгалзах ёстой.

Гэтэл ийм санхүүгийн тайланг үндэслэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасан шаардлагуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам нь гомдлыг хянаад журмынхаа дагуу санхүүгийн тайланг нь цахимаас үзэх боломжтой гэж татгалзсан байдаг. Сангийн яамны үндэслэж байгаа журам нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тендерийн баримт бичигт хуулийн шаардлага хангасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ гэж заасан байхад Сангийн яам нь журмаараа ирүүлэх шаардлагагүй гэж байгаа нь хоорондоо зөрчилтэй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар болон тендерийн баримт бичигт нотариатаар гэрчлүүлсэн баримт бичгийг шаардсан байхад журмын дагуу цахимаар шалгах боломжтой гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. Мөн тухайн журмыг нь үзвэл шууд цахимаас шалгах боломжтой гэсэн тайлбар гаргах үндэслэлгүй байна. Сангийн яамны үндэслэж байгаа 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.7-д Чадавхын үнэлгээ хийхдээ холбогдох мэдээллийн баазаар дамжуулсан эсвэл холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн мэдээллийг үндэслэл болгоно гэж заасан. Гэтэл санхүүгийн тайланг холбогдох мэдээллийн баазаас дамжуулан үзсэн үйл баримт байхгүй. Тендерийн баримт бичигт санхүүгийн тайланг цахимаар үнэлнэ гэсэн нөхцөл, шаардлага байхгүй. Нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайланг ирүүлэхийг тодорхой заасан. Иймд хуулийн шаардлага хангаагүй баримт бичиг өгсөн гэдэг асуудал хөндөгдөж байна. Практикт гарч байгаа асуудлуудтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Хэрэв санхүүгийн тайлангаа нотариатаар гэрчлүүлээгүй тендерт оролцох юм бол тухайн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2-т зааснаар санхүүгийн чадавхын баримт бичгийг ирүүлээгүй гэж татгалзах ёстой.

Хавтас хэрэгт авагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/322 дугаар тушаалаар батлагдсан геологийн судалгааны ажлын төсөл төлөвлөгөөнд заасан багц тендерийг сонгон шалгаруулах 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл байна. Уг тэмдэглэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ны гаргасан саналаар Эрдэнийн эрэл ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэл нь тусгагдсан байдаг. Тодруулбал Эрдэнийн эрэл ХХК нь 2019, 2020 оны баталгаажуулсан, нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийг ирүүлэх шаардлагыг хангаагүй тул тус компанийн тендерийг үнэлэхээс татгалзах санал гаргасан нь тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн тул Эрдэнийн эрэл ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан гэж дурдсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. "М*******" ХХК нь тендерийн баримт бичгийн зөрчлийг гаргаж, Нотариатын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тендерийн баримт бичгийг тус тус зөрчиж, санхүүгийн тайлангаа ирүүлсэн боловч түүнийг нь үнэлэн тендерт шалгаруулж байгаа нь эдгээр хууль тогтоомжийг зөрчиж байна. Бусад тендерт оролцогчид нь "М*******" ХХК-тай яг ижил нөхцөл байдалтай байхад татгалзаж байна. Хуулийг тэгш хэрэгжүүлж зарчмыг баримтлах ёстой. Гэтэл энэ нөхцөл зөрчигдөж, "М*******" ХХК нь баримтын шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байхад түүнийг нь үнэлэн шалгаруулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Эдгээр нь нэхэмжлэл гаргасан үндэслэл юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотлох баримтуудыг шалгаж үзэхэд "М*******" ХХК-ийн ирүүлж буй баримт бичгүүд нь хуулийн шаардлага хангаагүй байсан. Жишээлбэл тендерийн ажлын бүрэлдэхүүний хувьд шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл байна. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 4.4(4) дэхь хэсэгт Улсын төсвийн хөрөнгөөр үргэлжлэн хэрэгжиж байгаа төсөл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудыг шинээр зарлагдсан төсөлд давхцуулан оролцуулсан тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан. "М*******" ХХК нь одоогийн байдлаар багц тендерийн Оорцог-Уул-50 төсөл дээр ажиллаж байна. Уг төсөл нь хэрэгжиж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. "М*******" ХХК нь техникийн саналын 284 дүгээр талд байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан дээрээ 10 хүний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч тал нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахаар нэмэлт тайлбарыг шүүхэд өгсөн. Техникийн баримт бичигт инженер, техникийн ажилтнууд давхцаж оролцож болохгүй гэж заасан. Маргаан бүхий " уул-50" тендерт 10 хүн оролцуулах шаардлага тавьсан. Уг 10 хүний нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайлангаа өгсөн. Энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан нэмэлт тайлбартаа тодорхой тайлбарлаж бичгээр гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-т Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно гэж заасан. Гомдол үндэслэлгүй гаргаагүй тул тендерийн баталгаа 11,500,000 төгрөг нь улсын орлого болох ёсгүй гэж үзэж, Сангийн яамны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай 6-1/4448 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "*******" ХХК-ийн тендерээс татгалзсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаар албан бичгийг яагаад хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн тухайд тайлбарлавал тендерийн баримт бичигт холбогдох нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана гэж заасан. "М*******" ХХК нь энэ хуулийн шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн тул бусад компани буюу "*******" ХХК зэрэг оролцогч компаниудын тендерээс татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь М******* ХХК-ийн санхүүгийн санал нь нотариатаар баталгаажуулсан байсан ба Эрдэнийн эрэл ХХК, Тригтек ХХК-иуд нь нотариатаар баталгаажуулаагүй байсан гэж тайлбарлаж байна. Нотариатын баталгаа нь хууль зөрчигдөж хийгдсэн байгаа тул нотариатаар баталгаажуулаагүй санхүүгийн тайлан өгсөнтэй ижил эрх зүйн дагавартай гэж үзэж байна. Ижил үр дагавартай гэдгийг үндэслэхгүйгээр нотариатын тэмдэг байсан гэж хэлбэрийн шаардлагыг үндэслэсэн нь Нотариатын тухай хууль, Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дахь заалтад баталгаажсан санхүүгийн тайлан гэж шаардсан байхад хуулийн энэ шаардлагыг зөрчсөн. Тендерийн баримт бичигтээ нотариатаар гэрчлүүлэхийг тодорхой заасан. Эдгээр нөхцөл шаардлагуудыг гуравдагч этгээд "М*******" ХХК нь зөрчсөн байгаа тул тендерээс нь татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Сангийн яам нь гуравдагч этгээдийн санхүүгийн тайланг цахимаар шалгаж үзэх боломжтой байсан талаар тайлбарладаг. Гэтэл бод******* байдалд санхүүгийн тайланг цахимаар шалгаж үнэлэх асуудал байдаггүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харж болно. Цаасаар ирүүлсэн санхүүгийн тайланг үзээд нотариатын тэмдэгтэй байсан тул шалгаж үнэлсэн гэж тайлбарлаж байна. "М*******" ХХК-ийн санхүүгийн тайланг цахим системд нэвтрэн орж шалгаагүйгээс үзвэл цахим журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж Сангийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарлаж байгаа боловч бод******* байдалд тендерийн баримт бичгийнхээ дагуу нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайланг үнэлдэг нь нотлогдож байна. Санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулаагүй, хууль зөрчиж ирүүлсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэл байгаа. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлүүдээ тодруулж, нэмэлт тайлбар өгсөн. Сүүлд нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан нэмэлт тайлбар нь нэхэмжлэлийн үндэслэлтэй хамааралтай гэдгийг дахин хэлмээр байна. Иймд "*******" ХХК-ийн зургаан асуудлаар гаргаж байгаа маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах, " уул-50" тендерт ирүүлсэн оролцогчдын материалыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч , Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Үнэлгээний хорооны *******гэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******н нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 15 багц геологийн судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэх тендерийг зохион байгуулж ажилласан. Тус тендерт чадварын мэдүүлэг авахаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн сонин болон төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтад зар нийтэлсэн. Үүний дагуу Багц 4-т нийт 7 аж ахуйн нэгж, байгууллагуудаас оролцох санал ирүүлсэн. Тендерийн урилгыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтад нийтэлсэн. Үнэлгээний хорооны 4 дүгээр багцад оролцсон 4 аж ахуй, нэгжийн техникийн саналыг үзэхэд Г******* ТӨҮГ 86 оноо, Мон ******* ХХК 89 оноо, Алтан консалтинг ХХК 76.5 оноо, ******* ХХК 82.1 оноо авч, үнэлгээ хийгдсэн байна. Тус яамнаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Санхүүгийн санал нээх тухай 03/1472 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр санхүүгийн саналыг нээхэд Г******* ТӨҮГ 1,162,563.094 төгрөг, М******* ХХК 1,162,060.803 төгрөг, Алтан консалтинг ХХК 1,146,174.181 төгрөг, ******* ХХК 1,150,000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Ирүүлсэн саналыг томьёонд оруулан тооцоход М******* ХХК 1 дүгээр байр эзэлж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох талаар хүргүүлж, ******* ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаартай албан бичгээр хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй талаар мэдэгдсэн байна. Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/3931 дүгээр албан бичиг ирүүлсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох бичиг баримтыг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж, хүргүүлсэн.

******* ХХК-иас гаргасан гомдлыг хянаад, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 6-1/4057 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагддаг. Эхний үе шатанд захиалагчаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн болон төсөл хэрэгжүүлэх боловсон хүчин нь хууль эрх зүйд нийцсэн эсэх талаар үнэлж, явагддаг. Энэ үе шатанд олон аж ахуйн оролцож, 5 аж ахуйн нэгжийг санхүүгийн болон тендерийн шаардлагыг хангасан гэж үзэж, санхүүгийн санал хүргүүлсэн. 5 аж ахуйн нэгжид саналыг хүргүүлсэн боловч 4 аж ахуйн нэгж буюу М*******" ХХК, Г******* ТӨҮГ, "*******" ХХК, Алтан консалтинг ХХК-иудаас техникийн санал ирүүлсэн. Үнэлгээний хороо нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдаж, Төрийн нарийн бичгийн даргын баталсан тендерийн баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, тухайн компаниудыг үнэлсэн. Үнэлгээгээр "М*******" ХХК нь нэгдүгээр байранд 89 оноогоор, хоёрдугаар байранд Г******* ТӨҮГ, гуравдугаар байранд "*******" ХХК, дөрөвдүгээр байранд Алтан консалтинг ХХК нь тус тус орсон. Нэхэмжлэгч "*******" ХХК нь гуравдугаар байрыг эзэлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т тендерийн баримт бичигт санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийг ирүүлэхээр хуульчилсан. Сонгон шалгаруулалттай холбоотойгоор аж ахуйн нэгж нь гурван үе шатанд гомдол гаргах боломжтой. Нэхэмжлэгчийг тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хууль тогтоомжийн хүрээнд байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын дурдаж буй тамга, тэмдэг дарагдаагүй, хуурамчаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй гэсэн гомдол нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргах ёстой байсан гомдол гэж үзэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тендерийн Үнэлгээний хороо нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Гомдол гаргах гурав, дөрвөн үе шат байдаг. Нэхэмжлэгч тал нь Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам нь гомдлыг хянаж үзээд Үнэлгээний хорооны үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн байна гэсэн тайлбар гаргаж, хариу хүргүүлсэн.

Нэхэмжлэгч буюу гомдол гаргагчийн гомдлыг хянан шийдвэрлээд гомдлыг нь үндэслэлгүй гэж үзвэл хуулийн дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох зохицуулалттай байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 55 дугаар зүйлийн 55.9-т заасны дагуу тендерийг баталгааг улсын орлого болгох зохицуулалттай. Сангийн сайдын 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх тухай журам-ын 7 дугаар зүйлд Гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй бол тендерийн баталгааг улсын орлого болгоно гэж заасан. Уг зохицуулалтуудын дагуу тендерийн баталгааг улсын орлого болгосон. Хуулийн дагуу шийдвэрлэгдэж гарсан захиргааны акт гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас тендерийн баримтын бичгүүд нь тамга, тэмдэггүй хууль бус, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэсэн зүйлсийг дурдаж байна. Тэдгээрийг шалгадаг байгууллага нь нэхэмжлэгч "*******" ХХК биш. Мөн нэхэмжлэгч компани өөрсдөө тендерийн баримт бичгийн дагуу бичиг баримтуудаа бүрдүүлээгүй. Үүнийг нотлох баримтуудыг сидигээр шүүхэд гаргаж, хавтас хэрэгт авагдсан. Жишээлбэл хийх ажлын нэгдсэн хүснэгт гэж байгаа бөгөөд нэхэмжлэгч компанийнх маш их алдаатай байсан. Шүүх шийдвэр гаргахдаа үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тендерийн баримт бичигт болон холбогдох хуульд санхүүгийн ауд*******ын тайланг нотариатаар баталгаажуулсан байх гэсэн шаардлагыг тавьсан. Санхүүгийн тайланг цахимаас татна, цахимаас татаж авахдаа гарын үсэг зурна, түүнийгээ нотариатаар баталгаажуулна гэсэн үг, үсэг байгаагүй. Үнэлгээний хороо нь холбогдох хууль болон тендерийн баримт бичигт үндэслэж, үнэлгээ хийсэн. Хуудас бүрийг дугаарлаж, үзэглэсэн байна гэсэн шаардлагыг тендерийн баримт бичигт тавьсан. "М*******" ХХК-ийн ирүүлсэн техникийн санал нь хуудас бүрийг дугаарлаж, үзэглэсэн байсан. Санхүүгийн болон ауд*******ын саналаа цахимаас татаж, нотариатаар баталгаажуулж ирүүлсэн. Санхүүгийн тайлан нь баталгаажсан тул цахимд ордог. Тэр нь хууль ёсны бус эсэхийг Үнэлгээний хороо шийдвэрлэхгүй. Үнэлгээний хороо болон Сангийн яам нь "М*******" ХХК-ийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ.

Хариуцагч Сангийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан тендерт оролцоод шалгараагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Гэхдээ шалгарсан байгууллага буюу "М*******" ХХК-ийг шалгарах үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Санхүүгийн тайлангаа баталгаажуулж, цаасаар ирүүлээгүй байна гэсэн гомдол гаргасан. Бид нар шалгараагүй үндэслэлээ ойлгож байна. Гэхдээ "М*******" ХХК нь санхүүгийн тайлангаа баталгаажуулж ирүүлээгүй нь хууль бус байна гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд бусад үндэслэлийг нэхэмжлэгч компани нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. "М*******" ХХК-ийг шалгарах үндэслэлгүй байсан гэх үндэслэлүүдийг "*******" ХХК нь шүүх хуралдааны явцад тайлбарласан. Эдгээр үндэслэлүүдийг тухайн үед Сангийн яаманд гомдол гаргахдаа дурдсан бол нөхцөл байдал өөр байх боломжтой. Сангийн яам нь гомдол гаргагчийн гомдлыг зөвхөн тус гомдлын хүрээнд хянан шийдвэрлэдэг. Санхүүгийн тайлангаас нь өөр асуудлаар хянаж үзвэл Сангийн яам нь гомдлоос өөр асуудлыг хянаж үзсэн байна гэсэн асуудал үүсдэг. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Сангийн яам нь яг үүнтэй ижил зарчмаар гомдлыг хянан шийдвэрлэдэг. Гомдлын дагуу хянан үзэж, хариу хүргүүлдэг. Нэхэмжлэгч талын тайлбартаа дурдсан "М*******" ХХК-ийг шалгарах үндэслэлгүй гэж дурдаж байгаа нөхцөл байдлыг тухайн үед хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Сангийн яамнаас тендерийг цахимаар зохион байгуулах бодлого чиглэлийг баримталж байгаатай холбоотойгоор бүх тендер зохион байгуулалт нь цахимаар зохион байгуулагдаж байна.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам батлагдсан. Уг журмын дагуу тендертэй холбоотой мэдээллийг оролцогчдод нь зарлан мэдээлж, тендерийг цахимаар зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай зөрчилдсөн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Уг журмыг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны актыг батлан гаргах, бүртгэх зохицуулалттай холбоотой харилцааны бүх шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Хууль зүйн үндэслэл шаардлага нь хангагдаж байвал улсын нэгдсэн хэм хэмжээний бүртгэлд бүртгэгддэг. Хууль зүй, дотоод хэргийн яам нь зөрчилдөж байна гэж үзсэн бол бүртгэхгүйгээр, үндэслэлийг дурдаж, буцаадаг. Цахим тендер зохион байгуулах журам нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, нийтээр мөрдөгдөж байгаа хэм хэмжээний акт тул хууль зүйн хувьд асуудалгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт нь маргаан бүхий захиргааны актуудыг биелэгдсэн гэж үзэж байна. Захиргааны акт биелэгдсэний үр дагаврын талаар тайлбарлавал гомдол хянан шийдвэрлэсэн Сангийн яамны албан тоотын дагуу захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь шийдвэр гаргаж, дараагийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Захиалагчтай гэрээ байгуулж, тендерийн баримт бичигт заагдсан ажиллагааг хийж байна. Хагас жилийн хугацаанд гуравдагч этгээд "М*******" ХХК нь холбогдох ажиллагааг хийж, зардал гарган ажил үргэлжилж байгаа. Магадгүй тухайн үед Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актуудын биелэлтүүдийг түдгэлзүүлэх шаардлагатай байсан. Энэ нь захиргааны актыг биелэхээс нь өмнө түдгэлзүүлж, хэн нэгний эрх ашгийг нь хөндөгдөхөөргүй болгож, тухайн захиргааны актыг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэдэг зохицуулалт юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж заасан. Мон Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд e-balance.mof.gov.mn цахим сайтаар дамжуулж, санхүүгийн тайлангаа баталгаажуулдаг болсон. Нэхэмжлэгч "*******" ХХК нь санхүүгийн тайлангаа уг цахим сайтад оруулдаг байх. Цахим системд оруулахад хөндлөнгийн ауд*******аар баталгаажуулсан байх гэсэн шаардлагыг тавьдаг. Шаардлагын дагуу цахим системээр илгээхэд санхүүгийн тайланг хүлээн авдаг мэргэжилтэн нь хянаж үздэг буюу давхар баталгаажуулдаг. Уг баталгаажсан тайланг ямар ч төрийн байгууллага өөрийн эрхээр нэвтэрч ямар ч байгууллагын санхүүгийн тайланг орж үзэх боломжтой байдаг. Уг боломжийг бүрдүүлсэн нь тендерийн үнэлгээ хийхэд хялбар болгож, төрийн уялдаа холбоог сайжруулж, цахим тендер шалгаруулах журмаар зохицуулдаг. Төрийн байгууллага буюу Сангийн яам нь үнэлгээг хийхдээ e-balance.mof.gov.mn цахим сайтаар цахим санхүүгийн тайланг авч болно гэсэн зохицуулалттай. Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу цахим тендер нь зохион байгуулагддаг.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам батлагдсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.7-т заасны дагуу санхүүгийн тайланг цаасаар ирүүлэх шаардлагагүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлсэн. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар явагдсан маргаантай асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлдэг. Гэтэл Оорцог-Уул-50 төсөл зэрэг хамааралгүй олон асуудлыг дурдаж байна. Сангийн яаманд гарсан гомдлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд тус гомдлынхоо хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгч нь хэргийн үйл баримттай холбоогүй үндэслэлүүдийг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар асуухад тодорхой хариулт өгөөгүй бөгөөд бид нар хүч хөдөлмөрөө зарцуулж, тендерт оролцсон боловч тэр хүч хөдөлмөр үгүй болох гээд байна гэж тайлбарлаж байна.

Захиалагчийн татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь нэхэмжлэгч компанийн эрх ашигт хэрхэн нөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна. Шалгараагүй шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрх ашиг нь хэрхэн сэргэх талаар тодорхой тайлбар хэлэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиалагчийн баталсан тендерийн барим бичгийн техникийн саналтай холбоотой бусад нэмэлт мэдээлэл хэсэгт заасан шалгуурын дагуу цахимаар илгээж, харилцагч санхүүгийн байгууллагын цахим санд албан ёсоор баталгаажиж байршсан тайланг, мөн 2019, 2020 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд хийсэн ауд*******ын дүгнэлт, түүнд тусгагдсан ауд*******лагдсан санхүүгийн тайлан зэргийн эх хувийг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар батлуулж, тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн.

"М*******" ХХК нь 10 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тул тендерийн ажлын бүрэлдэхүүний шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байна. Тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага хангагдаж байгаа эсэхийг Үнэлгээний хороо хянаж шалгана. 2019 онд хийсэн буюу өмнө нь хийсэн ажлуудыг нь харгалзаж үзэхгүй. Үнэлгээний хорооны гишүүд энэ талаар шалгаж үзсэн тул өөрсдөө тайлбарлах байх. Оорцог-Уул-50 төсөл нь 2019 онд хэрэгжиж эхэлсэн төсөл юм. Тендерийн баримт бичигт өмнө хийж байсан ижил төстэй ажлуудын талаар дурдах ёстой байдаг.

Тендерийн саналд хавсаргасан баримт бичгийг засвартай гэж тайлбарлаж байгаа нь тендерийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Техникийн саналд үнэтэй холбоотой аливаа мэдээллийг оруулж үл болно. Санхүүгийн мэдээлэл агуулсан техникийн саналыг шаардлагад нийцээгүй тооцно гэж заасан. Хавтас хэрэгт авагдсан тендерийн баримт бичигт яг энэ үгээр дурдсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь өөрсдийн үгээр санхүүгийн санал аливаа үнэтэй холбоотой мэдээлэл оруулахыг хориглосон болохоос бус үүнтэй хамааралгүй бусад санхүүгийн мэдээллийг оруулахыг хориглоогүй гэж тайлбарлаж байна. Санаатай эсвэл санаандгүйгээр үг үсгийн болон утгын алдаатайгаар тайлбарлаж байна. Санхүүгийн саналд хуурамч гарын үсэг зурсан талаар тайлбарлахдаа мөн алдаатай тайлбарласан. Тендерийн баримт бичигт ...саналын эх хувийг арилдаггүй бэх балаар бичнэ, Зөвлөх өөрийн саналын аль нэг хуудаст засвар хийсэн бол түүнийг техникийн болон санхүүгийн саналд гарын үсэг зурсан этгээд (гарын үсэг зурах эрх бүхий этгээд) эсхүл түүний *******гэмжлэгдсэн этгээд үзэглэнэ гэж заасан. Уг 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр заалтыг нэхэмжлэгч тал нь тайлбартаа дурдаж байгаа боловч өөр үг, утга агуулгатайгаар өөрсдийн талд ашигтай байдлаар тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч тал нь санхүүгийн саналын гарын үсэг зурах эрх бүхий этгээд эсвэл түүний *******гэмжлэгдсэн этгээд гарын үсэг зурна гэж үг, үсэг, утгын алдаатай дурдаж байна. Энэ нь тендерийн баримт бичгийг цаасаар авдаг байх үед ач холбогдол бүхий зохицуулалт байсан. Өөр ашиг сонирхол бүхий этгээд тендерийн баримт бичгийн аль нэг хуудсыг солих, засвар оруулах зэрэг хууль бус үйлдлээс сэргийлсэн заалт болохоос биш тендерийн баримт бичигт гарын үсэг зурах хүн бүрд *******гэмжлэл олгоно гэсэн агуулгагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нэг этгээд тендерийн баримт бичигт гарын үсэг зурсан тохиолдолд заавал компаниас нь *******гэмжлэл олгоно гэсэн үг биш. Нэхэмжлэгч тал нь хуулийн зүйл заалтуудыг өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна. Санхүүгийн саналд Э.Баасандоржийн гарын үсгийн оронд гарын үсэг зурсан тул хуурамч гэж тайлбарлаж байна. Э.Баасандорж нь ямар шалтгааны улмаас аар гарын үсэг зуруулахаар болсон талаар нотариатаар баталгаажуулсан нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан. Нэхэмжлэгч тал нь санхүүгийн тайлантай холбоотойгоор мянгачлалын зөрүүтэй байдаг гэсэн тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тендерийн баримт бичигт дахин ийм гарын үсэг, тамга тэмдэггүй бичиг баримт оруулж ирэхгүй байхыг хүсэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байна. Үнэхээр тийм агуулгатайгаар нэхэмжлэл гаргаж байгаа бол "М*******" ХХК-ийг тендерт шалгаруулалгүй хасаж өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргах байсан. Гэтэл тендерийн үнэлгээг дахин явуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Тендерийг дахин явууллаа гэж бодоход гуравдугаарт орсон компанийн үнэлгээ нь өөрчлөгдөхгүй.

Үнэлгээний хороо нь цахим тайлантай тулгаж үздэггүй гэж нэхэмжлэгч нь тайлбартаа дурдаж байна. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны *******гэмжлэгдсэн төлөөлөгч нь Үнэлгээний хорооны гишүүн тул Төрийн нарийн бичгийн даргаас ирсэн бичиг баримтыг дүгнэн үнэлдэг. Үнэлгээний хорооны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б*******н нь санхүүгийн тайлан нь цахимд баталгаажсан эсэхийг шалгаж шийдвэрлэдэг. Тендерийн баталгаа 11,500,000 төгрөг нь аль хэдийн улсын орлого болсон. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлүүд нь холбоо хамааралгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн *******гэмжлэгдсэн төлөөлөгч р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбарыг дэмжиж байна. Тендерийн баримт бичгийн бүрдүүлэлтэд хавсаргасан баримтын тухайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Геологи хайгуул, судалгааны ажилд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан. Мэдэгдлийн дагуу багц 4 буюу " уул-50" төсөлд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад оролцохоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн техникийн саналтай холбоотой шалгаруудын дагуу санхүүгийн байгууллагын цахим санд албан ёсоор баталгаажуулан байршсан тайланг, 2019, 2020 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд хийсэн ауд*******ын дүгнэлт, түүнд тусгагдсан ауд*******лагдсан санхүүгийн тайлан зэрэг бичиг баримтуудын эх хувийг нотариатаар гэрчлүүлж, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн. Захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх 1:50000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийн техникийн саналтай холбоотойгоор бичиг баримтуудаа хүргүүлсэн. Энэ нь санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг илгээх гэсэн хуулийн зохицуулалттай нийцсэн гэж үзэж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу компанийн гэрээт нягтлан бодогчоос санхүүгийн тайланг хуулийн хугацаанд цахимаар хүргүүлж, санхүүгийн байгууллагаас хянаж, үнэн зөв, алдаагүй гэж хүлээн авснаар баталгаажин хадгалагддаг. Ийнхүү дээрх байдлаар "М*******" ХХК нь 2019, 2020 онуудын санхүүгийн тайланг илгээсэн ба харилцагч санхүүгийн байгууллагаас хяналт тавьж хүлээн авснаар баталгаажсан. Компанийн зүгээс Ауд*******ын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Ф*******кон ХХК-иар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан санхүүгийн жилийн эцсийн тайланг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гаргасан санхүүгийн тайланг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус тус баталгаажуулж, ауд******* хийлгэсэн. Санхүүгийн тайланд ауд******* хийлгэхдээ 2019, 2020 онуудын санхүүгийн тайланд гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулсан хэлбэрээр хүргүүлсэн. Уг тайланд ауд******* хийлгэж, дүгнэлт гарсан. "М*******" ХХК-ийн санхүүгийн тайлангийн мэдээлэл бүхэлдээ ауд*******лагдсан нь дүгнэлтээр баталгаажсан тул албан ёсны баримт гэж үзэж байна. "М*******" ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зарласан 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Геологи, хайгуул судалгааны ажилд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах нээлттэй тендерийн багц 4 буюу 1:50000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын " уул-50" төслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцохдоо холбогдох хууль болон захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу баримт бичгийг бүрдүүлж, зарласан хугацаанд илгээсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж заасан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаар албан бичгээр 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Тус тендерт оролцогч "*******" ХХК нь захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь нэхэмжлэгчийн гомдлын дагуу захиалагчаас ирүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны УУХҮЯ/20******* дугаартай тендерийн материалыг хянаж үзээд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалыг үндэслэн "*******" ХХК-д 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 6-1/4057 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. "М*******" ХХК нь энэхүү 6-1/4057 дугаартай албан бичгийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр захиалагч буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажиллаж, чиг үүргээ гүйцэтгэсээр байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д ХХК нь У яам, С яам, У яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул-50 тендерт хүргүүлсэн Д ХХК-ийн тендерээс татгалзсан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах , Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаартай М ХХК-д хандсан уул-50 тендерт шалгарсан тул гэрээ байгуулах тухай агуулгатай мэдэгдлийг хүчингүй болгуулах , Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын 15 багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Багц-4 тендерт М ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах тухай агуулгатай зөвлөмжийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4057 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4448 тоот Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай албан бичгийг хүчингүй болгуулах, УУХҮЯ/20******* дугаартай уул-50 Багц-4 судалгааны ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нарын тендерт ирүүлсэн материалыг дахин үнэлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...Тендерийн баримт бичгийн ТӨЗ 4.5 (8)-ын 2-т Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг ирүүлэх гээд эдгээр мэдээллийг техникийн саналд ирүүлээгүй нь тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно гээд 15.3.2-т тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол ауд*******ын дүгнэлтийн хамт гэж заасан. Гэтэл М******* ХХК нь энэхүү нөхцөл, шаардлагыг зөрчиж, гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажаагүй, нотариатч гэрчлэх боломжгүй байтал гэрчлүүлчихсэн санхүүгийн тайлан гэх баримт бичгийг тендерт ирүүлсэн тул .... М******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзах ёстой байсан. ...Ийнхүү захиргааны үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөн, баримт материалаа холбогдох хууль тогтоомж, тендерийн баримт бичгийн дагуу гаргасан тус компанийн ... тендерт шалгарах боломж хязгаарлагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна ... гэж, хариуцагч нар нь ... нээлттэй тендер шалгаруулалтыг ... хуулийн дагуу зохион байгуулж явуулсан. М ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд хавсаргаж ирүүлсэн санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажаагүй байх боловч ...тус компанийн худалдан авах ажиллагааны цахим систем /www tender gov.mn/-ийн санхүүгийн тайлангийн лавлагаа болон нотариатаар баталгаажуулан, ауд*******ын дүгнэлтийн хамт ирүүлсэн тайлан нь ..Тендерийн баримт бичгийн ТӨЗ 4.5 (8)-ын 2-т ...2019, 2020 оны нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг ирүүлнэ... гэж заасан шаардлагад нийцсэн. ...Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. ... Үнэлгээний хороо хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан ... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул-50 тендерт хүргүүлсэн ******* ХХК-ийн тендерээс татгалзсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаартай М******* ХХК-д хандсан уул-50 тендерт шалгарсан тул гэрээ байгуулах тухай агуулгатай мэдэгдлийг хүчингүй болгуулах , Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын 15 багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Багц-4 тендерт М******* ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах тухай агуулгатай зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ , 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж тус тус зааснаар тендерт оролцогч нь захиалагчаас тендерийн баримт бичигт заасан тендер шалгаруулалтын бүх нөхцөл шаардлагыг зэрэг хангасан баримт ирүүлж байж шаардлагад нийцсэн гэж үнэлэгдэх бөгөөд эсрэг тохиолдолд тухайн оролцогчийн тендерээс татгалзахаар, захиалагч нь шаардлага хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгож, гаргасан шийдвэрээ тендерт оролцогч нарт мэдэгдэх үүрэгтэй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд захиалагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын 4, сэдэвчилсэн судалгааны 11, нийт 15 төслийг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний УУХҮЯ/2021/2005 дугаартай тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зарлаж, нээлтийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хийсэн, уг тендерийн Багц-4 буюу 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх уул-50 төслийн тендерт Г******* ТӨҮГ, М******* ХХК, Алтан консалтинг ХХК, ******* ХХК, Мон алт ХХК-иуд саналаа ирүүлсэн, Мон алт ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичиг дутуу үндэслэлээр үнэлэхээс татгалзаж, уг тендерт хосолмол үнэлгээгээр 90,9 оноо авсан М******* ХХК-ийг шалгаруулж, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Зөвлөмж-өөр Багц-4-д хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн М******* ХХК /1162,060,803,0 төгрөг/-тай гэрээ байгуулах эрх олгосон, захиалагчийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаар албан бичгээр гэрээ байгуулах болсныг болон гэрээ байгуулах хэлэлцээг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хийхээр болсныг мэдэгдсэн, захиалагчийн мөн өдрийн 03/1635 дугаар албан бичгээр ******* ХХК-д техникийн болон санхүүгийн санал нь хамгийн сайн үнэлэгдсэн оролцогчоор шалгараагүй болохыг мэдэгдсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, М******* ХХК нь Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан, төслийн ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа болох нь тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно, 15.3.2-т тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол ауд*******ын дүгнэлтийн хамт гээд 15.4-д Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана гэж зааснаар захиалагч нь тухайн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТӨЗ 4.5 (8)-ын 2-т Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны нотариатаар баталгаажуулсан /нотариатын баталгаа нь саналын урилга хүргүүлснээс хойш байх/ санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг ирүүлнэ гэж заасан, энэ тохиолдлын хувьд тендерт оролцогч М******* ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлсэн санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажаагүй байх боловч М******* ХХК-ийн худалдан авах ажиллагааны цахим систем / www tender.gov.mn/-ийн баталгаажсан санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн байх тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь Тухайн тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТӨХ.1..2-т Техникийн болон санхүүгийн саналаа тус тусад нь цахимаар нэгэн зэргээр ирүүлэх-ээр заасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.25-д худалдан авах ажиллагааны цахим систем гэж цахим программ хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог ойлгох-оор, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим тайланд үндэслэн холбогдох байгууллага албан татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглах-аар, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3.7-д тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхын үнэлгээ хийхдээ зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан /эсхүл холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн/ мэдээллийг үндэслэл болгоно гэж тус тус зааснаар Тендерийн үнэлгээний хороо нь М******* ХХК-ийн санхүүгийн чадавхын үнэлгээг хийхдээ худалдан авах ажиллагааны цахим систем /www. tender.gov.mn/-ийн баталгаажсан санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийг /нотариатаар баталгаажуулсан/ үндэслэл болгосон нь хууль болон холбогдох журамд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн ... М******* ХХК -ийн ирүүлсэн санхүүгийн тайлан нь ... гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажаагүй, нотариатч гэрчлэх боломжгүй байтал гэрчлүүлчихсэн, хуурамч гэж үзэхээр баримт бичиг байх тул .... М******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзах ёстой байсан... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Гуравдагч этгээд М******* ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ , 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасантай нийцсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, М******* ХХК-ын хооронд байгуулсан Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ-ний дагуух ажлын 30 орчим хувийг гүйцэтгэгдсэн байгаатай нэхэмжлэгч маргаагүй, дээрх захиргааны актуудын үр дагавар нь хэрэгжсэн гэж үзэхээр байх тул дээрх албан бичгүүд болон гэрээ байгуулах талаарх мэдэгдэл, зөвлөмжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Иймд тендерийн захиалагчаас хуульд заасны дагуу хүргүүлсэн албан бичгүүд болон зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр: Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 6-1/4057, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай 6-1/4448 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын 4, сэдэвчилсэн судалгааны 11, нийт 15 төслийг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний УУХҮЯ/2021/2005 дугаартай тендерийн Багц-4 буюу 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх З уул-50 төслийн тендерт М ХХК-ийг шалгаруулж, тус компан*******ай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, 2021 оны 7 дугаар сарын 02-ний өдрийн 21/201 дүгээр албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байх ба тус яамнаас гомдлыг хянаад ...М******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна... гэсэн хариуг 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/4057 дугаар албан бичгээр захиалагчид хүргүүлсэн, Голомт банк нь тендерт оролцогч ******* ХХК-ийг батлан дааж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2021 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 270OLCD212420 дугаартай тендерийн баталгаа гаргасан, Сангийн яам нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4448 дугаар албан бичгээр гомдол гаргагч буюу Дилирамид ХХК-ийн Голомт банкны 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 270OLCBD212420 дугаартай тендерийн баталгааны 1185000,000 /арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийг улсын орлого болгох-ыг мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ...Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, М******* ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн тайлан нь Тендерийн баримт бичигт нийцсэн гэх үндэслэлгүй хариу өгсөн. ...Захиргааны үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөн баримт материалаа холбогдох хууль тогтоомж, Тендерийн баримт бичгийн дагуу гаргасан манай компани болон бусад оролцогч талуудын тендерт шалгарах боломж хязгаарлагдаж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна ...Тендер шалгаруулалт нь хууль болон тендерийн баримт бичгийг зөрчиж явагдсан буюу бидний гомдол үндэслэлтэй тул тендерийн баталгаа 11,500,000 төгрөгийг улсын орлого болгох ёсгүй... гэж маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ, 55.9-д Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно, 20 дугаар зүйлийн 20.7-д Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно, 20.7.3-т тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж тус тус заажээ.

Хариуцагч Сангийн яам нь гомдол гаргагч ******* ХХК-ийн гомдлыг хянан үзээд ...М******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд хавсаргаж ирүүлсэн санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажаагүй байх боловч ...тус компанийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ийн санхүүгийн тайлангийн лавлагаа болон нотариатаар баталгаажуулан, ауд*******ын дүгнэлтийн хамт ирүүлсэн тайлан нь Тендерийн баримт бичгийн ТӨЗ 4.5 (8)-ын 2-т ...2019, 2020 оны нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, ауд*******ын дүгнэлтийн хуулбарыг ирүүлнэ гэж заасан шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариуг гомдол гаргагч болон захиалагчид хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ гэснийг болон Мон Улсын Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1.2-т захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх гэж заасныг тус тус зөрчөөгүй, хариуцагч Сангийн яам нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх захиргааны актыг гаргасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9-д ...тендерт оролцогчдын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох-оор хуульчилсан байх бөгөөд энэхүү тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдол үндэслэлгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул түүний тендерийн баталгааг буцаан олгох хууль зүйн боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн ...тендерийн баталгаа 11,500,000 төгрөгийг улсын орлого болгох ёсгүй... гэсэн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4057, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/4448 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Гурав: УУХҮЯ/20******* дугаартай уул-50 Багц-4 судалгааны ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нарын тендерт ирүүлсэн материалыг дахин үнэлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно, 5 дугаар зүйлийн 5.1.9-д үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ, 46 дугаар зүйлийн 46.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна гэж, 46.1.1-д энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах, 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, 46.1.3-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 47 дугаар зүйлийн 47.2-д Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна гээд, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах шийдвэр гаргах зэрэг асуудал нь Үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байна.

Энэхүү маргааны тохиолдолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын 4, сэдэвчилсэн судалгааны 11, нийт 15 төслийг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний УУХҮЯ/2021/2005 дугаартай тендерийн Багц-4 буюу 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх уул-50 төслийн тендерт М******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, М******* ХХК нь Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ-г байгуулсан, гэрээний дагуу төслийн ажил хэрэгжиж 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах шийдвэр гаргах нь Тендерийн үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээний буюу бүрэн эрхийн асуудал байх тул УУХҮЯ/20******* дугаартай уул-50 Багц-4 судалгааны ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нарын тендерт ирүүлсэн материалыг дахин үнэлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Тендерийн үнэлгээний хороонд даалгах хууль зүйн боломжгүй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил-ын 4, сэдэвчилсэн судалгааны 11, нийт 15 төслийг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зөвлөх үйлчилгээний УУХҮЯ/2021/2005 дугаартай тендерийн Багц-4 буюу 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх уул-50 төслийн тендерт М******* ХХК-ийг шалгаруулсан захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад уг тендерт ******* ХХК нь шалгараагүй талаарх Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, харин М******* ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгүүдэд тамга, тэмдэг, дарагдаагүй, гарын үсэг зурагдаагүй байгаа нь хуульд нийцээгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...тендерийн ажлын бүрэлдэхүүний хувьд шаардлага хангаагүй, ...ажлын бүрэлдэхүүнд санал болгосон хүмүүс үндсэн ажилтан мөн гэж нотлох боломжгүй, ... тендерийн баримт бичигт хавсаргасан баримт бичгүүд засвартай , санхүүгийн саналд хуурамч гарын үсэг зурсан... гэх зэргээр тайлбарлан маргаж байх боловч энэ асуудлаар шүүхээс өмнөх шатанд захиалагч болон Сангийн яаманд гомдол гаргаагүй, энэхүү нөхцөл байдал нь нэгэнт хэрэгжсэн маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатын үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой гомдлоо холбогдох байгууллага, албан тушад гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уул-50 тендерт хүргүүлсэн ******* ХХК-ийн тендерээс татгалзсан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1635 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03/1643 дугаартай М******* ХХК-д хандсан уул-50 тендерт шалгарсан тул гэрээ байгуулах тухай агуулгатай мэдэгдлийг хүчингүй болгуулах , Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажлын 15 багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Багц-4 тендерт М******* ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах тухай агуулгатай зөвлөмжийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай 6-1/4057 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай 6-1/4448 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, УУХҮЯ/20******* дугаартай уул-50 Багц-4 судалгааны ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцогч нарын тендерт ирүүлсэн материалыг дахин үнэлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН